Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 312/Шш2025/00245

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ************-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********-д холбогдох, 19,466,642 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ******** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********миний бие анх 2021 оны 8 сарын 05 -ны өдөр ******* овогтой ******тай зарын дагуу түрээслэх орон сууц үзэхээр очоод танилцсан юм. Энэ үед тэрээр уг байрыг өөрийн өмчлөлийн орон сууц гэж хэлээд надад 1 жилийн хугацаатай сарын 350 000 төгрөгөөр хөлслөх болж тохиролцсон. Ингээд би түүний *******ны дансанд 3 сарын байрны хөлсөнд нийт 1,0 50,000 төгрөг төлсөн юм. Гэтэл нэг өдөр байрны эзэн болох ******** миний гар утсанд залгаад Та надад туслаач хүүхэд маань Солонгос улсад суралцахаар явах гээд мөнгө хэрэг болоод байна та дүүдээ тус болооч гэж гуйсан. Би ч боломжгүй гээд эхний удаа татгалзсан юмаа. Гэтэл дахин дахин залгаад хүнээс мөнгө ороод ирэхээр нь шууд төлнө гээд байхаар нь за цаг хугацаа нь тулчихаад сандарч явахад нь тус болъё гэж бодоод зөвшөөрч бид Гар утасны ********гэх апп аас зээл авахаар 2021 оны 12 дугаар сарын 17- нд болж Уурхайчин багийн 3-22-р байранд очиж гэрээ байгуулж гар утаснаасаа нэвтрэх эрх нээлгэж авсан. Энэ үед би түүнд 5000 000 төгрөг авахыг л зөвшөөрсөн. Гэтэл үүнээс хойш **** надад огт хэлэхгүйгээр хэд хэдэн удаа зээл нэмж аваад байсан байна лээ. Үүнийг нь би огт мэддэггүй. Дахин хэд хоногийн дараа залгаад мөнгө нь хүрдэггүй та одоо нэг туслаад 5 000 000 төгрөг олоод өгөөч гуйж бна. Хүүхэд маань явж чадахгүй болох гээд байна гэхээр нь ******** дээр 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр очоод би цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай 3.90 % хүүтэй зээл авч өгсөн. Тэр үед би хүнээс мөнгө ороод ирхээр нь шууд л төлчихнө гэж хэлсэн болохоор итгэж авч өгсөн. Үүнээс хойш хэд хоногийн дараа хаалга тогшоод 2 эмэгтэй орж ирээд намайг уг байрыг нэн даруй суллаж чөлөөлж өгөхийг шаардлаа. Би их гайхаад юу гэсэн үг вэ би мөнгөө төлөөд эзэнтэй хөлслөн амьдарч байгаад танд давхар түрээслэж мөнгө авсан байна гэсэн юм. Би ч мөнгө шилжүүлсэн учраас хугацаа дуусах хүртэл гарахгүй гэж хэлсэн. Тэд надад ******* чинь анх бидний байрыг түрээслэх гэж тохирсон боловч мөнгөө төлөөгүй гэж хэлэхэд намайг хуурч, хүний байрыг минийх гэж хэлээд түрээслчихсэн болохийг мэдсэн юм.

 

 

 

Ингээд түүнтэй ярьж уулзаж хэл амаа ололцох гэсэн боловч та санаа зоволтгүй байрыг зохицуулаад болчихсон гэсэн би ч мөнгөө нөгөө хүмүүс өгчихсөн юм байна лээ гэж бодсон. Гэтэл *********ос ярьж байна гээд та зээлээ төлж барагдуулах хэрэгтэй байна гэж байна. Би ч за хэд үлдсэн юм ах нь хүнд авч өгсөн юм гэж хэлээд асуухад нэмээд л аваад байсанг мэдсэн. Тэгээд авсан зээлийг нь төлүүлэх гэсэн боловч огт төлөхгүй утасаа авахгүй болохоор нь цагдаагийн байгууллагаар өргөдөл гаргах шалгуулах гэсэн боловч гэмт хэргийн шинжгүй гээд татгалзаж намайг маш их хохироосон. Би түүний ******оос авсан бүх зээлийг бүрэн төлж 6 016 955 төгрөгийг хүү алданги нэмэгдүүлсэн хүү зэрэг ороод ийм болсон байсныг хаасан. ********** авсан зээлийг бас сар бүр цалингийн данснаас суутгаж одоо 1 461 827 төгрөг үлдсэн байсан. Би дээрхи мөнгийг төлөхийг тул ломбарднаас хүртэл хүүтэй зээл авч өгсөн. Рocet-ийн зээлийг хаахыг тул Улаанбаатар хот хэд хэдэн удаа явсан зардал 84900 төгрөгийг зардал гарсан. Дээрхи банк бус болон апп, ломбардны бүх мөнгийг ******** миний бие бүрэн төлж барагдуулсан.

 

Иймд ***********аас намайг хуурч мэхлэн зээл авхуулаад төлөөгүй мөнгө болох *********ийн зээл төлсөн 6 016 955 төгрөг, ******аас авсан зээлийн миний төлсөн 11,172,960 төгрөг дээр төлөөгүй үлдсэн 1,461,827 төгрөгийг нэмж гаргуулах. Мөн Ломбарднаас авсан 300 000 төгрөгийг хүүгийн хамт 430,000 төгрөг болгож төлсөн. Би өөрийн зардлаар удаа дараа*****ийн зээлийг хаах гэж хот явсан зардал 84,900 төгрөг зэргийг нэмж нийт 19,466,642 төгрөгийг бүрэн гүйцэд нэн дариу гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч******2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ********* миний бие нь 2025 оны 02 сарын 12-ны өдрийн 14:00 цагаас шүүх хуралд оролцох боломжгүй тул *******ы гаргасан нэхэмжлэлийн дагуу намайг байлцуулахгүй гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. *ы гаргасан *******нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******** хариуцагч ********д холбогдуулан гаргасан 19,466,642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,283 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч **********аас улсын тэмдэгтийн хураамж 127,641 төгрөгийг гаргуулан, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 98,800 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч ************д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1.Нэхэмжлэгч *нь хариуцаг********ч *********д холбогдуулан 19,466,642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,283 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 127,641 төгрөгийг гаргуулан, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 98,800 төгрөгийг төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч ********д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.БЯМБАСҮРЭН