Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 312/ШШ2025/00155

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 312/ШШ2025/00155

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/, ******* овогт ******* ******* /РД:*******/ гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 08 дугаар сарын 09-нд төрсөн охин ******* овогт *******ын /РД:/, 2013 оны 12 дугаар сарын 09-нд төрсөн хүү ******* овогт *******ын /РД:/, 2017 оны 09 дүгээр сарын 03-нд төрсөн охин ******* овогт *******ын /РД:/, 2019 оны 12 дугаар сарын 05-нд төрсөн ******* овогт *******ын /РД:/ нарыг нэхэмжлэгч /эх/ Б.*******ын асрамжинд байлгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 09 дүгээр сарын 03-нд төрсөн охин ******* овогт *******ын /РД:/, 2019 оны 12 дугаар сарын 05-нд төрсөн ******* овогт *******ын /РД:/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2019 оны 12 дугаар сарын 05-нд төрсөн ******* овогт *******ын /РД:/, 2017 оны 09 дүгээр сарын 03-нд төрсөн охин ******* овогт *******ын /РД:/, 2013 оны 12 дугаар сарын 09-нд хүү ******* овогт *******ын /РД:/, 2011 оны 08 дугаар сарын 09-нд охин ******* овогт *******ын /РД:/ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, эцэг Б.*******аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан гаргасан приус-41 альфа маркийн улсын дугаартай машины өвлийн 4 дугуйны үнэ 680,000 төгрөг, зээлийн төлбөр 3,9653,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас, хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гаргасан орон сууц, автомашин, гэрийн доторх эд зүйлээс өөрт оногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Оюунбилэгт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,660 төгрөг, хариуцагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож, 317,446 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ