| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2017/00170/Э |
| Дугаар | 05 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 145.2., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 05
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа
Улсын яллагч Ц.Батзориг,
Хохирогч Ц.О ,
Шүүгдэгч Ц.Б , түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц. Б т холбогдох 1726000700039 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 cap 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ******* овогт Ц. Б ,
Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ, ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 50-13 тоотод оршин суух иргэн Р.Нгийн гэрт нэвтэрч мөнгөн маанийн үсэг, эрэгтэй хүний түрийтэй гутал 1 хос зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1600000 төгрөгийн,
-Мөн ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 15-03 тоотод оршин суух иргэн С.Н ын эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч Эл Жи брэндийн 49 инчийн зурагт 1 ширхэг, зурагтын нүдний шил 4 ширхэг, эрэгтэй хүний пойлоосон материалтай бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1745000 төгрөгийн,
-ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 47-09 тоотод оршин суух иргэн Б.Б гийн хувийн сууцанд нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, их сургуулийн ромбо тэмдэг 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 565000 төгрөгийн,
-ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 24-08 тоот оршин суух иргэн Б.Э ын эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч цэнхэр торгон өнгөтэй, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, эрэгтэй хүний дээлийн эсгэсэн хурганы арьс 1 ширхэг, ямааны мах 15 килограмм зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1567500 төгрөгийн,
-2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 24-08 тоотод оршин суух иргэн Ц.О ийн эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дээл 1 ширхэг, хутга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 2320000 төгрөгийн,
-2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дүгээр багийн 16-18 тоотод оршин суух иргэн Г.Г ийн гэрт нэвтэрч Тошиба брэндийн 32 инчийн Эл Си Ди зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж 400000 төгрөгийн,
-2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 19-03 тоотод оршин суух иргэн Ё.Б ын эзэмшлийн гэрт нэвтэрч модон гуутай цутгамал шармал бурхан 3 ширхэг, цөгц 1 ширхэг, таваг 1 ширхэг, эрх 1 ширхэг. даллаганы уут 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 3275000 төгрөгийн,
-2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 15-08 тоотод оршин суух иргэн И.Г гийн гэрт нэвтэрч "Skyworth" брэндийн 40 инчийн зурагт 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Улаанбаатар хотод ажилладаг. Манай нөхөр “Таван толгой” ХХК-д ажилладаг. Гэрээ эзгүй орхихдоо хажуу талын айлд захидаг юм. Гэтэл нэг өдөр хажуу айлын хүн над руу залгаад “Гэр чинь цоожгүй, онгорхой” байна гэж хэлсэн тул аймагт ажилладаг охиноо гэр рүүгээ явуулахад манай гэрийн авдарнаас арьсан дээл 2 ширхэг, хутга 1 ширхэг алдагдсан байсан. Одоо 2320000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч И.Г гийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотоос нөхөр бид хоёр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байхгэртээ ирсэн. Тэгэхэд бол манай гэр зүгээр байсан. Тэгээд тэр өдрөө Нарийнтээл сум руу хөдөө гэрлүүгээ явсан ба 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр намайг Арвайхээр сумын 2 дугаар баг 15-08 тоотод байх гэртээ эргэж ирэхэд манай гэрт
хулгай орчихсон байна гэж хажуу талын айлын хүмүүс хэлсэн. Тэгээд надад нэг цагдаа хүний дугаарыг өгсөн. Энэ хүн танай гэрт ирж үзчихээд явсан. Хүмүүсийг нь ирэхээр нь энэ дагуур руу залгаж хэлээрэй гээд утасныхаа дугаарыг өгчихөөд явсан байхаар нь би тэр дугаар руу нь залгаж дуудсан юм. Манай гэрээс тухайн үед хулгайч ороод 40 инчийн зурагт, индукцэн плитка зэрэг эд зүйлийг хулгайлсан байсан. Өөр эд зүйл алга болоогүй. Зурагтаа буцааж авсан, одоо индукцэн плитка алдагдсан олдоогүй байгаа. 100000 төгрөгөөр үнэлэгдсэн, уг үнэлгээгээр эд зүйлээ нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 15-16, 17 хуудас/,
Гэрч Н.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотоос гэр бүлийн хүмүүстэйгээ ирсэн. Тэгэхэд бол манай гэр зүгээр байсан. Тэгээд тэр өдрөө хөдөө Нарийнтээл сум руу явсан ба 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Арвайхээр сумын 2 дугаар баг, 15-08 тоотод байх гэрт манай эхнэр Г ирсэн. Тэгээд намайг хөдөө байж байхад манай гэрт хулгай орчихсан байна гэж хэлсэн. Юу алга болсон байна гэж асуухад 40 инчийн зурагт, индукцэн плитка зэрэг эд зүйл алга болсон байна гэсэн. Тэгээд би 08 дугаар сарын 30-ны өдөр гэртээ ирсэн. Манай эхнэр цагдаад дуудлага өгөөд цагдаагийн хүмүүс ирж уулзсан талаар надад хэлсэн. ..Би байнгын хөдөө ажилтай байдаг учраас тэр болгон энд байгаад байдаггүй. Тийм учраас энэ хэрэг дээр өөрийн эхнэр Г г хохирогчоор оролцуулах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 20-21 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 5-8/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-10/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 11/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №08/57 дугаартай: "Хохирогч И.Г гийн гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 1000000 төгрөг" гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 24-25/,
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 27-нд Арвайхээр сумын 2 дугаар багт цэнхэр өнгийн, хойшоо харсан хаалгатай, питонон хашаатай, хашаандаа цагаан өнгийн байшин, гражтай айл байсан. Би өдөр орсон ба байшингийн хаалга нь онгорхой байхаар нь ороод телевизор, индукцэн плетка зэрэг эд зүйл аваад хүнс бараан зах руу явсан. Ингээд би зах орох замдаа плеткыг нь эмэгтэй, эрэгтэй 2 хүнд 30000 төгрөгөөр зарчихаад цаашаа явж байгаад цагдаа Ц тай таараад хураалгасан. Би хүний юм зарах гэж явж байна гэж хэлээд өгчихсөн юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 31 хуудас/,
Хохирогч Р.Н-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “..2017 оны 02 дугаар сарын 01-ний орой 18 цаг өнгөрч байх үед би гэрээ түгжээд ажил явдал гарчихаад ахындаа очиж хоноод маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өглөө 08 цагийн үед гэртээ
ирж хувцсаа солих гээд иртэл гэрийн хаалга цоожгүй байхаар нь дотогшоо ороход цоож түлхүүрийг нь дөрвөлжний ард хаячихсан, гэр доторх бүх зүйлийг сандаачсан, бурхан дээр байсан маанийн үсэг байхгүй, мөн миний шинэ түрийтэй гутал алга болсон байсан. Мөнгөн, цутгамал, хэмжээ нь 5х0.6х8см орчим хэмжээтэй, маанийн 6 үсэг, дээд хоёр талдаа сэнжтэй, голдоо бага зэргийн товойлттой, маанийн үсгийн доод ёроолоор нарийн эмжээр ховилтой. 1 хос түрийтэй өвлийн ээтэн загварын 42 размерын, шар хүрэн өнгийн, утсан хээтэй, шинээрээ өмсөөгүй байсан гутал зэрэг эд зүйл алдагдсан байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56 хуудас/,
Гэрч Р.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Арвайхээр суманд 4 дүгээр багийн урд үзүүрт аавын дүүгийнд ажил явдал болоод ирсэн. Тухайн үед Н гэртээ байсан ба ажил явдал болсон айлд хоносон. Маргааш нь 04 дүгээр сарын 01-ний өдөр Н орой 18 цагийн орчимд гэртээ харьж дээлээ өмсчихөөд ирье гээд явсан. Тэгээд гэрт хулгай орчихсон цагдаа дуудчихлаа гээд над дээр ирсэн. Бид хоёрыг очиход гэрийнх нь цүүг мушигчихсан, доторх эд зүйлийг нь онгичоод гэрийнх нь баруун хойд талын авдар дээр байсан бурхны гуун доторх цутгамал маанийн 6 мөнгөн үсэг алдагдсан байсан. Цагдаа нарыг ирснээс хойш юмаа бүртгэхдээ дотоодын үйлдвэрийн түрийтэй, урд хоншоор нь ээтэн, хүрэн шар өнгийн өвлийн гутал байсан. Тэр нь алдагдсан байсныг мэдсэн. ...Би 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хэрэг болсон он, сарыг буруу хэлсэн байна. Энэ миний буруу боллоо. Яг тухайн хэрэг болсон өдөр нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр аавын дүүгийнд Н ирж хоноод маргааш нь буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дээлээ өмсөх гээд явж ирээд гэрт хулгай орсон талаараа ярьсан юм. Би он, сарыг нь буруу хэлсэн байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60 хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 41-43 хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 44-45 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №02/08 дугаартай: "Хохирогч Р.Нгийн гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 1600000 төгрөгөөр үнэлэв" гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 67-68 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багт хашаандаа ганц гэртэй айл байсан ба хаалганы цоожийг нь мушгиж татаад орчихсон юм. Маанийн үсэг 6 ширхэг, эрэгтэй хүний гар хийцийн гутал зэрэг эд зүйл авсан. Гутлыг нь захын хойд талын Уянга сум руу явдаг авто машины зогсоол дээр хөдөөний байрын эрэгтэй хүнд 40000 төгрөгөөр зарсан. Би тухайн хүнийг танихгүй байсан. Би сая 2002 оны Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлэхдээ хулгайлж авсан зарим эд зүйлээ өндөрлөгийн арын жалганд нуучихсан байж байгаад алдчихсан юм. Тухайн үед Лхагвасүрэн байцаагч, Мядагбадам прокурортой шалгалтаар очиход байхгүй болчихсон байсан. Тэрэн дунд хийчихсэн байж байгаад алдчихсан юм.Маанийн үсэг нь дээрээ жижигхэн 2 үзүүртэй сэнжтэй, цутгамал мөнгөн маанийн үсэг байсан” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 101 хуудас/,
Хохирогч С.Н ын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр манай хадам ээж Норжмаа аймгаас манай хүү Бат-Эрдэнэтэй хамт Уянга суманд ирэхэд нь гэр зүгээр байна уу гэж асуухад зүгээр байна гэж хэлсэн. Маргааш нь охин Батцэцэгтэйгээ хамт Арвайхээр суманд байх гэртээ ирээд гэртээ ороход хаалга үүд зүгээр байсан. Тэгээд том өрөөндөө ороод охин Батцэцэгийг зурагтаа асаа гэхэд
зурагт байхгүй байсан. Би унтлагын өрөөндөө ороод зурагтаа орон доогуур
үзэхэд байхгүй байсан ба унтлагын өрөөний вакум цонхыг хагалсан байсан. Манай
гэрээс 49 инчийн Эл Жи брэндийн 3d зурагт алга болсон байна. Мөн эрэгтэй хүний
пойлоосон бүс алдсан. Ч.А-гээс хурааж авсан бүс манай гэрээс алдсан
бүс мөн байна. Гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авмаар байна. …Зурагт, бүс, хагарсан цонхны үнэлгээ нь 1745000 төгрөг, зурагтын үнэлгээнд дагалдах хэрэгсэл болох удирдлага, 3D нүдний шил, флаш багтаж байгаа. Эд мөрийн баримтаар хураагдсан бүс манайхаас алдагдсан бүс мөн байна, толин дээрээ нэг шрупны нүхтэй, бүсний нэг тоноглол нь хугарч унасан байгаа " гэсэн мэдүүлэг /1хх-ийн 124-125, 127-128 хуудас/,
Гэрч Ч.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 07 дугаар сард санагдаж байна. Ц.Б ыг Арвайхээр сумын 9 дүгээр багт улаан өнгийн урзалкан цүнх барьсан явахаар нь хулгайн эд зүйл байх гэж бодоод цагдаагийн газарт авч ирээд цүнхийг нь үзэхэд улаан цүнхэнд эрэгтэй хүний пойлоосон бүс байхаар нь авсан юм. Хураан авахдаа тэмдэглэл үйлдээгүй. Ц.Б нь согтуу байсан болохоор тухайн эд зүйлийг хаанаас авсан талаараа хэлээгүй. Ц.Б нь ганцаараа явж байсан." гэсэн мэдүүлэг, /1хх-ийн 130-131 хуудас/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн107-110 хуудас/
Эрэгтэй хүний улбар шар өнгийн суртай, нэг тоног нь хугарч унасан, аралны түгжээ нь хугарч унасан пойлоосон бүсийг эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 120 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №06/28 дугаартай: "Хохирогч С.Н ын гэрээс алдагдсан эд зүйлийг 1695000 төгрөгөөр үнэлэв.” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 135-136 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №09/26 дугаартай: "Хохирогч С.Н ын гэрээс алдагдсан пойлоосон бүсийг 50000 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 149-150 хуудас/
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “..2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Арвайхээр сумын 9 дүгээр багт явж байгаад хашаандаа байшинтай айл байхаар нь хашааг нь давж ороод байшингийн баруун талын цонхыг тохойгоороо цохиж хагалаад, порчикыг нь онгойлож цонхоор нь орсон. Тэгээд том өрөөнд нь орж том хар өнгийн зурагт, пойлоосон эрэгтэй бүс, улаан өнгийн урзалкан цүнх авсан. Өөр эд зүйл аваагүй. Тэгээд согтуугаараа эрүүлжүүлэхэд орохдоо А- хэсгийн байцаагчид цүнх, пойлоосон бүс хоёроо хураалгасан. Би урьдчилан судлаагүй, санаандгүй явж байгаад орсон…” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 163-164 хуудас/,
Хохирогч Б.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн оройн 19 цаг болж байхад найз Батбаатарынд очих гэж явсан. Тухайн үед гэртээ ганцаараа байсан юм. Тэднийд хоносон. Харин маргааш өдөр нь буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн цоожийг
цүүнд нь зүүгээд орхичихсон байхаар нь гайхаад гэртээ ороход манай гэрийн хөргөгч онгорхой мөн авдар онгойлгоод доторх эд зүйлийг нь гаргаад тавьчихсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс авдар дотор байсан цэнхэр өнгийн торгон 6 ширхэг мөнгөн товчтой эрэгтэй хүний хурган дотортой дээл, үүдний тамборт байсан өнгө татаагүй эрэгтэй хүний дан хурган дээл, мөн хөргөгчин дотор байсан ямааны тал мах зэрэг эд зүйл алга болсон байсан." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 175-176 хуудас/,
Гэрч Г.Ж ы мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 08 дугаар сарын эхээр байх одоо он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Би Б тай захын баруун талд төв худгийн хажууд таарсан. Тэгсэн Б надад хөгшинд чинь зарах юм байна, хоёулаа хот руу явах уу гэхээр нь би хот явж яах гэж байгаа юм, чамд байгаа юм чинь хулгайн юм байгаа байх үгүй гэсэн. Тэгтэл Б би юу гэж хулгай хийдэг юм гээд байсан. Б ыг айлаас хулгай хийдэг гэдгийг мэдэж байсан учраас би хамт яваагүй. Тухайн үед Б нь өнгө татаагүй хурганы арьсан дээл, цэнхэр өнгийн торгон хурган дээл зэрэг эд зүйл үзүүлсэн. Тэгэхээр нь би за энэ хулгайн юм авч явж байгаа байх гэж бодоод тоолгүй явчихсан. Б ганцаараа явж байсан.Ямар ч байсан 2 ширхэг хурганы арьсан дээл байсан. Нэг дээл нь өнгө татаагүй зүгээр арьсаараа байсан, нэг нь цэргэн торгон даавуутай хурганы арьсан дээл байсан. Тэр хурганы арьсан дээлүүдээ яасныг мэдэхгүй. Өндөрлөгийн ойролцоо аваачаад нуучихдаг юм шиг байна лээ. Ярианаас нь тэгж сонсогдоод байдаг. Саяхан нэг том хар зурагт барьчихсан явж байсан. Миний харснаар 40 инчийн зурагт гэмээр байсан. Их л том харагдаж байсан, хар өнгөтэй, хавтгай дэлгэцтэй зурагт байсан. 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн орой 18-19 цагийн үед байх 1-р хорооны аюудшүйн тойрогны ойролцоо байсан байх, барьчихсан явж байсан. Тухайн зурагт их том 40 инчийн зурагт гэмээр харагдаж байсан. Б такси барих гэсэн такси зогсохгүй байна гээд явж байсан." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 178-179 хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 170-171 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №07/05 дугаартай: "Хохирогч Б.Э ын гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 1567500 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 188-189 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байсан санагдаж байна, Арвайхээр сумын 6 дугаар хороонд явж байсан. Оройн 22 цагийн үед байх гадаа гэгээ тасарч байсан, урагшаа харсан төмөр хаалгатай хашаан дотроо урагш харуулан барьсан улаан тоосгон байшин байсан. Тэгээд хашааг нь урд талаас нь давж ороод хаалга нь цоожтой байхаар нь цоожийг нь хөшиж онгойлгоод дотогш орсон. Том өрөөнд нь ороод авдар дотроос нь цэнхэр өнгөтэй эрэгтэй хүний хурганы арьсан дээл, 6 ширхэг мөнгөн товчтой байсан тэрийг аваад үүдний амбаар дотор нь юмыг нь ухаж байгаад бас нэг өнгө татаагүй дан хурганы арьсан дээл авсан. Бас хөргөгчин дотроос нь бог малын 2 гуя, хаа авчихсан юм. Тэгээд байшингаас гараад цоожийг нь зүүж орхиод гарсан. Маргааш нь дээлнүүдийг Уянга сум руу явдаг зогсоол дээр зогсож байгаад 2 хөдөөний гэмээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд нэгийг нь 30000 төгрөгөөр, нэгийг нь 60000 төгрөгөөр зарахаар тохироод бэлэн 30000 төгрөг аваад үлдсэнийг нь дараа авна гээд утасных нь дугаарыг аваад үлдсэн байж байгаад бичсэн цаасаа хаячихсан байсан. ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 200-201 хуудас/,
Хохирогч Б.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед гэртээ иртэл манай байшингийн унтлагын өрөөний цонхыг хагалаад хулгай орсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. Манай гэрээс шинэ цагийн даваа
толгойтой дунд гарын халтар манан хөөрөг, мөн хөргөгчин дээр байсан зэс аяга, raл
тогооны тавилга дээр байсан дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга, СДС,
ЭМШУИС, ХААИС, АУДС, ШУТИС гэсэн бичигтэй Их сургуулиудын ромбууд
алдагдсан, өөр эд зүйл алдагдаагүй." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 218-219 хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 205-209 хуудас/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 213-214 хуудас/,
Ц.Б аас ШУТИС, ХААИС, ЭМШУИС, АУДС,СДС гэсэн бичигтэй 5 ширхэг их сургуулийн ромбыг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 237 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №07/06 дугаартай: "Хохирогч Б.Б гийн гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 565000 төгрөгөөр үнэлэв.” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 222-223 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 29-ний орой нар жаргаагүй байсан юм. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт баруун тийшээ харсан ногоон өнгийн хаалгатай, хашаандаа улаан өнгийн байшин байсан. Би баруун талын цонхыг нь хөшөөд түлхэхэд хагарчихсан юм. Ингээд би байшин руу орж нэг ширхэг хөөрөг, нэг ширхэг мөнгөн аяга, зэс аяга, сургуулийн ромбонууд байсан. Ямар сургуулийнх гэдгийг нь мэдэхгүй юм байна лээ. Хөөргийг нь согтуу явж байгаад хаячихсан байсан. Мөнгөн аяга, зэс аягыг нь захын хойд талд хонь зарчихаад буцаж байгаа хүнд нийлүүлээд 100000 төгрөгөнд зарчихсан юм. Сургуулийн ромбонуудыг нь хотоос ирж шаазан эдлэл зардаг хүмүүст зарах гэж байгаад тантай тааралдсан. Би тухайн үед олсон юм гээд худлаа хэлсэн юм..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 235 хуудас/,
Хохирогч Ц.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн "…Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 24-08 тоот хаягт манай гэр байдаг юм. Нөхөр бид хоёр Улаанбаатар хотод хөдөлмөр эрхэлдэг учраас өвөлд л нэг удаа ирдэг. Тэгтэл 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө манайд хулгай орж эрэгтэй, эмэгтэй хүний хурганы арьсан дээл, хутга хулгайлагдсан байсан. Өөр зүйл алдагдаагүй. Эмэгтэй дээл нь үүлэн хээтэй цэнхэр торгон дээл байсан. Эрэгтэй дээл нь одтой хээтэй, хүрэн торгоор өнгөлсөн дээл байсан. Хутганы хувьд жадны хутга байсан. Хүрэн модон иштэй, хүрэн хуйтай, өөртэй нь хамт ирсэн зориулалтын хуй байсан." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 26-27 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 2-8 хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 10-13 хуудас/,
Эд мөрийн баримтаар “хар өнгийн гэртэй, бор өнгийн иштэй төмөр хутга” 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл /2хх-ийн 16 хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 22-24 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №08/03 дугаартай "Хохирогч Ц.О ийн гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 2320000 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 36-37 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжэчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 163 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн арматурын төмрийг байшингийн хаалгыг онгойлгоход ашигласан байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 54 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 24-ний шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 24 дүгээр гудамжинд урагшаа харсан цэнхэр өнгийн хаалгатай хашаа байсан. Би араас нь давж ороод хашаанд нь байсан арматурын төмрөөр байшингийн хаалгыг нь хөшиж онгойлгоод нэг ширхэг хутга, эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээл авсан. Ингээд маргааш нь дээлээ зах дээр хөдөөний бололтой эрэгтэй, эмэгтэй хүнд 200000 төгрөгөөр зарсан. Хутга нь хуйтай төмөр хутга байсан. Өндөрлөгийн ойролцоо жалганд нуучихсан байгаа.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 64 хуудас/,
Хохирогч Г.Г ийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө манай төрсөн ах Батсайхан над руу яриад танай Арвайхээр суманд байх байшингийн чинь цонх онгорхой зурагт чинь байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 16-18 тоотод байх гэртээ ирээд байшингаасаа тамга аваад явсан юм.
Тухайн үед манай гэр зүгээр байсан. Манай гэрээс 32 инчийн хар өнгийн Тошиба
брэндийн Эл Си Ди зурагт алдсан байна. Улаанбаатар хотоос 400000 төгрөгөөр худалдан авч байсан." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 86-87 хуудас/,
Гэрч Н.Б ы мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 02:00 цагийн орчимд гаднаас мотоцикльтой явж байгаад унасан гэж баруун гарны шуу хэсгээр зүсэгдсэн шархтай Ц. Б гэдэг хүн ирж үзүүлсэн. Би цусыг тогтоож анхны арга хэмжээг авч оёдол боолт хийж шөрмөс тасарсан байх үндэслэлтэй тул хэвтэж шөрмөсөө залгуулах талаар зөвлөсөн..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 93-94 хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 74-82 хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 83-84 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №08/11 дугаартай: "Хохирогч Г.Г ийн гэрээс алдагдсан эд зүйлийг 400000 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 97-98 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7760 дугаартай биологийн шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн 12см х 12.5 см хэмжээтэй шил, 5см х 0.9 см хэмжээтэй шил, 1.3см х 2см хэмжээтэй шилний хэсгүүд дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь О/1/ бүлгийн харьяалалтай байна..” гэсэн дүгнэлт /2хх-ийн 110 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8070 дугаартай биологийн шинжээчийн: “..Шинжилгээнд ирүүлсэн Б ын гэх цус нь АВО системээр О/1/ бүлгийн харьяалалтай..” гэсэн дүгнэлт /2хх-ийн 115 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10277 дугаартай ДНХ-ийн шинжээчийн: “..Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б ын цусны ДНХ-ийн тогтоц нь хэргийн газрын үзлэгээр авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна...” гэсэн дүгнэлт /2хх-ийн 121 хуудас/,
Ц.Б ын өвчний түүх /2хх-ийн 127-141/,
Хохирогч Ё.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Арвайхээр суманд байх гэрээ эзэнгүй орхиод Тарагт суманд байх гэртээ оччихоод 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн цоож эвдээд хаалга онгорхой байсан. Тэгээд гэртээ орж эд зүйлээ бүртгэхэд 3 ширхэг бурхан,1 ширхэг мөнгөн цөгц, үндсэн таваг 1 ширхэг, маанийн эрх, даллаганы уут алга болсон байсан. 1 дэх бурхан нь модон гуутай, доторх бурхан нь цутгамал, шармал бухщрахн байсан, гууных нь өндөр 5 см, өргөн нь 4 см орчим байсан. 2 дахь бурхан нь модон гуутай, доторх бурхан нь шавар юм шиг бурхан байсан. Гууных нь өндөр 5 см, өргөн нь 4см орчим, 3 дахь бурхан нь модон гуутай, доторх бурхан нь цутгамал шармал бурхан байсан. Мөнгөн цөгц нь 5 см орчим өндөртэй, цулгуй цөгц байсан. Үндсэн тагш нь шаргал өнгийн дунд зэргийн хоолны таваг шиг хэмжээтэй байсан, эрхи нь 21 ширхэгтэй маанийн пад байсан, бор шаргал өнгийн даллаганы уут байсан. Шаргал өнгийн үндсэн тагш, маанийн 21 пад, бор өнгийн даллаганы уут манай гэрээс алдагдсан эд зүйлс мөн байна. ...Надад үзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хураан авсан гэх шармал өнгийн бурхан манайхаас алдагдсан 3 бурхны нэг болох Гонгор бурхан байна. Гадуур нь хүрээлсэн жижиг модон гуу нь байхгүй байна. Доторх шармал дугуй хүрээтэй бурхан нь хэвээрээ мөн байна." гэсэн
мэдүүлэг /2хх-ийн 171-173, 175-176 хуудас/,
Гэрч Ч.Ц ын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчим би Ц. Б ыг 172600071 дугаартай хэрэгт шалгаж хулгай хийсэн эд зүйлсээ хаана нуусан талаар асуугаад зааж өгч чадах уу гэхэд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг төв худгийн баруун талын дэнж дээр нуусан "Skyworth" брэндийн хар өнгийн зурагтыг нуусан газраа зааж өгсөн ба дараа нь хүнс бараан захын баруун талын хайсан дотор үндсэн тагш, бор өнгийн даллаганы уут, маанийн эрх буюу 21 пад гаргаж ирсэн. Тухайн үед би өөрийн гар утсаараа зургийг нь авсан. ...Би Б аас дээрх эд зүйлсийг хураан авах тэмдэглэл үйлдээгүй. Яагаад гэвэл хаанаас авсан талаараа хэлээгүй юм." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 177 хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 158-160/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /2хх-ийн 163/,
“Шаргал өнгийн үндсэн тагш 1 ширхэг, маанийн 21 пад 1 ширхэг, бор шаргал өнгийн даллаганы уут” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 165 хуудас/,
“Улаан өнгийн дугуй хүрээтэй 4.3 см диамщтртэй гуун дотор шармал өнгийн цутгамал бурхан” 1 ширгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-ийн 165 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №11/11 дугаартай: "Хохирогч Ё.Б ын гэрээс алдагдсан эд зүйлүүдийг 3275000 төгрөгөөр үнэлэв” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 179-180 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Ц цагдаатай захын баруун талын дэнж дээр хашааны ёроолд өөрт барьж явсан тагш, даллагын сав, маанийн эрх зэргээ зургийг нь авахуулж хураалгасан. Би энэ хэргийг хаанаас яаж авснаа мэдэхгүй, мөн тэр үед надад нэг бурхан хамт байсан. Үүнийг би цагдаад авч ирж өгөх гэж яваад шүүх хурал болох гээд шүүхийн шийдвэрт хураалгасан. Тухайн үедээ Ц т хэнээс авснаа хэлээгүй, хулгай хийсэн гэж хэлсэн санагдаж байна. Тухайн үедээ би халамцуу байсан, надад Төмрөө гэх эрхэлсэн тодорхой ажилгүй гэр нь 9 дүгээр хороонд байдаг хаягийг нь би мэдэхгүй, надад дээрх эд зүйлсийг өгсөн. ..Би тухайн үед Ц т хэлээгүй, тэр өдөр шүүх хурал болох гээд яараад өгч чадалгүй шүүхийн шийдвэрт бурхнаа хураалгасан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 191-192 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтын шатанд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: “...1. Би 2017 оны 06 дугаар сарын 29-ний орой нар арай жаргаагүй байсан цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багт байрлах баруун тийшээ харсан ногоон өнгийн хаалгатай, хашаандаа улаан өнгийн байшин байсан. Би уг байшингийн баруун талын жижиг цонхны порчекийг нь хөшиж түлхэж хагалаад уг порчикоор ороод байшин доторх эд зүйлийг онгичиж байгаад хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга, зэс аяга тус бүр 1 ширхэг, их сургуулийн ромбонууд хэд байсанг нь мэдэхгүй байна 4-5 ширхэг байсан байх, уг эд зүйлийг аваад буцаж порчикоороо гарсан. Өөр эд зүйл би хулгайлаагүй. Хөөргийг нь согтуу явж байгаад хаана хаяснаа мэдэхгүй, алга болгочихсон байна лээ. Мөнгөн аяга, зэс аягыг нь захын хойд талд хонь зарчихаад буцаж байгаа хөдөөний байрын хүнд нийлүүлээд 100000 төгрөгөнд зарчихсан. Сургуулийн ромбонуудыг нь хотоос шаазан эдлэл авах гэж ирдэг хүмүүст зарах гэж байгаад Арвайхээр сумын 5-р багт байрлах төв бараан зах дотор эрүүгийн мөрдөгч Энх-Орчлон гэдэг хүнд ромбонуудаа хураалгасан, би тэр үедээ олсон юм гэж худлаа ярьж байсан. Би тэр хүнийг харвал таньж магадгүй, хаанахын хэн гэдэг хүнийг нь мэдээгүй. Би хулгайн эд зүйл зарах гэж явсан болохоор хаанахын хэн гэж асууж лавлаагүй, бушуухан зарчихаад холдсон, ямар унаатай ямар хувцастай явсанг нь санахгүй байна. Тухайн үедээ жаахан халамцуу явж байсан. Ромбонуудыг би ажиглаж уншаагүй их сургуулийн ромбонууд байсан ямар сургуулийнх байсныг нь мэдээгүй.
2. Би 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Арвайхээр сумын 2-р багт байрлах цэнхэр өнгийн хойшоо харсан төмөр хаалгатай бетонон хашаатай, хашаандаа цагаан өнгийн байшин, гражтай айл руу өдрийн цагаар орсон. Цаг хэдийн үе байсныг мэдэхгүй надад утас, цаг байдаггүй. Байшингийн хаалга нь онгорхой байхаар нь ороод хар өнгийн телевизор, индукцэн плитка хоёрыг аваад хүнс бараан зах руу явсан. Зах ороод танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүнд плиткийг үзүүлээд 30000 төгрөгөнд зарсан. Цаашаа явж байгаад Ц цагдаатай таараад барьж явсан зурагтаа хураалгасан, тухайн үедээ би хүний юм зарах гээд явж байна гэж ярьж байсан. Уг эд зүйлүүдийг би хулгайлсан юм. Би тэр хүмүүсийг одоо харвал танихгүй, хаанахын хэн гэдэг хүнийг нь мэдээгүй би хулгайн эд зүйл зарах гэж явсан болохоор хаанахын хэн гэж асууж лавлаагүй зарсан. Надаас элдэв юм асуугаагүй, ямар унаатай ямар хувцастай явсанг нь санахгүй байна. Индукцэн плитка нь улаан өнгөтэй байсан, зураг нь нимгэн хар өнгийн том зурагт байсан, бичгийг нь уншаагүй.
3. 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчим Арвайхээр сумын 9 дүгээр багт явж байгаад хашаандаа байшинтай айл байхаар нь хашааг нь давж ороод байшингийн баруун талын цонхыг тохойгоороо цохиж хагалаад порчекийг нь онгойлгож байшинд цонхоор нь орсон. Тэгээд том өрөөнд нь орж том xap өнгийн зурагт, пойлоосон эрэгтэй бүс, улаан өнгийн урзалкан цүнх авсан. Өөр эд зүйл аваагүй тэгээд согтуугаараа эрүүлжүүлэхэд орохдоо А- хэсгийн байцаагчид цүнх, пойлоосон бүс хоёроо хураалгасан. Хавтгай нимгэн дэлгэцтэй хар өнгийн зурагт байсан маркийг нь мэдэхгүй, би таксины хүнд зарсан гэж худлаа хэлсэн юм. Би такси бариагүй, би тэр зурагтыг зарах гэж барьж явахдаа хагалчихаад харанхуй 9 хорооны нутагт нэг жалганд хаячихсан, сүүлд нь засаад авч болохнуу гэж бодоод хайгаад олоогүй. Шөнө байсан болохоор яг хаана хаяснаа мэдээгүй, таксины хүнд өгсөн гэдэг бол худлаа олохгүй болохоороо хайхаас залхуураад тэгж мэдүүлсэн юм. ...Тэр серь маркийг нь зохиосон юм.
4. Би 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг 24 дүгээр гудамжинд урагшаа харсан цэнхэр өнгийн төмөр хаалгатай модон хашаатай айлын араар нь давж хашаанд нь ороод хашаанд нь байсан арматур жижиг төмрөөр байшингийн хаалгыг нь хөшиж онгойлгоод нэг ширхэг хутга, хуйтай, эрэгтэй, эмэгтэй хүний хурган дотортой арьсан дээл зэргийг хулгайлсан. Маргааш нь зах дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүнд арьсан дээлнүүдээ нийлүүлээд 200000 төгрөгөнд зарчихсан. Хутга нь хуйтайгаа өндөрлөгийн жалганд нуусан байсныг Мөнгөншагай прокурор, Энх-Орчлон байцаагч нарын хамт мэдүлэг шалгах ажиллагаагаар зааж өгч гаргасан. Би тэр хүмүүсийг одоо харвал танихгүй, хаанахын хэн гэдэг хүнийг нь мэдэхгүй. Би хулгайн эд зүйл зарах гэж явсан болохоор хаанахын хэн гэж асууж лавлаагүй зарсан надаас элдэв юм асуугаагүй, ямар унаатай ямар хувцастай явсныг нь санахгүй байна.
5. Би 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байсан санагдаж байна, Арвайхээр сумын 6 дугаар хороонд явж байсан, оройн 22 цагийн үед байх гадаа гэгээ тасарч байсан. Урагшаа харсан төмөр хаалгатай хашаан дотроо урагш харуулан барьсан улаан тоосгон байшин байсан. Тэгээд хашааг нь урд талаас нь давж ороод хаалга нь цоожтой байхаар нь цоожийг нь хөшиж онгойлгоод дотогш орсон. Том өрөөнд нь ороод авдар дотроос нь цэнхэр өнгөтэй эрэгтэй хүний хурганы арьсан дээл 6 ширхэг мөнгөн товчтой байсан тэрийг аваад үүдний амбаар дотор нь юмыг нь ухаж байгаад бас нэг өнгө татаагүй дан хурганы арьсан дээл авсан. Бас хөргөгчин дотроос нь бог малын 2 гуя хаа авчихсан юм. Тэгээд байшингаас гараад цоожийг нь зүүж орхиод гарсан. Маргааш нь дээлнүүдийг Уянга сум руу явдаг зогсоол дээр зогсож байгаад 2 хөдөөний гэмээр эрэгтэй, эмэгтэй хүнд нэгийг нь 30000, нөгөөг нь 60000 төгрөгөөр зарахаар тохироод бэлэн 30000 төгрөг аваад үлдсэнийг нь дараа авна гээд утасных нь дугаарыг аваад үлдсэн байж байгаад бичсэн цаасаа хаячихсан байсан. Би тэр хүмүүсийг одоо харвал танихгүй, хаанахын хэн гэдэг хүнийг нь мэдээгүй аль сум руу явах гэж байгааг нь ч мэдээгүй сумдын зогсоолын дунд зарсан. Би хулгайн эд зүйл зарах гэж явсан болохоор хаанахын хэн гэж асууж лавлаагүй зарсан надаас элдэв юм асуугаагүй, ямар унаатай ямар хувцастай явсанг нь санахгүй байна. Утасныхаа дугаарыг надад үлдээж байсан би олохгүй байна. Утасных нь дугаарыг цээжилж чадаагүй.
6. Би 2017 оны 02 дугаар сарын 1-2-нд шилжих шөнө Арвайхээр сумын 4 дүгээр багт хашаандаа ганц гэртэй айл байсан. Би хаалганы цоожийг нь мушгиж татаад орчихсон юм. Гэр дотроос Маанийн 6 үсэг цутгамал мөнгөн 1 ширхэг, эрэгтэй хүний гар хийцийн түрийтэй гутал 1 ширхэг зэргийг хулгайлсан. Гутлыг нь Уянга сумын зогсоолын тэнд нэг танихгүй хөдөөний байрын хүнд 40000 төгрөгөөр зарчихсан, мааний үсгийг нь Өндөрлөгийн тэнд нуучихсан байж байгаад өмнөх шийтгүүлсэн хэрэгтээ Мядагбадам прокурор, Лхагвасүрэн байцаагч нартай мэдүүлэг шалгах ажлаар явахдаа уг жалгаа заахад байхгүй болчихсон байсан. Би тэр хүнийг одоо харвал танихгүй, хаанахын хэн гэдэг хүнийг нь мэдээгүй аль сум руу явах гэж байгааг нь ч мэдээгүй. Сумдын зогсоолын дунд зарсан надаас элдэв юм асуугаагүй, ямар хувцастай явсныг нь санахгүй байна. Би урьдчилан судлаагүй, санаандгүй явж байгаад эзэнгүй байхаар нь орсон, тухайн үед ганцаараа явган явсан би хүнтэй хамтраад байдаггүй. Маанийн үсэг нь дээрээ жижигхэн 2 үзүүртэй сэнжтэй, цутгамал мөнгөн маанийн үсэг байсан. Би тухайн үед өөрийн өмсөж явсан гутлаа хаячихсан одоо байхгүй байгаа.
7. Би 2017 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн орчимд Арвайхээр сумын 3 дугаар багт хашаандаа улаан өнгийн тоосгон байшинтай эзэнгүй айл байхаар нь хашааг нь давж ороод байшингийн урд талын цонхыг гараараа цохиж хагалахад баруун гараа зүссэн. Тэгээд байшинд ороод хар өнгийн ЛСД маркийн зурагт 1 ширхэгийг аваад тухайн айлаас цонхоороо буцаж гарсан. Тэгээд 7 дугаар багт явж байсан жижиг суудлын саарал өнгийн машин зогсоогоод авах уу гэхэд шалгаж үзье гээд 2 дугаар хороонд очиж шалгуулаад бүрэлзээд байна гээд 50000 төгрөгөөр надаас худалдаж авсан. Би тэр хүний машины дугаарыг нь анзаараагүй, маркийг нь мэдэхгүй, сүүлд очсон хаягаа санахгүй байна. Шөнө байсан юм. Би зурагт зарсан хүнээ харвал танина, хаягийг нь олж чадахгүй байх, тухайн үедээ гарандаа гэмтэл аваад эмнэлэгт очиж наркозонд орж хагалгаа хийлгэсэн, тэрнээс хойш сайн санахгүй байна. Би гарныхаа гэмтлээс болж БОЭТ-ийн гэмтлийн тасагт 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 10-ны хооронд хэвтэн эмчлүүлсэн. ..Би цонхны порчекийг гараараа цохиж хагалаад дотогш ордог, нэг айлынх нь цоожийг онгойлгохдоо жижиг арматур төмөр ашигласан. ..Би ганцаараа уг хулгайн гэмт хэргүүдийг үйлдсэн, хамтарч үйлдсэн хүн байхгүй, би тээврийн хэрэгсэл ашигладаггүй дандаа явган явсан. ..Би зарим эд зүйлийг хүмүүст зарчихсан, заримыг нь хаячихсан байна лээ, өөрт байгаа эд зүйлээ би хураалгасан. Мөнгөний хэрэг гарах үед эзэнгүй айл тааралдвал орох сэдэл төрдөг юм, мөнгө болох эд зүйл авах л зорилго байдаг, би хулгайлсан эд зүйлээ борлуулж мөнгө олох сонирхол байхгүй. Өөрийн ойр зуурын хэрэгцээ, архи авахад л мөнгөө зориулчихдаг.
..Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ гартаа бээлий өмсдөггүй, гарын мөрөө үлдээхгүйн тулд гар хүрсэн газраа ханцуйгаараа арчиж гарын мөрөө балладаг болохоор миний гарын мөр үлддэггүй юм. ...Надад гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гуталнуудаас одоо үлдсэн гутал байхгүй, би хэрэггүй муу гутал өмсөж явсан тэрийгээ хаячихсан, одоо надад гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гуталнаас нэг ч гутал байхгүй. ..Би үйлдсэн хэргийнхээ талаар бүгдийг үнэн зөв мэдүүлсэн, зарим хаягийг нь одоо сайн санахгүй байна, одоо хулгай хийсэн газраа дахиж очмооргүй байгаа болохоор мэдүүлгээ газар дээр нь шалгуулахгүй. ...Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 222-224 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 45 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гутлын улны мөрийг Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албанд байх эзэнгүй хэргийн гутлын улны мөрийн сантай харьцуулан шинжилж үзэхэд тохирох гутлын улны мөр байхгүй. Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь 32-34 размертай, 153-160 см орчим өндөртэй хүний баруун хөлний гутлын улаар дарагдсан гутлын мөр байна... гэсэн дүгнэлт /1хх-ийн 74-75 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 44 дугаартай: “..Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөрийг Адис-Папилон системд 2017-016-ӨВХ гэсэн дугаараар кодлов. 2017-016-ӨВХ дугаартай мөртэй Адис-Папилон санд тохирох мөр, дардас байхгүй...” гэсэн дүгнэлт /1хх-ийн 80-81 хуудас/,
Шүүгдэгч Ц.Б ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /2хх-230/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-232/,
Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.Б нь миний төрсөн дүү байгаа юм, дээрээ 5 эгч, 2 ахтай, айлын бага хүүхэд байгаа юм. Урд нь хэд хэдэн удаа хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан. Хэргийн талаар нь би сайн мэдэхгүй байна. Ц.Б нь айлын 8 дахь хүүхэд, ах, эгч нар нь бүгд тусдаа гарсан. Манай аав, ээж хоёртой Ц.Б нь хамт амьдарч байгаад 2008 онд аав, 2011 онд ээж нас барснаас хойш ах дүү нарынхаараа хэсээд байдаг, тогтож амьдарсан газаргүй явж байгаа. Уг нь манайхыг хөдөө байдаг байхад хамт байдаг байсан. Сургуульд сурдаг байхдаа хичээлдээ сайн хүүхэд байсан. Уншиж бичиж чаддаг, гарын ур дүй сайтай, өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Хүнтэй яриа хөөрөө сайтай, бид нарын өөдөөс элдвийн ааш авир гаргаад байдаггүй. Төлөв томоотой байдаг. Энэ муу зуршлыг нь эс тооцвол гайгүй хүн байгаа юм. Архи уудаг, уухаараа дуугүй байдаг. Нийлдэг найз нөхдийх нь талаар мэдэхгүй. Багаасаа эрх дураараа, аав ээжийн гар дээр өссөн болохоор буруу замд дураараа зангаасаа болж орсон байх...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 192-193 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-235-239/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-240-244/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-246-3хх-11/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 02 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 50-13 тоотод оршин суух иргэн Р.Нгийн гэрт нэвтэрч мөнгөн цутгамал маанийн үсэг 1 ширхэг, эрэгтэй хүний түрийтэй гутал 1 хос зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Р.Н /1хх-56/, гэрч Р.Тулга /1хх-59-60/ нарын мэдүүлэг, Ц.Б ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн /1хх-97, 101-102, 7хх-222-224/ мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-41-43/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-44-45/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №02/08 дугаартай үнэлгээний тайлан /1хх-67-68/ зэргээр,
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 15-03 тоотод оршин суух иргэн С.Н ын эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч “LG” брэндийн 49 инчийн зурагт 1 ширхэг, зурагтын нүдний шил 4 ширхэг, эрэгтэй хүний пойлоосон материалтай бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1745000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Н /1хх-124-125/, гэрч Ч.А- /1хх-130-131/ нарын мэдүүлэг, Ц.Б ын яллагдагчаар өгсөн /1хх-163-164, 7хх-222-224/ гэсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-107-110/, эд мөрийн баримтаар “эрэгтэй хүний улбар шар өнгийн суртай, нэг тоног нь хугарч унасан, аралны түгжээ нь хугарч унасан пойлоосон бүс”-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-120/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №06/28, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №09/26 дугаартай үнэлгээний тайлангууд /1хх-135,149 хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 30-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 47-09 тоотод оршин суух иргэн Б.Б гийн хувийн сууцанд нэвтэрч мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 1 ширхэг, халтар манан хөөрөг 1 ширхэг, их сургуулийн ромбо тэмдэг 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 565000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Б /1хх-218-219/, шүүгдэгч Ц.Б ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн /1хх-235, 246-247, 7хх-222-224/ гэсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-205-209/, эд мөрийн баримтаар “СДС, ЭМШУИС, ХААИС, АУДС, ШУТИС гэсэн бичигтэй их сургуулиудын ромбуудыг” хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-213-214/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-215/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №07/06 дугаартай үнэлгээний тайлан /1хх-222/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-237/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 24-08 тоот оршин суух иргэн Б.Э ын эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч цэнхэр торгон өнгөтэй, хурганы арьсан дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, эрэгтэй хүний дээлийн эсгэсэн хурганы арьс 1 ширхэг, 15 кг ямааны мах зэргийг хулгайлж 1567500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Э /1хх-175-176/, гэрч Г.Ж /1хх-178-179/, шүүгдэгч Ц.Б ын яллагдагчаар өгсөн /1хх-200-201, 7хх-222-224/ гэсэн мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх- 170-171/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн №07/05 дугаартай үнэлгээний тайлан /1хх-188/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 07 дугаар сарын 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 24-08 тоотод оршин суух иргэн Ц.О ийн эзэмшлийн хувийн сууцанд нэвтэрч эрэгтэй хүний арьсан дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурганы арьсан дээл 1 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг хулгайлж 2320000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О ийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.О /2хх-ийн 26-27/, гэрч Д.Дуламсүрэн /2хх-32/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн /2хх-2-8, 7хх-222-224/ мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-10-13/, хар өнгийн гэртэй, бор өнгийн иштэй төмөр хутгыг эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /2хх-16/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-22-24/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн №08/03 дугаартай үнэлгээний тайлан /2хх-36/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 163 дугаартай дүгнэлт /2хх-54/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч Ц.Б нь2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дүгээр багийн 16-18 тоотод оршин суух иргэн Г.Г ийн гэрт нэвтэрч “Тошиба” брэндийн 32 инчийн LCD зурагт зэрэг эд хөрөнгийг хулгайлж 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Г /2хх-86-87/, гэрч С.Ням /2хх-89/, гэрч Н.Б /2хх-93-94/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-74-82/, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №08/11 дугаартай үнэлгээний тайлан /2хх-97/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7760 дугаартай биологийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн 12смх12.5 см хэмжээтэй шил, 5смх0.9 см хэмжээтэй шил, 1.3смх2см хэмжээтэй шилний хэсгүүд дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь О/1/ бүлгийн харьяалалтай байна..” /2хх-110/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 8070 дугаартай биологийн шинжээчийн “..Шинжилгээнд ирүүлсэн Б ын гэх цус нь АВО системээр О/1/ бүлгийн харьяалалтай.” /2хх-115/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10277 дугаартай ДНХ-ийн шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн Ц.Б ын цусны ДНХ-ийн тогтоц нь хэргийн газрын үзлэгээр авсан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой 16 генетик үзүүлэлтээр тохирч байна...” /2хх-121/ гэсэн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-83-84/, Ц.Б ын өвчний түүх /2хх-127-141/, шүүгдэгч Ц.Б ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн /7хх-222-224/ болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр,
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 19-03 тоотод оршин суух иргэн Ё.Б ын эзэмшлийн гэрт нэвтэрч модон гуутай цутгамал шармал бурхан 3 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, үндсэн тагш 1 ширхэг, маанийн 21 пад эрхи 1 ширхэг, даллаганы уут 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 3275000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ё.Б /2хх-171-173, 175-176/, гэрч Ч.Ц /2хх-177/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Б ын яллагдагчаар өгсөн /2хх-ийн 191-192, 7хх-222-224/ мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-158-160/, эд мөрийн баримтаар “үндсэн тагш 1 ширхэг, маанийн 21 пад эрхи 1 ширхэг, даллаганы уут 1 ширхэг, Гонгор бурхан 1 ширхэг” зэргийг хураан авсан тэмдэглэл /2хх-163, 168/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-165, 169/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №11/11 дугаартай үнэлгээний тайлан /2хх-179/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 15-08 тоотод оршин суух иргэн И.Г гийн гэрт нэвтэрч "Skyworth" брэндийн 40 инчийн зурагт 1 ширхэг, индукцэн плитка 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч И.Г /1хх-15-16, 17/, гэрч Н.Э /1хх-20-21/ нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-5-8/, шүүгдэгч Ц.Б аас хар өнгийн 40 инчийн LCD хавтгай дэлгэцтэй зурагтыг түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-9-10/, хохирогч И.Г д хар өнгийн 40 инчийн LCD хавтгай дэлгэцтэй зурагт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-11/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №08/57 дугаартай үнэлгээний тайлан /1хх-24-25/, Ц.Б ын сэжигтнээр өгсөн /1хх-31/, Ц.Б ын яллагдагчаар өгсөн /1хх-36-37, 7хх-222-224/ мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 05, 06, 07, 08, 09, 10, 11 дугаартай прокурорын эрүүгийн хэргийг нэгтгэх тухай тогтоолуудаар Ц.Б т холбогдох эрүүгийн 1726000710039 дугаартай хэрэгт 201715000046, 1726000020038, 1726000030037, 1726000080043, 1726000400042, 1726001460046, 1726000460047 дугаартай /1хх-38, 103, 165, 202, 248, 2хх-71, 154/ хэргүүдийг нэгтгэжээ.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ц.Б ыг согтуурсан үедээ, ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирогч Р.Нд 1600000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Мөн ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирогч С.Н т 1745000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирогч Б.Б д 565000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Ялтай байх хугацаандаа, давтан үйдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирогч Б.Э д 1567000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар,
Шүүгдэгч Ц.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орон байранд нэвтэрч нууцаар хулгайлж хохирогч Ц.О д 2320000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,
бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орон байранд нэвтэрч нууцаар хулгайлж хохирогч Г.Г т 400000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,
бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орон байранд нэвтэрч нууцаар хулгайлж хохирогч Ё.Б д 3275000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,
бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, орон байранд нэвтэрч нууцаар хулгайлж хохирогч И.Г д 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж шүүх үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан бөгөөд энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэх зохицуулалт юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь 8 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, орон байранд нэвтэрч хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүгдэгч Ц.Б ыг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Б нь энэ төрлийн гэмт хэрэгт гурван удаа ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Ц.Б ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-86/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1/88 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-235-239/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-240-244/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2хх-246-3хх-11/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй, хор уршгийг арилгаагүй болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн” гэж заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Б ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ын хорих ял эдэлсэн 85 хоног, цагдан хоригдсон 35 хоног, нийт 120 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хохирогч И.Г нь Skyworth" брэндийн 40 инчийн LCD зурагт 1 ширхгийг хүлээн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-11/, хохирогчийн мэдүүлгээр /1хх-17-18/ тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б аас 10027500 төгрөгийг гаргуулж хохирогч И.Г д 100000 төгрөгийг, хохирогч Р.Нд 1600000 төгрөгийг, хохирогч С.Н т 1695000 төгрөгийг, хохирогч Б.Э д 1567500 төгрөгийг, хохирогч Б.Б д 465000 төгрөгийг, хохирогч Ц.О д 2200000 төгрөгийг, хохирогч Г.Г т 400000 төгрөгийг, хохирогч Ё.Б д 2000000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийн үнийг дараах байдлаар хасч тооцлоо. Үүнд: хохирогч С.Н т учирсан хохирлоос эрэгтэй хүний пойлоосон бүсний үнэ болох 50000 төгрөгийг, хохирогч Б.Б д учирсан хохирлоос 5 ширхэг их сургуулийн ромбоны үнэ болох 100000 төгрөгийг, хохирогч Ц.О д учирсан хохирлоос хутганы үнэ болох 120000 төгрөгийг, хохирогч Ё.Б д учирсан хохирлоос “Гонгор” бурхан, маанийн 21 пад эрхи, үндсэн тагш, даллаганы уутны зэргийн үнэ болох 1275000 төгрөгийг тус тус хасч тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай хайч 1 ширхэг, үзүүр хэсэг нь мурийсан арматур төмөр 1 ширхгийг тус тус устгаж, эрэгтэй хүний улбар шар өнгийн суртай, нэг тоног нь хугарч унасан, арлын түгжээ нь хугарч унасан пойлоосон бүсийг хохирогч Ц.Н т, СДС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС, АУДС гэсэн их сургуулийн ромбо тэмдэг 5 ширхгийг хохирогч Б.Б д, хар өнгийн гэртэй, бор өнгийн иштэй, төмөр хутга 1 ширхгийг хохирогч Ц.О д, шаргал өнгийн үндсэн тагш 1 ширхэг, улаан өнгийн дугуй хүрээтэй 4.3 см диаметртэй гуун дотор шармал өнгийн цутгамал “Гонгор” бурхан 1 ширхэг, маанийн 21 пад эрхи 1ш, бор шаргал өнгийн даллаганы уут 1 ширхэг зэргийг хохирогч Ё.Б д тус тус буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,
Шүүгдэгч Ц.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ц. Б ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Ц. Б ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б т оногдуулсан 7 /долоо/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б ын хорих ял эдэлсэн 85 хоног, цагдан хоригдсон 35 хоног, нийт 120 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Б аас 10027500 төгрөгийг гаргуулж хохирогч И.Г д 100000 төгрөгийг, хохирогч Р.Нд 1600000 төгрөгийг, хохирогч С.Н т 1695000 төгрөгийг, хохирогч Б.Э д1567500 төгрөгийг, хохирогч Б.Б д 465000 төгрөгийг, хохирогч Ц.О д 2200000 төгрөгийг, хохирогч Г.Г т 400000 төгрөгийг,хохирогч Ё.Б д 2000000 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай хайч 1 ширхэг, үзүүр хэсэг нь мурийсан арматур төмөр 1 ширхгийг тус тус устгаж, эрэгтэй хүний улбар шар өнгийн суртай, нэг тоног нь хугарч унасан, арлын түгжээ нь хугарч унасан пойлоосон бүсийг хохирогч Ц.Н т, СДС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС, АУДС гэсэн их сургуулийн ромбо тэмдэг 5 ширхгийг хохирогч Б.Б д, хар өнгийн гэртэй, бор өнгийн иштэй, төмөр хутга 1 ширхгийг хохирогч Ц.О д, шаргал өнгийн үндсэн тагш 1 ширхэг, улаан өнгийн дугуй хүрээтэй 4.3 см диаметртэй гуун дотор шармал өнгийн цутгамал “Гонгор” бурхан 1 ширхэг, маанийн 21 пад эрхи 1ш, бор шаргал өнгийн даллаганы уут 1 ширхэг зэргийг хохирогч Ё.Б д тус тус буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ