Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00132

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00132

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-ын

 

******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч М.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч М.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч ажилтай гэх хүнд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 15 цаг 13 минутад 4,000,000 төгрөг, 18 цаг 39 минутад 500,000 төгрөг Хас банкны дансанд шилжүүлсэн болно. Мөнгө зээлж авахдаа ажлаа хийж байсан. Одоо ажлаасаа гарсан. Мөнгө дутаад байна, зээлээ дарчихаад маргааш буцаагаад өгье гэж гуйгаад авсан. ******* нь одоог хүртэл утас нь холбогдохгүй хаяг дээрээ байхгүй байна. ******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Дэнж багийн Зүүн дэнж тоотод амьдарч байгаа гэсэн боловч тус хаяг дээрээ оршин суудаггүй, уулзах гээд хайхад Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань баг тоотод суудаг болохыг нь олж мэдсэн. Уг хаяг дээр нь очиж уулзах гэсэн боловч хүн байдаггүй, утас нь холбогдохгүй байгаа. ******* нь Булган аймгийн Тэшиг сум, Булган аймгийн Орхон суманд хэсгийн төлөөлөгч албан тушаалтай ажил үүрэг гүйцэтгэж байсан болно. Иймд ******* өөрийн биеэр болон оршин суугаа хаягийг нь олж тогтоолгож өөрийн хохирлыг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч М.******* нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ийн оршин суугаа хаягийг хүсэлт гаргагч мэдэхгүй, холбоо барих боломжгүй үндэслэлээр түүний эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.

Шүүх хүсэлтэд дурдсан Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнжийн тоо хаягаар *******ийн оршин суудаг эсэх лавлагааг авахад ******* /РД:/ нь Орхон аймаг Баян-Өндөр сум Чандмань абгийн 7 дугаар хороолол тоотод суудаг болох нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чандмань багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 158 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул ******* эрэн сурвалжлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагч М.*******ын ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ