| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2024/0150/З |
| Дугаар | 126/ШШ2024/0160 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 126/ШШ2024/0160
Хариуцагч прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б************-ийн дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М************-д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М************ 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М************ би Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 12 дугаар сарын 04-ны одрийн 0214630 дугааргай Эрх бүхий албан тушаалтаны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай” дүгнэлтииг хулээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Прокурор дүгнэлтээ ХолбогдогчГ.Б************-ийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдээгүй буюу зөрчил үйлдсэн газар нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуульд зааснаар улсын тусгай хамгаалалттай газар мөн эсэхийг багж хэрэгсэл ашиглан солбилцол цэгийг тогтоох, үүний дагуу холбогдох байгууллагаас лавлагаа авах зэргээр хуулиар буутай (галт зэвсэг) нэвтрэхийг хориглосон газар мөн эсэхийг нотолж тогтоох шаардлагатай ажиллагааг хийж, зөрчлийн шинжийг тогтоох нотлох баримт бүрдээгүй байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалтад “Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”-ийг эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тогтоосон байна гэж заасныг зөрчсөн байна. Эрх бүхий албан тушаалтан 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0214638 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Г.Б************-д шийтгэл оногдуулсан байх боловч шийгэлийн хуудасанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуултийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан “зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадпагын арга хэмжээг энэ хуулийн тогтооно” гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна
Иймд эрх бүхий албан тушаалтны холбогдогч Г.Б************-д шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчил шапган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтай газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч эрх бүхий албан тушаалтан Г.М************-ийн 0214638 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингуй болгуулахаар мэргэжлийн хуульч прокурор албан ёсоор дүгнэлт гаргаж буйг хуулиа зөв тайлбарласан гэж үзэж өөрчлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...” гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М************ нь “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0214676 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М************-ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0214638 дугаартай шийтгэлийн хуудсанд прокурорын дүгнэлтэд бичсэний дагуу хүчингүй болно гэж ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б************-ийн гаргасан “Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.М************-ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 0214638 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР