Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 318/ШШ2025/00053

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.У нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЗД холбогдох,

Ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалин 47,796,816 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: М.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.У нь УАЗДд холбогдуулан ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалин 47,796,816 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. М овогтой У миний бие УАОНӨГДын албан тушаалд өрсөлдөн 2016 онд Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэж УАОНӨГДаар томилогдон ажилласан. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Гэтэл аймгийн засаг дарга Ч.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай Дотоод аудитын хорооны тогтоолыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар намайг ажлаас халсан. Миний бие тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд УАЗДын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас халах тухай Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2022/0014 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 638 дугаар магадлалуудаар миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар УАЗДын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дугаар захирамжийн дагуу урьд эрхэлж байсан ОНӨГДын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анх н шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн тул 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт 47,796,816 төгрөгийг гаргуулж надад олгож шийдвэрлэж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: М.Угийн зүгээс тус шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх хэмжээний олговорт 47,796,816 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тухайн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч М.Угийн хувьд 2016 онд удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцээд УАОНӨГДаар томилогдон ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. УАЗДын зүгээс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай захирамжаар М.Уг ажлаас чөлөөлсөн. Тухайн захиргааны актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 638 дугаартай магадлалуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, УАЗДын 2020 оны Б/112 дугаартай захиргааны актыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрүүд хүчин төгөлдөр болж ажилтан УАЗДын захирамжаар ажилдаа эгүүлэн тогтоогдсон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэсэн хуулийн зохицуулалтын дагуу М.У шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Өмнө нь хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг байсан. Сая үр дүнгийн урамшуулал, хоолны зардлыг хасаж тооцно гэдэг зүйлийг хэлж байна. Энэ нь боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд цалин хөлс юу, юунаас бүрдэх талаар хуульчилсан байгаа. Хоёрдугаарт үр дүнгээ тооцуулж, дүгнүүлээгүй учраас олгохгүй гэдэг татгалзал үндэслэлгүй. Учир нь ажил хөдөлмөрөө хийхгүй байх, тухайн ажлаа дүгнүүлэх боломжгүй нөхцөл байдал нь ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн. М.Угээс ажил олгогчийн буруугаас шалтгаалж ажил хөдөлмөрийг гүйцэтгээгүй учраас М.У хариуцлага хүлээх боломжгүй. Ажлаа гүйцэтгэж байснаар нэхэмжлэх эрхтэй. Ажлаа гүйцэтгэж байсан бол үр дүнгээ тооцуулаад, журамд заасны дагуу урамшууллаа авах боломжтой байсан. М.Угийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосны улмаас төрөөс тэр хэмжээний урамшуулал гарч М.Угийн үүргийг түр орлон гүйцэтгэгч үр дүнгийн урамшууллыг авсан. Аваагүй бол магадгүй ажил олгогчийн зүгээс ийм байдлаар татгалзаж болох юм. Нэгэнт Орон нутгийн өмчийн даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч төрөөс үр дүнгийн урамшуулал авсан учраас энэ нь төрд учирч байгаа хохирол. Хууль зөрчиж гаргасан шийдвэрийн улмаас учруулсан хохирол гэж дүгнэгдээд дараа нь төрийн албаны зөвлөл энэ хэмжээний хохирлыг хууль бус шийдвэр гаргасан этгээдээс нэхэмжлэх талаар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан. Энэ ч үүднээс М.У нэхэмжлэх бүрэн эрхтэй байна. Тийм учраас хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч УАЗД Ч.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Угийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. УАОНӨГДын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2023 оны 02 сард чөлөөлөгдөж, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/322 дугаар албан бичгээр М.Уг шүүхийн шийдвэрийн дагуу 2023 оны оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс аймгийн ОНӨГДын албан тушаалын үүрэгт ажлаа хүлээн авахыг мэдэгдэж албан бичиг хүргүүлэхэд нэхэмжлэгч М.У нь хариуцагч аймгийн Засаг дарга Ч.Чтэй биечлэн ирж уулзсан. Уулзалтаар миний бие өөрийн эзэмшлийн ЧУХ бетон зуурмагийн чиглэлийн компанийг ажиллуулах шалтгаанаар ажилдаа орохгүй гэсэн ба өөрийн боломжит үеэр ажилдаа орноо. Мөн цалин хөлс нэхэмжлэхгүй гэдэг байдлаар аймгийн Засаг даргатай амаар тохиролцсон. Тохиролцооны дагуу тухайн үед ажилд эгүүлэн томилсон захирамж гаргаагүй, мөн чөлөөлөх боломж байсан ч ажлын байрыг хадгалсан. Ийм учраас 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш цалинг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин тодорхойлох журам-ын 2.3 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 2.3.5 дахь заалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор гэж тус тус заасан. Мөн М.У нь ХХК-д ажиллаж байсан, ямар нэгэн орлого олж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх тухай баримтыг Нийгмийн даатгалын газраас гаргуулан авч нотлох баримтаар хавсаргуулах хүсэлт гаргаж байна. Түүнчлэн ЧУХ ХХК нь М.Угийн эзэмшлийнх учир тус компани 2022-2023 онд хэдэн төгрөгийн татвар төлсөн, хэр хэмжээний орлоготой байсныг нотлох зорилгоор татварын тайланг гаргуулах хүсэлтийг тус тус гаргаж байна. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан. Завхан аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр мөн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 638 дугаар магадлалаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлэх хүртэл хугацааны авч байсан цалин хөлсний дундаж хэмжээгээр бодож олгохыг УАЗДын Тграас гаргуулахыг хариуцагч УАЗДд үүрэг болгосон шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа цалин хөлсний бүрэлдэхүүн хэсгээс дараах 2 төрлийн олговрыг хасаж тооцуулах саналтай байна. Нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар ажил олгогч ажилтны төлөөллийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлээд байгууллагынхаа дотоод хэм хэмжээ, буюу дотоод журмыг баталж мөрдүүлдэг. Дотоод журам гэдэг нь тухайн ажилтны хөдөлмөрийн сахилга хариуцлагыг өндөржүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын чанар дээшлүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилготой. Тухайн ажилтныг ажиллаж байх хугацаанд нь дагаж мөрдөх байгууллагын дотоод хэм хэмжээ учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээс 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хоолны зардал болох 1,162,727 төгрөг, хоёрдугаарт Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Төрийн албан хаагчийн мөнгөн урамшуулал олгох журмыг баталсан. Уг журмын 1.2-т төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшууллыг олгоно гэж заасан. Мөн журмын 1.2.1-д төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшууллыг авах нөхцөл боломжийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчдаа олгоно гэж заасан. Мөн журмын 2.1-д хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн нь ажлын байрны хөдөлмөрийн сахилга ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгох талаар дурдсан. Мөн журмын 2.2-т хоёрт төрийн албан хаагчийн улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Нэхэмжлэгч 2020, 2023 онд УАЗДтай даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж, үнэлүүлж, гэрээнийхээ биелэлтийг дүгнүүлээгүй, урамшуулал олгох талаар шийдвэр гараагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн улирлын үр дүнгийн урамшууллаас 2022 оны 1,741,851 төгрөг бөгөөд энэ тооцоонуудыг хүснэгтээр гаргасан байгаа. 2023 оны 2,811,200 төгрөг, нийт үр дүнгийн урамшууллын 4,553,051 төгрөгийг тус тус олгох боломжгүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаадлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            5. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, УАЗДын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаартай Ажлаас халах тухай захирамж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 638 дугаар магадлал, УАЗДын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр М.Уг ОНӨГДаар томилох тухай захирамж, М.Угийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалингийн тооцоолол, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоол, М.Угийн нийгмийн даатгалын шимтгэ төлөлтийн талаарх тодорхойлолтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

6. Хариуцагчаас итгэмжлэл, УАЗДын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/322 дугаартай Улаангом сумын 3-р багийн иргэн М.У танаа гэх албан бичиг, М.Угийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 29-ний хоорондох цалингийн карт 2 ширхэг, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 774 дүгээр Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, итгэмжлэл, Увс аймгийн Улаангом сумын нутагт орших Арсайн хөндийн элс хайрганы холимог ордны 2023 оны ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2 нүүр, УАЗДын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/322 дугаартай Улаангом сумын 3-р багийн иргэн М.У танаа гэх албан бичиг, явсан бичгийн дугаарын бүртгэлийн дэвтрийн 3 хуудас, УАЗДын Тграас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 3/1644 дүгээр албан бичгээр Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, УАЗДын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/322 дугаартай Улаангом сумын 3-р багийн иргэн М.У танаа гэх албан бичиг, УАЗДын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/23 дугаартай Увс аймаг дахь анхан шатны шүүхэд гэх албан бичиг, Монгол улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 104 дүгээр Засаг даргаар томилох, чөлөөлөх тухай захирамж, итгэмжлэлийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

7. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1416 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас ЧУХ ХХК-ийн 2022-2023 онд төлж байсан нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагааг нотлох баримтаар гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М.Угийн хариуцагч УАЗДд холбогдох ажилгүй байсан 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалин 47,796,816 төгрөг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

М овогтой У миний бие УАОНӨГДын албан тушаалд өрсөлдөн 2016 онд Удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэж УАОНӨГДаар томилогдон ажилласан. Улмаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон. Гэтэл аймгийн засаг дарга Ч.Ч нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай Дотоод аудитын хорооны тогтоолыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжаар намайг ажлаас халсан. Миний бие тухайн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд УАЗДын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас халах тухай Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2022/0014 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 638 дугаар магадлалуудаар миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Улмаар УАЗДын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дугаар захирамжийн дагуу урьд эрхэлж байсан ОНӨГДын албан тушаалд эгүүлэн тогтоогдсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анх н шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн тул 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговорт 47,796,816 / дөчин долоон сая долоон зуун ерэн зургаан мянга найман зуун арван зургаа / төгрөгийг гаргуулж надад олгож шийдвэрлэж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү...гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа цалин хөлсний бүрэлдэхүүн хэсгээс дараах 2 төрлийн олговрыг хасаж тооцуулах саналтай байна. Нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар ажил олгогч ажилтны төлөөллийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлээд байгууллагынхаа дотоод хэм хэмжээ, буюу дотоод журмыг баталж мөрдүүлдэг. Дотоод журам гэдэг нь тухайн ажилтны хөдөлмөрийн сахилга хариуцлагыг өндөржүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, ажлын чанар дээшлүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах зорилготой. Тухайн ажилтныг ажиллаж байх хугацаанд нь дагаж мөрдөх байгууллагын дотоод хэм хэмжээ учраас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөн дүнгээс 2022 оны 6 дугаар сараас 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хоолны зардал болох 1,162,727 төгрөг, хоёрдугаарт Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар Төрийн албан хаагчийн мөнгөн урамшуулал олгох журмыг баталсан. Уг журмын 1.2-т төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшууллыг олгоно гэж заасан. Мөн журмын 1.2.1-д төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшууллыг авах нөхцөл боломжийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчдаа олгоно гэж заасан. Мөн журмын 2.1-д хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хангалттай гүйцэтгэсэн нь ажлын байрны хөдөлмөрийн сахилга ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгох талаар дурдсан. Мөн журмын 2.2-т хоёрт төрийн албан хаагчийн улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Нэхэмжлэгч 2020, 2023 онд УАЗДтай даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж, үнэлүүлж, гэрээнийхээ биелэлтийг дүгнүүлээгүй, урамшуулал олгох талаар шийдвэр гараагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн улирлын үр дүнгийн урамшууллаас 2022 оны 1,741,851 төгрөг бөгөөд энэ тооцоонуудыг хүснэгтээр гаргасан байгаа. 2023 оны 2,811,200 төгрөг, нийт үр дүнгийн урамшууллын 4,553,051 төгрөгийг тус тус олгох боломжгүй тул нэхэмжлэлийн зарим хэсгийг нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаадлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна...гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. УАЗДын 2020 оны 12 дугаар 28-ны өдрийн Б/112 дугаар Ажлаас халах тухай захирамжаар ОНӨГДа ажилтай М.Уг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь халсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37.1.1, 37.1.2, 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.9, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан УАЗДын 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг хүчингүй болгож, М.Уг УАОНӨГДын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

5.1. Хариуцагч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны 638 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 3 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Угийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойших урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг УАЗДд даалгасугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн ба дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.2. Улмаар хариуцагч УАЗД дээрх шийдвэрийг биелүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар М.Уг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ОНӨГДын үүрэгт ажилд эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч нь ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөрийн тухай хууль 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй.

5.3. Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хоолны зардал 1,162,727 төгрөг, 2022 оны үр дүнгий урамшуулал 1,741,85 төгрөг, 2023 оны үр дүнгийн урамшуулал 2,811,200 төгрөг нийт 5,715,778 төгрөгийг олгохоос татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,081,038 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.5-д Ажилтанд олгож байгаа бүх төрлийн олговор (богиносгосон цагаар ажиллах үеийн, сул зогсолтын үеийн олговор гэх мэт), тэтгэмж (нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд олгох тэтгэмж гэх мэт), нөхөн төлбөр, хөнгөлөлт (унаа, хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт)-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж заасан байх тул хоолны хөнгөлөлт 1,162,727 төгрөгийг цалин хөлсний бүрэлдэхүүнээс хасч тооцох үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэгч М.Угийн 2022 оны үр дүнгийн урамшуулал 1,741,851 төгрөг, 2023 оны үр дүнгийн урамшуулал 2,811,200 төгрөг, нийт 4,553,051 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд үр дүнгийн урамшуулал нь ажилтан байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ хэрхэн гүйцэтгэснээс шалтгаалан олгодог урамшуулал тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үр дүнгийн урамшууллыг тооцон олгох боломжгүй байна.

Иймд хариуцагч УАЗДын Тграас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 42,081,038 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хоолны хөнгөлөлт 1,162,727 төгрөг, 2022, 2023 оны үр дүнгийн урамшуулал 4,553,051 төгрөг, нийт 5,715,778 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6. Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал цалин 42,081,038 төгрөгийг хариуцагч УАЗДын Тграас гаргуулж нэхэмжлэгч М.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,715,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6.1. Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч М.Угийн ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.У улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 42,081,038 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 368,355 төгрөгийг хариуцагч УАЗДын Тграас гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д зааснаар хариуцагч УАЗДын Тграас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 42,081,038 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,715,778 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Угийн ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг дуустал хугацааны  эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч УАЗДын Тгарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.У улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд улсын тэмдэгтийн хураамж 368,355 төгрөгийг хариуцагч УАЗДын Тграас гаргуулан төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР