2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/00646

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 о 01 с 27ө

Дугаар 191/ШШ2025/00646

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............ дүүрэг, ....-р хороо, ... байр, ..... тоотод оршин суух, .............ийн ......... /рд:.........../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......... дүүрэг, ...-р хороо, ...-р хороолол /......../, ... байр, ... тоотод оршин суух, ..........ийн ............, /рд:............/-д холбогдох,

7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........., нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .......... 2020 оны 11 сарын 01-ний өдөр иргэн ............гаас 2 өрөө байрыг захиалгын гэрээг .............. компаниас шилжүүлэн 117,864,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үеийн 2 өрөө бичиг баримттай байрны үнээр үнэ тохиролцон худалдан авсан. Гэрчилгээг гаргуулах хүсэлтийг ............ ХХК-д гаргахад 1 м.кв тутамд0,000 төгрөг буюу 7,000,000 төгрөгийг давагдашгүй хүчин зүйл буюу ковидтой холбоотой нэмэлт төлбөрийг ............. шиг 57,000,000 төгрөг төлж, орсон оршин суугчидтай адилтган үзэж нэхэмжилсэн. .......... компанитай маргах үндэсгүй. Би байрны төлбөр 117,864,000 төгрөгийг .............д төлсөн, компанид төлөөгүй. Тиймээс 57,000,000 төгрөгийн байр эзэмших гэрээгээ бидэнд бичиг баримт бүрэн байрны 100 хувь үнээр 117,864,000 төгрөгөөр худалдсан ............аас байрны бичиг баримт буюу эзэмших эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2021 оны 11 сарын 1-ний өдөр ............. ХХК-тай гэрээ байгуулсан байна, би андуурч 2020.11.01 гэж бичсэн байна. Энэ гэрээнд заасан байрыг одоо өмчлөлдөө аваад бүртгүүлсэн, миний охин буюу нэхэмжлэгч амьдарч байна. Бид нар энэ орон сууцны үнэд 117,864,000 төгрөгийг ............д төлсөн, ........... ХХК-д 2024 оны 11 сарын 07-нд төлсөн 7,417,500 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг гаргуулна, улсын тэмдэгтийн хураамжаа 7,000,000 төгрөгөөс тооцож төлсөн тул 7,000,000 төгрөг гаргуулна. .............гийн .......... ............ ХХК-тай анх байгуулсан гэрээний үнэ 47,000,000 төгрөг байсан. Бид нар тухайн үеийн ханшаар байрыг авсан. Таньдаг хүмүүс мөн ухамсартай хүн бол байрны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай болсон 7,000,000 төгрөгийг өгөх ёстой. Үндэслэлгүй хөрөнгөжих гэх мэт хуулийн заалт байна. Байрыг захиалж авсан бусад айлууд мөнгө нэмж төлөн гэрчилгээгээ авсан. Бид нар энэ орон сууцыг захиалж аваагүй, худалдаж авсан. Байрны гэрчилгээгээ авахын тулд мөнгө төлсөн. Тэгэхгүй бол хүүхдүүд маань орон сууцны хөнгөлөлт эдэлж чадахгүй, үл хөдлөх хөрөнгөтэй болох дараагийн эдийн засгийн асуудлуудад хэрэгтэй байсан. Зөвхөн байрны гэрчилгээгээ авахын тулд төлсөн. .................тай гэрээ байгуулахад ............ ХХК-д хамааралгүй, надтай шууд гэрээ хийх ёстой... гэсэн. ................ ............. ХХК-д мөнгө төлөөгүй, .............аас гэрээ шилжүүлэх замаар байрыг худалдаж авсан, байрыг .............. ХХК барьсан. Мөнгөө ............... ХХК-д төлөөгүй, ...............гийн захиалгын гэрээтэй 2 өрөө байранд төлсөн. Манай талаас ............д төлсөн 117,864,000 төгрөгт 7,000,000 төгрөг орчихсон. .............. ХХК-д хандахад манайд мөнгө төлсөн талаар нотлох баримт байна уу гэсэн. Тухайн үед ХХК-ийн менежер нь гэрээгээ шилжүүлсэн тулгийн гэрээг устгалаа гээд устгаад руу шилжүүлсэн байдаг. Эмнэлгийн ажилчдын захиалгын байр байсан. 2-3 жилийн өмнө хямд захиалаад бариулчихсан.ы хувьд ХХК-д мөнгө төлөөд авч болох байрууд байсан ч манай охинд байр нь таалагдсан, таньдаг хүн тул авъя гээд авсан... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжпэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээгаас 2 өрөө байрны гэрээг ХХК-аас шилжүүлэн худалдан авсан, ковидын үеийн давагдашгүй байдлын нэмэлт зардал гэж 7.000.000 төгрөгийг ХХК-аас нэхэмжилсэн гэж дурдсан байна. Нэхэмжлэгчийн дээрхи нэхэмжлэлд дурдагдсан 7.000.000 төгрөгийг ХХК нь нэхэмжлэгч Т*******аас нэхэмжилсэн талаархи ХХК-ийн нэхэмжлэл хавтас хэрэгт авагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэгчийн шаардлагад үндэс болж байгаа ХХК-ийн 7.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нотлох баримтыг гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн үүрэг гэж хуульд заасан байна. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлдээ хариуцагчаас 2020 оны 11 сарын 01-ний өдөр ХХК-аас гэрээг шилжүүлэн авсан тухай дурджээ. Өөрөөр хэлбэл 2020 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний талууд нь ХХК болон нар болсон байна. 2020 оны 11 сарын 01-нээс эхлэн гэрээнд заасан аливаа эрх болох үүрэг нь хариуцагчд бус нэхэмжлэгчд шилжсэн талаар нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Монгол улсад Ковидын хөл хорио нь 2020 оны 11 сарын 11-нд анхны хөл хориог тавьсан бөгөөд тэр үед гэрээний үүрэг нь хариуцагчид бус нэхэмжлэгчд шилжсэн байсан болно.гийн бэр нь эмч хийдэг. Ремаксын агент дээр зар тавиулаад орон сууцыг авахаар ярьсан байдаг.гийн ХХК-тай байгуулсан гэрээг хоёрыг байрыг худалдаж авахад устгасан гэдэг. ХХК нарын хооронд байгуулсан гэрээ байхгүй. 2020 оны 11 сарын 01-ний өдөр цар тахлын хөл хорио тогтоож байхад 2020 оны 11 сарын 01-ний өдрийн гэрээ хэрэгт байна. өөрөө зөвшөөрч орон сууц захиалгын гэрээгээ руу шилжүүлсэнтэй маргаан байхгүй. Эмнэлгийн ажилчдын байрыг 1 м.кв-ыг 1,150,000 төгрөгөөр орон сууцны захиалгын гэрээг шилжүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Удирдах албан тушаалтны хүмүүстээ орон сууцыг хөнгөлттэй нөхцөлөөр өгсөн байдаг. 57,040,000 төгрөг нь зөв байх, би сайн мэдэхгүй байна.гаас уруу гэрээг шилжүүлэх үед бичгээр үйлдсэн баримт байхгүй. нь 20-30 жилд улсад ажиллаад ажилсан хөдөлмөрөө үнэлүүлээд хөнгөлөлттэй нөхцөлөөр байр худалдаж аваад тэрийгээ зах зээлийн ханшаар зарах эрх нь байх ёстой гэж үзэж байна. ХХК хоёрын хооронд маргаан үүсээд руу гэрээг шилжүүлсэн асуудал байхгүй. гэрээгээд шилжүүлсэн. цааш нь гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-7, 28-34-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хх-ийн 41-р тал.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ............. хариуцагч ............. холбогдуулан худалдан авсан орон сууцны үнэд илүү төлсөн 7,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч тал ХХК-тай байгуулсан гэрээгээ нэхэмжлэгчид шилжүүлсэн тул гэрээний үүргээ өөрөө хариуцах ёстой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

Хариуцагч ................... .............. ХХК нарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж ажил гүйцэтгэгч ХХК ******* дүүрэг,*******,, ....... байр,******* тоот 49.45 м.кв 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч 57,040,000 төлөхөөр тохирсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

Хариуцагч ........... өөрийн захиалан бариулсан дээрх орон сууцыг ашиглалтад орж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байх үед, ............... худалдахаар амаар тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талууд ................. болон ............... нарын хооронд бичгийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байна.

Эмнэлгийн ажилчдын хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалга хийх эрхтэйгийн зөвшөөрснөөр 2021 оны 11 сарын 01-ний өдөр .............. ХХК болон ......... нарын хооронд ................. тоот гэрээ байгуулагдаж, ХХК ******* дүүрэг,*******,, байр,******* тоот 49.45 м.кв 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх, захиалагч 57,040,000 төлөхөөр тухай гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, орон сууц захиалан бариулах тухай гэрээгээр тогтоогдож байна. /хх-29-31/

Дээр дурдсанаас болон талуудын хүсэл зориг, хэргийн үйл баримтаас, иргэн ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, болон нарын худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Худалдан авагч амаар тохиролцсоны дагуу худалдагчд 2021 оны 11 сарын 03-нд 115,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 09-нд 2,864,000 төгрөг, нийт 117,864,000 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсаны Худалдаа хөгжлийн банкны тоот дансны хуулга зэргээр тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй. /хх-4/

Б.Болормаа нь 2021 оны 11 сараас хойш 2024 оны 05 сарыг хүртэл орон сууцны өмчлөх эрхийгы нэр дээр бүртгүүлэх баримт бичгийг бүрдүүлж өгөхгүй байсны улмаас худалдан авагч ХХК-д хандахад ...д та нар орон сууцны мөнгөө өгсөн, бидэнд мөнгө төлөөгүй, орон сууцны м.кв тутамд0,000 төгрөг, нийт 7,417,500 төгрөг төлсөн тохиолдолд орон сууцны гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг өгнө... гэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, ................ ХХК болон ........... нарын хооронд 2024 оны 11 сарын 05-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-28/

............... өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахын тулд ХХК-тай 2024 оны 11 сарын 05-ны өдрийн орон сууц захиалан бариулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, ХХК-д 7,417,500 төгрөгийг төлж, орон сууцаа эрхийн улсын бүртгэлийн ................. дугаар бүртгүүлж өмчилж авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар,ы Хаан банкны ............... тоот дансны хуулга, ................. дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, хэргийн үйл баримт зэргээр тогтоогдож байна. /хх-33-34/

Бодит байдал дээр нэхэмжлэгч ХХК-иар орон сууцыг 57,040,000 төгрөгөөр захиалан бариулаагүй, 57,040,000 төгрөгөөр захиалан бариулсан орон сууцаад 117,864,000 төгрөгөөр худалдсан нь тогтоогдсон тул худалдагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ....эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..... үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

..........., ........... нар маргаан бүхий орон сууцыг 117,864,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирох үед 7,417,500 төгрөгийг ХХК-д төлж өмчлөх эрхээ баталгаажуулахаар тохирсон бичгийн баримтгүй байх тул худалдан авагч худалдагчгаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ....эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ..... үүргийг шаардах эрхтэй, нь үүнтэй холбоотой ХХК-д төлсөн 7,417,500 төгрөгийггаас шаардах эрхтэй гэж дүгнэв.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчгаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт илүү төлсөн 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагчгаас 7,000,000 /долоон сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 128,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/02181 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ