| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2025/00096/И |
| Дугаар | 312/ШШ2025/00212 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2025/00212
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***********-д холбогдох 13,542,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ************* нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №MN920030003095012960 тоот цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж 13,542,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан. ********* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, зээлийн хувиарт төлбөрийг 2024 оны 06 дугаар сараас хойш зөрчил үүсгэхээр байна.
********аас зээл 12,809,406 төгрөг, үндсэн хүү 810,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,146 төгрөг нийт 13,632,859 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* нь ********-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 13,632,859 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь ************д холбогдуулан 13,632,859 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжлэлийн********** шаардлагыг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******** нь ***********д холбогдуулан 13,632,859 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,114 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч **********аас 113,057 төгрөг, төрийн сангаас 113,057 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***********-д олгосугай.
3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН