| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/02012/И |
| Дугаар | 312/ШШ2025/00160 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 312/ШШ2025/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***********************
Нэхэмжлэгч: **********************,
Нэхэмжлэгч: **************** нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************-д холбогдох, орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.
Хариуцагч ***** 2025 оны 01 сарын 20-ны өдөр шүүх хуралдааныг товыг авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.*********** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгч *************бид Төрөөс хувьчилсан орон сууцыг 2005.12.07-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж ********* байр, 9 тоот. 28 М2 орон сууцанд *********** улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ гарч бид өмчилж авсан юм. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч нэхэмжлэгч ****************бидний өмчлөлийн *, 9 тоот. 28 м2 орон сууцанд иргэн * амьдарч************* байгаа тул албадан чөлөөлж өгнө үү. гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************* тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч ************* бид төрөөс хувьчилсан орон сууцыг 2005 оны 12 сарын 07-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж ****************тоот, 28м2 орон сууцанд ********* улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ гарч бид өмчилж авсан. Иймд нэхэмжлэлийг минь хүлээн авч нэхэмжлэгч ********бидний өмчлөлийн ************* тоот, 28м2 орон сууцанд иргэн *********** амьдраад бид нарын хуульд заасан өмчлөх эрхийг зөрчиж байгаа учраас албадан чөлөөлж өгнө үү, энэ нэхэмжлэлийн шаардлага дэмжиж оролцож байна гэв.
3.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *************** нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.
4.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 142/2024/00620и индекстэй иргэний хэргийг татаж авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ***************** нар нь хариуцагч ************ холбогдуулан *************** тоот байрнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1.1 Нэхэмжлэгч нар нь Төрөөс хувьчилсан орон сууцыг 2005 оны 12 сарын 07-ны өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж ************* м.кв орон сууцны өмчлөгч болсон тул уг орон сууцанд амьдарч байгаа хариуцагчийг байрнаас албадан гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
2.Хариуцагч *****************2024 оны 06 сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан дээр зам засварын байр 2005 оноос хойш Цагдаагийн байр болсон. 9, 10, 11, 2, 13 тоот байруудад засвар хийж байсан нь үүнийг нотлоно. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 20,000,000 төгрөгийн төсөв гаргаж өгсөн. 2024 оны 01 сарын 30-ны өдөр аймгийн өмчийн газраас эдгээр тоот байруудыг хувь хүнд шилжүүлж өгч болохгүй гэсэн сумын Засаг даргын албан тоот байгаа .Төр эдгээр байрнуудын цахилгааны төлбөр, ус,интернетийн мөнгийг төлж байсан. Энэ асуудалтай холбогдуулаад Засаг даргын Тамгын газар хувь хүний байр уу, төрийн байр уу гэдгийг тодруулах ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. Хамгийн анх энэ хүн байрыг тамгын газарт зарчихаад ордерыг хураалгасан байсан. Тэгээд одоо 10 жилийн дараа би байрныхаа гэрчилгээг алга болгосон гээд байрныхаа ордерыг гаргаж ирсэн гэжээ.
2.1 О************ сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 07 сарын 01-ний өдөр шүүхэд ирүүлсэн *************тоот албан бичигт Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран сумдад Цагдаагийн бичил хэсэг кабон байр барих ажлын дагуу Цагдааагийн ажилтны ажлын байр болон амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор 2005 онд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 20,000,000 төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн ***********аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс,аймгийн Цагдаагийн газар,сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, Засаг даргын тамгын газартай хамтран 6-р байрыг засварлан Цагдаагийн кабон болгохоор шийдвэрлэн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Сумын Цагдаагийн хэсэг 2006-2016 онд тус байранд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2017 оноос сумын цагдаагийн хэсэгт шинээр барилга байгууламж ашиглалтад орсон. 6 дугаар байрны 09 тоотод сумын Цагдаагийн хэсгийн ахлагч ********** 2018 оноос хойш гарсан орон сууцны төлбөрийг тухайн оршин суугч албан хаагчид өөрсдөө төлж амьдарч байна. Дээрх 2005 оноос 2017 оныг хүртэлх хугацаанд төрийн байгууллага өөрийн хөрөнгөөр орон сууцны ашиглалт хамгаалалтыг хариуцаж байсан нь үнэн болохыг энэхүү тайлбараар хүргүүлж байна гэжээ.
3.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 06 сарын 25-ны өдрийн ********** албан тоотод *******тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн **********дугаартай орон сууц өмчлөх эрх **************нарын өмчлөлд бүртгэлтэй байна гээд дээрх орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх бүртгэхэд хувийн хэрэгт авагдсан нотлох баримтын хуулбарыг хавсралтаар хүргүүлэв гэжээ /х.98/
4.************тоот 2 өрөө орон сууцыг ************* 2002 оны 03 сарын 11-ний өдрөөс эхлэн ашиглуулж гэрээ байгуулахыг ********** сумын Засаг даргаас зөвшөөрч Орон сууц эзэмших №10 тоот эрхийн бичгийг түүнд олгожээ/ х.102/
Түүнчлэн ************** нар нь ********** аймгийн Орон сууц хувьчлах товчоонд хандан 2002 оны 02 сарын 10-ны өдөр № 0 тоот эрхийн бичгээр сууж буй **************тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хэлэлцэн тохирсноор сайн дурын үндсэн дээр хувьчилж авах өргөдөл гаргасны дагуу ************ нарт дээрх орон сууцыг хувьчилсан байх ба 2024 оны 03 сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ************ дугаарт бүртгүүлж өмчлөгч болсон болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 06 сарын 25-ны өдрийн №5/8644 тоот лавлагаа, түүнд хавсаргасан улсын бүртгэлийн 2005 оны 12 сарын 07-ны өдрийн мэдүүлэг, 2002 оны 03 сарын 11-ниий өдрийн орон сууц эзэмших №10 дугаартай эрхийн бичиг, ам бүлийн тодорхойлолт, Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоонд 2002 оны 02 сарын 10-ны өдөр гаргасан өргөдөл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ************* дугаартай 2024 оны 03 сарын 12-ны өдрийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан ************** тоот, 28 м.кв орон сууцыг ******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч ********************* нарын эзэмшил өмчлөлд шилжүүлсүгэй
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН