Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2024/05821

 

 

 

 

 

2024 12 09

101/ШШ2024/05821

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********* дүүрэг, **-р хороо, ************** байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** дүүрэг, **-р хороо, **-р хороолол, ** байр ** тоотод оршин суух,*******ын******* /рд:**********/-д холбогдох,

764,501 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...********** манай компанид хүсэлт гаргаж, 2022 оны 02 сарын 21-ний******* тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээг байгуулж, зээлийн гэрээгээр 2023 оны 03 сарын 18-ны өдөр 1 удаа 450,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй нэг сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан байдаг. 2023 оны 04 сарын 19-ний өдрөөс зээлийн гэрээний үүргийг зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Х.Батсарнайгаас үндсэн зээлд 450,000 төгрөг, хүүд 264,724 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,777 төгрөг нийт 764,501 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 3-10-р тал.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч ***********д холбогдуулан үндсэн зээлд 450,000 төгрөг, хүүд 264,724 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 49,777 төгрөг, нийт 764,501 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг тусгай журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.

Хариуцагч ***********д шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 11 сарын 15-ны өдөр гардуулж өгсөн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т зааснаар 2024 оны 11 сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны чиглэлийг банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга,...зээлийн үйлчилгээ... гэжээ.

Нэхэмжлэгч банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд үүссэн харилцаа Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана.

******* ХХК 2022 оны 02 сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 2023 оны 03 сарын 18-ны өдөр 450,000 төгрөгийг ***********д 1 сарын хугацаатай, сарын 3.1 хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээл, зээлийн эрх нээх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-9/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

******* ХХК нь ***********гийн******* дугаарын утасны монпэй аппликэйшнээр дамжуулж 450,000 төгрөгийг Х.Батсарнайд олгосон боловч зээл, хүүгээ буцаан төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч хуваарийн дагуу төлснөө нотлоогүй. /хх-8/

Иргэний хуулийн 206 дугаар зүйл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2-т зааснаар зээлдэгч *********** үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэх буюу зээлээ хуваарийн дагуу төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч ******* ХХК нь үндсэн зээлд 450,000 төгрөг, хүүд 264,724 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 49,777 төгрөг, нийт 764,501 төгрөгийг хариуцагч ***********аас нэхэмжилсэн нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, Иргэний хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан 764,501 төгрөгт ногдох 22,898 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ***********аас 764,501 /долоон зуун жаран дөрвөн мянга таван зуун нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 22,898 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 10 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ