Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 06

 

Т О Г Т О О Х нь:

            1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

              2.Шүүгдэгч А.Э-г санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-г 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оршин суух газар, ажлаа өөрчилбөл хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоосугай.

              5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

            6.Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21.7 см урттай цэнхэр өнгийн хуванцар иштэй, ажлын хэсгийн урт нь 11 см урт Wiltshire professional stainless inox гэсэн бичиглэлтэй хутгыг устгаж,  улаан өнгийн дотортой цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, sport гэсэн бичиглэлтэй саарал өнгийн саравчтай малгай 1 ширхэг, саарал өнгийн богино дотуур өмд 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, хүрэн өнгийн ширэн тэлээ 1 ширхэг зэргийг хохирогч Г.Г-т буцаан олгосугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                           М.ЭНХМАНДАХ

ШҮҮГЧИД                               С.БАЙГАЛЬМАА

                                        Р.БАТБАЯР