Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 06

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч, шүүгдэгч Г.Ж , А.Б ,

Шүүгдэгч А.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бундаг овгийн Г ийн Ж , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Даа овгийн Аюурзаны Б , Даа овгийн Аюурзаны Б  нарт холбогдох эрүүгийн 1726000000080 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бундаг овгийн Г.Ж  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Даа овгийн А.Б  /

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Даа овгийн А.Б

Шүүгдэгч Г.Ж  нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баганат" гэх газар А.Б , А.Бнартай малын бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар А.Б ийн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баганат" гэх газар Г.Ж тай малын бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг А.Б бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Б  нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баганат" гэх газар Г.Ж тай малын бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг А.Б той бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Ж  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч А.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч А.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Хохирогч Г.Ж  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг “Баганат” гэх газар хадам аав Хүрэлийн гэрийг барьж байтал А.Б , А.Б  нар ирээд бэлчээрийн асуудлаас болж муудалцаад зодолдсон. Би А.Б той барилцаж аваад 2-3 удаа цохиж авсан. Намайг А.Б , А.Б  нар нийлж зодсон. Одоо бол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн байгаа гэв.

Хохирогч А.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг “Баганат” гэх газар нэг жип машин, нэг ачааны машин, нэг мотоцикльтой хүмүүс баруун талаас ирсэн. Юун хүмүүс юм бол гэж бодоод ах А.Б  бид хоёр очтол хүмүүс гэр бариад байж байсан. Бид хоёр тэр хүмүүстэй бэлчээрийн газраас болж маргалдсан. Би Ж.Г  ахын гэрчилгээтэй газар гэдгийг мэдээгүй байсан. Г.Ж  бид хоёр маргалдаж байгаад Г.Ж  миний нүд рүү 3 удаа цохисон. Тэгээд нүд эвгүй болоод буцаад хартал Г.Ж , ах А.Б  нар барилцаж аваад зогсож байсан. Одоо бол гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоорондоо эвлэрсэн байгаа. Одоо ч гэсэн Г.Ж аас уучлалт гуйж байна гэв.

Хохирогч А.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар үнэн зөвөөр тус тус мэдүүлсэн учир одоо надад дахиж нэмж яриад байх зүйл алга байна. ..Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл бол байхгүй. Г.Ж  бид хоёр хоорондоо эвлэрчихсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

Хохирогч Г.Ж ы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар үнэн зөвөөр тус тус мэдүүлсэн учир одоо надад дахиж нэмж яриад байх зүйл алга байна. ..Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл бол байхгүй, А.Б  болон А.Б  бид нар хоорондоо эвлэрчихсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,

Гэрч Ж.Г ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Богд сумын 3 дугаар баг “Баганат” гэх өөрийн эзэмшлийн өвөлжөөн дээрээ хүү Ж ы хадам Хүрэл гэх айлыг буулгаад гэрийг нь барьж байтал Б , ах Б ийн хамт мотоцикльтой ирээд “наадах чинь манай дүү гэрчилгээг нь авчихсан буудал, малын бэлчээр таглаад юун айл буугаад байгаа юм” гэхээр нь гэрчилгээгээ аваад ир, би ч гэсэн гэрчилгээгээ аваад ирье, тэгээд үзье гэсэн чинь дахиж дуугараагүй юм. Тэгээд Б  нь манай хүү Ж д хандан чи Тарагтын хүний 2 адуу хулгай хийж идсэн гэж хэлсэн чинь Ж  би хулгай хийчихээр харагдаж байна уу гээд босоод Б ийг барьж аваад нэлээн ноцолдож байгаад Б ийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Тэгээд хоёр тийш нь салгасан чинь ах Б  нь Ж ыг барьж аваад боох гээд дээлний захаар нь багалзуурыг нь шахахад Ж  тонгойх гэсэн чинь араас нь Б  Ж ы толгой руу чулуугаар 3 удаа цохиод дахиад цохих гэхээр нь би Б ийн чулуутай гараас барьж аваад гэр барилцаж байсан Мөнхөө гэх залуугийн хамт салгасан. Тэгээд хоёр тийшээ явцгаасан. Явахдаа Б  нь Ж д хандан чи хэзээ нэгэн цагт би чамайг шинжилнэ гэж хэлээд явсан. ...Бүгдээрээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. 2011 онд Б ийн ах Баттогтох гэх залуу Ж-г утсаар ярьж байхад нь дурангаар цохиж унагаад толгойг нь 11 удаа хага цохисон байсан. Тухайн үед шалгуулаад хэрэг нь хэрэгсэхгүй болгож байсан. Үүнээс өөр зүйл баймааргүй юм. ...Гэр бариад унь өлгөж байгаад барилцаад авсан. Гарт нь юм байгаагүй. ...Ж.Г  гэж миний нэр дээр байдаг хаваржааны зориулалтаар гэрчилгээ авсан хонд байгаа юм. Тэгээд Баруунбаян-Улаан сумын харъяат манай худ Х-г өвөлжөө сураад ирэхээр нь энэ хондон дээр өвөлж гээд буулгаад унь өлгөж байтал Б , Б  хоёр ирж хэрүүл хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/,

Гэрч Д.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Богд сумын 3 дугаар баг “Баганат” гэх худ Г ийн эзэмшлийн өвөлжөөн дээр буугаад ханаа дугуйлаад унь өлгөж байтал мотоцикльтой 2 залуу ирсэн. Би мэнд мэдчихээд эргээд утасны сүлжээн дээр гарах гээд явсан. Тэр 2 залуу Г тэй уулзаад үлдсэн. Би утсаар ярих гээд сүлжээ хайгаад жаахан удсан. Тэгээд гэр рүүгээ харсан чинь Ж  ирсэн 2 залуугийн нэгэнтэй нь барилцаад авчихсан байсан. Тэгсэн чинь зүгээр зосож байгаа нэг нь Ж г 2-3 удаа толгой хавьд нь цохиод авч байгаа харагдсан. Тэгээд буцаад очсон чинь нэг нь явъя гээд барьж байсан чулуугаа хаячихаад мотоциклио асаагаад явсан. Тэр Ж ыг цохисон чулууг нь Г  авсан. Ж ы толгой болон өмсөж явсан дээлний зах цус болчихсон байсан. Тэгээд Ж  эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 хуудас/,

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 11 дүгээр сарын 30-нд Богд сумын 3 дугаар баг “Баганат” гэх газар худ Г ийн эзэмшлийн өвөлжөөн дээр буугаад ханаа дугуйлаад унь өлгөж байтал мотоцикльтой 2 залуу ирсэн. Тэгээд Г тэй уулзаад удалгүй буудлын тухай энэ буудал дээр хэнийхийг буулгаад байгаа юм, энэ буудлын гэрчилгээг би гаргаад авчихсан юм гэх мэтээр маргалдаад байсан. Энэ хавиар чинь манай мал бэлчдэг юм, энд айл буулгачихаар чинь манай мал бэлчээргүй боллоо гээд Г  рүү дайраад байсан. Нэг харсан чинь Ж  очоод нэгэнтэй нь барилцаад авчихсан байгаа харагдсан. Би гэрээ барилцаад явж байсан чинь юу юугүй тархи толгой нь хагарчихсан байхаар нь би наанаас нь юу болоод байгаа юм, яасан муухай хүмүүс вэ гээд очсон чинь нөгөө мотоцикльтой ирсэн 2 залуугийн нэг нь явъя гэж байгаа дуулдсан. Нөгөө нь Ж д хандан чамайг хаа явсан газар чинь ганцааранг чинь явж байхад ална гэж заначихаад явсан. Ж ы толгойноос цус гарчихсан, дээлийн зах, хүзүү зэрэг нь цус болчихсон байсан. Тэгээд Ж г сумын эмнэлэг рүү явуулсан. ...Ж  нэгэнтэй нь барилцаад авчихсан байхыг нь харсан. Жараглсайханыг цохихыг нь хараагүй, мөн Ж ыг нөгөө залууг нь цохихыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 30-нд Богд сумын 3 дугаар баг “Баганат” гэх газар Хүрэл гэх айлын гэрийг барьж өгөхөөр Г  ахтай очоод гэрийн модыг нь босгож байсан чинь мотоцикльтой 2 залуу ирээд Г  ахтай саахалтын айл амьтандаа хэлж байж айл буулгахгүй, энэ чинь манай дүүгийн нэр дээр гэрчилгээтэй буудал гээд хэрэлдээд байснаа Г  ах энэ чинь манай нэр дээр байдаг гэрчилгээтэй, гэрчилгээ нь надад байна гээд хэлсэн чинь сүүлдээ Г  ахыг хүний 2 адуу хулгай хийсэн гээд дайраад хэрэлдээд байхаар нь Ж  наанаас нь очиж байсан. Би тэрүүхэн хооронд гэрийн дээвэр тавиад хараагүй. Нэг харсан чинь тэр хоёр ирсэн залуугийн ах нь бололтой нэг залуу нь Ж ы өмнөөс хоёр гарыг нь барьж аваад унагах гээд байсан чинь дүү нь бололтой залуу нь чулуу аваад Ж ы толгойн тус газар нь 2-3 удаа цохисон. Г  ах надад хандан хүрээд ир, эд нарыг салгая гэхээр нь би очиж салгасан. Тэгээд нөгөө 2 залуу мотоциклио асаагаад явсан. Ж ы толгой руу чулуугаар цохидог залуу нь Ж д хандан ганцааранг чинь явж байхад ална гэж заналхийж байсан, тэгээд явсан. ...Эхлээд Ж  дүүг нь 2 удаа цохисон. Тэр Ж д цохиулсан залуугийн баруун нүдний хавиас нь цус гарчихсан харагдсан. ...Эхлээд Ж ы аав Г  ахтай маргалдаад байсан. Манай малын бэлчээр дээр айл буулгалаа гээд хоёр зэрэг Г  ах руу дайраад байсан. Сүүлд нь адуу хулгай хийсэн гэсэн чинь Ж  очоод барилцаад авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн: “…Г.Ж ы биед тархи доргилт дух, толгойн орой, дагз хэсэгт шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 41 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн: “...А.Б ийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор хана цөмөрсөн хугарал, нүдний ухархайн ар хананд гематом, баруун нүд, хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/,

Шүүгдэгч Г.Ж ы хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-63/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-66/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны тооллого /хх-69/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-77/,

Шүүгдэгч А.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-62/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны тооллого /хх-68/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-78/,

Шүүгдэгч А.Б ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-64/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны тооллого /хх-70/, иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-79/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Ж  нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баганат" гэх газар А.Б , А.Б  нартай малын бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар А.Б ийн нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Б , А.Б  нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Баганат" гэх газар Г.Ж тай малын бэлчээрийн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.Б ийн “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл бол байхгүй. Г.Ж  бид хоёр хоорондоо эвлэрчихсэн байгаа...” /хх-ийн 13-14/, хохирогч Г.Ж ы “...Би өмнө нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар үнэн зөвөөр тус тус мэдүүлсэн учир одоо надад дахиж нэмж яриад байх зүйл алга байна. ..Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл бол байхгүй, А.Б  болон А.Б  бид нар хоорондоо эвлэрчихсэн байгаа...” /хх-ийн 16-17/, гэрч Ж.Г ийн “...Ж  би хулгай хийчихээр харагдаж байна уу гээд босоод Б ийг барьж аваад нэлээн ноцолдож байгаад Б ийн нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Тэгээд хоёр тийш нь салгасан чинь ах Б  нь Ж ыг барьж аваад боох гээд дээлний захаар нь багалзуурыг нь шахахад Ж  тонгойх гэсэн чинь араас нь Б  Ж ы толгой руу чулуугаар 3 удаа цохиод дахиад цохих гэхээр нь би Б ийн чулуутай гараас барьж аваад гэр барилцаж байсан Мөнхөө гэх залуугийн хамт салгасан. Тэгээд хоёр тийшээ явцгаасан..” /хх-ийн 24-25/, гэрч Д.Хүрэлийн “...Зүгээр зосож байгаа нэг нь Ж г 2-3 удаа толгой хавьд нь цохиод авч байгаа харагдсан. Тэгээд буцаад очсон чинь нэг нь явъя гээд барьж байсан чулуугаа хаячихаад мотоциклио асаагаад явсан. Тэр Ж ыг цохисон чулууг нь Г  авсан. Ж ы толгой болон өмсөж явсан дээлний зах цус болчихсон байсан..” /хх-ийн 26-27/, гэрч Д.Д-н “...Ж  очоод нэгэнтэй нь барилцаад авчихсан байгаа харагдсан. Би гэрээ барилцаад явж байсан чинь юу юугүй тархи толгой нь хагарчихсан байхаар нь би наанаас нь юу болоод байгаа юм, яасан муухай хүмүүс вэ гээд очсон чинь нөгөө мотоцикльтой ирсэн 2 залуугийн нэг нь явъя гэж байгаа дуулдсан. Нөгөө нь Ж д хандан чамайг хаа явсан газар чинь ганцааранг чинь явж байхад ална гэж заначихаад явсан..” /хх-ийн 28-29/, гэрч Б.Мөнхжаргалын “...Нэг харсан чинь тэр хоёр ирсэн залуугийн ах нь бололтой нэг залуу нь Ж ы өмнөөс хоёр гарыг нь барьж аваад унагах гээд байсан чинь дүү нь бололтой залуу нь чулуу аваад Ж ы толгойн тус газар нь 2-3 удаа цохисон. Г  ах надад хандан хүрээд ир, эд нарыг салгая гэхээр нь би очиж салгасан. Тэгээд нөгөө 2 залуу мотоциклио асаагаад явсан...” /хх-ийн 30-31/, нарын мэдүүлгүүд, хохирогч Г.Ж ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, хохирогч А.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ж , А.Б  нарын мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нарын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Бундаг овгийн Г ийн Ж , Даа овгийн А. Б , Даа овогт Аюурзаны Б  нарт холбогдох холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Бундаг овгийн Г ийн Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Даа овгийн А.Б , Даа овогт А.Б  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.Ж , А.Б  нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрэн тогтоогдож байна гэж үзэн, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нарыг торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ж д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бундаг овгийн Г ийн Ж ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

    Шүүгдэгч Даа овгийн А.Б , Даа овогт Аюурзаны Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б , А.Б  нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ж , А.Б , А.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ