Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00133

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 22 142/ШШ2025/00133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг Цагаанчулуут 46 гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн

 

******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт Хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: 2024 оны 12 дугаар сарын 11-нд машин авах гэж тохиролцоод 1,900,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд машинаа авахад хүндрэл гарсан тул бид машиныг нь буцаан өгч дээрх мөгийг буцааж өгөхийг хүссэн. Гэвч миний машин биш манай аавынх гээд мөнгийг минь өгөхгүй 7 хонож байна. Иймд О. /*******/-ыг эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/-ыг нотлох баримтаар гаргаж өсгөн байна.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.******* нь ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох О. нь машин худалдсан мөнгө авах үедээ оршин сууж байсан гэх Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 10-р баг 29-р гудамж ******* тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа болох нь Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 38 дугаартай тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж ******* эрэн сурвалжилж, оршин сууж буй газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

Холбогдох мэдээллүүдийг дурдвал: /РД:ИЖ6204*******15/.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан /РД:ИЖ6204*******15/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан /РД:ИЖ6204*******15/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг тогтоон хүсэлт гаргагч Б.******* //-д мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ