Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 01

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа

Улсын яллагч Ж.Очирбат,

Хохирогч Э.Н , Г.Б , тэдгээрийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,

Шүүгдэгч Т.Ө , түүний өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгч Ж.Д , түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Санжаа овгийн Ж.Д , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Т.Ө  нарт холбогдох эрүүгийн 201715000078 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэнс улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ******* овгийн Т.Ө 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1992 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шунхлай” авто засварын төвд засварчин ажилтай, ам бүл-5, аав, ах, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг, 24 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Санжаа овгийн Ж.Д .

Шүүгдэгч Ж.Д  нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт "*******" ӨВА улсын дугаартай "Делика" маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.5-д заасан  “Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэгэн байдлаар саад хийхийг хориглоно", 7 дугаар бүлгийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас яллагдагч Т.Ө ыг "*******" ӨВА улсын дугаартай "Ланд Круйзер-100" маркийн автомашинаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд нь саад учруулсны улмаас зам тээврийн осол гарган, Г.Б , Э.Н  нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Ө  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт "*******" ӨВА улсын дугаартай "Ланд Круйзер-100" маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчсөний улмаас яллагдагч Ж.Д гийн жолоодож явсан "*******" ӨВА улсын дугаартай "Делика" маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гарган, Г.Б , Э.Н  нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Э.Н  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр найзуудаараа "Аав" хайрхан руу гарсан. 10-уулаа хоёр машинтай явсан. Тэгээд энэ хэд "Аав" хайрхан дээр гарна гэхээр би машинаас буугаагүй. Гаднаа юу болсныг, архи дарс задалсныг ч мэдэхгүй. Тэндээс энэ хэд "Морины хөшөө" орж зургаа авахуулъя гэхээр нь гадаа хүйтэн байсан болохоор бид хоёр машинаас буулгүй сууж байсан. Баруун гуанз дээр нэг шил архийг бүрдээрээ тойруулж ууцгаасан. Гэхдээ хэн, хэн уусныг мэдээгүй. Тэндээс хөдлөөд явж байх замд би "Делика" машинд жолоочийн ард сууж явсан. Тухайн үед би утсаа оролдоод явж байсан юм. Замын хажуу руу Ө ын машин шороон зам руу далийгаад, хазайгаад орчихсон байсан. Д гийн машин зам голлосхийгээд явж байсан. Тэгээд цаашаагаа боллоо доо гэсэн чинь шороон хэсэг рүү орсон машинаа Ө  нааш дарсан чинь түүний машины урд дугуй нь миний сууж явсан Делика машинтай хавиралдаад тэгээд осол болсон. Тэгээд би ухаан алдсан. Их өвдөхөд л сэрсэн. Осол болсны дараа Эба намайг "Н  миний найз ухаан алдаж болохгүй шүү, үхэж болохгүй шүү" гэж хэлээд сэгсэрсэн. Тэгэхэд нь аймаар өвдөөд "намайг битгий хөдөлгө, намайг ерөөсөө хөдөлгөж болохгүй шүү" гэж хэлээд "Ц  зүгээр үү" гэж нөхрөө асуусан. Тэгсэн чинь "Ц  зүгээр байгаа биеэ бод" гэсэн. Тэгээд би ухаан алдсан. Тэгээд эмнэлэгт ирсэн байхад цавь руу аймаар өвдөөд байна гэж хэлж нэг сэрсэн. Хот руу яаралтай явсан. Замд маш их өвдөлтийг мэдэрсэн. 5 дахь өдрийн орой таарчихсан байсан болохоор гэмтлийн эмнэлэг дээр хоёр хоног өвчин намдаах тариа хийлгүүлж байж байгаад нэг дэх өдөр нь хагалгаанд орсон. 23 хоног эмнэлэгт хэвтсэн. Ослоос хойш хэвлийнээс доош ямар ч мэдээгүй болсон. Би бааж, шээхээ мэдэхгүй. Цагаар хүнээр давсгаа шахуулж шээдэг. Cap гаруй хугацаанд катетртай байгаад гэмтлийн эмнэлэгт намайг 4 хүн сахиж, цоорчих байх гээд 10-20 минутын зайтай өргөж эргүүлж байсан. Замдаа тээвэрлэлтийн явцад нуруунд цооролт үүсч нугалам нь мултраад гараад ирснийг мэдэхгүй хоёр хоног байсан. Хагалгаа хийх гээд угаалга үйлдэхэд мэдсэн. Гэмтлийн эмнэлгээс гарч "Оргил" рашаан сувилалд хөдөлгөөн засах эмчилгээ, физик эмчилгээ хийлгүүлж 10 гаруй хоног хэвтсэн. Аймагт ирээд 10 гаруй хонож байтал гэнэт халуураад дээгүүрээ өгсөх замын халдвар байна, гуурс тавина гэхээр нь тэгж тавиулахгүй гээд хичээж байсан. Одоо давсаг руугаа хүнээр шахуулж шээдэг. Хүнээр ухуулж өтгөнөө гаргуулдаг. Эрүүл л болмоор байна. 3 настай хүүхдээ ч өөрөө асарч чадахгүй байна. Миний сурах ч яахав гэж бодож байна. Би өрхийн эмнэлэгт их эмч хийж байгаад энэ жил эрүүл мэндийн газар мэс заслын эмчээр сурах гээд захиалгаа өгчихсөн байсан. Амьдрал үнэхээр хэцүү болж байна. Харахад л бүтэн харагдаад зүгээр хүн шиг харагдаж байна. Өрхийн орлого ч хүрэхгүй байна. Эмчилгээний мөнгө болон давхар зээл төлөгдөөд явж байна. Гар дээр авах цалин байхгүй 100 хувь хөдөлмөрийн чадвараа алдсан. Сайн дураараа 3 cap нийгмийн даатгалын шимтгэл төлчихвөл группийн мөнгө авна гэсэн. Одоохондоо cap нь хүрээгүй тул группийн мөнгөө ч авч амжаагүй байна. Нөхөр маань 460000 төгрөгийн цалинтай. Хүний амьдрал болсон хойно идэж ууна. Сэтгэл санааны хохирлыг төлж чадахгүй, эрүүл саруул болгож чадахгүй ч гэсэн надад мөнгөн тусламж өгөөч гэж хэлмээр байна. Би биеийн эрүүл мэндийн байдлын талаар тал тал тийш нь анкет бөглөж өгч явуулсан. Тэгэхэд Солонгосоос маш удаан хугацааны эмчилгээ шаардлагатай. Эхлээд шинжилгээ оношилгоо хийсний дараа ямар эмчилгээ хийх талаар мэднэ. Гэхдээ уламжлалт эмчилгээ, хөдөлгөөн засал, физик эмчилгээ, робот эмчилгээ шаардлагатай гэсэн хариу ирсэн. Солонгост дүү сурдаг учраас дүүгээр дамжуулж сайн эмнэлэг судлаач гэж хэлсэн. Сайн эмнэлэг өдрийн эмчилгээ нь 375 вон нь буюу Монгол мөнгөөр 600000 гаруй төгрөг шаардлагатай гэсэн үг юм. Хотод солонгос эмчид үзүүлж бид хоёр эмчлүүлсэн. Тэрэн дээр cap болоод эмчилгээ завсарлаад байж байгаа. Миний биеийн байдал хэзээ сайжрахыг, зүгээр болохыг мэдэхгүй байна. Гомдолгүй. Санал гэвэл эмчилгээний төлбөр эдийн засгаар дэмжиж өгөөч гэж хүсэх байна. Биеийн байдал бүрэн сайжрахгүй ч гэсэн гэмтлийн орон дээр байнга өргүүлж, өвчин намдаах эмчилгээ хийлгүүлж байснаа бодоход гайгүй болж сууж чадаад байдаг болсон. Би шүүгдэгч нараас цалингүй байсан хугацааны мөнгө, хэрэглэх тоног төхөөрөмж, “Ректус” гэдэг компаниас түшүүрэгтэй алхуулагч,  хоёр аппаратны бичлэгийг нь аваачиж 1 дүгээр эмнэлгийн эмчид үзүүлэхэд болохоор юм байна гэсэн тул энэ аппаратыг захиалъя гээд баримтыг нь бүрдүүлж өгсөн байгаа. Эмнэлэгт хэвтсэн эмчилгээ, ор хоногийн хувьд би олон газраар явж эмчлүүлсэн болохоор нарийн сайн мэдэхгүй байна.  Нэхэмжилж байгаа мөнгөнд бид хоёрын зээл орсон байгаа. Байр болон цалингийн зээлээ бүтнээр нь нэхэмжилж байна. Мөн хотод эмчилгээ хийлгэх гэж жилийн хугацаатай байр түрээсэлсэн. Ах дүү нар болон айлд байхаар хэцүү. Өтгөн шингэнээ айлд гаргаад байж болохгүй байгаа учраас байр сарын 500000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай түрээсэлсэн. Байрын түрээсийн мөнгө, ус халаалт, цахилгааны үнийг мөн нэхэмжилж байгаа. Нийт хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа хэлж мэдэхгүй байна. Баримтыг хэрэгт өгсөн байгаа. Д  нь Б  бид хоёрт 9250000 төгрөг, Т.Ө  нь 19280000 төгрөг төлсөн. Нэхэмжилж байгаа мөнгийг гаргуулж өгнө үү. Цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Бид адилхан үр хүүхэдтэй, ар гэртэй тул энэ хоёрт хүнд ял шийтгэл оногдоосой гэж хүсэхгүй байна гэв.

Хохирогч Г.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр "Шинийн 5-ны өдөр" найзуудаараа С ын эмээ дээр очиж золгочихоод бид нар бөөнөөрөө явахаар болсон. Тэгээд Н  бид хоёр айлд орчихоод очих болоход энэ хэд бид хоёрыг 9 дүгээр хороонд хүлээж байхаар болсон. Тэгээд бид хоёр машинаараа очоод 9 дүгээр хороонд айлын гадна машинаа үлдээгээд Д гийн машинд суусан. Бид "Аав" хайрхан дээр гарч нэг ширхэг пиво уучихаад дээш гарсан. Тэгээд тэндээс "Морины шүтээн" рүү очиж энэ хэд бууж зургаа авахуулчихаад ирсэн. Н  бид хоёр тухайн үед машинаас буугаагүй. Тэгээд баруун гуанз дээр нэг шил архи уусан. Тэгээд аймаг руу хөдлөхөд би Д гийн машины хамгийн ард талын суудалд суусан байсан. Юу юугүй машин миний тал руу мөргөх шиг болсон. Машин хөндөлдөж ирээд өнхөрсөн. Би тэгээд ухаан алдсан. Эмнэлэгт оёо хийлгүүлж байхдаа сэрсэн. Юу болсныг мэдээгүй. Бидний амьдрал хүнд байна. Би эхнэрээ байнгын асарч халамжилж байгаа. Ажлаасаа байнга чөлөө авч байгаа. Сүүлдээ удирдлага ч дургүйцэж удаан хугацаагаар чөлөө авахаар бол орны хүнээ авмаар байна гэсэн. Одоо бид цалингийн болон орон сууцны зээлтэй. Бид байнгын эмчилгээ хийлгэж байгаа. Байнгын асаргаа хэрэгтэй байгаа. Эхнэрийг минь эрүүл саруул болоход мөнгө санхүүгээр сайн туслаад дэмжээд өгөөч гэж гуйж байна. Шүүгдэгч нарт гомдолгүй. Орон сууц, цалингийн зээлийн үлдэгдэл, эмчилгээний зардлуудыг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч Т.Ө  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шинийн 5-ны өдөр байсан тул найзуудаараа “Аав” хайрхан гарсан. Буцаад “Морины хөшөөн” дээр очиж зургаа авахуулцгаасан. Тэгээд баруун гуанз дээр ирээд нэг шил архи тойруулж ууцгаасан. Тэгэхэд би эхний хоёр удаагийн тойрог дээр уугаагүй. 3 дахь тойролтонд надад өгөхөд нь би амсаад буцаагаад өгсөн. Д  эхлээд хөдөлсөн. Баруун гуанзнаас 300-400 метр зайд байдаг самбарыг дөнгөж өнгрөөгөөд хоёр машин зөрүүлж өнгөрүүлчихээд гэрлээ дохиод гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж эхэлсэн. Хоёр машин зэрэгцэж ирэх үед Делика машин намайг шахаж эхэлсэн. Тэгээд би шахагдаад шороон далан дээр гарч шарвалт өгсөн. Тэгээд тэнцвэргүй тогтворгүй болж ирээд аваар гарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт 19280000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлж барагдуулна гэв.

Шүүгдэгч Ж.Д  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Цагаан сар болж байсан тул бид найзуудаараа айл хэсэж яваад “Аав” хайрхан гаръя гэж ярилцаад явахаар болсон. Тэгээд 9 дүгээр хорооноос Н , Б  нар миний машинд ирж сууцгаагаад, Өлзийгийн машинд Ууганбаяр, Аюуш, Э , С  нар суусан. Миний машинд Б , Б , Н  нар сууцгаасан. Тээгд “Аав” хайрхан уулан дээр гарч мөргөцгөөчихөөд ийм явдал болсон. Баруун гуанзнаас хөдлөөд овгор тойроод явж байтал толинд машин харагдах шиг болсон. Тэгээд юу болсныг санахгүй байна. Э.Н д хүнд гэмтэл учруулсан нь мөнгөөр үнэлэгдэшгүй зүйл болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нарт 9250000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг төлж барагдуулна гэв.

Хохирогч Г.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Д гийн ногоон өнгийн улсын дугаарыг санахгүй байна “Делика” маркийн машинтайгаа, Ө  нь өөрийнхөө эзэмшлийн Ланд крузер 100 маркийн машинтай нийт 10-уулаа хоёр машиндаа хуваагдаж “Аав хайрхан” уул гарахаар явсан. Хайрхан руу явах үед Д гийн машиныг С  унаж явсан. Ө ын машиныг Ууганбаяр унаж явсан. Хайрханы машин тавьдаг зогсоол дээр машинуудаа тавиад Ө ын машинд байсан 2,5 литрийн пивоны тал байхаар нь манай эхнэр Н гоос бусад нь пивыг уусан. Хайрхан дээр гарч явах замдаа овоон дээр өргөх гэж байсан архинаас би, хэнтэй ууснаа сайн санахгүй нэг, нэг удаа аягаар архинаас уусан. Хайрхан дээр гарчихаад морины шүтээн орж зураг авахуулахад нь Н  бид хоёр машинаас гараагүй. Нөгөө хэд зургаа авахуулчихаад ирээд баруун гуанзны ертөнцийн зүгээр зүүн талын засмал замын хойд талд байдаг бор дүнзэн байшинд 10-уулаа ороод нэг шил 0,75 литрийн Соёрхол архи аваад бүгдээрээ архийг хувааж уусан. Архи ууж дуусаад Д  өөрийнхөө машиныг унаад эхлээд хөдөлсөн. Д гийн машинд Б , Н , Э , бид нар явсан. Араас Ө ын машин хөдөлсөн. Баруун гуанзнаас ертөнцийн зүгээр зүүн тийш аймаг руу явдаг засмал зам дээр эхлээд эгнээгээрээ Д  явж байснаа гэнэт засмал зам голлоод явж байтал Ө ын машин Д гийн машины жолоочийн эсрэг талын хойд тал руу ирж мөргөсөн чинь Д гийн машин засмал дээр хөндөлдөөд засмал дээр унасан, тэгээд л би ухаан алдсан. Би эмнэлэг дээр очоод ухаан орсон. Авто ослоос болж би толгойдоо гавал ясны цууралттай, толгойн дотроо 2 хэсэгт цус хуралттай болсон. Одооогоор биеийн байдал гайгүй байгаа. Манай эхнэр Н  авто ослоос болж нуруундаа гэмтэл авснаас болж одоо босож явж чадахгүй байгаа. ..Ө , Д  нар нь хоорондоо машинаараа уралдаж байгаад Ө  нь Д гийн машиныг мөргөснөөс болж авто осол болсон гэж бодож байна. Д  нь Ө тай мөргөлдөхийн өмнө засмал замыг голлоод явж байсан. Би Д гийн машины хойд талд ганцаараа сууж явсан тул хараагүй.  Д  нь Ө ыг гүйцэж түрүүлүүлэхгүй гээд засмал замыг голлож явж байсан гэж бодож байна. ..Хоёулаа л архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Д  нь жолооны үнэмлэхтэй. Ө  нь хотод машин барьж явж байгаад эрхээ хасуулсан. Хоёулаа л машиныг гайгүй унадаг хүмүүс. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 110 тоот дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.  2017 оны 03 дугаар сарын 03-наас 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Цэргийн төв эмнэлэгт 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. Аймагт хийлгэсэн эмчилгээ, хотод хэвтэн эмчлүүлсэн эмчилгээ, эм тариа, хотод ирж очсоны зардал гээд нийт 2044000 төгрөгийн зардал гаргасан. Энэ мөнгөө нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 108-109 хуудас/,

Хохирогч Э.Н гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай нөхрийн найзууд болох Ж.Д , Т.Ө , С , Эба, Ууганаа, Бат, Аюуш, Шаалай, нөхөр,  би, нэг хүнийг нь санахгүй байна, 10-уулаа Ө ын эзэмшлийн Ланд крузер-100 маркийн машин, Д гийн эзэмшлийн ногоон өнгийн Делика машинтай “Аав” хайрхан гарахаар эхлээд явахдаа би нөхөр Б , Бат, Эба, С  бид нар Д гийн машинтай явсан. Ө ын машинд үлдсэн хүмүүс нь сууж явсан. “Аав” хайрхан дээр очихоос өмнө манай машинд явсан хүмүүс пиво, архи уугаад яваад байсан. Архи, пиво нь дандаа дундуур байсан. Нөгөө машинд Д , Ө  нар сууж явсан ба манай машинд байсан хүмүүс тэд нарыг юм уугаад байна гэж ярьж байсан. Би тэр хоёрыг юу уусныг хараагүй, Аав хайрхан дээр очоод надаас бусад нь буугаад хайрхан дээр гараад ирсэн. Архи уусан эсэхийг анзаараагүй. Аймгаас ирсэн суудлаараа Морины шүтээн ороод тэд нар зургаа авахуулсан. Нөхөр машинаас буусан эсэхийг санахгүй байна. Би машинаас буугаагүй. Морины шүтээнээс баруун гуанз руу хоёр машинтай 10-уулаа очихдоо баруун гуанзны ертөнцийн зүгээр зүүн талын, үзүүрийн засмал замын хойд талд байдаг байшинтай гуанзанд 10-уулаа тусдаа өрөөнд ороод 1 шил 0.5 литрийн Соёрхол архи уусан. Архийг бүгд уусан. Архи ууж дуусаад би Д гийн машины жолоочийн арын суудалд сууж явсан. Миний хажууд Бат сууж явсан. Машиныг Д  өөрөө унаад Д гийн хажууд Эба сууж явсан. Сууж явсан суудлын хойд талд манай нөхөр Б  сууж явсан. Ө ын машиныг хэн жолоодож явсныг мэдэхгүй байна. Баруун гуанзнаас аймаг руу явж байхад Ө ын машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд Д гийн машинтай зэрэгцээд явж байтал Д г өөрийнхөө машинаар хойд тал руу нь шахсан чинь Ө ын машин нь засмал замын хойд талын дээгүүр явж байснаа гэнэт огцом дараад Д  засмал замыг голлоод явж байхад нь машины жолоочийн эсрэг талын хажуугаас Ө  машинаараа мөргөөд юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Эба хажууд ирээд сэргээрэй гээд байхаар нь ухаан ороод өвдөөд байхаар нь түргэн дууд гэж хэлсэн. Тэд нар түргэнд дуудлага өгсөн. Нэг ухаан ороход БОЭТ-д толгойнд оёо тавьж байсан. Аймаар өвдөөд байсан. Тэр өдрөө Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү яваад 2017 оны 03 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг өнгөрч ороод гэмтлийн хүзүү, нурууны тасагт хэвтээд дараа нь  “Оргил” рашаан сувиллын сэргээн засах кабинетад 10 гаруй хоног хэвтэж эмчлүүлсэн. Аймгийн төвд 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ирсэн. Одоогоор босч явж чадахгүй, байнгын хэвтрийн байдалд, давсага катетртай байгаа. Д , Ө  нар хоёулаа архи хэрэглэсэн байсан. Д  нэлээн хурдтай явсан. Тодорхой хэлж мэдэхгүй байна. Ө  Д тэй адилхан хурдтай явж байсан гэж бодож байна. Ө  гүйцэж түрүүлэхдээ дуут дохио өгөөгүй, гэрлээ шилжүүлсэн эсэхийг мэдэхгүй байна. Миний бие одоогоор хоёр удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, өөрсдийн зардлаар тариа авсан, хоёр хүний асаргаа сувилгааг хийлгэж байгаа. Улаанбаатар хот руу явсан, ирсэн, байрласан зардлууд 16037132 төгрөгийн хохирол учирсан. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 112-114 хуудас/,

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Аав хайрхан” уул гарах гээд Ө ын эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай, Ланд крузер-100 маркийн машиныг Ууганбаяр бариад машинд нь би, Ө , Э , Д  нар сууж явсан. Д гийн машиныг С  бариад Э , Б , Б , Н  нар сууж явсан. Хайрхан гарчихаад морины шүтээн орж зургаа авахуулаад бид нар баруун гуанзны засмал замын хойд талын ерөнцийн зүгээр зүун талын захын гуанзанд 10-уулаа ороод нэг шил 0,75 литрийн Соёрхол архийг аваад бүгдээрээ архинаас уусан. Архи дуусаад Д  өөрийнхөө машиныг унаад түрүүлж хөдөлсөн. Машинд нь Э , Б , Б , Н  нар сууж явсан. Араас нь Ө  нь өөрийнхөө машиныг унаад У жолоочийн хажуу талд, жолоочийн ард талын суудалд би, миний хажууд С , С ын хажууд Э  нар сууж явсан. Ө  нь машинаараа Д гийн машиныг гүйцэж түрүүлэх гэсэн чинь урдаас нь ирж яваа 2 машиныг өнгөрөөгөөд дохиогоо өгөөд гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд явж байтал Д  засмал замын эсрэг урсгал руу шахаж орж ирээд Ө ын машиныг шахсан. Ө ын машины жолоочийн эсрэг талын хойд талын дугуй хэсгээр шарвалт өгөөд шороон хөвөөн дээгүүр хөндөлдөөд явж байгаад  Д гийн машины жолоочийн эсрэг талын хойд тал руу нэлээн хүчтэй мөргөсөн чинь Д гийн машин савлаж байгаа харагдсан. Нэг мэдэхэд засмал замынхаа хойд талд байсан замын түмбийг Ө  машинаараа мөргөөд засмалынхаа хойд талд машин нь уначихсан байсан. Ө ын машинд явсан хүмүүс бэртэж гэмтээгүй. Д гийн машин нь засмал замынхаа хойд талд уначихсан байсан. Д гийн машин дотор явсан Б , Н  нар гэмтэп авсан байхаар нь эмнэлэг дуудаад түргэний машинаар эмнэлэг хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 124-125 хуудас/,

Гэрч Д.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн: “..2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Аав хайрхан” уул гарах гээд Ө ын эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай, Ланд крузер-100 маркийн машиныг Ууганбаяр бариад машинд нь Ө , би, Д , Аюуш нар сууж явсан. Д гийн машиныг С  бариад Э , Б , Б , Н  нар сууж явсан. Хайрхан гарчихаад морины шүтээн орж зургаа авахуулаад бид нар баруун гуанзны засмал замын хойд талын ерөнцийн зүгээр зүүн талын захын гуанзанд 10-уулаа ороод нэг шил 0,75 лмтрийн Соёрхол архийг аваад архийг Б  тойруулсан. Би архинаас уусан. Д , Ө  нар архийг амсаад өгч байгаа харагдсан. Хир уусанг мэдэхгүй байна. Архи дуусаад Д  өөрийнхөө машиныг унаад түрүүлж хөдөлсөн. Машинд нь Э , Б , Б , Н  нар сууж явсан. Араас нь Ө  нь өөрийнхөө машиныг унаад Ууганбаяр нь жолоочийн хажуу талд, жолоочийн ард талын суудалд С , Э , Аюуш нар сууж явсан. Ө  нь машинаараа Д гийн машиныг гүйцэж түрүүлэх гэсэн чинь урдаас нь ирж яваа 2 машиныг өнгөрөөгөөд дохио өгөөд гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд явж байтал Д  засмал замын эсрэг урсгал руу шахаж орж ирээд Ө ын машиныг шахсан. Ө ын машины жолоочийн эсрэг талын хойд талын дугуй хэсгээр шарвалт өгөөд шороон хөвөөн дээгүүр хөндөлдөөд явж байгаад Д гийн машины жолоочийн эсрэг талын хагалгааны ойролцоо мөргөөд машин гэнэт засмал замын хойд тал руу унасан. Ө ын машинд явсан хүмүүс бэртэж гэмтээгүй. Д гийн машин нь засмал замынхаа хойд талд уначихсан байсан. Д гийн машин дотор явсан Б , Н  нар гэмтэл авсан байхаар нь эмнэлэг дуудаад түргэний машинаар эмнэлэг хүргэж өгсөн. Ө  миний   санаж  байгаагаар  70-80   км/цагийн  хурдтай явсан. Гэхдээ хянах самбарыг хараагүй. Д  ойролцоогоор 70-80 км/цагийн хурдтай явсан гэж бодож байна. Би гэмтэл аваагүй. Шинжээч томилуулахгүй. Ө , Д  нар хоёулаа нэг шил архинаас уусан болохоор согтуу байсан байх. Д  нь Ө ын машиныг гүйцэж түрүүлж байхад нь шахаад, өөрөө эсрэг урсгал руу орж явж байгаад Ө ын машин шороон хөвөөн дээгүүр нь явж байгаад дугуй нь шарвалт өгөхөөр нь Ө  нь огцом дараад Д гийн машины жолоочийн эсрэг талын хойд талын хаалганы ойролцоо мөргөснөөс болж авто осол гарсан гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 126-127 хуудас/,

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр тухайн өдөр шинийн 5-ны өдөр байсан. Би гэртээ байж байгаад Ууганбаяртай утсаар ярихад “Аав хайрхан” гарах гэж байгаа гэхээр нь манайд хүрээд ир гэхэд Ууганбаяр, С , Э , Ө , Аюуш нар Ө ын эзэмшлийн цагаан Ланд крузер-100 маркийн машинтай ирэхээр нь би тэд нарын машинд суугаад Э ын гадаа машинтай очоод би Э ынд ганцаараа орчихоод гараад иртэл Д  Делика маркийн машинтайгаа ирчихсэн байсан. Н , Ц  нар өөрсдийнхөө машинтай ирээд Э  ахын гадаа машинаа үлдээгээд Д гийн машинд Н , Ц  суусан. “Аав хайрхан” явах замдаа би Д гийн машинд сууж явсан. Хайрханд өргөх 0,33 литрийн Ерөөл архийг Б  бид нар /Ц  гэж дууддаг/ бид хувааж уусан. Хайрханы ойролцоо 2 машинтайгаа очоод тэндээсээ хайрхан дээр алхаж гараад хүн бүр өөр өөрсдийн олж ирсэн архинаас Хайрханд өргөсөн. Б , бид хоёр тэд нараас түрүүлж гараад овоогоо тойрчихоод өргөөд үлдсэн архинаасаа хувааж уусан. Хайрханаас буугаад морины шүтээн дээр зогсож бүгдээрээ зургаа авахуулчихаад баруун гуанзны засмал замынхаа хойд талын зүүн талын үзүүрийн гуанзанд бүгдээрээ ороод гуанзнаас 1 шил 0,75 литрийн Соёрхол архи аваад архийг би бүгдэнд нь аягалж өгөхөд эхний тойрог дээр Д , Ө  нар өгсөн архинаас уусан. 2 дахь удаа архийг тойруулахад  Д  байгаагүй утсаар ярих гээд гарчихсан байсан. Ө т 2 дахь удаа архийг өгөхөд архинаас уугаад өгсөн. Архины ихэнхийг Б , бид хоёр голцуу уусан. Д г гаднаас орж ирэхэд ууж байсан архи дуусчихсан байсан тул Д  явъя гэхээр нь бүгдээрээ гуанзнаас гараад Д  өөрийнхөө Делика машинаа унаад, би Д гийн хажуу талын урд суудал дээр суусан. Э , Н нар голын суудалд сууж явсан. Тэр хоёрын хойд талын суудал дээр Б  ганцаараа сууж явсан. Д  машинаа унаад Ө аас түрүүлээд хөдөлсөн. Надад тамхи байхгүй байсан тул Э аас тамхи асаахаас өмнө Д  засмал замыг голлоод явж байгаа харагдсан. Э аас тамхи сурах гээд арагшаа эргээд харахад нүдний буланд Ө ын машин Д гийн машиныг гүйцэж түрүүлэх гээд явж байгаа харагдсан. Д гийн машины зөв талын гүйдэг хаалганы ойролцоо юм шүргэх шиг чимээ гарсан. Тэгээд нүдээ аньсан чинь машин засмал дээр эргээд засмал замынхаа хойд талд уначихсан байсан. Намайг Д гийн машинаас гарч ирэхэд Н  засмал замын шуудуу руу уначихсан байсан. Б  машины хойд талд газар хэвтээд байсан. Би Н  дээр очоод хөдөлж болох нь уу гэхэд хөлөө мэдрэхгүй байна гээд байсан. Би Н г тэврээд түргэн иртэл Н той хамт байсан. Түргэн ирээд Н , Б  хоёрыг аваад явсан. Би тэр хоёртой хамт эмнэлэг орсон. Би гэмтэл аваагүй. Шинжээч томилуулахгүй. Д  зам голлож явсан. Ө  нь Д гийн машиныг гүйцэж түрүүлэх гэж байхад нь хоёулаа нэг зүгт рулиэ дарснаас болж мөргөлдсөн байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 128-129 хуудас/,

Гэрч З.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна би өөрийн эзэмшлийн 19-00 ӨВР улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Алион” маркийн машинтай аймгаас морины шүтээн орох гээд ганцаараа 17 цаг өнгөрч явж байтал ногоон өнгийн машин нь засмал замыг голлоод миний явж байсан эгнээнд урсгал сөрөөд явж байсан. Тэгсэн хажуу талын шороон дээгүүр нь цагаан өнгийн жийп машин нь явж байхад ногоон өнгийн машин нь цагаан өнгийн машиныхаа урдуур нь огцом дараад орох шиг болсон. Цагаан өнгийн жийп машин нь засмал замын хойд тал руу дээшээ хараад унасан. Ногоон өнгийн машин нь засмал дээр миний харснаар 2-3 удаа өнхрөөд засмал замынхаа ертөнцийн зүгээр хойд тал руу унахдаа дотор сууж явсан эхлээд эмэгтэй хүн машины хойд талын цонхоор шидэгдээд засмалынхаа шороон ирмэг дээр унасан. Эрэгтэй хүн машины хойд талын цонхоор мөн унасан. Би тэр хоёр машин их хурдтай өөдөөс ирж явсан тул замаа чөлөөлөөд зогссон байсан тул сайн харсан. Хоёр машин дээр очиход цагаан өнгийн машин нь Ланд крузер-100 маркийн машин байсан. Дотроос 5 залуу гарч ирсэн тэд нарын биеийн байдал гайгүй байсан. Ногоон өнгийн машин дээр очиход Делика маркийн машин байсан. Ногоон өнгийн машинаас шидэгдсэн нэг залуугийнх нь толгой  хагарчихсан залууг хамт нэг залуу нь тэврээд сууж байсан. Цонхоор гарсан охин дээр очоод биеийн байдлыг асуухад доогуур гуя руу өвдөөд байна гэсэн. Би эмнэлэг цагдаад дуудлага өгчихөөд морины шүтээн рүү ажилтай байсан тул яваад өгсөн. Буцаад 30-40 минутын дараа ирэхэд цагдаа нар ирчихсэн гэмтсэн хүмүүсийг эмнэлэг аваад явчихсан байсан. Ланд крузер-100 маркийн машины жолоочийн нэрийг нь мэдэхгүй байна, аав нь Түмэннаст худалдааны төвийг ажиллуулдаг Тогоонаймын хүү өөрийнхөө машиныг жолоодож явсан. Делика маркийн машиныг Жүгдэрнамжилын бага хүү нь барьж явсан. Нэрийг нь мэдэхгүй.  Хоёулаа  их л хурдтай явсан. Тоос маналзаад л байсан. Яг хэдэн км цагийн хурдтай явсныг анзаараагүй. Хоёр машин хоёулаа их хурдтай явсан, ногоон машин нь засмал замын эсрэг урсгал руу шахаад бараг шороон хөвөөн дээр, цагаан өнгийн Ланд крузер-100 маркийн машин нь засмал замынхаа хойд талын шороон хөвөөний хойд ирмэг дээр явж байхад нь ногоон машин шахаад цагаан өнгийн Ланд крузер-100 маркийн машин унаад, дараа нь ногоон өнгийн Делика маркийн машин унасан. Осолд орсон эрэгтэйгийн толгойны зулай хэсэг нь хагарчихсан байсан. Эмэгтэйн дээд бүсэлхий хэсэг нь хөдөлж болохгүй байсан. Доошоо өвдөөд байна гэж ярьж байсан. Цагаан өнгийн машин гүйцэж түрүүлэхдээ дуут дохио, гэрлээ шилжүүлээгүй. Тогоонаймын хүү нь Жүгдэрнамжилын хүүд хандаж хэлэхдээ чи ингэж шахаад байхдаа яахав дээ гэж ярьж байсан. Мөн Т-н хүү нь би эрхийн үнэмлэхгүй гэхээр нь тэр хамаагүй гээд би цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Би осолд орсон 2 машинаас ойролцоогоор 50-100 метрийн орчим байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 130-131 хуудас/,

Гэрч Н.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т.Ө  нь Арвайхээр сумын ЕБС-ийн 1-р 11 жилийн сургуулийг 2000-2010 онд 11-р анги төгссөн. 2010-2014 онд Монгол улсын боловсролын их сургуулийн дүрслэх урлаг дизайнерын ангийг суралцаж төгсөөд, 2014 оны 09-р сард Арвайхээр сумын ЕБС-ийн 1-р сургуулийн зураг зүйн багшаар ажиллаж байгаад 2016 оны 09-р сард чөлөө авчихсан байгаа. Цэргийн алба хаагаагүй. Ааш зангийн хувьд даруухан зантай хүүхэд.10 жилд байхдаа техник технологийн олимпиадад олон жил аймаг, улсын хэмжээнд эхний байруудад оролцож байсан. Зураг зурах авъяастай, архи, тамхи хэрэглэж байгааг нь хараагүй. Эхээс 3-уулаа, айлын том хүү, доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Ө  нь эхнэр, хүүхэдтэй. Хүүхэд нь 3 настай, охинтой. Тусдаа гараагүй. Аав, ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. ******* ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн Ланд крузер-100 маркийн машинтай. Гэр бүлийн хэрэгцээнд “Түмэннаст” бичиг хэргийн дэлгүүр нь аавынх нэр дээр байдаг. 21-00 ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн Истана маркийн машин нь аавынх нь  нэр дээр байдаг. “Түмэннаст” худалдааны төвтэй гэр нь хамт байдаг. Өөр эд хөрөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 132 хуудас/,

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т.Ө  нь Арвайхээр сумын ЕБС-ийн 1-р 11 жилийн сургуулийг 2000-2010 онд 11-р анги төгссөн. 2010-2014 онд Монгол улсын боловсролын их сургуулийн дүрслэх урлаг дизайнерын ангийг суралцаж төгсөөд, 2014 оны 09-р сард Арвайхээр сумын ЕБС-ийн 1-р сургуулийн зураг зүйн багшаар ажиллаж байгаад 2016 оны 09-р сард чөлөө авчихсан байгаа. Цэргийн алба хаагаагүй. Ааш зангийн хувьд даруухан зантай хүүхэд.10 жилд байхдаа техник технологийн олимпиадад олон жил аймаг, улсын хэмжээнд эхний байруудад оролцож байсан. Зураг зурах авъяастай, архи, тамхи хэрэглэж байгааг нь хараагүй. Эхээс 3-уулаа, айлын том хүү, доороо эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй. Ө  нь эхнэр, хүүхэдтэй. Хүүхэд нь 3 настай, охинтой. Тусдаа гараагүй. Аав, ээж, дүү нартайгаа хамт амьдардаг. ******* ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн Ланд крузер-100 маркийн машинтай. Гэр бүлийн хэрэгцээнд “Түмэннаст” бичиг хэргийн дэлгүүр нь аавынх нэр дээр байдаг. 21-00 ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн Истана маркийн машин нь аавынх нэр дээр байдаг. “Түмэннаст” худалдааны төвтэй гэр нь хамт байдаг. Өөр эд хөрөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 133 хуудас/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн авто машинаа Ж.Д  гэх хүнд зарж байсан юм. ..Танихгүй. Төрөл садны холбоо байхгүй. ..Эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид тухайн үедээ наймаагаа хийгээд өглөг авлагаа аваад дуусчихсан. ..Одоо тухайн ******* ӨВА улсын дугаартай авто машин миний нэр дээр байгаа. Бид шилжүүлгээ хийлгэж амжаагүй байгаа юм. ..Би Өвөрхангай аймгийн төв ороод шилжүүлж өгнө гэж хэлээд би өөрөө аймгийн төв орж амжихгүй яваад байгаа юм..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 134 хуудас/,

Гэрч Б.Ж-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д  нь Арвайхээр сумын ЕБС-ын 1 дүгээр 11 жилийн сургуулийн 2000-2008 онд 9 дүгээр анги төгссөн. 2008-2010 онд Арвайхээр сумын ЕБ-ын 4 дүгээр 11 жилийн сургуулийн 11 дүгээр анги төгссөн. Цэргийн алба хаагаагүй. Д  нь даруу төлөв зантай хүүхэд, архи тамхи хэрэглэдэггүй. ******* ӨВА улсын дугаартай, хар ногоон өнгийн, Делика маркийн машинтай. 2015 онд эхнэртэйгээ гэр бүл болсон. Дундаасаа 3 настай хүүтэй, эхнэр нь хотод оюутан, гэр бүлийн хэрэгцээнд Арвайхээр сумын 2 дугаар багийн 24-5 тоотод 4 тал хашаатай, 8х6 харьцаатай тоосгон өвлийн байшинтай, малгүй, өөр эд хөрөнгийн талаар мэдэхгүй..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 136 хуудас/,/

Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “..2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн жижүүрээс Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг баруун гуанзнаас ертөнцийн зүгээр зүүн талд хоёр машин мөргөлдсөн байна гэсэн дуудлагын дагуу очиход ******* ӨВА улсын дугаартай, Делика маркийн машиныг ******* ӨВА улсын дугаартай Ланд крузер-100 маркийн автомашин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ ******* ӨВА улсын дугаартай Делика маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргаж засмал замын хойд талд 2 машин онхолдсон байдалтай байсан. ..Баруун гуанзнаас ертөнцийн зүгээр зүүн талд хоёр машин осолд орсон байдалтай нь үнэн. Би ослын акт бичихдээ буруу бичсэн байна. ..Шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Нарангэрэл, мөрдөгч ахлах дэслэгч Э.Лхагвасүрэн нар хамт очиж хэргийн газрын үзлэг хийсэн. ******* ӨВА улсын дугаартай Ланд крузер-100 маркийн автомашины жолооч Ө  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг багажаар шалгаж тогтоож тэмдэглэл бичсэн байгаа. ..******* ӨВА улсын дугаартай, Делика маркийн автомашины жолоочийг шалгахад согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан..” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 160-161 хуудас/,

Шинжээч Г.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2051 дугаартай шинжилгээнд ирүүлсэн Ланд крузер-100 маркийн ******* ӨВА улсын дугаартай машины дугаарыг андуурч 99-99 ӨВА улсын дугаартай гэж андуурч бичсэн байна лээ. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг нь 201615000078 дугаартай хэрэг хаяглаж ирүүлсэнд гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан. Уг хэрэг нь 99.2 гэсэн зүйл ангитай холбогдогч нарын овог, нэр нь өөр байсан. Хэргийн материалыг шинжлэн судлахад Д , Ө  нарт холбогдох хэрэг байсан. Шинжилгээнд ******* ӨВА улсын дугаартай Ланд крузер-100 маркийн машин, ******* ӨВА улсын дугаартай Делика маркийн автомашинуудыг биетээр очиж шинжилгээг хийсэн нь гэрэл зургийн үзүүлэлт болоод үзлэг шинжилгээний явцад тусган дүгнэлтээ гаргасан. Уг дүгнэлтийн шинжилгээнд ирүүлсэн хэргийн дугаар холбогдогчийн овог нэр нь өөр, өөр дугаарлаж ирүүлсэн боловч хавтаст хэргийн материал нь Д , Ө  нарт холбогдох хэрэг ирсэн байсан. Шинжилгээний обьект ******* ӨВА улсын дугаартай машиныг биетээр авч шинжилгээг явуулсан. Гэрэл зургийн үзүүлэлт болоод үзлэг, шинжилгээний явцад тусгаж дүгнэлт гаргасан...” гэсэн мэдүүлэг /3хх-162-163 хуудас/,

Т.Ө ын: “..2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед найз Д  Делика маркийн ******* ӨВА улсын дугаартай, би өөрийн эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай Ланд крузер маркийн автомашинтай хоёр машинд нийт 10 хүн “Аав хайрхан” гарах гэж явцгаасан. Орой 18 цаг өнгөрч байх үед баруун гуанзнаас 0.75 литрийн Соёрхол архи аваад хувааж ууцгаасан, би амсаад өгсөн, уугаагүй. Тэндээс Д  түрүүлээд хөдөлсөн, би араас нь хөдөлсөн. Хөдлөөд удаагүй явж байгаад эсрэг урсгалд явж байсан машиныг өнгөрүүлээд гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд эсрэг урсгал руу орсон чинь Д  миний машиныг шахсан ба би огцом зүүн гар тал руугаа дараад шороон зам руу ороод буцаад засмал руугаа орохдоо шарваад хариулж чадалгүй баруун талаараа шарваж гулгаад замын түмбийг баруун талын урд хаалгаар мөргөөд доошоо унасан. Машин шарвахдаа буруу талын урд хаалгаар түмбэ мөргөсөн. ..Би 80-90 км/цаг хурдтай л явсан, би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Өмнөх орой нь архи хэрэглэх нь хэрэглэсэн байсан. Өмнөөс машин ирж яваа харагдаагүй. ..Би мөргөөгүй л гэж бодож байна, шарваж байх үедээ мөргөсөн эсэхийг мэдэхгүй байна. ..Би гүйцэж түрүүлэх гээд дохио өгсөн байсан. Д  шахахаар нь өгцом зүүн гар тал руугаа дараад замын хөвөөгөөр явж байгаад буцаж замдаа орохдоо шарвалт өгөөд, ахиж шарвалт өгөхөд нь тормоз гишгэтэл замын түмбэ мөргөөд доошоо унасан. ..Би машинаа унаж явсан, урд суудалд Ууганбаяр, арын суудалд Молом, Аюуш, Э  нар сууж явсан. ..Миний толгой жаахан өвдөөд байна, шинжээч эмчид үзүүлэхгүй. ..Би уралдаагүй. Бид нар хоорондоо хэрэлдэж, маргалдаагүй. Миний эзэмшлийн машин байгаа юм...” гэсэн тайлбар /1хх-ийн 29-30 хуудас/,

Шүүгдэгч Ж. Д гийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байхад би найзууд Ө , С , Э , Б , Н , Б , Э , Аюуш, Ууганбаяр бид нар “Аав хайрхан” ууланд гарч мөргөчихөөд морины хөшөө орчихоод баруун гуанз ороод замынхаа хойно байдаг аймаг тал руу байдаг гуанзан дотор ороод 1 шил 0,75 литрийн Соёрхол архи аваад бүгдээрээ архи тойруулж уусан. Архинаас би уугаагүй. Баруун гуанзнаас хөдлөхдөө би өөрийн эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай, ногоон өнгийн Мицүбүши Делика маркийн машиныг унаад хөдөлсөн. Миний машины урд талын суудал дээр Б , жолоочийн чанх хойд талын суудал дээр Н , Н гийн зүүн гар талд Э  сууж явсан. Тэр хоёрын хойд талын арын суудалд Б  ганцаараа сууж явсан. Баруун гуанзнаас аймаг тал руугаа явж байхад засмал замын хонхорхой гаргаад явж байхад толиндоо хартал цагаан өнгийн Ланд крузер-100 маркийн машин машины зүүн талаас ирж мөргөхөөр нь засмал дээр машин хөндөлдөөд засмал дээр миний санаж байгаагаар нэг удаа эргэснийг санаж байна. Тэгээд л нэг мэдсэн машин засмал замынхаа хойд талд уначихсан байсан. Намайг машинаас гарахад Н  засмал замын хойд хажууд нь хэвтэж байсан. Б  машины хойд талд хэвтэж байсан. Э , Б  зүгээр байсан. ..Би 2015 онд Улаанбаатар хотод жолооны курс төгсөж байсан. “В” ангиллын үнэмлэхтэй. ..Ө  бид хоёр 10 жилийн нэг ангид сурч байсан. Б тэй багийн найзууд. Н  нь Б гийн эхнэр гэдгээр нь танина. ..80 км/ цагийн орчим хурдтай явсан. ..Ө  жолоодож явсан. Машин нь Ө ын эзэмшлийн машин. Машинд Ууганбаяр, Э , С , Аюуш нар сууж явсан. ..Н г гадна талаас нь харахад ил харагдах шарх сорви байхгүй мөртлөө хөдөлж чадахгүй, Б гийн толгойны баруун талаас нь цус гараад явж чадахгүй байсан. ..Ө ыг хэдэн айлд орсон эсэхийг мэдэхгүй. Би, Ууганбаяр, Ууганбаярын эхнэр, Б , Н  Э  нарын хамт С ын эмээтэй нь золгочихоод Ууганбаярын хадмынд очсон. Тэр хоёр айлд би архи уугаагүй. ..Цагдаа нар Ө ыг согтуурал хэмжих багажаар үлээлгэхэд 00.28%-тай гарсан. Намайг 3 удаа үлээлгэхэд 00.00%-тай гарсан. Согтолт илрээгүй. ..Дуут дохио өгөөгүй. Би замын хонхорхой гаргаад толиндоо харахад цагаан машин харагдаад үрүүлээ баруун тийш нь дарах гэж байхад миний машины зүүн гар талаас мөргөсөн. ..Миний нуруу өвдөөд байгаа. Шинжээч томилуулна. ..Уралдсан зүйл байхгүй. ..Замын хонхорхойг гаргах гээд толиндоо харахад гүйцэж түрүүлэх болон урдаас ирж яваа машин харагдаагүй. Замын хонхорхойг гаргаад замаа голлоод явж байхад толинд цагаан машин харагдаад ирээд машины зүүн талаас мөргөсөн. ..Миний машины эд анги бүрэн ажилладаг. Тоормоз сайн ажилладаг. ..2013 онд оношилгоонд орж байсан. Тэрнээс хойш оношилгоонд ороогүй. Миний машины мотор эвдэрчихсэн байсан тул янзалж чадахгүй байсаар байгаад 2015 онд Арвайхээр сумын 10 дугаар багийн иргэн Мөнхбаатар гэдэг хүнээс Делика маркийн машинаар сольж авч байсан. ..Би бага зэрэг эсрэг урсгал руу орж замын хонхорхойг гаргасан. ..Б г аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэхэд болон хот руу явахад нийт 308.000 төгрөгийн тусламж үзүүлсэн. Цаашид гарах эмчилгээний зардалд тусална...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 242-243 хуудас/,

Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “..2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн орчим би өөрийн эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай Ланд крузер-100 маркийн машинтай, Д  нь өөрийн эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай Делика маркийн машинтай нийт 10-уулаа хоёр машиндаа 5, 5-аараа хуваагдаж суугаад “Аав хайрхан” уул гарсан. Хайрхан дээр гарахдаа өөр өөрсдийнхөө өргөлийн архи өргөчихөөд Б , Э  нар хайрханд өргөж байгаа архинаасаа уугаад байсан. Хайрханаас 2 машинтайгаа морины шүтээн орж зургаа авахуулчихаад Баруун гуанзны засмалынхаа хойд талын ертөнцийн зүгээр зүүн талын гуанзанд бүгдээрээ орж 1 шил 0,75 литрийн Соёрхол архи аваад, архийг Э  аягаласан. Э  надад 2 удаа архи хийж өгөхөөр нь би архийг уугаагүй амсаад л өгсөн. Д д Э  архийг нэг удаа өгсөн. Архи уусан эсэхийг хараагүй. Архи ууж дуусаад явахаар болоод Д  өөрийнхөө эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай Делика маркийн машиныг өөрөө унана гээд Моломоос машины түлхүүрээ авсан. Д гийн машинд Б , Б гийн эхнэр Н , Б , Э  нар суугаад эхлээд хөдөлсөн. Араас нь би өөрийн эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай Ланд крузер-100 маркийн машиныг унаад хөдөлдсөн. Миний машины жолоочийн эсрэг талын суудал дээр Ууганбаяр, арын суудлын голд нь С , С ын хоёр захад нь Э , Аюуш нар сууж явсан. Баруун гуанзнаас ертөнцийн зүгээр зүүн тийш аймаг руу явдаг засмал замын урд байдаг том самбар өнгөрөөгөөд эсрэг урсгалд явсан 2 машиныг өнгөрөөгөөд дохио өгч гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд Д гийн машинтай зэрэгцээд явж байхад Д  машиныхаа хурдыг нэмээд намайг машинаараа шахаад засмал замын хойд талын шороон хөвөөн дээр шахаж гаргасан чинь миний машин тэнцвэргүй болоод жолооодлогогүй болохоор нь машиныхаа тэнцвэрийг олоод засмал руу орох гэж байхад Д  баруун гар талаас хурдтай ирээд миний машины жолоочийн талын урд крылог Д  өөрийнхөө машиныхаа гүйдэг хаалгаараа шүргээд урд гараад явсан. Миний машин шарваж засмал руу ороод тэнцвэрээ олдогийн даваан дээр Д  өөрийнхөө машинтай миний машины урдуур шахаад хашаад орж ирэхээр нь би зүүн тал руу бага зэрэг дараад торомз гишгэсэн чинь миний машин хөндөлдөөд ирсэн. Машин хөндөлдөөд явж байхад жолоочийн талын хойд дугуй обуднаасаа мултраад хөндлөн гулгаад, жолооч талын хаалгаар засмал замын хойд талд байсан замын түмбэ мөргөөд засмал замынхаа хойд тал руу онхолдож машин дээшээ харж унасан. Нэг сэрэхэд миний машинд байсан хүмүүс бүгдээрээ гарчихсан байсан. Би хамгийн сүүлд гарсан. Би машинаас гарахад Д  гүйж ирээд зүгээр үү гэхээр нь зүгээр гэж хэлсэн. Д г яагаад машинаараа шахаад байгаан гэхэд Д  чи өөрөө яагаад байгаа юм гэж хэлсэн. Д  буцаад машин байсан хүмүүс рүүгээ яваад өгсөн. Н  засмал замын хойд талд хэвтэж байсан. Б  Д гийн машины хойд талын дугуйны ойролцоо хэвтэж байсан. Замд явж байсан аймаг, хот хоёрын хооронд нийтийн тээвэрт явдаг Мөнхбаяр гэдэг хүн ирээд цагдаад дуудлага өгсөн. Эмнэлгийг хэн дуудсан сайн санахгүй байна. Миний машинд явсан хүмүүсийн биеийн байдал зүгээр байгаа. Д гийн машинд явсан Б , Н  нар гэмтэлтэй байгаа. Өөр гэмтсэн хүн байхгүй. ..Д гийн машины урд гарах гэж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн юм. Би тэр өдөр Аав хайрхан руу явах замдаа Д гийн машины урд гарч явж байсан. Тийм болохоор урд нь гарч явъя л гэж бодсон юм. ..Миний машинд Ууганбаяр, С , Э , Аюуш, бид нар сууж явсан. ..2011 онд Улаанбаатар хотод Батхүлэг авто сургуулийг В, С, Д ангиллын үнэмлэхтэй боловч Улаанбаатар хотын Сонгино Хайрхан дүүрэгт 2016 оны 09 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулчихсан. Эрхийн үнэмлэхгүй явж байгаад зам тээврийн осол гаргасан. ..Дохио өгсөн. Дуут дохио өгөөгүй. Д г шахахаар нь нэг удаа л дуут дохио өгсөн. Өөр дуут дохио өгөөгүй. Боломж олдоогүй. ..80 км/ цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. ..Архи хэрэглээгүй байсан. ..Багажаар үлээлгээд 00.28%-тай согтолт гарсан. ..Ж.Д гийнх 00.00%-тай гарсан, согтолт илрэхгүй байсан. ..Б , Н  нарт эм тарианы мөнгө гэж одоогоор 160000 орчим төгрөг өгсөн. ..Б  2017 оны 03 дугаар сарын 03-наас 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн БОЭТ-н гэмтлийн тасагт хэвтэж байгаад 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Хотод 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Цэргийн госпиталын төвд одоо болтол хэвтэн эмчлүүлж байгаа. Н  нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу яаралтайгаар гэмтэл согог судлалын үндэсний төв рүү эмчилгээ хийлгэхээр явсан. Нуруу, нугасны хагалгаанд орсон гэсэн. Одоо хотод сувилалд хэвтэж байгаа. ..2016 оны 09 дүгээр сард аймгийн авто тээврийн төвд оношилгоонд орсон. ..Миний машины эд анги бүгд бүрэн бүтэн ажилладаг байсан. ..Миний бодож байгаагаар Д г намайг гүйцэж түрүүлэх гэж байхад засмал дээр шахснаас болж зам тээврийн осол гарсан гэж бодож байна. ..Боломж байсан. Яагаад боломжгүй болсон гэхээр Д  нь намайг гүйцэж түрүүлэх гэж байхад өөрийнхөө машинаар шахаад засмал замын хойд талын шороон хөвөөн дээр гаргахад миний машин тэнцвэргүй болохоор нь би машинаа тэнцвэржүүлээд засмал зам дээр явж байтал Д  ахиж машинаараа шахснаас болж зам тээврийн осол гарсан. ..Үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Тийм учраас гүйцэж түрүүлэх боломжтой гээд гүйцэж түрүүлэхээр болсон. Ойрын 600-700 метр машин тэрэг байгаагүй. Чөлөөтэй байсан. ..Д  нь намайг санаадгүй байдлаас болж мөргөсөн гэж бодож байна. Д  миний машиныг мөргөөд сандарсандаа үрүүлээ эсрэг урсгал руугаа дарснаас болж тэнцвэр алдсан гэж бодож байна. Миний машиныг Д  мөргөснөөс болж Д гийн машины тэнцвэр алдагдаагүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 207-209 хуудас/,

Шүүгдэгч Ж.Д гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, хохирогч нарт нийт 8000000 төгрөг өгсөн. Одоо 1000000 төгрөг дутуу байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. гэсэн мэдүүлэг /3хх-ийн 210 хуудас/,

Шүүгдэгч Т.Ө ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Хохирлын мөнгө, төгрөг өгөөгүй байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 250 хуудас/,

   Зам тээврийн осол дээр тогтоосон: “..Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, баруун гуанзны баруун талд засмал зам дээр 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* ӨВА улсын дугаартай, Тоёота Ланд крузер-100 маркийн автомашины жолооч Т.Ө  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.6е “Эсрэг урсгал сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно”-ыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг тус тус зөрчсөнөөс урдаа явсан ******* ӨВА улсын дугаартай, Мицубиши Делика маркийн автомашины зүүн тал руу мөргөж тэнцвэрт байдлыг алдагдуулсны улмаас уг хоёр автомашин нь зорчих хэсгийн хойд хэсэгт онхолдсон гэх үндэслэлтэй” гэсэн акт /1хх-ийн 18-19 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн:

1.“...Г.Б гийн биед баруун чамархай яс, суурь ясны хугарал, тархины доргилт, тархины хатуу хальсан доорх цус харвалт, их тархины суурийн хөндий дэх агуулагдахуун, зулай хэсгийн зулгаралт, язарсан шарх, мэс заслын оёдолтой шарх, зүүн дунд хурууны зулгаралт, хуйх, нурууны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна.

2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ц.Халтархүү.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 146-147 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3864 дугаартай шинжээчийн:

1.“Э.Н гийн биед бүсэлхийн нэгдүгээр нугаламын их биеийн шахагдсан хугарал, мултрал, арын холбоосын задрал, сээрны 12 дугаар нугаламын арын сэртэнгийн хугарал, нугасны хатуу хальсны урагдал, нугасны хатуу хальсан дээрх цусан хураа, нугасны дарагдал, доод мөчдийн саажилт, ууц, өсгий хэсгийн холголтын шарх, тархи доргилт, дагз зулайн хуйханд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 164-165 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2558 дугаартай химийн шинжээчийн:1. “Шинжилгээнд ирүүлсэн Т.Ө , нас-25, хүйс-эр, эмч Э , 2017 оны 03 дугаар сарын 03-н гэж хаягласан цусанд 0.6 промиллийн спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 0.6 промиллийн спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Химийн шинжээч А.Батбаяр.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 152 хуудас/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2556 дугаартай химийн шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн Ж.Д , нас-26, хүйс-эр, эмч Э , 2017 оны 03 дугаар сарын 03-н гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй. Химийн шинжээч А.Батбаяр.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 158-159 хуудас/, 

Техникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай: “...Хавтаст хэргийн материалд авагдсан мөрдөн байцаагч, Цагдаагийн дэслэгч Д.Лхагвасүрэнгийн хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, техникийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Э.Батцэрэнгийн хэргийн газраас бэхжүүлж авсан схем зураг, шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Э.Нарангэрэлийн хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зураг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээч, Цагдаагийн дэслэгч А.Батбаярын гаргасан 2017 оны 3-р сарын 13 ны өдрийн №2556, №2558 тоот дүгнэлтүүд, хохирогч Г.Б , Э.Н , гэрч *******, М.Э , Д.С , Б.Аюуш, Д.Э , Г.Б , ******* нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд:

1. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Э.Батцэрэнгийн гаргасан 2017 оны 03-р сарын 04 ний өдрийн ослын актынТ.Ө т хамаарах замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 дахь заалт, 2-р бүлгийн 2.7.А заалтууд нь үндэслэлтэй боловч Ж.Д д хамаарах замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн заалтыг тусгаагүй байна.

2. ******* ӨВА улсын дугаартай Митсубүши Делика маркийн автомашин жолоодож явсан Ж.Д  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10-р бүлгийн 10.5 дахь заалт "Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байна.

3. ******* ӨВА улсын дугаартай Ланд крузер-100 маркийн автомашин жолоодож явсан Т.Ө  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.А заалт " Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4. ******* ӨВА улсын дугаартай Тоёота Ланд крузер-100 маркийн автомашины жолооч Т.Ө  болон ******* ӨВА улсын дугаартай Митсубүши делика маркийн автомашины жолооч Ж.Д  нарын буруутай үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

 5. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Дүгнэлт гаргасан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Алтан-Эрдэнэ.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 178 хуудас/,

Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай:

“1. Зам тээврийн осол гарсан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Баруун гуанзнаас ертөнцийн зүгээр зүүн тийш асфальтан зам нь "суурин газрын" замд хамаарна. Тухайн осол болсон замын ойр орчимд замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан. Хэргийн материалд авагдсан фото зураг, ослын газрын зураглалтай танилцахад тухайн осол болсон зам нь замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал хэсэгт хамаарахгүй байна.

 2. Уг замд тээврийн хэрэгслүүд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км, суурин газрын гаднах замд 80 км, тууш замд 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэж заасан байдаг. Сэжигтэн Т.Ө , Ж.Д  нар нь 80-90 км цагийн хурдтай замын хөдөлгөөнд оролцсон нь хурд хэтрүүлсэн гэх үндэслэлтэй. Хэрэв 80-90 км цагаас дээш хурдтай явсан бол зам тээврийн осол гарахад нөлөөлнө. Зам тээврийн осол гарах шалтгаан болно. Тухайн замын бартаа саад зэргийн нөхцөл байдалд хурдаа тохируулан яваагүй гэх үндэслэлтэй. Тухайн үед тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулж яваагүй нь осол гарах шууд шалтгаан болсон гэх үндэслэлтэй. Дээрх байдлууд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 /Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуух үзэгдэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна/-ийг зөрчсөн гэх үндэслэлтэй.

 3. Ослын газар үүссэн машины мөр нь шарвалтын мөр гэх үндэслэлтэй байна. Тормозны мөр биш учраас хурдыг тогтоох боломжгүй.

4. Замын тодорхой нэг хэсэг буюу зам тээврийн ослын газрын схем зураг дээрх авагдсан замын эвдрэл нь зорчих хэсгийн захаас 3.5 метрийн зайтай байгаа нь түүнийг баруун талаар гарах боломжтой харагдаж байна. Иймд осол гарахад нөлөөлөхгүй. Ослын шууд шалтгаан болохгүй.

5. Гүйцэж түрүүлэх үйлдэл, хөдөлгөөн хийсэн Т.Ө  нь гэрлээ шилжүүлэх, дуут дохио өгөх зэргээр анхааруулаагүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй. Анхааруулах зайлшгүй шаардлага тухайн нөхцөл байдалд байсан гэж үзэхгүй. Гүйцэж түрүүлэх үйлдэл нь замын хөдөлгөөний хориглосон заалтад хамаарагдахгүй. Энэ нь зам тээврийн осол гарахад шууд шалтгаан болохгүй.

6. Зам тээврийн осол болох үед *******ӨВА улсын дугаартай, цагаан өнгийн Ланд круйзер-100 маркийн машин жолоодож явсан сэжигтэн Т.Өлзийбзатар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а заалт "согтууруулах ундаа,  мансууруулах бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно"-ыг, мөн дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хамжээ авна”-ыг, мөн дүрмийн 9.3. "Тээврийн хзрэгслийн хурдыг суурин газарт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна"-ыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

 7. Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Батцэрэнгийн 2017 оны 03 сарын 04-ний өдөр гаргасан ослын акт үндэслэлтэй тавигдсан боловч Т.Ө  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 бүлгийн 10.6е дахь заагтыг зөрчсөн гэх ослын акт буруу тавигдсан, харин мөн дүрмийн 2 бүлгийн 2.7а, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт зөрчсөн гэх акт үндэслэлтзй тавигдсан байна. Хэрэгт авагдсан фото зурагтай танилцахад тухайн осол гарсан гэх газар нь үзэгдэх орчин чөлөөтэй, замын өгсүүр хэсгийн төгсгөл биш байгаа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 бүлгийн 10.6е дахь заалтанд хамаарахгүй болно.

8. Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Алтан-Эрдэнийн гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн техникийн шинжээчийн 02 тоот дүгнэлт үндэслэлтэй тавигдсан байна.

9. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.Шинжээч цагдаагийн дэд хурандаа С.Б , цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдаш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагч.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 185-187 хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2651 дугаартай:

“1.Шинжилгээнд ирүүлсэн Toyota Land Cruiser-100 маркийн 99-99 ӨВА улсын дугаартай автомашиныг шинжлэх явцад зориулалтын багажгүйгээс гэрэлтүүлэх хэрэгсэл болон тоормосны системийн бүрэн ажиллагааг шалгаж тодорхойлох боломжгүй тул ослын өмнө техникийн бүрэн бүтэн байсан эсэхийг тодорхойлох боломжгүй.

2. Шинжилгээний явцад жолооны баруун хөндлөн татуурга төмөр мэт зүйл давхарлаж гагнаж шавсан, гадна талаараа шороо мэт зүйлээр бохирлогдсон нь ашиглалтын явцад засвар механик, дулааны ажилбар хийгдэж үүсэх үндэслэлтэй.

3. Жолооны баруун хөндлөн татуурга гагнасан нь осолд нөлөөлөх үндэсгүй.

4. ******* ӨВА улсын дугаартай Toyota Land Cruiser-100 маркийн автомашинд зам тээврийн ослын дараа жолооны хүчлүүрийн шингэн дундарсан; хөргөлтийн систем шингэн үгүй, гадна талаар шороо, шингэн мэт зүйлээр бохирлогдсон; агаар шүүрийн холбох хоолой салсан, гадна талаар тос, шороо мэт зүйлээр бохирлогдсон, урд бамбай салсан; баруун урд дохионы гэрлийн бүрхүүл, гэр хагарч унасан, чийдэн байхгүй, их гэрлийн бүрхүүл хагарч унасан, жижиг гэрлийн чийдэн хагарсан, баруун урд далбаа шороо, тос мэт зүйлээр бохирлогдож, хонхойж, зурагдаж, ногоон өнгийн будагчтай зурагдсан, гадна агаарын хоолойн үзүүр хэсэг хагарч хугарсан; баруун урд хаалга хонхойж, нугарч, будаг ховхорч зэвэрч, тос, шороо мэт зүйлээр бохирлогдсон, баруун гадна толь сууриар хугарч, хагарч, гадна хавтас салж 2 хэсэг болсон, баруун хойд хаалганы бариулын доод хэсэгт хонхойж, буудаг шил хагарсан, баруун хойд далбаа, баруун хойд багана хонхойж, будаг ховхорч зэвэрсэн, салхины шил цуурч хагарч дээд ирмэгээр нугарсан, дээвэр хонхойж, зурагдаж шороо мэт зүйлээр бохирлогдсон, дээврийн нээлхийн шил хагарсан, урд тэнхлэг гулзайсан, баруун талын урд дугуйн обод хагарсан, баруун хойд дугуй хийгүй зэрэг эвдрэл гэмтэл учирсан байна.

 5. Шинжилгээгээр тоормосны системийн хавчигчууд ажиллана, автомашин явахгүй, зориулалтын багажгүй тул бүрэн ажиллагааг шалгаж тодорхойлох боломжгүй.

 6. Тоормосны эд ангиуд бүрэн, механик гэмтэлгүй, зориулалтын багаж үгүйгээс тоормосны хүчийг тодорхойлох боломжгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.

7. Хавтаст хэргийн материалд осол хэрэг гарах шалтгаан нөхцөл нь техникийн талаас шалтгаалсан гэх нотлох баримт тогтоогдохгүй байна.

8. Хавтаст хэргийн материалд тоормосны мөргүй тул хурдыг тодорхойлох боломжгүй. Дүгнэлт гаргасан Автотехникийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэслэгч Г.Цэндсүрэн” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 194-206 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 12 ны өдрийн 2652 дугаартай:

1.“Шинжилгээнд ирүүлсэн ММС Delica маркийн ******* ӨВА улсын дугаартай автомашиныг шинжлэх явцад тоормосны системийн битүүмжлэл алдсан, жолооны болон явах эд анги эвдрэлтэй тул бүрэн ажиллагааг шалгаж тодорхойлох боломжгүй, ослын өмнө дээрх систем, механизмын техникийн бүрэн бүтэн байсан эсэхийг тодорхойлох боломжгүй.

2.Шинжилгээний явцад эвдэрсэн эд ангиуд ослын үед үүссэн байх үндэслэлтэй.

3.Жолооны механизм, тоормосны ажиллагааг шалгаж тодорхойлох боломжгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.

4.******* ӨВА улсын дугаартай ММС Delica маркийн автомашинд зам тээврийн ослын дараа тоормосны системийн битүүмжлэл алдаж, шингэн үгүй болсон; гадна агаарын хуванцар хоолой хагарч эвдэрсэн, урд нүүрний хаалт, зүүн их гэрэл, дохионы гэрэл байхгүй; зүүн урд далбаа, зүүн урд хаалга, зүүн хойд багана, дээвэр хонхойж, үрчийж зурагдаж будаг халцарч зэвэрсэн; салхины, арын, хаалганы, бүхээгийн бүх шилнүүд хагарсан, урд хоёр хаалганы шилний хүрээ хэлбэрээ алдсан; хойд тэнхлэгийн тэнцүүлэгч холбоосоор тасарч салсан, пүршнүүд байхгүй, хойд хөндлөн татуурга гулзайсан, хойд амортизаторууд шилбээр хугарч салсан, зүүн урд доод гар гулзайсан, урд тэнхлэгийн зүүн эргэх нударга бөмбөлөг холбоосоор салсан, жолооны зүүн хөндлөн татуурга гулзайж хугарсан, урд тэнцүүлэгчийн зүүн босоо татуурга хугарч салсан; зүүн талын хоёр дугуй хийгүй; зүүн талын голын хаалга дагуу чиглэлд саарал, хар өнгийн зурагдсан мөр үүссэн зэрэг эвдрэл гэмтэл учирсан байна.

5. Шинжилгээгээр тоормосны системийн битүүмжлэл алдсан тул бүрэн ажиллагааг шалгаж тодорхойлох боломжгүй.

6.Тоормосны эд ангиуд бүрэн, механик гэмтэлгүй, шингэн дамжуулах зориулалтын багаж үгүйгээс тоормосны хүчийг тодорхойлоход тэнхлэгийн болон зүүн урд дугуйн шингэн дамжуулах гуурс тасарч цоорч битүүмжлэл алдсан тул ажиллагааг шалгаж тодорхойлох, осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй.

7.Хавтаст хэргийн материалд осол хэрэг гарах шалтгаан нөхцөл нь техникийн талаас шалтгаалсан гэх нотлох баримт тогтоогдохгүй байна.

8. Хавтаст хэргийн материалд тоормосны мөргүй тул хурдыг тодорхойлох боломжгүй.Дүгнэлт гаргасан Автотехникийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэслэгч Г.Цэндсүрэн” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 213-216, 217-219 хуудас/,

Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 359 дугаартай:

1.“Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт: 1.10 "эгц урвуу", 1.11 "огцом өгсүүр" тэмдэгээр зохицуулагдана. Хавтаст хэрэгт авагдсан байдлаар осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, схем зураг, фото зураг дээр тусгаагүй байх тул хариулт өгөх боломжгүй байна.

2.зам тээврийн осол болох үед ******* ӨВА улсын дугаартай Ланд Крузер-100 маркийн машин жолоодон явсан сэжигтэн Т.Ө  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 9.2. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис. сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох"-гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

******* ӨВА улсын дугаартай, ногоон өнгийн Делика маркийн машин жолоодон явсан сэжигтэн Ж.Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: 7.6. "Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгаж байр эзлэх хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана".-гэсэн заалтыг зарчсөн байх үндэслэлтэй байна.

З.Тээврийн хэрэгслүүдийн дугуйн даралтын мөр байх үндэслэлтэй байна.

4. 3ам тээврийн ослын схем зураг дээр зорчих хэсгийн эвдрэлийн хэмжээс нь хойд талдаа 3.6*3.6м, урдаа 3.5*3.1м зайтай байгаа нь баруун гар талаар нь гарах боломжтой нь харагдаж байна, иймд осол гарах шууд шалтгаан гэж үзэх үндэслэлгүй байна.

5. 10.4” Гүйцэж түрүүлэх гэж байгаагаа бусад жолооч нарт гэрэл шилжүүлэх буюу дуут дохио өгөх байдлаар (энэ дүрмийн 6 1 15.7-д заасныг зөрчихгүйгээр) анхааруулж болно. /дуут дохио нь давуу эрх олгохгуй бөгөөд урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээ авахаас чөлөөлөхгүй. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралт /2.20, 2.21 тэмдэг тавигдсан газрын хүчинтэй хүрээнд гүйцэт түрүүлэхийг хориглоно. 25.7.2 “тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд, 7.1-7.3, 7.14, 7.16а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” гэсэн байх тул хавтаст хэрэгт авагдсан байдлаар осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, схем зураг, фото зураг дээр тусгаагүй байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

6. 6,7,8-р асуултанд нэгтгэж хариулбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.2 Шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж хариуцлага хүлээнэ, Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.4 Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцана гэж заасан байдаг. Иймд өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд бусад шинжээч нар хариулах боломжгүй. Цагдаагийн дэд хурандаа Л.Зоригоо, цагдаагийн ахмад Н.Ганбаатар, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батзориг, цагдаагийн ахлах дэслэгч С.Пүрвээ, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар.” гэсэн дүгнэлт /3хх-ийн 200-202 хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 1-9 хуудас/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-154/ гэрэл зургийн үзүүлэлт/2хх-117-118/

 “Т.Ө аас ******* ӨВА улсын дугаартай, Ланд крузер-100 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, саарал хар өнгийн хослосон хөгжим зэргийг” хураан авах тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 34-35 хуудас/,

“Ж.Д гийн В ангиллын жолооны үнэмлэх, ******* ӨВА улсын дугаартай, Делика маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг” хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 36-38 хуудас/,

 “Ж.Д гийн эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай, Делика автомашиныг” битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 49-50 хуудас/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Лэндс ХХК”-ны 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/14 дугаарай “Ж.Д гийн эзэмшлийн ММС Делика маркийн ******* ӨВА улсын дугаартай автомашинд учирсан хохирлын хэмжээг 4000000 төгрөгөөр тогтоов” гэсэн тайлан /1хх-ийн 53-54 хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай “Т.Ө ын эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай, Ланд крузер-100 маркийн автомашиныг” битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 65-67 хуудас/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Лэндс ХХК”-ны 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 5/15 дугаарай “Т.Ө ын эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай, Тоёота Ланд крузер-100 маркийн автомашины хохирлын хэмжээг 11998000 төгрөгөөр тогтоов” гэсэн тайлан /1хх-ийн 68-70 хуудас/,

Т.Ө ын согтуурлыг шалгасан магадлагаа /1хх-ийн 105/,

Хохирлын баримт /2хх-ийн 120-250/,

Хохирлын баримт /3хх-ийн 21-22, 30-33, 40-50, 52 хуудас/,

Хохирол төлсөн баримт /3хх-ийн 234-238/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-ийн 154-160/,

Шүүгдэгч Т.Ө ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 22/,

Хохирогч Э.Н , Г.Б  нарын шүүхийн шатанд гаргаж өгсөн хохирлын баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Т.Ө  нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт "*******" ӨВА улсын дугаартай "Ланд Круйзер-100" маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан "согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох",  9 дүгээр бүлгийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас яллагдагч Ж.Д гийн жолоодож явсан "*******" ӨВА улсын дугаартай "Делика" маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гарган, Г.Б , Э.Н  нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Ж.Д  нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт "*******" ӨВА улсын дугаартай "Делика" маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.5-д заасан “Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэгэн байдлаар саад хийхийг хориглоно", 7 дугаар бүлгийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас шүүгдэгч Т.Ө ыг "*******" ӨВА улсын дугаартай "Ланд Круйзер-100" маркийн автомашинаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд нь саад учруулсны улмаас зам тээврийн осол гарган, Г.Б , Э.Н  нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Б гийн “...Баруун гуанзнаас ертөнцийн зүгээр зүүн тийш аймаг руу явдаг засмал зам дээр эхлээд эгнээгээрээ Д  явж байснаа гэнэт засмал зам голлоод явж байтал Ө ын машин Д гийн машины жолоочийн эсрэг талын хойд тал руу ирж мөргөсөн чинь Д гийн машин засмал дээр хөндөлөөд засмал дээр унасан тэгээд л би ухаан алдсан. Би эмнэлэг дээр очоод ухаан орсон. Авто ослоос болж би толгойдоо гавал ясны цууралттай, толгойн дотроо 2 хэсэгт цус хуралттай болсон. Одооогоор биеийн байдал гайгүй байгаа. Манай эхнэр Н  авто ослоос болж нуруундаа гэмтэл авснаас болж одоо босож явж чадахгүй байгаа. ..Ө , Д  нар нь хоорондоо машинаараа уралдаж байгаад Ө  нь Д гийн машиныг мөргөснөөс болж авто осол болсон гэж бодож байна...” /1хх-108-109/, хохирогч Э.Н гийн: “...Баруун гуанзнаас аймаг руу явж байхад Ө ын машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд Д гийн машинтай зэрэгцээд явж байтал Д г өөрийнхөө машинаар хойд тал руу нь шахсан чинь Ө ын машин нь засмал замын хойд талын дээгүүр явж байснаа гэнэт огцом дараад Д  засмал замыг голлоод явж байхад нь машины жолоочийн эсрэг талын хажуугаас Ө  машинаараа мөргөөд юу болсныг мэдэхгүй байна...” /1хх-112-114/, гэрч Б.Аюушийн: “...Ө  нь машинаараа Д гийн машиныг гүйцэж түрүүлэх гэсэн чинь урдаас нь ирж яваа 2 машиныг өнгөрөөгөөд дохиогоо өгөөд гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд явж байтал Д  засмал замын эсрэг урсгал руу шахаж орж ирээд Ө ын машиныг шахсан. Ө ын машины жолоочийн эсрэг талын хойд талын дугуй хэсгээр шарвалт өгөөд шороон хөвөөн дээгүүр хөндөлдөөд явж байгаад  Д гийн машины жолоочийн эсрэг талын хойд тал руу нэлээн хүчтэй мөргөсөн чинь Д гийн машин савлаж байгаа харагдсан. Нэг мэдэхэд засмал замынхаа хойд талд байсан замын түмбийг Ө  машинаараа мөргөөд засмалынхаа хойд талд машин нь уначихсан байсан. Ө ын машинд явсан хүмүүс бэртэж гэмтээгүй. Д гийн машин нь засмал замынхаа хойд талд уначихсан байсан. Д гийн машин дотор явсан Б , Н  нар гэмтэп авсан байхаар нь эмнэлэг дуудаад түргэний машинаар эмнэлэг хүргэж өгсөн...”/1хх-124-125/, гэрч Д.Э ын “..Ө  нь машинаараа Д гийн машиныг гүйцэж түрүүлэх гэсэн чинь урдаас нь ирж яваа 2 машиныг өнгөрөөгөөд дохио өгөөд гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд явж байтал Д  засмал замын эсрэг урсгал руу шахаж орж ирээд Ө ын машиныг шахсан. Ө ын машины жолоочийн эсрэг талын хойд талын дугуй хэсгээр шарвалт өгөөд шороон хөвөөн дээгүүр хөндөлдөөд явж байгаад Д гийн машины жолоочийн эсрэг талын хаалганы ойролцоо мөргөөд машин гэнэт засмал замын хойд тал руу унасан. Ө ын машинд явсан хүмүүс бэртэж гэмтээгүй. Д гийн машин нь засмал замынхаа хойд талд уначихсан байсан. Д гийн машин дотор явсан Б , Н  нар гэмтэл авсан байхаар нь эмнэлэг дуудаад түргэний машинаар эмнэлэг хүргэж өгсөн...” /1хх-126-127/, гэрч Г.Бат-Эрдэнийн “...Д  машинаа унаад Ө аас түрүүлээд хөдөлсөн. Надад тамхи байхгүй байсан тул Э аас тамхи асаахаас өмнө Д  засмал замыг голлоод явж байгаа харагдсан. Э аас тамхи сурах гээд арагшаа эргээд харахад нүдний буланд Ө ын машин Д гийн машиныг гүйцэж түрүүлэх гээд явж байгаа харагдсан. Д гийн машины зөв талын гүйдэг хаалганы ойролцоо юм шүргэх шиг чимээ гарсан. Тэгээд нүдээ анисан чинь машин засмал дээр эргээд засмал замынхаа хойд талд уначихсан байсан. Намайг Д гийн машинаас гарч ирэхэд Н  засмал замын шуудуу руу уначихсан байсан. Б  машины хойд талд газар хэвтээд байсан. Би Н  дээр очоод хөдөлж болохнуу гэхэд хөлөө мэдрэхгүй байна гээд байсан. Би Н г тэврээд түргэн иртэл Н той хамт байсан. Түргэн ирээд Н , Б  хоёрыг аваад явсан. Би тэр хоёртой хамт эмнэлэг орсон...” /1хх-128-129/, гэрч *******ын “...2017 оны 03 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна би өөрийн эзэмшлийн 19-00 ӨВР улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Алион маркийн машинтай аймгаас морины шүтээн орох гээд ганцаараа 17 цаг өнгөрч явж байтал ногоон өнгийн машин нь засмал замыг голлоод миний явж байсан эгнээнд урсгал сөрөөд явж байсан. Тэгсэн хажуу талын шороон дээгүүр нь цагаан өнгийн жийп машин нь явж байхад ногоон өнгийн машин нь цагаан өнгийн машиныхаа урдуур нь огцом дараад орох шиг болсон. Цагаан өнгийн жийп машин нь засмал замын хойд тал руу дээшээ хараад унасан. Ногоон өнгийн машин нь засмал дээр миний харснаар 2-3 удаа өнхрөөд засмал замынхаа ертөнцийн зүгээр хойд тал руу унахдаа дотор сууж явсан эхлээд эмэгтэй хүн машины хойд талын шидэгдээд засмалынхаа шороон ирмэг дээр унасан. Эрэгтэй хүн машины хойд талын цонхоор мөн унасан. Би тэр хоёр машин их хурдтай өөдөөс ирж явсан тул замаа чөлөөлөөд зогссон байсан тул сайн харсан. Хоёр машин дээр очиход цагаан өнгийн машин нь Ланд крузер-100 маркийн машин байсан. Дотроос 5 залуу гарч ирсэн тэд нарын биеийн байдал гайгүй байсан. Ногоон өнгийн машин дээр очиход Делика маркийн машин байсан. Ногоон өнгийн машинаас шидэгдсэн нэг залуугийнх толгой нь хагарчихсан залууг хамт нэг залуу нь тэврээд сууж байсан. Цонхоор гарсан охин дээр очоод биеийн байдлыг асуухад доогуур гуя руу өвдөөд байна гэсэн. Би эмнэлэг цагдаад дуудлага өгчихөөд морины шүтээн рүү ажилтай байсан тул яваад өгсөн...” /1хх-130-131/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Б гийн  биед хүнд гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 110 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-146-147/, хохирогч Э.Н гийн  биед хүнд гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3864 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-164-165/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-1-5/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2558 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт /1хх-152/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2556 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт /1хх-158-159/, Техникийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /1хх-178/, Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 123 дугаартай дүгнэлт /1хх-185-187/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 2651 дугаартай дүгнэлт /1хх-164-198/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2652 дугаартай дүгнэлт /1хх-213-216/, Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 359 дугаартай дүгнэлт /3хх-200-202/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-154-160/, шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Т.Ө  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  жолоочийн согтуурал шалгасан  магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2558 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт /1хх-105,152 хуудас/, 

Шүүгдэгч Ж.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн  жолоочийн согтуурал шалгасан  магадлагаа, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2556 дугаартай химийн шинжээчийн дүгнэлтээр /1хх-106,158-159/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Санжаа овгийн Ж.Д , ******* овгийн Тогоонаймын Ө  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ж.Д г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т.Ө ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Т.Ө  нь урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн  2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгчийн ммэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарагдаж хэрэгсэхгүй болсон байна. шүүгдэгч Т.Ө ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг хуульчилсныг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Д  нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /2хх-13/ тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас  гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жилийн хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Хохирогч Э.Н , Г.Б  нарт учирсан гэх 113030315 төгрөгийн хохирол баримт хэрэгт авагджээ. Шүүх эдгээр нотлох баримтыг үнэлээд хохирогч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлээс 32390462 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 58639853 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 22000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож дараах байдлаар шийдвэрлэлээ.

Үүнд хохирогч Э.Н , Г.Б  нар нь эмчилгээ хийлгэсэн эм тарианы үнэ, эмнэлэг болон сувилалд хэвтэж эмчлүүлсний зардал болох 8959940 төгрөгийг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 8037690 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нотлох баримтын шаардлага хангаагүй 922250 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Хохирогч Э.Н  нь осолд орохоос өмнө Өвөрхангай аймгийн  Арвайхээр сумын “Түшиг дөлгөөн” өрхийн эрүүл мэндийн төвд хүний их эмчээр ажиллаж сард 670271 төгрөгийн цалин авдаг байсан болох нь түүний №А1100279 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /4хх-128/, хохирогчийн мэдүүлгээр,

Хохирогч Э.Н гийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 100 хувиар 24 сараар тогтоосон болох нь Өвөрхангай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0056372 дугаар шийдвэрийн хуулбараар,

Нийгмийн халамжийн тэтгэмжийг сард 140000 төгрөгөөр тогтоосон болох нь Э.Н гийн №0097575 дугаартай нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн     дэвтрийн хуулбараар,

Хохирогч Э.Н  нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Түшиг дөлгөөн өрхийн эрүүл мэндийн төвөөс хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжинд 2017 оны 06 дугаар сард 283560 төгрөг, 2017 оны 07 дугаар сард 226898 төгрөг, 2017 оны 08 дугаар сард 326096 төгрөг тус тус авсан болох нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Түшиг дөлгөөн” ӨЭМТ-ийн 2017 оны 6,7,8 сарын хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгосон жагсаалтаар тус тус тогтоогдож байна.

Иймд хохирогч Э.Н гийн 2017 оны 06 сараас хойших 24 сарын цалин болон нийгмийн халамжийн тэтгэмжийн зөрүү болох 14571081 төгрөгийн нэхэмжлэлээс 2017 оны 6-8 сарын цалин болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн зөрүү болох 1174306 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын цалин 670271 төгрөг, мөн 2017 оны 10 дугаар сараас 12 сарыг дуустал цалин болон нийгмийн халамжийн тэтгэмжийн зөрүү болох 1590813 төгрөг, нийт 3435390 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн 11135691 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Мөн хохирогч Э.Н , Г.Б  нарын 2017 оны 12 дугаар сараас хойшхи төлөгдөөгүй байгаа цалингийн зээлийн гэрээний үлдэгдэл болох 3088451 төгрөг, орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл болох 36332107 төгрөг, нийт 39420558 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 Хохирогч Э.Н , Г.Б  нар нь 2017 оны 08 дугаар сарын 01-нээс 1 жилийн хугацаатай, сарын 500000 төгрөгийн төлбөртэй, Улаанбаатар хотод эмчилгээ, сувилгаа хийлгэхээр байр түрээслэсний төлбөр 6000000 төгрөг, байрны 9-11 сарын төлбөр болох 83630 төгрөг, нийт 6083630 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд Улаанбаатар хот Баянгол дүүргийн 2-р хороо, 71А байрны 60 тоот байрыг түрээсэлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Н , Д.Нинжин нарын хооронд байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээгээр тогтоогдож байх тул хохирогч нарын нэхэмжлэлээс  2017 оны 08 дугаар сараас 12 сарыг дуусталх хугацааны түрээсийн төлбөр болох 2500000 төгрөг, байрны мөнгө болох 83630 төгрөг, нийт 2583630 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэгдэл болох 3500000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэлэлцэхгүй орхиж тус тус шийдвэрлэлээ.

Мөн хохирогч Э.Н  нь нөхөн сэргээх эмчилгээний хөдөлгөөний дасгалын тоног төхөөрөмж болох алхуулагч, өргөгч алхуулагч аппарат, өдөр тутамд зайлшгүй шаардлагатай жийдэг дугуй, угаалгын өрөөний урт богино бариул, цооролт хамгаалагч, усанд ордог сандал, ОО-ын тулгуур, хөлийн урт чиг суга таяг зэргийн үнэ болох нийт 30174000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хохирогч Э.Н гийн цаашдын эмчилгээ сувилгаанд нөхөн сэргээх хөдөлгөөний дасгалын автомат өргөгч алхуулагч аппарат, жийдэг дугуй, угаалгын өрөөний урт богино бариул, цооролт хамгаалагч, усанд ордог сандал, ОО-ын тулгуур, хөлийн урт чиг, суга таяг зэрэг нь  зайлшгүй шаардлагатай, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт эдгээрийн үнийг төлөхийг зөвшөөрсөн, мөн хохирогч Э.Н  нь “Рифтон бэйсэр” алхуулагчийн үнэ болох 13000000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурьдаж байна.

Хохирогч Э.Н гийн нэхэмжилсэн “Рифтон трам өргөгч ба алхуулагч” төхөөрөмж нь 16000000 төгрөгийн үнэтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан “Рехтус” ХХК-ийн нэхэмжлэхээр, жийдэг дугуй, угаалгын өрөөний урт богино бариул, цооролт хамгаалагч, усанд ордог сандал, ОО-ын тулгуур, хөлийн урт чиг, суга таяг зэрэг нь нийт 1174000 төгрөгийн үнэтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан “Очирт Тулга Трэйд” ХХК-ий 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэхээр тус тус тогтоогдож байх тул хохирогч Э.Н гийн 30174000 төгрөгийн нэхэмжлэлээс 17174000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 13000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Э.Н , Г.Б  нар нь эмчилгээ хийлгэхийн тулд иргэн С.Золзаяа, Б.Гаваахүү, Л.Лхагвадолгор нараас зээлж авсан нийт 9000000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан  2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.Золзаяагаас 4000000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Гаваахүүгээс 3500000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Л.Лхагвадолгороос 1500000 төгрөг зээлсэн зээлийн гэрээнүүдийг хянаж үзэхэд иргэн Ж.Оюун нь дээрх этгээдүүдтэй зээлийн гэрээ байгуулсан, иргэн Ж.Оюун нь энэ гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээд биш бөгөөд уг хохирлыг энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул хохирогч нарын нэхэмжилсэн 9000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч Э.Н , Г.Б  нар нь хоол хүнс, бензин шатахуун, утасны төлбөрт нийт 4831106 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 1159722 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, нотлох баримтын шаардлага хангаагүй 3661354 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж тус тус шийдвэрлэлээ.

Шүүхээс хохирогч нарын нэхэмжлэлээс 32390462 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч нараас 32390462 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу 16195231 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Д  нь хохирогч Г.Б д 1000000 төгрөг, хохирогч Э.Н д 8250000 төгрөг, шүүгдэгч Т.Ө  нь хохирогч Г.Б д 1000000 төгрөг, хохирогч Э.Н д 18280000 төгрөг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт /3хх-144, 145, 234, 235, 236, 237, 238, 4хх-138/, хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Ө ыг шүүхээс шийдвэрлэсэн 16195231 төгрөгийг хохирогч нарт төлсөн байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ж.Д гээс 6945231 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Н , Г.Б  нарт олгох нь зүйтэй.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлээд 2 дугаар хавтаст хэргийн 121-122, 124-146, 149-162,  165-185, 187-189, 191-222, 226-232, 234-238, 241, 243, 245, 3 дугаар хавтаст хэргийн 1-2, 4-5, 7-11, 13, 23-30, 32-40, 42-69, 73-75, 78, 82, 84-88, 90-93, 95-103, 107-116, 4 дүгээр хавтаст хэргийн 9-20, 22-24, 27-37,41-45, 47-4956-62,72-76, 79-85 дугаар уудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгч Т.Ө т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг,

Шүүгдэгч Ж.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүхээс шүүгдэгч Ж.Д д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Т.Ө т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нарт оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тэдэнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар

зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нарыг  бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Д гийн №1067281 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, ******* ӨВА улсын дугаартай “Делика” маркийн автомашины АЯ0152012 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ж.Д д, хэрэгт хурааж авсан ******* улсын дугаартай “Ланд круйзер-100” маркийн автомашины №00843219 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автомашины хөгжим 1 ширхгийг шүүгдэгч Т.Ө т буцаан олгож, шүүгдэгч Ж.Д гийн эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай “Делика” маркийн автомашин, шүүгдэгч Т.Ө ын эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай “Ланд круйзер-100” маркийн автомашиныг тус тус битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нарт буцаан олгож,

Шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Д  нь хохирогч Г.Б д 1000000 төгрөг, хохирогч Э.Н д 8250000 төгрөг, шүүгдэгч Т.Ө  нь хохирогч Г.Б д 1000000 төгрөг, хохирогч Э.Н д 18280000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Санжаа овгийн Ж.Д г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овгийн Т.Ө ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Ж.Д гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  зааснаар шүүгдэгч Т.Ө ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нарт оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ж.Д , Т.Ө  нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг тэдэнд үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нарыг бүртгэж, тэдний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Д гээс 6945231 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Н , Г.Б  нарт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Б , Э.Н  нарын нэхэмжлэлээс 58639853 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Б , Э.Н  нарын нэхэмжлэлээс 22000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Д  нь хохирогч Г.Б д 1000000 төгрөг, хохирогч Э.Н д 8250000 төгрөг, шүүгдэгч Т.Ө  нь хохирогч Г.Б д 1000000 төгрөг, хохирогч Э.Н д 18280000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол саналгүй гэсэн, хохирогч нар нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг болон хохирогч Э.Н  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Д гийн №1067281 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, ******* ӨВА улсын дугаартай “Делика” маркийн автомашины АЯ0152012 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Ж.Д д, хэрэгт хурааж авсан ******* улсын дугаартай “Ланд круйзер-100” маркийн автомашины №00843219 тээврийн хэрэгслийн гэрчилгээ, автомашины хөгжим 1 ширхгийг шүүгдэгч Т.Ө т буцаан олгож, шүүгдэгч Ж.Д гийн эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай “Делика” маркийн автомашин, шүүгдэгч Т.Ө ын эзэмшлийн ******* ӨВА улсын дугаартай “Ланд круйзер-100” маркийн автомашиныг тус тус битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нарт буцаан олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Д , Т.Ө  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ЦЭЦЭГЭЭ