| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2024/01592/И |
| Дугаар | 312/ШШ2025/00134 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 312/ШШ2025/00134
2025 01 22 142/ШШ2024/00134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум2-р баг Оюут 2 хороолол 23 байр******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 09 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаарсарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Л.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1964 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. 1981 онд 8 жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хот Налайх дүүрэгт Уул уурхайн ТМС-д Экскаватор, машиннист мэргэжлээр 3 жил суралцаж 1984 онд төгссөн. 1985 оноос Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн газар тариалангийн бригадад ногоочноор ажиллаж байгаад 1985-1988 онд Барилгын цэргийн 023 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд барилгын ажилчнаар, 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тус нэгдэлд газар тариалангийн бороожуулагчийн жолоочоор томилогдон ажиллаж байгаад 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэгдэл бүрэн хувьчлагдаж бид ажлаас чөлөөлөгдсөн. Үүнээс хойш би эхнэрийн хамт тасралтгүй мал маллан, ногоо тарьж ажиллаж амьдарч байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч өмнө ажиллаж байсан байдлаа тогтоолгож ир гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний дээрх хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/ Говь-Алтай аймаг Бигэр сумын 1-р багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай тодорхойлолт /хх-ийн 3/ иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4/, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгай багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 5-6/, Говь-Алтай аймгийн Бигэр сумын ЗДТГ-ын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 7/, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 8/ Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө хувьцаат компаний захирлын 1993 оны 10 сарын 15-ны өдрийн тушаалын хуулбар /хх-ийн 9-10/, Л.*******эд 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгосон өргөмжлөлийн хуулбар /хх-ийн 11/ Говь-Алтай аймгийн Тонхил сумын ЗДТГ-ын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 12-13/, 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 14/, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр /хх-ийн 15/, хамт ажиллаж байсан ******* 1981 оны 05 дугаар сарын 04-нд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 17-19/, ******* 1988 оны 06 дугаар сарын 20-ны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 20-21/, ******* 1969 оны 06 дугаар сарын 05-ныхөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 22-24/, 1992 оны 10 дугаар сарын 12-ны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 25/, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 26/, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар /хх-ийн 27/, Говь-Алтай аймаг ЗДТГ-ын архивын тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн архивын лавлагаа /хх-ийн 28/, Говь-Алтай аймаг Бигэр сумын 1-р багийн 1992 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны хуулбар /хх-ийн 29-52/, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн архивын лавлагаа /хх-ийн 53/, Говь-Алтай аймгийн Тонхил сум Тамч баг 2005-2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар /хх-ийн 54-59/, Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн архивын лавлагаа /хх-ийн 60-61/, Л.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 62-64/, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалын хуулбар /хх-ийн 65/, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалын хуулбар /хх-ийн 66/, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тушаалын хуулбар /хх-ийн 67-68/, 1989 оноос хойших үеийн ногоочин байсан үеийн фото зураг /хх-ийн 69/, 1989 он малчин байсан үеийн фото зураг /хх-ийн 70/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Л.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Л.******* ньГовь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл барилгын ажилчнаар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл газар тариалангийн бороожуулагчийн жолоочоор, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгай багт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 30 хүртэл, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 314 дугаартай тушаалын хуулбар, /...Л.******* нь 1985, 1990, 1992 оны цалингийн баримт /
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1990 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 54 дугаартай тушаалын хуулбар, /...Л.*******ийг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, нэгдлийн зөвлөлөөс сумын төвд тухай ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа хүмүүсийг хүлээн авч..... ажилд томилох тухай...... /
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар тушаал /.... Л.*******ийг 1990 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн газар тариалангийн бороожуулагч машины жолоочоор томилсугай... /
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө хувьцаат компаний захирлын 1993 оны 10 сарын 15-ны өдрийн Эрх чөлөө ХК бүрэн хувьчлагдсантай холбогдон тус компанид ажиллагсдыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, / Эрх чөлөө хувьцаат компани бүрэн хувьчлагдан дууссан тул ажиллагсадыг 1993 оны 10-р сарын 15-наар тасалбар болгон тус тусын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. Тушаалын хавсралтын 29-д Л.*******/,
2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, /...Л.******* нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 21 өдрийн 07 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын дугаар бүхий 4000м2 га газрыг 15 жилийн хугацаатай Оцон хөх өвөлжөө зориулалтаар эзэмшүүлэхээр энэхүү гэрчилгээг олгов./,
Л.*******эд 2008 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олгосон өргөмжлөлийн хуулбар, /...Л.******* нь Монгол улсын түүхэнд анх удаа Буман хонь, буман ямаа тоолуулсан амжилт болон улс, аймаг, сумынхаа эдийн засаг нийгмийн хөгжлийг сайжруулахад Таны оруулсан хувь нэмрийг үнэлж Буман сүргийн эзэн өргөмжлөл хүртээв./,
Монгол улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, /...Л.******* нь 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн*******0525 дугаарын цэргийн батлахтай халагдсан./,
Говь-Алтай аймаг Засаг даргын тамгын газар Архивын тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн архивын лавлагаа, /...Л.*******ийн 1985, 1988, 1989, 1992 оны цалингийн баримт.../,
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгай багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 105 дугаартай тодорхойлолт /...Л.******* нь 1994 оноос 2001 он хүртэл Мянгай багт мал аж ахуйн салбарт ажиллаж байсан нь үнэн./,
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 3/284 дугаартай тодорхойлолтын хуулбар /...Л.******* нь 2002 оноос 2012 онуудад Тамч багт нутаглаж, хөдөө мал маллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов./,
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг даргын тамгын газрын 2020 оны 03 дугаар сарын 03-ны 69 дугаартай тодорхойлолт /...Л.******* нь 1985 оноос 1993 он хүртэл Эрх чөлөө нэгдэлд малчин тариаланчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр урагдаж алга болсон ба 1993 оноос 2012 он хүртэл хугацаанд тус сумын 1-р багт малчнаар ажиллаж байсан./,
Говь-Алтай аймаг Бигэр сумын багийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тодорхойлолт /...Л.******* нь 1989 оноос 1995 он хүртэл Мянгай багт мал маллаж байсан нь үнэн... /,
Говь-Алтай аймаг Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 344 дугаартай архивын лавлагаа, /...Л.*******ийн мал маллаж байсан 2005 оноос 2010 он хүртэлх... мал тоолуулсан байна./,
Говь-Алтай аймаг Бигэр сумын 1-р багийн малчин Л.*******ийн 1992 оны жилийн эцсийн мал тооллогын хуулбар,
Говь-Алтай аймгийн Тонхил сум Тамч баг 2005 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар,
Говь-Алтай аймгийн Тонхил сум Тамч баг 2006-2010 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны хуулбар,
Говь-Алтай аймаг Засаг даргын тамгын газар архивын тасаг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн архивын лавлагаа
Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр, хамт ажиллаж байсан ,, ******* нарын тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан хүмүүсийн хамт авахуулсан гэрэл зураг, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан******* овогт ******* ******* /РД:*******/-ийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл барилгын ажилчнаар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл газар тариалангийн бороожуулагчийн жолоочоор, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгай багт 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 30 хүртэл, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ