Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 137/ШШ2025/00058

 

 

 

 

 

 

 

 

 

        2025        02          12                                          137/ШШ2025/00058                              

     

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

Нэхэмжлэгч: Н-ийн Ч дүүрэг, ..... дүгээр хороо, Ж. байрлах С.Л ХХК /УБД: РД:, утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн З сумын ....... дугаар баг, С гудамж .......... тоотод оршин суух, Д овогт О-ийн А /РД:, утас:/-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 2,190,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С.Л” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.А нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Б3Г22-2667 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ"-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,349,900 төгрөгийн зээлийг сарын 3.3 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлийн барьцаанд АЗЗ загварын гар утас, зурагт зэргийг барьцаалсан. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,349,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар “.хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,512,119.43 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 331,100 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 2,181,019.43 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг нийт 2,190,319 төгрөгийг О.А-гаас гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад “..Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ...гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие О.А нь С.Л ХХК-ний нэхэмжилсэн 2,190,319 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Л ХХК нь хариуцагч О.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,190,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.А нь зээлийн гэрээний үүрэгт 2,190,319 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “С.Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,190,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.А нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 50,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 25,000 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 25,000 төгрөгийг хариуцагч О.А-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                     

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ