Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00138

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00138

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* ******* /РД:*******/-ийн,

 

Хүсэлтийн шаардлага: өв хүлээн авах хугацаа сунгуулж, хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч С.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэлбүст баг 1-р гудамж ******* тоот газрын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие талийгаач ******* ******* төрсөн охин юм. Аав , ээж нар нь 1977 онд гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Аав нь 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, ээж 2021 оны 11 сарын 17-ны өдөр тус тус нас барсан. Аав ээжийг нас барахаас миний бие аавынхтайгаа хамтаар энэхүү Чингэлбүст баг 1-р гудамж ******* тоотод 2005 оноос эхлэн амьдарч ирсэн. Энэхүү газраа бид аавын нэр дээр өмчлөгдсөн гэдгийг мэдэлгүй явсаар саяхан Аймгийн Засаг даргын 2008 оны захирамжаар аавын нэр дээр өмчлөхөөр шийдвэрлэгдсэн болохыг мэдэж улмаар аавын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргуулсан болно. Харин одоо тус газрыг өвлөн авахаар нотариатын байгууллагаар хөөцөлдсөн боловч заавал шүүхээр өв хүлээн авах хугацааг сэргээлгэн, хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгох шаардлагатай гэсэн. Би дээрээ , , гэсэн эгч нартай гэх ахтай. Эгч нь 2018 онд нас барсан, бусад ах эгч нар маань Орхон аймагт амьдарцгааж байгаа болно. Ах эгч нар маань бүгд өөр өөрийн гэсэн гэр оронтой бөгөөд өв хүлээн авах шаардлагагүй юм. Иймд ******* овогт ******* ******* надад ******* ******* өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэлбүст баг 1-р гудамж ******* тоотод байрлах Улсын бүртгэлийн дугаар бүхий 800 м.кв газрыг өвлөн авах хугацааг сэргээж, ******* ******* хууль ёсны өвлөгчөөр С.******* намайг тогтоож өгнө үү... гэв.

3.Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, С.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, төрөл садангийн лавлагаа /хх-3/, С.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-3/, ын нас барсны гэрчилгээний хуулбар /хх-4/, Орхон аймаг Баян-Өндөр сумын Чингэл бүст 1-******* тоот газрын гэрчилгээний хуулбар /хх-6/, 1 дүгээр маягтын лавлагаа /хх-23/, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт /хх 24-27/, газар өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-28/-г нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс: Монголын нотариатчдын танхимаас, Орхон аймаг Архивын тасгаас талийгаач ******* /РД:/-ийн өмчлөлийн /нэг иргэний өмч/, Орхон аймаг Баян-Өндөр сумын Чингэл бүст 1-******* тоот газрын гэр бүлийн хэрэгцээний 800 м.кв газрыг өвлөх талаар хүсэлт гаргасан эсэх талаарх лавлагаа /хх-13-15/-г нотлох баримтаар гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч С.******* нь өв хүлээн авах хугацаа сунгуулах тухай хүсэлтийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

2. Хүсэлт гаргагч С.*******ийн эцэг С. нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Чингэл бүст 1-******* тоот гэрчилгээний Г-210120204 дугаартай газрын гэр бүлийн хэрэгцээний 800 м.кв газрын өмчлөгч байсан бөгөөд тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 11-нд нас барснаар Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өв нээгдсэн байна.

 

3. Хууль ёсны өвлөгч нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх байхаар заасан бөгөөд, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т Хүндэтгэн үзэх шалтгаан байвал өв хүлээн авах хугацааг шүүх сунгаж болно. Хугацаа сунгасан бол хугацаа хожимдуулсан өвлөгч нь бусад өвлөгчид буюу төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгөөс өөрт оногдох бэлэн байгаа эд хөрөнгө, эсхүл түүнийг борлуулсан үнийн зохих хэсгийг шаардан авах эрхтэй гэж тус тус заасан.

 

4. Хүсэлт гаргагч С.******* нь ...хуулийн мэдлэг дутмаг байсан... гэх үндэслэлээр хуульд заасан хугацаанд зохих байгууллагад өв хүлээн авах хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогдож байгаа боловч тэрээр өвлүүлэгч С.******* хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Чингэл бүст 1-******* тоотод 2005-2021 он хүртэл хамт амьдарч байсан. Мөн эцэг С.ийг нас барснаас хойш уг хашаанд амьдарч байсан болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чингэл багийн Засаг даргын албан бичгээр болон түүний тайлбараар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ.,528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан...  гэж зааснаар хүсэлт гаргагч С.******* талийгаач эцэг С.******* өвийг хүлээн авсан байна.

 

5. Иймд хүсэлт гаргагч С.*******ийн талийгаач эцэг С.******* өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Чингэл бүст 1-******* тоот гэрчилгээний Г-210120204 дугаартай газрын гэр бүлийн хэрэгцээний 800 м.кв газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгах нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Хүсэлт гаргагч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч С.*******ийн талийгаач эцэг С. /РД:/-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сумын Чингэл бүст 1-******* тоот гэрчилгээний Г-210120204 дугаартай газрын гэр бүлийн хэрэгцээний 800 м.кв газрыг өвлөж авах хүсэлт гаргах хугацааг сунгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ