Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/523

 

      2023         05           18                                         2023/ДШМ/523

О.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч П.Гансүх,

хохирогч Б.О, Х.Б,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, шүүгч Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Гд холбогдох 2105 01974 1445 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн О-ийн Г, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа биелүүлсэн;

            О.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Төгөлдөр” нэртэй паб дотор хохирогч Т.Чулуунтуяагаас “төлбөрийг нь интернет банкаар шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне-12 Про макс загварын гар утсыг залилж авсан,

2. 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “гар утсыг нь худалдаж авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” төвийн авто худалдааны төв дотор хохирогч С.Отгонбаяраас 3.450.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 Про макс загварын гар утсыг залилж авсан,

3. 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Пад трактор зарна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а-4 тоотод гэртээ байсан хохирогч Х.Батхишигээс 8.000.000 төгрөгийг,

4. 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 10 дугаар байрны гадна хохирогч Д.Ууганбаярын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг “худалдаж авна, эхнэртээ үзүүлнэ” гэж хуурч, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож 3.100.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 Про макс загварын гар утсыг залилж авсан,

5. 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр дүүргийн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо Алтай хотхоны 10 дугаар байрны гадна хохирогч С.Еркебуланы эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг “худалдаж авна, мөнгө шилжүүлсэн” гэж хуурч, төөрөгдөлд оруулан зохиомол байдлыг зориудаар бий болгож 3.100.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 Про макс загварын гар утсыг залилан авсан,

6. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор 7.000.000 төгрөгөөр зарна” гэсэн зарыг байршуулан хохирогч Д.Цэнд-Аюушийг хуурч, зохиомол байдлыг зориудаар хий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн 5002904828 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “Ганаа Ганаа” гэх фэйсбүүк хаягнаас цахим орчинд “трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч Б.Магнайгаас урьдчилгаа мөнгө шилжүүл гэж  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 2.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Их бүрд зочид буудлын урд талд “гар утсыг чинь худалдаж авъя” гэж хохирогч Г.Энхбадралыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан түүний Айфоне 11 загварын гар утсыг нь залилан авч 1.741.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Ганаа Ганаа” гэх файсбүүк хаягнаас цахим орчинд “трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч М.Цолмонгоос урьдчилгаа 3.000.000 төгрөг шилжүүл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн 5002904828 дугаарын дансаар 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Өвс преслэгч машин зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч М.Энх-Амгаланг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 4335112163 дугаарын дансаар 14.350.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2021 оны 06 дугаар сарын 21, 23-ны өдрүүдэд фэйсбүүк цахим орчинд “бага оврын трактор худалдана” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч Б.Анхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн 5002904828 дугаарын дансаар 6.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Батбаяраас 5.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны 5002904828 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

13. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор, хадуур, тармуурын хамт зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байсан хохирогч Х.Быг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 7.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Хөвсгөл аймгийн Рашаант суманд байсан хохирогч Т.Бүрэнжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан өөрийн 5002904828 дугаарын дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

15. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр бүл” супермаркетын урд хохирогч Ж.Мөнхтулгын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг нь “худалдаж авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.275.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про макс загварын гар утсыг нь залилан авсан,

16. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Д.Хосбаярын эзэмшлийн Айфоне 12 про макс загварын гар утсыг нь “худалдаж авна” хэмээн хуурч, зохиомол байлыг зориудаар бий болгон 3.275.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 12 про макс загварын гар утсыг нь залилан авсан,

17. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 40-27 тоот гэртээ байсан хохирогч П.Буудайг “түр хугацаанд мөнгө зээлээч” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын найз нөхдийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч П.Буудайгаас 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

18. 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт байсан хохирогч С.Батхүүг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

19. 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Сэлэнгэ аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт байсан хохирогч Б.Тогтохбуяныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

20. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр баг, 4-1 тоот гэртээ байсан хохирогч Э.Нэмэхбаярыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

21. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг, Хонд гэх газар байсан хохирогч М.Ганбатыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

22. Фэйсбүүк цахим орчинд “пад трактор зарна” гэсэн хуурамч зарыг байршуулан Сэлэнгэ аймгийн Ерөө сум, 2 дугаар багт байсан хохирогч Х.Амарсайханыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 2.500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөгийг өөрийн Хас банкны 5002904828 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан,

23. 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр багын нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Мөнхбаяраас 8.550.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны 5002904828 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

24. 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ-Налайх хорооллын 5-34 тоотод оршин суух хохирогч Г.Нямхандаас 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

25. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-9-44 тоот гэртээ байсан хохирогч С.Ганбаяраас 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны 5002904828 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

26. 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Ховд аймгийн Булган сумын 2 дугаар багын нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Муратаас 3.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хас банкны 5002904828 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

27. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “хуучин мотоцикл авна, зарна, зөрүү авна” гэх хуурамч зар байршуулан Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Гансүхийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Хаан банкны 5058557377 тоот дансаар дамжуулан 1.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

28. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “Пад трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, Монел 13-155Г тоот гэртээ байсан хохирогч Н.Хаш-Эрдэнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.350.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

29. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр фэйсбүүк цахим орчинд “хямд мотоцикл зарна” гэсэн хуурамч зар байршуулан Архангай аймаг, Өгийнуур сум, Орхон багын Арал гэх газарт гэртээ байсан хохирогч Б.Лхагвасүрэнг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

30. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “мотоцикл зарна” гэсэн хуурамч зар байршуулан Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг 1-01 тоот гэртээ байсан хохирогч А.Туяацэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж О.Номингийн эзэмшлийн Хаан банкны 5041422258 тоот дансаар 2.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

31. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Бямбасүрэн Алтантулга” гэх фэйсбүүк хаягаас буюу цахим хэрэгсэл ашиглаж “Булган аймгийн зарын цэг” гэх фэйсбүүк цахим хуудсанд “мотоцикл зарна” гэсэн хуурамч зар байршуулан Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Д.Алтан-Одоос 1.000.000 төгрөгийг А.Сарангэрэлийн хаан банкны 5058557377 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

32. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Б.Алтантулгын фэйсбүүк хаягт байршуулсан “Саран тармур авна” гэсэн зарын дагуу түүнтэй Гантогтох Отгонбаатар гэх цахим хаягаар холбогдож, бусдын эд хөрөнгийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдүүлэх аргаар хохирогч Б.Алтантулгаас 250.000 төгрөгийг Г.Отгонбаатарын эзэмшлийн Голомт банкны 4335112163 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

33. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Хадуур тармууртай ногоон пад трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, 104-7 тоот гэртээ байсан хохирогч Т.Цэен-Ойдовыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг Голомт банкны 4335112163 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

34. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд “Бямбасүрэн Алтантулга” гэх фэйсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан “Уулын 55 трактор зарна” гэсэн хуурамч зар оруулан, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багт оршин суух хохирогч П.Хүрэлбаатарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Хаан банкны 5058557377 тоот дансаар нийт 3 удаагийн үйлдлээр 10.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

35. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Bayka Bayanzul гэх фэйсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан “Трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан, Увс аймгийн Тариалан сумын 6 дугар багт оршин суух иргэн Э.Нямсамбууг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Хаан банкны 5077496514 тоот дансаар 2 удаагийн үйлдлээр нийт 2.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

36. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Бямбасүрэн Алтантулга гэх фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан “Трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багт гэртээ байсан хохирогч Т.Түмэнжаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5041422258 дугаарын дансаар 5.000.000 төгрөг, 5302402827 дугаарын дансаар 3.000.000 төгрөг, 5016709252 дугаарын дансаар 250.000 төгрөг тус тус шилжүүлэн авч хохирогч Т.Түмэнжаргалд нийт 8.250.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

37. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Намуунзулыг “Машинаас мөнгө аваад өгье” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж түүнээс 3.200.000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 13 загварын гар утсыг залилан авсан,

38. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглан Ховд аймгийн Жаргалант сум, Буянт баг 01-15 тоот гэртээ байсан хохирогч Г.Алтанхуягийг “7 ширхэг мотоцикл зарна, урьдчилгаа 6.000.000 төгрөг авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Хаан банкны 5748235970 тоот дансаар дамжуулан 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

39. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Ариунболд Ариука” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас “контейнер зарна” гэсэн хуурамч зар байршуулан Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1050-08 тоот гэртээ байсан хохирогч Б.Оийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Хаан банкны 5304497513 дугаарын данс руу 5.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

40. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Бямбасүрэн Алтантулга” гэх фэйсбүүк хаягаар “Хөрөө зарна” гэсэн хуурамч зар байршуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байсан хохирогч У.Нарансоёлыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

41. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк цахим орчинд “Трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Санчирыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

42. 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “Трактор зарна” гэсэн хуурамч зар оруулж, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт гэртээ байсан хохирогч Ц.Артагыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

43. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Tulgaa Tulgaa гэх фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан “Тайга хөрөө зарна” гэсэн хуурамч зар оруулан, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байсан хохирогч Э.Ганцэцэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг Хаан банкны 5163499289 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

44. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж буюу фэйсбүүк цахим орчинд “мотоцикл хүргэлтээр зарна, орон нутгийн унаанд тавьж өгнө” гэсэн хуурамч зар оруулан Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Э.Сайнжаргалыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан иргэн М.Мөнгөнзулын эзэмшлийн Хаан банкны дансаар 2.400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

45. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр фэйсбүүк цахим орчинд “төслийн ногоон Ловол брендийн 250 трактор зарна” гэсэн хуурамч зар байршуулан Чингэлтэй дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч П.Аюушжавыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 2.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

46. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Имарт худалдааны төвийн гадна хохирогч А.Номингийн эзэмшлийн Айфоне 13 про загварын гар утсыг нь “мөнгийг нь шилжүүлчихлээ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан авч хохирогч А.Номинд 3.700.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

47. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байсан хохирогч Г.Урантогосыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “манай эгч Тоёота Кровн 204 маркийн тээврийн хэрэгслээ 22.500.000 төгрөгөөр зарна. Хэрвээ чи найзаасаа авах юм бол 18.500.000 төгрөгөөр хямдхан зарна” гэж мөн “Сэлэнгээс эгчийн тээврийн хэрэгслийг унаад хотод ирсэн байна. Чи үлдсэн мөнгөө шилжүүлчих” гэж хуурч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 3.000.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 7.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 10.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

48. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр фэйсбүүк буюу цахим орчинд “Бямбасүрэн Алтантулга” гэх хаягаас “Мотоцикл зарна” гэсэн хуурамч зар байршуулан, Багануур дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Чойдоржийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж О.Номингийн эзэмшлийн Хаан банкны 5041422258 дугаарын дансаар 2.600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

49. 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цахим орчинд “Контейнер зарна” гэсэн хуурамч зар байршуулж Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч З.Жаргалыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

50. 2022 оны 07 дугаар сарын 08-наас 09-ны өдрийн хооронд Сансараа Сансар гэх фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Даваанямыг “Пад трактор зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж Хаан банкны 5304662067 дугаарын дансаар 6.750.000 төгрөг, 5405364418 дугаарын дансаар 6.000.000 төгрөг тус тус шилжүүлэн авч хохирогч  Б.Даваанямд нийт 12.750.000 төгрөгийн хохирол учруулан залилж, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 231.541.000 төгрөгийн хохирол учруулан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овгийн О-ийн Г-ийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч О-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Г-ийн цагдан хоригдсон 185 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гэс нийт 233.341.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Чулуунтуяад 3.000.000 төгрөг, С.Отгонбаярт 3.450.000 төгрөг, Х.Батхишигт 8.000.000 төгрөг, Д.Ууганбаярт 3.100.000 төгрөг, С.Еркебуланд 3.100.000 төгрөг, Б.Тогтохбуянд 1.500.000 төгрөг, Х.Амарсайханд 5.500.000 төгрөг, Э.Нэмэхбаярт 3.000.000 төгрөг, М.Ганбатад 6.000.000 төгрөг, Х.Бд 7.400.000 төгрөг, Т.Бүрэнжаргалд 7.000.000 төгрөг, Ж.Мөнхтулгад 3.275.000 төгрөг, Ц.Хосбаярт 3.275.000 төгрөг, П.Буудайд 7.000.000 төгрөг, Б.Баярбатад 5.000.000 төгрөг, Б.Мөнхбаярт 8.550.000 төгрөг, Г.Нямхандад 2.000.000 төгрөг, С.Ганбаярт 3.000.000 төгрөг, С.Батхүүд 4.000.000 төгрөг, М.Энх-Амгаланд 14.350.000 төгрөг, Б.Анхбаярт 6.400.000 төгрөг, Д.Цэнд-Аюушид 3.000.000 төгрөг, Б.Магнайд 7.800.000 төгрөг, Г.Энхбадралд 1.741.000 төгрөг, М.Цолмонд 3.000.000 төгрөг, Б.Муратад 3.000.000 төгрөг, Н.Хаш-Эрдэнэд 6.350.000 төгрөг, Б.Лхагвасүрэнд 1.400.000 төгрөг, Б.Чойдоржид 2.600.000 төгрөг, Э.Сайнжаргалд 2.400.000 төгрөг, Б.Алтантулгад 250.000 төгрөг, Т.Цэен-Ойдовт 2.000.000 төгрөг, Э.Ганцэцэгт 5.000.000 төгрөг, Г.Урантогост 10.000.000 төгрөг, Б.От 5.400.000 төгрөг, З.Жаргалд 5.000.000 төгрөг, А.Номинд 3.700.000 төгрөг, П.Аюушжавт 2.100.000 төгрөг, Б.Даваанямд 12.750.000 төгрөг, Д.Алтан-Одод 1.000.000 төгрөг, У.Нарансоёлд 5.000.000 төгрөг, Б.Санчирт 2.000.000 төгрөг, П.Хүрэлбаатарт 10.100.000 төгрөг, Э.Нямсамбууд 2.500.000 төгрөг, Т.Түмэнжаргалд 8.250.000 төгрөг, Б.Гансүхэд 1.400.000 төгрөг, Ц.Артагт 6.500.000 төгрөг, Г.Алтанхуягт 6.000.000 төгрөг, А.Туяацэцэгт 2.400.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Оюунзаяад 2.800.000 төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч О.Г-ийн Хаан банкны 5034944331 дугаартай, Хас банкны 5002904828 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, дээрх дансанд битүүмжлэгдсэн нийт 10.355.359 төгрөгийг гаргуулж, хохирогч нарын хохиролд хувь тэнцүүлэн олгож, Г.Ганчимэгийн Хаан банкны 5304585647 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус дансанд битүүмжлэгдсэн 5.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Жаргалын хохиролд тооцон олгож, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч О.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие ээж Л.Оюунчимэгийн хамт амьдардаг. 2009 онд Спортын бүрэн дунд сургуулийг төгссөн. 2009 оноос 2015 онд Монгол Улсын багшийн их сургуулийн Биеийн тамирын сургуулийг төгссөн. Мөн 2013-2014 онд Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид цэргийн алба хаасан. Их сургуулиа төгсөөд Монголын Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордон, “Сакура” бүрэн дунд сургууль, Монголын Үндэсний их сургууль зэрэг газруудад мэргэжлээрээ ажилласан. 10 настайгаасаа хойш Самбо, Жудо, мотоциклийн спортоор хичээллэж олон улс, улс бүсийн тэмцээнүүдэд оролцож амжилт гаргасан. Суурь хүмүүжил маань тамирчны замналаар өссөн. Миний бие өмнө нь шүүхээр орж шийтгүүлэхдээ тэнсэн харгалзах, мөнгөн торгуулийн шийтгэл авч дууссан. Зөвхөн хоёр хүний хоорондын наймааны буруу ойлголцлоос болж байсан. Залилан мэхлэх гэмт хэргийн шинж агуулаагүй.

            2020 оноос “Ковид 19” цар тахлын улмаас улс орон даяар хөл хорио тогтоох үед Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байсан. Тухайн үед хөл хорионд байх хугацаанд нэг танил маань онлайн мөрийтэй тоглоом тоглохыг санал болгож анх мөрийтэй цахим тоглоомыг тоглож эхэлсэн. Улмаар 2021 оны 1 сараас цар тахлын улмаас хөл хориотой 1 жил орчмын хугацаанд “Паззли хаус” гэх хувийн компанид ажиллаж байсан хэдий ч хөл хорионы улмаас мөнгө санхүүгийн хүндрэлд орж эхэлсэн. Ингээд онлайн мөрийтэй тоглоомыг эрчимтэй тоглож эхэлсэн.

            2021 оны 5 сард хамаатны нэг ах маань хөдөө малтай, намар хадлан тэжээл хадах жижиг оврын Пад трактор гайгүй хямдхан байвал авна шүү, харж судалж байгаарай, хотод байгаа хүн гээд надад итгэж асуусан. Тухайн үедээ би онлайн тоглоомыг тоглож маш их мөнгө, өр зээл гээд санхүүгийн асуудал их гарсан байсан. Тэр ахдаа худлаа ярьж мөнгийг нь авч онлайн мөрийтэй тоглоом тоглож алдсан. Үүнээс үүдэж залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэх эх үүсвэр болсон.

            Миний бие анх удаа хорих ял авч, хууль эрх зүйн талын мэдлэг дутмаг учраас шүүх хуралдааны үйл явцыг ойлгоогүй. Мөн мөрдөн байцаалтын үйл ажиллагааны явцад ямар нэгэн зөрчил үүсгээгүй. Холбогдох хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлж байсан. Холбогдох хэргийн шүүх хуралд хавтаст хэрэгт нэгтгэгдээгүй хохирогч Ч.Гэрэлт-Од гэх хүн ирсэн. Би энэ хүнээс мөнгө залилан авсан талаар хэрэг нэгтгэж байх үед байцаагчид удаа дараа хэлж байсан. Прокурор Г.Онон намайг цагдан хоригдсоноос хойш нэг л удаа ирж надтай уулзсан. 2023 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр яллах дүгнэлт авахад прокурор өөрийн биеэр гардуулж, надаас гомдол санал аваагүй. Мөн 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр болон 20-ны өдөр прокурортой уулзах хүсэлт хорих ангийн тоо бүртгэлийн албаар дамжуулан удаа дараа тавихад надтай ирж уулзаагүй. Ч.Гэрэлт-Од гэж хохирогчоос авсан мөнгөний дансны хуулга мэдээлэл миний хавтаст хэрэгт байгаа. Би учруулсан нийт хохирол мөнгөө онлайн мөрийтэй тоглоомд мөн луйвардуулж хохирсон бас давхар хохирогч. Онлайн мөрийтэй тоглоомын холбогдох данснуудыг сайн нягталж шалгаагүй. н.Ганчимэг гэх хүний болон бусад данснуудад хохирлын хэмжээний мөнгө хийгдсэн байсныг прокурор, мөрдөн байцаагчид шалгаж нягтлахыг би удаа дараа мэдүүлж байсан. Иймд анхан шатны шүүхээр ороход хэргийн ээдрээд төвөгтэй байдлыг шүүх харгалзан авч үзээгүй 11 жилийн хорих ял оноосон. Шүүх хурал маш хурдан болж өнгөрсөн. Хохирол барагдуулах эсэх талаар авч хэлэлцээгүй яллах шүүх хурал болсон.

            Би Монгол Улсын хууль тогтоомж, байцаагч, прокурор, анхан шатны шүүх зэргийг буруутгах гэсэнгүй. Одоо би 31 настай, ээж маань 60 гарсан хөгшин хэдэн мал маллаж амьдрал ахуйгаа авч яван намайг л хүлээж байна. 11 жилийн дараа би гарлаа гэж бодоход 42 настай нийгэмд ямар байр суурьтай байх вэ. Энэ байдлыг минь харгалзан үзнэ үү. Миний эрх зүйн байдал болон амьдралд минь хоёр дахь боломж олгож, төрийн дээд шатны байгууллага болон шударга шүүх маань нэг удаа харж үзээсэй гэж гуйж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, учруулсан хохирол үйлдсэн гэмт хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна. Шүүхийн шийдвэрээс гарсан ял шийтгэлээ эдэлж, зөв хүн болон нийгэмшиж, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмэрээ оруулж, зөв сайхан амьдрахыг хүсэж байна. Авсан ялыг минь харгалзан үзэж багасгаж өгнө үү. Цаг хугацаа юугаар ч орлуулж нөхөж болохгүй гэдгийг би хоригдож байх хугацаандаа сайн ойлгож авч байна.” гэжээ.

Шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд заасан нөхцөл байдал шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад илэрсэн. Ч.Гэрэлт-Од гэдэг хохирогч шүүх хуралдаанд орж ирээд суусан, хэлэлцүүлэг явагдаж эхэлж байсан. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд Ч.Гэрэлт-Од гэдэг хохирогч байхгүй байна гэсэн үндэслэл хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг хүндрүүлэхээр бол шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасан. Өмгөөлөгч хэлэлцүүлгийн явцад илэрсэн нөхцөл байдлыг үндэслэж 60 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүх миний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Хохирогч Ч.Гэрэлт-Одын тухайн илэрсэн нөхцөл байдал нь шүүхэд шилжиж ирсэн хэрэгт байхгүй байна гэсэн. Ийм учраас энэ заалтыг анхан шатны шүүх зөрчсөн гэж үзсэн. Аль аль талаасаа нотлох баримтаар тогтоогоод шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тайлбар мэдүүлгээ өгсөн талаар нь шийтгэх тогтоолын 51 дүгээр хуудаст бичсэн. Энэ байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Хохирогч Ч.Гэрэлт-Одын хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж шийдэж байна. Хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болоод дахин дуудах нь хүндрүүлж байна гэж үзсэн. Хэрэг шүүхэд шилжэх үед өмгөөллийн үйлчилгээ үзүүлж ажилласан. Хавтаст хэрэгтэй танилцаад нөхцөл байдлыг харахад хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалын ажиллагаа дутуу явагдсан. Нотолбол зохих байдал  бүрэн нотлогдоогүй. Шийтгэх тогтоолын 50 дугаар хуудаст Жаргал гэдэг хүний 5.000.000 төгрөгийг Ганчимэг гэдэг хүний данс руу шилжүүлсэн мөнгийг битүүмжилсэн. Ганчимэг покер сайт ажиллуулдаг хүн байсан. Энэ хүний данс руу нийт хохирогчдын хэдэн төгрөг шилжсэнийг тогтоох ёстой байсан ч тогтоогоогүй. Сүүлийн Жаргал гэдэг хүний шилжүүлгээр биш, бүгдийг битүүмжилсэн бол тухай цаг хугацаанд хэдэн төгрөг байсныг тогтоож болох байсан. Мөн “Покер” сайтын дансанд хэдэн төгрөг байгаа эсэхийг шалгаж тогтоох ёстой байсан. Шалгаж тогтоосноор хохирогч нарын хохирлыг барагдуулах боломж байсан. О.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэн яллаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. 90-95 хувь покер сайт руу шилжсэн. Учир нь, амьдралын эх үүсвэр гэж үзэхийг Улсын Дээд шүүхийн тайлбарт тодорхой заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогч Х.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх удаа шүүх хуралдаанд оролцож байна. Жаргал гэдэг хүн 5.000.000 төгрөг блоклуулсан. Би “Хас банк”-ны 5002904828 данс руу өөрийн “Хаан банк”-ны дансаас мөнгө шилжүүлээд 3.400.000 төгрөгийг өөрөө блоклуулсан. Анхан шатны шүүх 3.400.000 төгрөгийг надад олгуулахаар шийдвэр гараагүй. 9 дүгээр сарын 3-ны өдөр буюу 5 дахь өдөр би О.Г гэдэг хүнийн данс руу мөнгө шилжүүлээд, хагасайн өдөр энэ мөнгийг өөрөө очиж блоклуулж байсан. Баруун дөрөм дээр чиний ачсан троктар явж байна гэхээр нь Баруун дөрөмийн пост руу яриад, мөн О.Г-ийн өмнө нь харилцаж байсан фейсбүүк хаягуудаа блоклоод эхэлсэн. Тэгээд би буруу хүн рүү мөнгөө хийгээд алдсан байна гэдгээ мэдээд тухай үедээ И мартын дэлгүүрийн “Хас банк”-ны салбар ажиллаж байсан тул учир байдлаа хэлээд түр блоклоод өгөөч гэдэг санал тавьсны дагуу теллер нь блоклож өгсөн. Гэхдээ О.Г утсаа аваад “хамаагүй миний мөнгө” гэж хэлэх юм бол бид нарт ямар ч арга байхгүй шүү гэж хэлж байсан. Тэгсэн О.Г хагасайн болон бүтэн сайн өдөр утсаа аваагүй. Хагасайн өдөр гомдлоо өгөөд 1 дэх өдөр Баянзүрх дүүргийн Эрдэнэ гэдэг байцаагчид хуваарилагдсан гээд уулзсан. Өөрийнхөө шилжүүлсэн мөнгийг “Хас банк”-нд блоклуулсан байгаа. Тийм болохоор энэ мөнгөө хуулийн дагуу прокурорын шийдвэрийн дагуу блоклуулах хүсэлтэй байна гээд прокурорын тогтоол аваад байцаагч Эрдэнэтэй хамт И март дэлгүүрийн салбарт очиж блоклуулж байсан. 7.400.000 төгрөгийг барагдуулна гэсэн. Гэхдээ “Хас банк”-нд байгаа 3.400.000 төгрөгийг бүх хохирогч нарт хувь тэнцүүлэн олгоно гэж шийдвэр гаргасан. Жаргал гэдэг хүнд битүүмжлэгдсэн 5.000.000 төгрөгийг гаргуулж, хохиролд тооцон олгуулахаар заасан атлаа “Хас банк”-нд байгаа 3.400.000 төгрөгийг миний нэр дээр гаргаж өгөхгүй байгаад гомдолтой байна.” гэв.

Хохирогч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 5.400.000 төгрөгийн хохиролтой. Миний шилжүүлсэн мөнгө н.Ганчимэг гэдэг покер сайт ажиллуулдаг хүний данс руу 2 удаагийн гүйлгээгээр орсон. Манай эхнэрийн данс гээд гүйлгээний утга дээр тоо, үсэг нийлүүлээд оруулсан. Хэргээс харахад хохирол барагдна гэж байна. Покерын н.Ганчимэг гэдэг хүний дансыг шалгасан бол хохирогч нарын хохирлыг барагдуулах мөнгө байх ёстой гэж өмгөөлөгч ярьж байна. Энэ покерын дансыг шалгаж үзээгүй хэргийг шүүгээд байгаа юм биш үү. Покерын дансыг шалгаад бид нарын хохирлыг барагдуулах талаар анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй. н.Ганчимэг гэдэг хүний дансыг шалгаж өгөөгүй. Үүнээс болоод хохироод байж байна.” гэв.

Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ч.Гэрэлт-Одыг хэрэгт хохирогчоор тогтоож шалгаагүй, шүүх хуралдаанаар нэгтгэж шалгаагүй гэж байна. Мөрдөн байцаалтын шатанд болон прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө удаа дараа нийслэл, орон нутгийн прокурорын газар болон цагдаагийн газар тоот хүргүүлэхэд Ч.Гэрэлт-Од гэдэг хүн цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй О.Г буюу шүүгдэгчид залилуулсан гэх гомдол, мэдээлэл авагдаагүй байдаг. Өмнө нь авагдаагүй шалтгаанаар тухайн хэрэгт Ч.Гэрэлт-Одыг хохирогчоор тогтоож, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулаагүй байдаг. Хохирогч Ч.Гэрэлт-Од нь анхан шатны шүүх хуралдаанд ирж оролцож хохирогчоор тооцогдох үндэслэлгүй. Шүүх хуралдааны зарыг хохирогчдын нэгдсэн группээс мэдсэн гэсэн мэдүүлэг өгдөг. Покер сайтын дансанд хэдэн төгрөг байгааг шалгаж тогтоох ёстой байсан гэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авснаар үйлдэл төгсдөг учир О.Г-ийн покер дансанд хэдэн төгрөг шилжүүлж тоглосон, хэдэн төгрөг зарлагдсан эсэхийг тогтоох шаардлагагүй. Яагаад гэхээр тухайн хохирогч нарыг залилаад өөрийн эзэмшилд мөнгийг авч, өөрийнхөө дансаар дамжуулан покерын дансанд шилжүүлсэн ч гэсэн О.Г-ийн үйлдлээр тухайн мөнгө покерын данс руу шилжиж О.Г зарцуулж байна гэж үзсэн учраас покерын дансанд хэдэн төгрөг орж гарсныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй. О.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь бодит байдалтай нийцэхгүй гэсэн. Амьдралын эх үүсвэр болгох гэдгийг Улсын Дээд шүүх тайлбарлахдаа нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан 3 буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгодог шинжтэй байдаг. Мөн О.Г тухайн гэмт хэргийг харьцангуй тогтвортой үйлдсэн байдаг. Жишээ нь, 2019 он болон 2020 онуудад тухайн төрлийн гэмт хэргүүдээр шүүхээр 2 удаа шийтгүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан хугацаанд тус гэмт хэргийг үйлдсээр байсан. Тухайн гэмт хэрэгт 50 хохирогчийг 2021 оноос 2022 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд залилж, хохирол учруулсан байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд О.Г тухайн хохирогчоос шилжүүлж авсан мөнгөний 90 орчим хувийг покер тоглоом тоглохдоо ашигласан, 10 орчим хувийг амьдралынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд зарцуулсан гэж мэдүүлдэг боловч тухайн покер тоглож өөрийнхөө хэрэгцээнд зарцуулах, ашиг олох зорилгоор тоглож байгаа. Мөн амьдралын өдөр тутмын хэрэгцээнд зарцуулдаг, шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, гэмт хэргээс олсон орлогоор амьдралаа залгуулдаг байсан зэрэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон учир амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн. Шүүхийн шийдвэрт хохирогч Х.Бд 7.400.000 төгрөгийг гаргуулахаар заасан. Нийт 50 гаруй хохирогч байгаа. Хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн гэвч тухайн банкны дансыг блоклуулсан. Энэ хүнд хэдэн төгрөг өгөх үү, шууд болон шууд бусаар олгох ёстой гэсэн нарийвчилсан зохицуулалтаар анхан шатны шүүх шийдвэрлэх шаардлагагүй. Яагаад гэхээр хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулах анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Г нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд Фейсбүүк олон нийтийн сүлжээнд “Пад, трактор, мотоцикл, хадуурын машин, өвс преслэгч, тармаа, контейнер, хөрөө зэргийг зарна” гэх зар байршуулж бусдын хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авсан, мөн бусдын гар утсыг худалдан авах нэрийдлээр төлбөр төлсөн хуурамч баримт үзүүлж, бусдын гар утсыг залилан авч, нийт 50 хохирогчид 236.741.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Чулуунтуяагийн мэдүүлэг /1хх 7-8, 13/, хохирогч С.Отгонбаярын мэдүүлэг /1хх 121/, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 136-141/, хохирогч Х.Батхишигийн мэдүүлэг /1хх 160-161/, гэрч Ж.Халиуны мэдүүлэг /1хх 166/, Х.Батхишигийн Хаан банкны 5003520838 тоот дансны хуулга /1хх 176/, хохирогч Д.Ууганбаярын мэдүүлэг /1хх 43-44/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 56-59/, хохирогч С.Еркебуланы мэдүүлэг /1хх 73-75/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 92-95/, хохирогч М.Энх-Амгалангийн мэдүүлэг /1хх 195-196/, гэрч Г.Отгонбаатарын мэдүүлэг /1хх 199-200/, хохирогч Б.Анхбаярын мэдүүлэг /2хх 19/, хохирогч Д.Цэнд-Аюушийн мэдүүлэг /2хх 62/, гэрч Г.Идэрбаярын мэдүүлэг /2хх 66/, хохирогч Б.Магнайгийн мэдүүлэг /2хх 111-113/, О.Г-ийн 5002904828 дугаартай Хас банкны дансны хуулга /2хх 149/, хохирогч Г.Энхбадралын мэдүүлэг /4хх 216-217/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /4хх 231-239/, хохирогч М.Цолмонгийн мэдүүлэг /5хх 5-6/, хохирогч Б.Баярбатын мэдүүлэг /5хх 45-46/, гэрч Б.Уянгын мэдүүлэг /5хх 56-57/, Хас банкны 5002904828 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 75-93/, хохирогч Х.Бы мэдүүлэг /2хх 211-212/, хохирогч Ж.Мөнхтулгын мэдүүлэг /3хх 3-10/, гэрч Б.Уянгын мэдүүлэг /3хх 12-13/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 28-31/, хохирогч Ц.Хосбаярын мэдүүлэг /3хх 59-60/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 75-78/, хохирогч П.Буудайн мэдүүлэг /3хх 89-90/, хохирогч Т.Бүрэнжаргалын мэдүүлэг /3хх 128-130/, гэрч Т.Баттулгын мэдүүлэг /3хх 133-134/, хохирогч С.Батхүүгийн мэдүүлэг /3хх 222-224/, гэрч Э.Ариунболдын мэдүүлэг /3хх 226-227/, Хаан банкны 5096101137, 5002904828 дугаартай дансны хуулга /4хх 3, 9-17/, хохирогч Э.Нэмэхбаярын мэдүүлэг /4хх 123/, хохирогч М.Ганбатын мэдүүлэг /4хх 155-156/, М.Ганбатын Хаан банкны 5897107548 тоот данснаас Хас банкны 5002904828 тоот данс руу 6.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт /4хх 174-177/, О.Г-ийн Хас банк дахь 5002904828 тоот дансны хуулга /4хх 183-189/, хохирогч Б.Тогтохбуянгийн мэдүүлэг /5хх 111-112/, гэрч Г.Мөнхбатын мэдүүлэг /5хх 114/, Б.Тогтохбуянгийн Хаан банкны депозит дансны хуулга /5хх 129/, хохирогч Х.Амарсайханы мэдүүлэг /4хх 50/, гэрч Ц.Жаргалсайханы мэдүүлэг /4хх 52/, Ц.Жаргалсайханы Хаан банкны 5679095280 дугаар дансны хуулга /4хх 81/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 71-79/, хохирогч Б.Мөнхбаярын мэдүүлэг /5хх 147/, гэрч Д.Дарханцэцэгийн мэдүүлэг /5хх 149/, гэрч Ч.Бөхчулууны мэдүүлэг /5хх 151/, хохирогч Г.Нямхандын мэдүүлэг /5хх 210/, гэрч Г.Оюунбаатарын мэдүүлэг /5хх 214/, Хаан банкны депозит дансны хуулгууд /5хх 229-230/, хохирогч С.Ганбаярын мэдүүлэг /5хх 250/, гэрч С.Гантуяагийн мэдүүлэг /6хх 4-5/, С.Гантуяагийн эзэмшлийн Хаан банкны 5281100756 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 29/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 25/, хохирогч Б.Муратын мэдүүлэг /6хх 63/, гэрч Б.Жанарын мэдүүлэг /6хх 67/, Хаан банкны 5847149135 тоот дансны хуулга /6хх 99/, хохирогч Б.Гансүхийн мэдүүлэг /7хх 1-2/, гэрч А.Гантуулын мэдүүлэг /7хх 5-6/, хохирогч  А.Туяацэцэгийн мэдүүлэг /8хх 221-222/, гэрч О.Номингийн мэдүүлэг /8хх 227-228/, Хаан банк дахь О.Номингийн 5041422258 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 248/, хохирогч Х.Намуунзулын мэдүүлэг /7хх 61-62, 64/, гэрч Б.Батмөнхийн мэдүүлэг /7хх 78-79/, иргэний нэхэмжлэгч Б.Оюунзаяагийн мэдүүлэг /7хх 73-74/, хохирогч Н.Хаш-Эрдэнийн мэдүүлэг /6хх 144-146/, гэрч О.Одбаярын мэдүүлэг /6хх 149-150/, хохирогч Б.Лхагвасүрэнгийн мэдүүлэг /6хх 203-205/, гэрч А.Сарангэрэлийн мэдүүлэг /6хх 211-212/, хохирогч Т.Түмэнжаргалын мэдүүлэг /7хх 125/, гэрч О.Номингийн мэдүүлэг /7хх 129-130/, хохирогч Т.Түмэнжаргалын нөхөр У.Мягмаржавын “Tulgaa Tulgaa” гэх фейсбүүк хаягтай харилцсан чатын хуулбар /7хх 145-147/, хохирогч Э.Нямсамбуугийн мэдүүлэг /7хх 178/, гэрч Э.Баянзулын мэдүүлэг /7хх 180-181/, хохирогч Э.Нямсамбуугийн “Bаyka Bayanzul” гэх фейсбүүк хаягтай харилцсан чатын хуулбар /7хх 201-203/, хохирогч П.Хүрэлбаатарын мэдүүлэг /7хх 235/, хохирогч П.Хүрэлбаатар нь “Бямбасүрэн Алтантулга” гэх фейсбүүк хаягтай харилцсан чатын хуулбар /8хх 25-33/, хохирогч Б.Алтантулгын мэдүүлэг /8хх 124/, гэрч Г.Отгонбаатарын мэдүүлэг /8хх 128-129/, Г.Отгонбаатарын Голомт банкны 4335112163 дугаартай дансны хуулга /8хх 145-147/, хохирогч Т.Цэеэн-Ойдовын мэдүүлэг /8хх 169-170/, гэрч П.Баасанцэрэнгийн мэдүүлэг /8хх 175-176/, хохирогч Д.Алтан-Одын мэдүүлэг /8хх 57-58/, гэрч Ч.Төгссайханы мэдүүлэг /8хх 61-62/, гэрч А.Сарангэрэлийн мэдүүлэг /8хх 64-65/, хохирогч Б.Оийн мэдүүлэг /10хх 18-19/, хохирогч Г.Алтанхуягийн мэдүүлэг /9хх 19-20/, гэрч Ш.Сансар-Одын мэдүүлэг /9хх 22-23/, хохирогч У.Нарансоёлын мэдүүлэг /9хх 64/, хохирогч Б.Санчирын мэдүүлэг /9хх 216-217/, хохирогч Б.Даваанямын мэдүүлэг /10хх 103-105/, гэрч А.Нямболдын мэдүүлэг /10хх 109-111/, хохирогч Э.Ганцэцэгийн мэдүүлэг /10хх 203/, гэрч Х.Зоригтбаатарын мэдүүлэг /10хх 206-207/, хохирогч Э.Сайнжаргалын мэдүүлэг /10хх 246/, хохирогч А.Номингийн мэдүүлэг /11хх 31-32/, гэрч О.Инжнарангийн мэдүүлэг /11хх 34/, мөрдөгчийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай илтгэх хуудас, тэмдэглэл, баримтууд /11хх 35-37/, хохирогч П.Аюушжавын мэдүүлэг /11хх 119-120/, гэрч А.Сугармаагийн мэдүүлэг /11хх 122/, хохирогч Б.Чойдоржийн /11хх 175/, хохирогч Г.Урантогосын мэдүүлэг /11хх 248-249/, Г.Урантогосын Хаан банкны 5003848576 дугаар депозит дансны хуулга /11хх 242-243/, хохирогч З.Жаргалын мэдүүлэг /13хх 91-92/, хохирогч Ц.Артагын мэдүүлэг /13хх 159-160/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч О.Ган-Эрдэнийг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын агуулга, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

 Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч О.Г-ийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч, нийт 50 хохирогчид 236.741.000 төгрөгийн хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч О.Г-ийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэргийн замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл хамаарал бүхий харилцаатай хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл ашиг олох зорилготой бусад үйлчилгээ, үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Түүнчлэн энэ шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ шүүгдэгч О.Г-ийн хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Г-ийн үйлдсэн залилах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч П.Гансүх нар “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...Хохирогч Ч.Гэрэлт-Одын хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй нь эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна. ...хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалын ажиллагаа дутуу явагдсан. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй. Шийтгэх тогтоолын 50 дугаар хуудаст Жаргал гэдэг хүний 5.000.000 төгрөгийг Ганчимэг гэдэг хүний данс руу шилжүүлсэн мөнгийг битүүмжилсэн. Ганчимэг покер сайт ажиллуулдаг хүн байсан. Энэ хүний данс руу нийт хохирогчдын хэдэн төгрөг шилжсэнийг тогтоох ёстой байсан ч тогтоогоогүй. ...Мөн “Покер” сайтын дансанд хэдэн төгрөг байгаа эсэхийг шалгаж тогтоох ёстой байсан. Шалгаж тогтоосноор хохирогч нарын хохирлыг барагдуулах боломж байсан. О.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж үзэн яллаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. ...Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн өмгөөлөгчийн дүгнэлтдээ “хохирогч Ч.Гэрэлт-Од гэдэг хүн шүүх хуралдаанд ирсэн. Хохирогч нэгэнт гарч ирсэн тул 1 үйлдлийг нь тусад нь шалгах үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дах хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байна.” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлүүлэхэд оршдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг хянан шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан бөгөөд зүйлчлэл шүүгдэгчийн хувьд хүндрээгүй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, оролцогчийн эрхийг зөрчсөн хууль бусаар хязгаарласан тухай гомдолд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй гэх үндэслэл хамаарахгүй юм.

Мөн яллах дүгнэлтэнд заасан хэргийн хүрээнд буюу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг болно.

Хавтаст хэргээс үзэхэд, О.Г нь нийт 50 удаагийн үйлдлээр буюу 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нэр бүхий иргэдийг хуурч, Фейсбүүк олон нийтийн сүлжээнд “Пад, трактор, мотоцикл, хадуурын машин, өвс преслэгч, тармаа, контейнер, хөрөө зэргийг зарна” гэх зар байршуулж бусдын хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авсан, мөн бусдын гар утсыг худалдан авах нэрийдлээр төлбөр төлсөн хуурамч баримт үзүүлж, бусдын гар утсыг залилан авч, нийт 236.741.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнийг амьдралын эх үүсвэр болгон хэргэцээндээ зарцуулсан, мөн ашиг олох зорилготой онлайн мөрийтэй тоглоом тоглосон болох нь нотлогдсон байх тул дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч О.Г нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, учруулсан хор хохирлын гэм бурууд нь тохирсон ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй гэж үзэв.

Хохирогч Х.Б мөрдөн шалгах ажиллагаа явцад “...итгээд Хас банкны 5002904828 дугаартай Оюунчимэгийн Ган-Эрдэнэ гэдэг хүний данс руу 7.400.000 төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн. ...яаралтай 5002904828 дансыг битүүмжлүүлж мөнгөө гаргуулж авмаар байна. Уг дансыг Хас банк руу яриад 48 цаг хаалгуулсан байгаа. ...” /2хх 212/ гэж мэдүүлсний дагуу шүүгдэгч О.Г-ийн Хас банкны 5002904828 дугаартай дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тул дээрх дансанд битүүмжлэлтэй 3.437.076 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Бы хохиролд олгох нь зүйтэй байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч О.Г нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны энэ өдрийг хүртэл 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/222 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

7 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч О.Г-ийн Хаан банкны 5034944331 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус дансанд битүүмжлэгдсэн 6.918.283 төгрөгийг гаргуулж, хохирогч нарын хохиролд хувь тэнцүүлэн олгож, шүүгдэгч О.Г-ийн Хас банкны 5002904828 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус дансанд битүүмжлэгдсэн 3.437.076 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Бы хохиролд, Г.Ганчимэгийн Хаан банкны 5304585647 дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тус дансанд битүүмжлэгдсэн 5.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Жаргалын хохиролд тус тус тооцон олгосугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч П.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ийн 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 76 /далан зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               Б.АРИУНХИШИГ

 ШҮҮГЧ                                               Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ