Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2022/00038

 

 

 

 

 

2022 01 17 103/ШШ2022/00038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ... дугаар хороо, хөдөө хэсэгт оршин суух, ******* ******* ******* ******* *******,

Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч .......

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ******* нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд туслах малчнаар, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Худалдаа бэлтгэлийн ангид галчаар, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн нэхмэлийн цехэд нэхмэлчнээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас Увс аймгийн Малчин сумын худалдаа бэлтгэл ангийн даргын 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай тушаалын хуулбар, 1988,1991 оны цалингийн түүвэр, 1988, 1991 оны цалингийн тооцооллын хүснэгт, 1986-1990 оны цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаартай тушаал, 1989 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 7 дугаартай тушаалуудын эх хувь, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн 106889 дугаартай, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Малчин нэгдлийн Ерөнхий хорооны 1990 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн, 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн сайшаалын үнэмлэхүүдийн эх хувь, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолт зэргийг баримтаар өгөв. /хх-ийн 3-16, 24-25 дугаар тал/,

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Оюунтунгалагаас гэрчийн мэдүүлэг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Я.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд улсад ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд ******* нь 1967 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг дутуу байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч ******* нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд туслах малчнаар, 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн нэхмэлийн цехэд нэхмэлчнээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтууд болон гэрч Д.Оюунтунгалагийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Я.******* улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* ******* Бадамцэцэг нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд туслах малчнаар, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Худалдаа бэлтгэлийн ангид галчаар, 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн нэхмэлийн цехэд нэхмэлчнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО