Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2022/00037

 

 

 

 

2022 01 17 103/ШШ2022/00037

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн .... дугаар хороо, хөдөө хэсэгт оршин суух, ******* ******* ******* ******* *******ы хүсэлттэй,

Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Ц.******* нь 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ачигчаар, 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд жолоочоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус сумын ахуй үйлчилгээнд жолоочоор, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эрчим хүчний уурын зууханд жолоочоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл архиваас холбогдох баримтууд олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай тушаалын хуулбар, 1986-1989, 1989-1992 оны цалингийн түүвэр, 1986-1989, 1989-1992 оны цалингийн тооцооллын хүснэгт, Архивын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 55 дугаартай тодорхойлолт зэргийг баримтаар өгөв. /хх-ийн 3-28, дугаар тал/,

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Ц.Хэрмээ, Я.Баттулга нарын гэрчээр асуусан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд улсад ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Ц.******* нь 1964 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг дутуу байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Ц.******* нь 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ачигчаар, 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд жолоочоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Ахуй үйлчилгээний газарт жолоочоор, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд жолоочоор ажиллаж тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтууд болон гэрч Я.Баттулга, Ц.Хэрмээ нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Ц.*******ы улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* ******* ******* ******* нь 1986 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ачигчаар, 1987 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд жолоочоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Ахуй үйлчилгээний газарт жолоочоор, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Малчин сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд жолоочоор ажиллаж тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО