| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2006008480487 |
| Дугаар | 2023/ДШМ/526 |
| Огноо | 2023-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., 17.3.2.2., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/526
2023 5 18 2023/ДШМ/526
Б.М, Г.Б, Ж.Б нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Ариунцэцэг,
хохирогч Д.Г,
шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Ч.Атарболд,
шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,
хохирогч А.Н-гийн өмгөөлөгч О.Даваажаргал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.М, Г.Б, Ж.Б нарт холбогдох эрүүгийн 2006 00848 0487 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. .. овгийн ...-гийн .., 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр ....... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., .. нарын хамт .. дүүргийн .. дугаар хороо, “........” хотхоны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ............./,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 961 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ял эдэлж дуусан суллагдсан,
2. .... овгийн ....-ын .., 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ....... төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., ... хамт .. дүргийн .. дүгээр хороо, ...... оршин суух, /РД: ........../,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
3. ... овгийн .................гийн ....., 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ........... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ........... нарын хамт ....... дүүргийн .. дүгээр хороо, ............ тоотод оршин суух, /РД:........ /,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хохирогч Ч.О-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, 18-23 тоот 3 өрөө тавилгатай байрыг 1 жилийн хугацаагаар түрээслэнэ хэмээн хуурч 3.450.000 төгрөгийг шилжүүлэн байрны түлхүүрийг авч, бусдад түрээслүүлж 3.833.954 төгрөгийн үнэ бүхий тавилгыг залилсан,
2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Интернэшнл Рөүд” ХХК-д тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бат-Амгалангаас 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ч.О-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 18-23 тоот 3 өрөө байрыг хохирогч Ч.Э-өд 2019 оны 11 сарын 06-ны өдрөөс “уг байр нь өөрийн эзэмшлийнх, сарын 300.000 төгрөгөөр, 10 сарын хугацаатай түрээслүүлнэ” гэж хуурч 3.300.000 төгрөгийг шилжүүлэн авч 3 сарын дараа байрнаас нь гарган үлдэгдэл 7 сарын мөнгө буюу 2.400.000 төгрөгийг залилсан,
2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ч.Н-г Баянзүрх дүүргийн Тулга хотхоны 1 давхарт 2 өрөө байранд сарын 300.000 төгрөгөөр 10 сарын хугацаатай түрээслүүлнэ гэж хуурч, 3.000.000 төгрөгийг авч, бусдаас түрээслэсэн байсан иргэн Ч.О-гийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, 18-23 тоот байранд шилжүүлэн оруулж, үлдэгдэл 5 сарын мөнгө болох 1.500.000 төгрөг залилсан,
2019 оны 8 дугаар сард хохирогч Б.М-ыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 24 дүгээр байрны 4 дүгээр орцны 1 давхрын 3 өрөө бусдын эзэмшлийн байрыг 10 сарын хугацаатай түрээслэхээр оруулан, 3.000.000 төгрөгийг хууран авч, бусдаас түрээсэлсэн байсан иргэн Ч.О-гийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, 18-23 тоот байранд шилжүүлэн оруулж, үлдэгдэл 5 сарын мөнгө болох 1.500.000 төгрөгийг залилсан,
2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч А.О-д Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 65/4 дүгээр байрны 25 тоот 64.41 м2 талбайтай байрыг 1 жилийн хугацаатай 16.000.000 төгрөг зээлж, хүүнд нь үнэгүй суулгана гэж хуурч иргэн Ч.О-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, 18-23 тоот 3 өрөө байрыг үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Д-т өөрийгөө компани байгуулах, бичиг баримт хөөцөлдөх ажил хийдэг хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, итгүүлж Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 1 сарын хугацаатай 15.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлнэ гэж хуурч зээлийн гэрээ байгуулж, 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ч.Г-д 15.000.000 төгрөг зээлж, хүүнд нь Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхоны 65/4 дүгээр байрны 25 тоот 64.41 м2 талбайтай байрыг 1 жилийн хугацаатай үнэгүй суулгана гэж хуурч, зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээг байгуулан, 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 10, 12 дугаар сард хохирогч Л.Ц-тай ойролцоо амьдардаг танил хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж мөнгө зээлэн авч, барьцаанд нь автомашины бичиг баримт тавина гэж бусдын эзэмшлийн 51-00 УНХ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашины бичиг баримтыг тавин хуурч, 8.450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч А.Н-д 20.000.000 төгрөг зээлж хүүнд нь Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхоны 65/4 дүгээр байрны 25 тоот 64.41 м2 талбайтай байрыг 1 жилийн хугацаатай, үнэгүй суулгана гэж хуурч, бусдаар гэрээ байгуулуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 19.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.А-д түүний эзэмшлийн 76-42 УНК улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 3 сарын хугацаатай өдрийн 50.000 төгрөгөөр машиныг чинь түрээсэлье гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 41-624 тоот гэрийн гаднаас авч залилан 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой “NНW203372904 гэсэн арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, 15-57 УНС улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг “Эко Кар Рент” ХХК-тай машин түрээслэх гэрээ байгуулан өдрийн 100.000 өгнө гэж хуурч аван бусдад зарж борлуулан хохирогч Д.Г-д 9.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан гар утас авна, зарна гэсэн группээс хохирогч Ц.Б-т Iphone-7 загварын гар утас зарна гэж хуурч бусдын дансаар 260.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Их хаадын гэрэгэ” ХХК-тай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ” байгуулан 500 ширхэг сапуд буюу барилгын хэв, тулаас төмрийг авч явж, бусдад худалдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-д 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 42-688 тоотод байрлах тоног төхөөрөмж түрээслэдэг газар Х.Б-ээс 220 вольтийн шавар зуурмагийн машин, кен загварын усан өрөм, компрессор, хадаасны буу, будгийн буу зэрэг зүйлсийг түрээслэж авна гэж хуурч аван бусдад зарж борлуулан хохирогч Х.Б-д 3.052.825 төгрөгийн хохирол учруулсан, дээрх үйлдлүүдийн улмаас бусдад нийт 138.696.779 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М, Ж.Б нар нь бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын 10 дугаар гудамжинд хашаагаар тойруулан хамгаалагдсан “Дээдсийн өргөө” орон сууцны бүрэн баригдаж дуусаагүй 2а блокод хадгалагдаж байсан шар өнгийн хамгаалах малгай 13 ширхэг, мужааны ажлын багажны ком 11 ширхэг, өндрийн бүс буюу цээж бүс 21 ширхэг, миту буюу бэх 1 ширхэг, хана, багана тэгшлэгч отивес 2 ширхэг, хөөс зүсэгч 1 ширхэг, кадан буюу таслагч 4 ширхэг, хөлтэй нивлер багаж 1 ширхэг, ширээ хөрөө 1 ширхэг, скил буюу цахилгаан хөрөө 1 ширхэг, тэгш ус 4 ширхэг, корондо буюу төмөр таслагч 1 ширхэг, кабель утас 100 метр, яагрын бүс 2 ширхэг, метр 10 ширхэг, галигуур дэгээ 12 ширхэг, 10 мл-ийн хадаас 20 хайрцаг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч, тухайн эд зүйлсийг 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж хохирогч Э.М-д 4.371.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч М.М Ж.Б нарын хулгайлсан каск, мужааны ажлын багаж, хадаас зэрэг эд зүйлсийг авсан, таслагч, хөлтэй нивлер багаж, ширээ хөрөө, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг мэдсээр байж худалдаж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар,
Г.Б, Ж.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногодуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-д энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 11 сар 2 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ёсчлон батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Улаанбаатар хотын нутаг дэсвгэрээс гадагш явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүх хуралдаан болохоос өмнө 461 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гөөс нийт 107.024.454 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.О-т 3.833.954 төгрөгийг, хохирогч Б.Б-д 18.000.000 төгрөгийг, хохирогч Ч.Э-өд 2.400.000 төгрөгийг, хохирогч Ч.Н-д 1.500.000 төгрөгийг, хохирогч Б.М-т 1.500.000 төгрөгийг, хохирогч А.О-д 16.000.000 төгрөгийг, хохирогч Б.Д-т 7.000.000 төгрөгийг, хохирогч Ч.Г-д 15.000.000 төгрөгийг, хохирогч, Л.Ц-д 8.450.000 төгрөгийг, хохирогч А.Н-д 19.000.000 төгрөгийг, хохирогч Д.Г-д 9.800.000 төгрөгийг, хохирогч Ц.Б-т 260.000 төгрөгийг, хохирогч О.А-д 2.500.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.О-т 400.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч П.Э-т 480.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Л.Н-д 900.000 төгрөгийг тус тус олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Б, Ж.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Д.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/111 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Б.М гэгч нь “Эко кар рент” ХХК-тай автомашин түрээсийн гэрээ байгуулан 15-57 УНС улсын дугаартай /Арал №NHW203372904/ мөнгөлөг өнгийн Тоёота Приус-20 маркийн автомашиныг нэг өдрийн 100.000 төгрөгөөр түрээслэн авсан бөгөөд Б.М нь 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 99754698 дугаарын утсаар холбогдож, гэрээгээ сунгая гээд манай Хаан банк дахь 5064059249 тоот дансанд түрээсийн төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хийж байгаад утас нь холбогдохгүй болсон. Уг машиныг манайх 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Жи Эс Би” ББСБ-аас 10.500.000 төгрөгөөр авсан.
Б.М нь миний 15-57 УНС улсын дугаартай автомашиныг машин задалж зардаг гэх Б.Б гэж хүнд 1.800.000 төгрөгөөр зарсан байсан бөгөөд Б.Б нь цааш мөн машин задалж зардаг гэх С.Ү гэгчид 4.150.000 төгрөгөөр зарсан байсан. С.Ү нь миний автомашиныг задалж зараад багажны таг, явах эд ангийн хэдэн сэлбэг л үлдсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байдаг.
Манай автомашины хулгайн хэргийг цагдаагийн байгууллага шалгах явцад Б.Б, С.Ү нарыг гэрчээр байцаасан, мөн шүүхээс хэргийг таслан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас худалдан борлуулсан автомашиныг авч, ашиг олох зорилгоор цааш дамлан худалдсан асуудлыг хайхарч үзээгүйд гомдолтой байна. Б.Б, С.Ү худалдаж авсан машинаа хууль бусаар худалдан борлуулж байгааг сайн мэдэж байсан, үгүйдээ мэдэх боломжтой байсан. Тухайлбал, өнөөдөр манай улсад www.car.mn, www.autobox.mn зэрэг аппликэйшн, цахим хуудаснаас дээрх автомашины улсын дугаарыг эсхүл арлын дугаарыг оруулан мэдээллийг харах бүрэн боломжтой байсан боловч шунахайн сэдлээр автомашиныг худалдан авч, үнэ нэмж цааш худалдан борлуулсан нь гэмт хэрэгт хамааралтай бөгөөд хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэж байна.
Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул Б.М болоод автомашиныг хууль бусаар санаатайгаар худалдан авч, дамжуулан худалдсан Б.Б, С.Ү нараас надад учруулсан хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах шийдвэрийг гаргаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн гомдолтой холбогдуулж хэлэх тайлбаргүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч өөрийнхөө эрхийг хэрэгжүүлж явсны дагуу хохирогчоор тогтоогдсон. Тухайн үед ямар нэгэн тусгайлсан санал, хүсэлт гаргаагүй бөгөөд Солонгос Улс руу явсан талаараа тайлбарлаж байна. Хэрэв явж байгаа тохиолдолд хууль ёсны эрх ашгаа хамгаалуулж өмгөөлөгч авах, мөн хуралдаанд оролцох боломжгүй талаарх хүсэлтээ бичгээр илэрхийлэх нь зүй ёсны хэрэг байсан байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.Н-гийн өмгөөлөгч О.Даваажаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана гэж заасан учраас дараах тайлбарыг гаргаж байна. А.Н-г хохирогчоор тогтоосон асуудалтай холбоотойгоор анхан шатны шүүх хуралдаанд ярьсан. Учир нь, үйл явдлын хувьд А.Н гэдэг хүн хохироогүй. Тэрээр “Би Н-тай зээлийн гэрээ байгуулж орон сууцанд нь амьдарч байна. Зээлийн гэрээний дагуу мөнгөө Н-иас авахаар Иргэний хэргийн шүүхээр явж байгаа гэсэн тайлбартаа хэлээд байхад яагаад А.Н-г хохирсон гэж байна вэ. Харин Н шүүх хуралдаанд “би энэ орон сууцааа эзэмшиж, ашиглаж чадахгүй байна. Түрээсэлж орлого олдог байсан орлогоо ч олж чадахгүй байна” гээд байхад яагаад Н хохирогч биш юм бэ” гэдэг байдлаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хохирогч байна. Гэтэл А.Н хохирол хүлээгээгүй, хөрөнгөө зээлсэн, өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд хүүнд нь амьдарч байгаа. А.Н болон Н нарын хоорондын тохиролцоо, нотариатаар байгуулсан гэрээ зэрэг нь хавтас хэрэгт бүгд авагдсан. 20.000.000 төгрөг зээлүүлсэн, үүний хариу төлбөрт хүүнд нь орон сууцанд нь амьдрах тохиролцоо хийсэн. Гэтэл анхан шатны шүүхээс А.Н-г хохирогчоор тогтоосон нь хууль бус буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Энэ шалтгааны улмаас зээлийн гэрээний харилцаа, мөнгөө авч чадахгүй нөхцөл байдал үүсч байна. Н тухайн орон сууцны өмчлөгч бөгөөд А.Н-тай зээлийн гэрээг нотариатаар байгуулж, эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан. Иймд Н-ийг хохирогчоор тогтоож, А.Н-г хохирогч биш гэдгээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Д.Г-гаас шүүгдэгч Б.М-д холбогдуулан өөрийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр өгч залилуулж 9.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон. Хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, хүсэлт гаргаагүй. Хэрэг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжсэнээс хойш 1 жилийн хугацаанд шийдвэрлэгдсэн бөгөөд энэ хугацаанд хохирогчийн зүгээс гомдол, хүсэлт гаргаагүй байдаг. Хохирогч нь Б.Б, С.Ү-ыг автомашиныг хууль бусаар санаатайгаар худалдан авч, дамжуулан худалдсан гэм буруутай гэж байна. Б.Б, С.Үүрмандах нар хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэднийг тээврийн хэрэгслийг хууль бус гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан гэдэг үндэслэлээр хэрэгт яллагдагчаар татаж оролцуулах үндэслэлгүй гэж үзэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд Б.М-гөөс 9.800.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч А.Н-гийн өмгөөлөгч О.Даваажаргалаас анхан шатны шүүх хуралдаанд А.Н-г энэ хэргийн хохирогч биш, Н хохирогч гэдэг байдлаар тайлбар гаргаж байсан. Гэтэл Б.М нь уг орон сууцыг Н-иас итгэмжлэлээр авч, өөрөө хувьдаа зарцуулж ашигласан зүйл байдаггүй. А.Н-тай байгуулсан гэрээгээр Н мөнгийг авч, захиран зарцуулсан гэсэн зүйл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Тиймээс А.Н-д 19.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэж хохирогчоор тогтоосон. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хохирогч А.Н-д 20.000.000 төгрөг зээлж хүүнд нь Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхоны 65/4 дүгээр байрны 25 тоот 64.41 м2 талбайтай байрыг 1 жилийн хугацаатай, үнэгүй суулгана гэж хуурч, бусдаар гэрээ байгуулуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, 19.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үйлдэл нь дараах нотлох баримтаар гэмт хэргийн шинжгүй байна.
Өөрөөр хэлбэл, хохирогч А.Н-гийн “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нүүж ирсэн. Тэр өдөр М, Б нар ирсэн ба тэр өдрөө гэрээнийхээ материалуудыг бөөгнүүлээд маргааш нь нотариат орохоор болсон. Тэр өдөр М утсаар яриад байранд байгаа хүүхдүүдээ гаргаад өөр байр руу оруулах гэсэн юм, байрны мөнгийг нь урьдчилаад өгөх гэсэн юм 5 сая төгрөг шилжүүлчих гэсэн. Би зөвшөөрөөд Б-ын 5111333325 дугаарын данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн өглөө ноториатаар орсон ба тэр үед байрны эзэн гэх Н нь ирж гэрээ байгуулсан. Гэрээний нөхцөл нь 20 сая төгрөг зээлээд хүүнд нь байх нөхцөлтэй ба 20 сая төгрөгөө эргүүлэн төлөөгүй тохиолдолд байрнаас гарахгүй гэсэн нөхцөлтэй байсан. Гэрээг би Сүхбаатар дүүргийн нотариатын газарт Н болон Б нартай хийсэн ба гэрээ хийсний дараа 14 сая төгрөгийг Б-ын дансанд шилжүүлсэн. Үлдэгдэл 1 сая төгрөгийг М нь авахгүй байрны засвартаа хэрэглэ тэр мөнгийг авахгүй гэж ирсэн. Би Н-ийг ирэхээр нь гэрээ хийнэ гэж ойлгосон боловч Б нь хамтран зээлэгчээр гэрээ хийнэ гэсэн. Н хэлэхдээ энэ хоёр манай дүү байгаа юм гэж хэлсэн. М анх надтай гэрээ хийчих гэхээр нь би үгүй байрны бичиг баримт өөр хүний нэр дээр байна тийм болохоор би заавал байрны эзэнтэй гэрээ хийнэ чи эгчийгээ дууд эсвэл больлоо гэж хэлсэн. Тэгээд Н-ийг дуудаж гэрээ хийсэн. ...” /1 хх 226-227/,
гэрч С.Б-ын “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн тэнд байрны эзэн буюу Н, түрээслэж орж байгаа хүн буюу Н, М бид 4 уулзсан. Уулзаад зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээгээр Нгаас 20 сая төгрөг авахаар болсон ба зээлсэн мөнгөний хүүнд Н байрандаа байлгахаар болсон. Тэгээд тус өдөр Нгаас миний данс руу 5 сая төгрөг орж ирсэн ба үүний маргааш нь 14 сая төгрөг миний данс руу дахин орж ирсэн. Би М-гийн Хаан банкны 5016049760 дугаарын данс руу нийт 9.5 сая төгрөг шилжүүлсэн. М надаас хүнээс 3 сая төгрөг зээлүүлсэн байсан тэр мөнгийг нь би зээлсэн хүндээ хүүтэй нь 3.2 сая төгрөг болгон шилжүүлсэн. Уг мөнгөнөөс би 1 сая төгрөгийг ээжийнхээ данс руу шилжүүлсэн. Гэхдээ тэр мөнгийг би Мд бэлнээр өгсөн. Үүнээс 2 сая төгрөгийг Нарандарийн данс руу шилжүүлсэн. ...” /1 хх 241-242/,
гэрч Г.Н-ийн “...М над руу залгаад чи өөрөө энд ирээд гэрээ хийгээд өгөөчээ энэ байранд орох гэж байгаа хүмүүс заавал эзэнтэй нь гэрээ хийнэ гээд байна гэж намайг хот руу дуудсан. Би очиж Н гэх хүнтэй 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ хийж гарын үсэг зурсан тэгээд гэрээний хугацаанд 20 сая төгрөгийг түрээслэгчээс М-гийн найз С.Б гэх хүн өөрийн дансаар шилжүүлэн авсан. Миний хувьд би өөртөө ямар нэг түрээстэй холбоотой мөнгө төгрөг аваагүй” гэсэн мэдүүлгүүдээр /1 хх 243-244/ шүүгдэгч Б.М нь хохирогч А.Н-г залилан мэхлэсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хохирогч Ч.О-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 18-23 тоот 3 өрөө тавилгатай байрыг 1 жилийн хугацаагаар түрээслэнэ хэмээн хуурч 3.450.000 төгрөгийг шилжүүлэн байрны түлхүүрийг авч, бусдад түрээслүүлж 3.833.954 төгрөгийн үнэ бүхий тавилгыг залилсан,
2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Интернэшнл Рөүд” ХХК-д тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Бат-Амгалангаас 18.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ч.О-гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 18-23 тоот 3 өрөө байрыг хохирогч Ч.Э-өд 2019 оны 11 сарын 06-ны өдрөөс “уг байр нь өөрийн эзэмшлийнх, сарын 300.000 төгрөгөөр, 10 сарын хугацаатай түрээслүүлнэ” гэж хуурч 3.300.000 төгрөгийг шилжүүлэн авч 3 сарын дараа байрнаас нь гарган үлдэгдэл 7 сарын мөнгө буюу 2.400.000 төгрөгийг залилсан,
2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Ч.Н-г Баянзүрх дүүргийн Тулга хотхоны 1 давхарт 2 өрөө байранд сарын 300.000 төгрөгөөр 10 сарын хугацаатай түрээслүүлнэ гэж хуурч, 3.000.000 төгрөгийг авч, бусдаас түрээслэсэн байсан иргэн Ч.О-гийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, 18-23 тоот байранд шилжүүлэн оруулж, үлдэгдэл 5 сарын мөнгө болох 1.500.000 төгрөг залилсан,
2019 оны 8 дугаар сард хохирогч Б.М-ыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршоолол хотхоны 24 дүгээр байрны 4 дүгээр орцны 1 давхрын 3 өрөө бусдын эзэмшлийн байрыг 10 сарын хугацаатай түрээслэхээр оруулан, 3.000.000 төгрөгийг хууран авч, бусдаас түрээсэлсэн байсан иргэн Ч.О-гийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, 18-23 тоот байранд шилжүүлэн оруулж, үлдэгдэл 5 сарын мөнгө болох 1.500.000 төгрөгийг залилсан,
2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хохирогч А.О-д Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 65/4 дүгээр байрны 25 тоот 64.41 м2 талбайтай байрыг 1 жилийн хугацаатай 16.000.000 төгрөг зээлж, хүүнд нь үнэгүй суулгана гэж хуурч иргэн Ч.О-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 2-р хороо, 18-23 тоот 3 өрөө байрыг үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Д-т өөрийгөө компани байгуулах, бичиг баримт хөөцөлдөх ажил хийдэг хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, итгүүлж Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 1 сарын хугацаатай 15.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлнэ гэж хуурч зээлийн гэрээ байгуулж, 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ч.Г-д 15.000.000 төгрөг зээлж, хүүнд нь Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршоолол хотхоны 65/4 дүгээр байрны 25 тоот 64.41 м2 талбайтай байрыг 1 жилийн хугацаатай үнэгүй суулгана гэж хуурч, зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээг байгуулан, 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 10, 12 дугаар сард хохирогч Л.Ц-тай ойролцоо амьдардаг танил хэмээн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж мөнгө зээлэн авч, барьцаанд нь автомашины бичиг баримт тавина гэж бусдын эзэмшлийн 51-00 УНХ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашины бичиг баримтыг тавин хуурч, 8.450.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.А-д түүний эзэмшлийн 76-42 УНК улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 3 сарын хугацаатай өдрийн 50.000 төгрөгөөр машиныг чинь түрээсэлье гэж хуурч, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 41-624 тоот гэрийн гаднаас авч залилан 7.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 9 дүгээр сарын 12-ны орой “NНW203372904 гэсэн арлын дугаартай, мөнгөлөг өнгөтэй, 15-57 УНС улсын дугаартай Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг “Эко Кар Рент” ХХК-тай машин түрээслэх гэрээ байгуулан өдрийн 100.000 өгнө гэж хуурч аван бусдад зарж борлуулан хохирогч Д.Г-д 9.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүк буюу цахим хэрэгсэл ашиглан гар утас авна, зарна гэсэн группээс хохирогч Ц.Б-т Iphone-7 загварын гар утас зарна гэж хуурч бусдын дансаар 260.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “Их хаадын гэрэгэ” ХХК-тай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ” байгуулан 500 ширхэг сапуд буюу барилгын хэв, тулаас төмрийг авч явж, бусдад худалдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-д 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 42-688 тоотод байрлах тоног төхөөрөмж түрээслэдэг газар Х.Б-ээс 220 вольтийн шавар зуурмагийн машин, кен загварын усан өрөм, компрессор, хадаасны буу, будгийн буу зэрэг зүйлсийг түрээслэж авна гэж хуурч аван бусдад зарж борлуулан хохирогч Х.Б-д 3.052.825 төгрөгийн хохирол учруулсан, дээрх үйлдлүүдийн улмаас бусдад нийт 138.696.779 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М, Ж.Б нар нь бүлэглэн 2021 оны 3 дугаар сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арцатын 10 дугаар гудамжинд хашаагаар тойруулан хамгаалагдсан “Дээдсийн өргөө” орон сууцны бүрэн баригдаж дуусаагүй 2а блокод хадгалагдаж байсан шар өнгийн хамгаалах малгай 13 ширхэг, мужааны ажлын багажны ком 11 ширхэг, өндрийн бүс буюу цээж бүс 21 ширхэг, миту буюу бэх 1 ширхэг, хана, багана тэгшлэгч отивес 2 ширхэг, хөөс зүсэгч 1 ширхэг, кадан буюу таслагч 4 ширхэг, хөлтэй нивлер багаж 1 ширхэг, ширээ хөрөө 1 ширхэг, скил буюу цахилгаан хөрөө 1 ширхэг, тэгш ус 4 ширхэг, корондо буюу төмөр таслагч 1 ширхэг, кабель утас 100 метр, яагрын бүс 2 ширхэг, метр 10 ширхэг, галигуур дэгээ 12 ширхэг, 10 мл-ийн хадаас 20 хайрцаг зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч, тухайн эд зүйлсийг 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөвөрлөж хохирогч Э.М-д 4.371.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Б нь шүүгдэгч М.М Ж.Б нарын хулгайлсан каск, мужааны ажлын багаж, хадаас зэрэг эд зүйлсийг авсан, таслагч, хөлтэй нивлер багаж, ширээ хөрөө, цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг мэдсээр байж худалдаж авсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Ч.О-гийн /1 хх 7-11/, Б.Б-гийн /1 хх 13-15/, Ч.Э-ийн /1 хх 16-19/, Ч.Н-гийн /1 хх 22-25/, Б.М-ын /1 хх 148-151/, А.О-ийн /1 хх 164-166/, Б.Д-ийн /1 хх 174-175/, Ч.Г-гийн /1 хх-195-196/, М.А-ийн /2 хх 135-137/, Л.Ц-ын /2 хх 103-104/, О.А-ын /4 хх 10-11/, Д.Г-гийн /4 хх 146-149/, Х.Б-ийн /5 хх 51-56/, Ц.Б-гийн /5 хх-138-143/, Э.М-гийн /5 хх 229-232, 6 хх 120-121/ гэх мэдүүлгүүд,
гэрч Б.Б-гийн /1 хх 31-32, 179-180/, Н.Б-гын /1 хх 200-202/, Д.О-гийн /2 хх 138-139/, Т.А-ын /2 хх 142-143/, Н.Т-гын /2 хх 194-195/, Э.С-ын /2 хх 199-200/, Б.Б-ийн /4 хх 154-155/, С.Ү-ын /4 хх 156-157/, С.Н-жийн /4 хх 158-159/, Л.Б-ын /5 хх 238-239/ гэх мэдүүлгүүд,
иргэний нэхэмжлэгч Д.О-ийн /5 хх 60-61/, Л.Н-ы /63-66/, П.Э-ын /5 хх 233-235/ гэх мэдүүлгүүд,
Иргэн С.С-гийн Хаан банкны 5009404634 дугаарын данс руу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5016049760 дугаарын данснаас 3.450.000 төгрөгийн орлого орсон дансны хуулга /1 хх-80/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /З хх-95-96/, иргэн Ч.Э-ийн Хаан банкны 5072105913 тоот дансны 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.300.000 төгрөг шилжүүлсэн хуулга /1 хх-21/, иргэн Ч.Н-гийн Хаан банк дах 5077530851 тоот данснаас 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн хуулга /1 хх-27/, иргэн Б.Б-гийн Хаан банкны 5016049760 дугаарын дансны хуулга /1 хх- 94-141/, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Г.Н, А.О нарын “Редфокс менежмент” ХХК-ийн зуучилсан “Орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээ”, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 65/4 дүгээр байрны 25 тоот 64,41 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг хөлслүүлэх, хөлслүүлэх гэрээний дагуу орж ирэх мөнгийг захиран зарцуулах, гэрээг цуцлах, дуусгавар болгох, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурахыг бүрэн эрхийг Б.Б-д олгосон Орхон аймгийн тойргийн нотариатчийн итгэмжлэл /1 хх 167-171/, хохирогч А.О-ийн Худалдаа хөгжлийн банк дах 473025860 тоот дансны хуулга /1 хх-172/, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.Д, Б.М нарын байгуулсан зээлийн гэрээ /1 хх 177-178/, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 65/4 дүгээр байрны 25 тоот 64,41 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг хөлслүүлэх, хөлслүүлэх гэрээний дагуу орж ирэх мөнгийг захиран зарцуулах, гэрээг цуцлах, дуусгавар болгох, гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурахыг бүрэн эрхийг Б.Б-д олгосон Орхон аймгийн тойргийн нотариатчийн итгэмжлэл /1 хх-187-192/, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ч.Г, Б нарын байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, зээлийн гэрээ /1 хх 193-191/, хохирогч Ч.Г-гийн Хаан банк дах 5023208633 тоот дансны хуулга /1 хх 198/, иргэн С.Б-ын Хаан банк дах 5111333325 тоот дансны хуулга /2 хх 4-11/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх 126-127/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 128-130/, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /2 хх 145/, “Их хаадын гэрэгэ” ХХК болон Б.М нарын “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-ийн хуулбар /4 хх 3-6/, автомашин түрээслэх гэрээний хуулбар /4 хх 36/, мөнгө шилжүүлсэн баримт /4 хх 38/, иргэн С.Үын Хаан банк дах дансны хуулга /4 хх 57-73/, иргэн Б.Б-ийн Хаан банк дах дансны хуулга /4 хх 84-96/, хохирогч Д.Г-гийн Хаан банк дах дансны хуулга /4 хх 104-128/, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /4 хх 164-166/, Тоног төхөөрөмж түрээслүүлэх гэрээ /4 хх 38/, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /5 хх 78-79/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5 хх 80-83/, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /5 хх 84-87/, яллагдагч Б.М-гийн Голомт банкны дансны хуулга /5 хх 89-91/, иргэн Б.Б-гийн Хаан банк дах 5016049760 тоот дансны хуулга /5 хх 168-171/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх 223-226/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /5 хх 228/, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 960 дугаартай дүгнэлт /6 хх 4-6/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /6 хх 17-19/, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан /6 хх 26-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.М-г хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан, мөн бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Ж.Б-г бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч Г.Б-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар, шүүгдэгч Ж.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад, шүүгдэгч Г.Б-гийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Б.М, Ж.Б нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулсан бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хуулийн ерөнхий ангийг журамлаж эрүүгийн хариуцлага оногдуулаагүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М, Ж.Б, Г.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 11 сар 2 хоногийн хугацаагаар тус тус тогтоож, шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, шүүгдэгч Б.М, Г.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд хохирогч Г.Г-гийн “шүүгдэгч Б.М нь машиныг залилан мэхлэж авч бусдад зарсан ба бусад этгээдүүдийг хамтад нь шалган, хохирол төлбөрийг хариуцуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд доор дурьдсан үндэслэлүүдээр зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн анхан шатны шүүх, шүүгдэгч Б.М, Ж.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан байх тул тухайн автомашины үнэлгээ буюу 6 дугаар хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан 64-67 УНЯ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашины үнэлгээ буюу 9.161.440 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсгүүдэд зааснаар улсын орлого болгохоор шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого буюу автомашин зарж олсон 1.800.000 төгрөг, автомашины батерей зарж олсон 600.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнээс гаргуулах нь зүйтэй.
шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Улаанбаатар хотын нутаг дэсвгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэсэн байх бөгөөд хотын хэмжээнд зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байх тул шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэсвгэрээс гадагш явахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Г.Б нарын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 105 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолд:
“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр Б.М нь хохирогч А.Н-г залилан мэхлэж 19.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар Б.М, Ж.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 9.161.440 /есөн сая нэг зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай” гэсэн,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-гийн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого буюу 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгосугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад: “Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт” гэж,
“Шүүгдэгч Ж.Б-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт” гэсэн өөрчлөлт оруулж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын: “Улаанбаатар хотын” гэснийг “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн” гэж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтын: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гөөс “107.024.454” гэснийг “88.024.454” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Г-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Г.Б нарын цагдан хоригдсон 105 хоногийг ял эдлэх хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР