Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 137/ШШ2025/00059

 

 

 

 

 

 

 

 

 

       2025        02          12                                          137/ШШ2025/00059                              

     

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

Нэхэмжлэгч: Д аймгийн С сумын ... дугаар баг, Э мэндийн төвийн .... тоотод оршин суух, П овогт Б-ын Ц /РД:, утас:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн Э сумын  ...дугаар баг, У гудамж .... тоотод оршин суух, П овогт Б-ын Д /РД:, утас:/-т холбогдох

 

 Д аймгийн Э сумын  ...дугаар баг, У гудамж .... тоот ... талбайтай .... өрөө байрны гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б овогтой Ц миний бие төрсөн эгч болох Б овогтой Д нь мөнгөний хэрэг гаран байшингаа зарахад нь 2021 оны 12 сарын 20-нд зээл хийн 6,000,000 төгрөгийг шилжүүлж үлдэгдлийг нүүж ирээд боломжоороо шилжүүлэхээр тохиролцсон. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 500,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 70,000 төгрөг гутлын мөнгө шилжүүлсэн. Том хүү болох Б, О нь надаас 350,000 төгрөгийн утсыг байшингийн мөнгөнөөс хасуулж авсан нийт байшингийн 8,000,000 төгрөгийг өгч дууссан боловч 3 жил болоход байшингийн гэрчилгээг өгөөгүй. .... талбайтай .... өрөө байрны гэрчилгээг авах хүсэлттэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.Д нь Б.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч Д аймгийн Э сумын .... дугаар баг, .... тоотыг Б.Ц-н нэр шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Д-т холбогдуулан Дорноговь аймгийн Э сумын ... дугаар баг ...... өрөө байрны гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Д нь Д аймгийн Э сумын  ...дугаар баг, У гудамж .... тоот ... талбайтай ....  өрөө байрны гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-т холбогдох Д аймгийн Э сумын  ...дугаар баг, У гудамж .... тоот ... талбайтай ....  өрөө байрны гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Д нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 35,100 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 35,100 төгрөгийг хариуцагч Б.Д-ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ