Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 312/шш2025/00179

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******************-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *************-д холбогдох, 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ********,

Хариуцагч ************,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** би ****************ээс 20,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2023 оны 06 сараас одоог хүртэл мөнгөө авч чадахгүй байгаа тул зээлийн төлбөр 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ************ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь *************байрны барьцаалан зээлдүүлэх газруудын №4-т суух барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг **********10 сая төгрөг 2023 оны 06 сарын дундуур зээлж авсан. 2023 оны 07 сарын 27-нд, *********** тоот дансаар 1,500,000 төгрөг төлсөн. Тухайн мөнгийг хүмүүстэй хамтарч ажиллах ажилд оруулсан боловч уг хамтран ажиллах гэрээний ажил зогсож, уг гэрээнээс авах үр ашгаа авч чадахгүй байдал үүсч ломбарднаас авсан мөнгөө өгч чадахгүй байлаа. Би энэ ломбарданд 20 сая төгрөг өгөх боломжгүй. Үлдэгдэл 8,500,000 төгрөгийг 2025 оны 04 сард өгөх боломжтой байна гэжээ.

3.Зохигчдын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээнд: *********ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ************* холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *********** нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 13,500,000 төгрөг өгөхөөр тохирч нэхэмжлэлээс үлдэх 6,500,000 төгрөгөөс татгалзаж байна. Иймд бид хоёрын эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *********ийн иргэний үнэмлэхийн хуулбар, *********ийн дансны хуулга, ************аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ****************дугаартай шийдвэр, *********ймгийн Цагдаагийн газрын 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ***********тоот албан бичиг, Уурхайчин багийн Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********** хариуцагч ********* холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийн 6,500,000 төгрөгөөс татгалзаж үлдэх 13,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариуцагч *********** нь төлөхөөр зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ***********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *********ээс зохигчдын эвлэрсэн хэмжээнээс тооцож 225,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч******** олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.********* нэхэмжлэлтэй **********д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,000,000 төгрөгийн 6,500,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 13,500,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хариуцагч ********** төлөхөөр зөвшөөрч зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *********ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч * зохигчдын эвлэрсэ*********н хэмжээнээс тооцож 225,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *************** олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.БЯМБАСҮРЭН