| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2025/00073/И |
| Дугаар | 312/шш2025/00235 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 312/шш2025/00235
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: *************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **************-д холбогдох 478,269 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *********** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч *********нь **********той 2024 оны 02 сарын 21-ний өдөр 20240221-53138 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2024 оны 5 сарын 29-ний өдөр 330,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй *******тоот зээлийг ХААН банк дахь *тоот дансанд зээ*******лдэгч ******** нь шилжүүлэн авсан. Хариуцагч *********** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-12-06-ний өдрийн байдлаар ********тоот зээл 2024 оны 6 сарын 28-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 330,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 191 хоногийн хүү 144,969 төгрөг + шимтгэл 3,300 төгрөгнөөс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 148,269 Нийт дүн 478,269 төгрөг болсон тул Нийт үндсэн зээл 330,000 төгрөг, нийт хүү 144,969 төгрөг , шимтгэл нийлбэр 3,300 төгрөг Бүгд нийлээд 478,269 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: * миний бие нь *-иас зээл авсан бөгөөд зээ*********лээ 2025 оны 02 сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ид холбогдуулан 478,269 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******** нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 478,269 төгрөгийг 2025 оны 02 сарын 15-нд төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч **********-ид холбогдуулан 478,269 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох 439,160 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 02 сарын 15-нд төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,999 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч ********оос 7,499 төгрөг, төрийн сангаас 7,499 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********-д олгосугай.
3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН