Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00131

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 22 142/ШШ2024/00131

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум Уртынгол баг 8-р гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Х.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Х.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 онд Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн. 1980 онд Өндөрхангай сумын 8 жилийн сургуулийн 8-р анги төгсөөд тус сумынхаа Шинэ зам нэгдлийн Цалуу бригадад эвлэлийн илгээлтээр үхэрчнээр ажилд орж ажилласан болно. 1980-1992 оныг дуустал Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд Цалуу бригадын үхэрчнээр ажиллаж байсан үеийн бичиг баримтын бүрдэл дутуу, хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдэггүй байгаа бөгөөд тэтгэврийн нас болж тэтгэвэрт гарах боломжгүй байгаа тул миний 1980-1992 оныг дуусталх ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, Х.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/, 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Тэтгэвэр тогтоолтын хуудас /хх-ийн 4/, Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэл Цалуу бригадад 1986, 1988-1990 оны хооронд ажиллаж байсан Х.*******ын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолт хуулбар /хх-ийн 5/, 1985-1989 оны цалингийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 6-7/ хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, хамт ажиллаж байсан ******* иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт /хх-ийн 8/, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн шийдвэр /хх-ийн 9/, ******* иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт /хх-ийн 10/, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр /хх-ийн 11/, Увс аймаг Засаг даргын тамгын газар Архивын тасгийн лавлагаа 2024 оны 10 сарын 10 өдрийн тодорхойлолтын хуулбар /хх-ийн 13/, Увс аймаг Засаг даргын тамгын газар Архивын тасаг цалингийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 14-15/, Увс аймаг Засаг даргын тамгын газар Архивын тасаг цалингийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 16-18/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Х.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Х.******* нь Увс аймгийн Өндөрхангай сумын "Шинэ зам" нэгдэлийн Цалуу бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Х.*******ын 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн цалингийн тодорхойлолтын хуулбар /1985, 1986, 1988, 1989, 1990 он/,

Х.*******ын хөдөлмөрийн дэвтэр -2 ширхэг,

Увс аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн , Х.*******ын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн цалингийн тодорхойлолт /Өндөрхангай, Шинэ зам нэгдэл 1982, 1983, 1985 он/%

******* тодорхойлолт, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 794 дүгээр шийдвэр,

******* тодорхойлолт, түүний ажиллаж байсан байдлыг тогтосон Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 23-ны өдрийн 1201 дугаар шийдвэр,

Харин хүсэлтийн шаардлагаас Х.*******ын 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сар хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсантай холбоотой нотлох баримт байхгүй, нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-ын Увс аймгийн Өндөрхангай сумын "Шинэ зам" нэгдлийн Цалуу бригадад 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 сар хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Х.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ