| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2025/00010/И |
| Дугаар | 312/Шш2025/00178 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 312/Шш2025/00178
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
О******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *****************-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ************тоотод оршин суух, **-д холбогдох
3,770,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***********нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Манай компани нь ****-тай 2023 оны 01-р сарын 05-ны өдөр Бараа, бүтээгдэхүүн Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу худалдан авагч нь төлбөр тооцоог бараа бүтээгдэхүүний борлуулалтаас үл хамааран падаанаас хойш 30 хоногийн дотор төлөхөөр заасан. Г этэл худалдан авагч тал буюу *********** нь гэрээ байгуулж зээлээр үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг авснаас хойш гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлөхгүй байна. Манай компанийн зүгээс **********-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж тооцоо нийлсэн актыг 2024 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар үйлдсэн боловч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй манай компанийг хохироож байна. Иймд тус компанитай байгуулсан гэрээний 4.1, 4.4 дахь хэсэгт заасны дагуу үндсэн төлбөр 2,513,675 төгрөг, алданги төлбөр 1,256,837.5 төгрөг (гүйцэтгээгүй үнийн дүн болох 2,513,675 төгрөгийн алданги болох 12,568.375 төгрөгийг 100 хоногоор тооцоход 1,256,837.5 төгрөг болно) нийт 3,770,512.5 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Билэгт сайхан заяа ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Манай М*********ний нэхэмжлэлтэй *************-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын дүнгийн үндсэн төлбөр болох 2,513,675 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан тул алданги 1,256,837.5 төгрөгөөс татгалзаж байна. Иймд ************-ний нэхэмжлэлтэй **********-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******** нь хариуцагч **********-д холбогдуулан 3,770,512 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ************ нь хариуцагч ***********-д холбогдуулан 3,770,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,278 төгрөгийг төрийн санд үлдээж, төрийн сангаас 37,639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН