| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2025/00053/И |
| Дугаар | 312/ШШ2025/00076 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 312/ШШ2025/00076
| 202******* оны 01 сарын 1 өдөр | Дугаар 12/ШШ202*******/000 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороонд байрлах Мобиком корпораци ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Илгээлт ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох
8,1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 12 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, 202 оны 12 дугаар сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ******* тоот гэрээ байгуулан ********************* дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y*******0 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1,02 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт , төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 1*******, төгрөг, нийт 8,1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилж байгаа 8,1 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 202******* оны 01 дүгээр сарын 2*******-нд 200,000 төгрөг, 202******* оны 02 дугаар сарын 2*******-нд 200,000 төгрөг, 202******* оны 0 дугаар сарын 2*******-нд 200,000 төгрөг, 202******* оны 0 дүгээр сарын 2*******-нд 200,000 төгрөг, 202******* оны 0******* дугаар сарын 2*******-нд 2,1 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь хариуцагч Д.*******гээс 8,1 төгрөг төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 202******* оны 01 дүгээр сарын 2*******-нд 200,000 төгрөг, 202******* оны 02 дугаар сарын 2*******-нд 200,000 төгрөг, 202******* оны 0 дугаар сарын 2*******-нд 200,000 төгрөг, 202******* оны 0 дүгээр сарын 2*******-нд 200,000 төгрөг, 202******* оны 0******* дугаар сарын 2*******-нд 2,1 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,************** төгрөгийн 12,28.******* төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 12,28.******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 8,1 төгрөгийг хариуцагч Д.******* төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .*******, ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,************** төгрөгийн 12,28.******* төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 12,28.******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ