Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 318/ШШ2025/00056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Н,

Л.Бийн ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Анхцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь Л.Бийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Л.Б нь 1964 онд төрсөн 61 настай. 1979 онд дунд сургууль төгссөн. 1980 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд мал маллаж байгаад, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл слесариар, мөн нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан. Аймгийн архивын газраас 1985 оны 10 дугаар сарын 15-нд ажилд орсон тушаалт, 1987 оны 4 дүгээр сарын 26-ны жолоочоор ажилд орсон тушаал болон цалин авч байсан тодорхойлолт гарч ирсэн. Л.Б нь одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан. Иймд Л.Бийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 6-р сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл малчнаар, мөн нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл слесариар, 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, хур системээс авсан иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Батлан хамгаалахын төв архиваас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан Л.Бийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 6-12, 1981 оны 1-12, 1982 оны 1-6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан Л.Бийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 11-12, 1986 оны 5, 9-10, 1987 оны 1, 6-7, 9-12, 1988 оны 1-4, 6-10, 1990 оны 1-3, 5-9, 12, 1991 оны 2, 7, 9-11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Тэс сумын Лениний зам нэгдлийн 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр Селесарьч авч ажилуулах тухай тушаал, Тэс сумын Лениний зам нэгдлийн 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, Н.Дгийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Дгийн иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч Н.Д, Д.Д нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Л.Бийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 6-р сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл слесариар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Л.Бийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Б нь хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд ханджээ.

3. Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан Л.Бийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 6-12, 1981 оны 1-12, 1982 оны 1-6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан Л.Бийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 11-12, 1986 оны 5, 9-10, 1987 оны 1, 6-7, 9-12, 1988 оны 1-4, 6-10, 1990 оны 1-3, 5-9, 12, 1991 оны 2, 7, 9-11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

Тэс сумын Лениний зам нэгдлийн 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр Селесарьч авч ажилуулах тухай тушаалаар Л.Бийг нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн слесариар ажиллуулжээ.

Тэс сумын Лениний зам нэгдлийн 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаалаар Л.Бийн слесарийн ажлаас нь чөлөөлж Газ-53 машины жолоочоор 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн авч ажиллуулжээ.

БНМАУ-ын хүн амын регистрийн карт №143-т Л.Б, Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 онд ажилд орсон, автомашины жолооч гэж бүртгэгджээ.

3.1. Шүүхээс гэрч Н.Д, Д.Д нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Н.Д Би Л.Бийг бага наснаасаа таньж мэддэг байсан. Л.Б нь 8 дугаар анги төгсөөд ээжтэйгээ хамт мал маллаж амьдарч байгаад Лениний зам нэгдэлд жолоочоор ажиллаж байсан бөгөөд хэдээс хэдэн оны хооронд ажилласан байсан талаар тодорхой мэдэхгүй байна. Нэгдэл тарах хүртэл ажиллаж байсныг мэдэж байна гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 422 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрч Д.Д Л.Б бид хоёр цуг ажиллаж байсан. Би суманд бичээч, Л.Б слесарь, жолооч хийж байсан. Тэрээр намайг бичээчээр ажиллаж байх хугацаанд буюу 1985 оны 10 дугаар сараас 1987 оны 4 сар хүртэл Лениний зам нэгдэлд слесарь, 1987 оны 4 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор ажиллаж байсан. УАЗ 53 машин жолооддог байсан учраас 53-ын Баттөмөр гэж нэрлэдэг байсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс суманд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Нэхэмжлэгч Л.Б нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 6-р сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл слесариар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан Л.Бийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 6-12, 1981 оны 1-12, 1982 оны 1-6 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан Л.Бийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 11-12, 1986 оны 5, 9-10, 1987 оны 1, 6-7, 9-12, 1988 оны 1-4, 6-10, 1990 оны 1-3, 5-9, 12, 1991 оны 2, 7, 9-11 дүгээр саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Тэс сумын Лениний зам нэгдлийн 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 44 дүгээр Селесарьч авч ажилуулах тухай тушаал, Тэс сумын Лениний зам нэгдлийн 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай тушаал, Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 онд ажилд орсон, автомашины жолооч гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, гэрч Н.Д, Д.Д нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогджээ.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Л.Бийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 6-р сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл слесариар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайжууд овогт Л.Бийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 6-р сарын 10-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл малчнаар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл слесариар, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1987 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    П.БОЛОР