Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 311/ШШ2025/00057

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            ******* аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

             Хүсэлт гаргагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* ******* ******* тоотод оршин суух  ******* ******* овогт *******ийн  

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай  иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч Б., нарийн бичгийн дарга М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  “...Миний бие ******* овогтой 1987 оны 08 дугаар сард ******* аймгийн ийн т нээр ажилд орж тухайн байгууллагыг хувьчлагдах хүртэл /1997 оны 06 дугаар сард хувьчлагдсан/ тасралтгүй ажиллаж ирсэн. 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг хангаж байгаа бөгөөд тэтгэвэрт шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх явцад 1990 оныг худалдаа ийн газрын даргын тушаал аймгийн архивд шилжигдэн ирээгүй тул магадалгаа гаргах боломжгүй байна. 1990 онд материал ийн нь бүтэц зохион байгуулалтаа өөрчилж аймгийн аймгийн Худалдааны тай нэгдсэн бөгөөд тус байгууллагын бичиг баримт аймгийн архивын т ирээгүй байна. Иймд намайг  1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ийн т -нийн нээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн Худалдаа ийн т барааны нээр, 1992 оноос 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл ******* аймгийн ний т  нээр  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү  гэв.

 

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбар болон  гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Хүсэлт гаргагч Б. ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д “шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 133 дугаар  зүйлийн 133.1.1-д “эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооно” гэж,  мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “ эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” гэж, 135 дугаар зүйлийн 135.2.6-д “хүний ажиллаж байсан байдал” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

 

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад хуульд заасан үндэслэл журмаар авагдсан,  гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй байх тул тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэгч Б.ийн шүүхэд ирүүлсэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Б. нь 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн Техникийн Хангамжийн Удирдах т -нийн нээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн Худалдаа ийн т барааны нээр, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл ******* аймгийн ний Импекс компанид нээр  ажиллаж байсан болох нь түүний 1990 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нээлгэсэн 3 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт дэх  бичилт,

 

******* аймгийн  Архивын тасгийн  /хуулбар үнэн/ 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн ******* аймаг дахь Техник Хангамжийн Удирдах Газрын  даргын 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 54 дүгээр  ажилд томилох тухай  тушаалд “...*******ийн ийг 1987 оны 08 дугаар сарын 13-наас эхлэн томилон ажлуулсугай...” гэсэн,

 

        ******* аймгийн  Архивын тасгийн / хуулбар үнэн/ 2025 оны  01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн 1990 онд  Худалдаа ийн т барааны нээр ажиллаж байсан цалингийн тодорхойлолт,  тухайн онд авч байсан  цалин олгосон картын бичилт,

 

******* аймгийн Худалдаа Хангамжийн  Удирдах Газрын даргын 1992 оны  02 дугаар сарын 08-ны өдрийн  “Ажлаас чөлөөлж, ажилд томилсон тухай”  07 дугаар тушаалд “Авто -нийн эн *******ийн нарыг... үйлдвэрлэл ний компаний мэдэлд шилжүүлсүгэй...” гэсэн,

 

 Мөн ******* аймгийн Худалдаа Хангамжийн  Удирдах Газрын даргын 1995 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн  “ээлжийн амралт олгох тухай”  28 дугаар тушаал түүний  хавсралтын хуулбарууд,

 

******* аймгийн ний  Импекс компаний ерөнхий захирлын 1995 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр  “... хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс дуусгавар болгосугай...” гэсэн тушаал,  

 

******* аймгийн ийн хэлтсээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ТР-1/А/ маягт, уг баримтын 14-т “Аймгийн материал , 1987 он” гэсэн хэсэг,

 

  ******* аймгийн ний Импекс компани нь  “1992 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дуустал  үйл ажиллагаа явуулж, Нийгмийн даатгалын шимтгэл төлж  байсан нь үнэн болно” гэсэн   ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын тодорхойлолтоор болон нэхэмжлэгч Б.ийг  дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Л.ийн “...1988 онд ******* аймгийн материал ид намайг анх ажилд ороход  нь нээр ажилладаг байсан ...1998 он хүртэл Б.тэй хамт ажиллаж байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Ж.ын “...1989 онд ******* аймгийн ид ажилд ороход Б. гэдэг хүн ажиллаж байсан... ******* аймгийн материал хувьчлагдах хүртэл Б.тэй хамт ажиллаж байсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

 Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд нь  эргэлзээгүй хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэж  үнэлж,  хүсэлт гаргагчийн нэмэмжлэлийн шаардлагыг  давхар нотолсон  гэж үзлээ.

 

          Иймд нэхэмжлэгч Б.ийг 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ийн т -нийн нээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн Худалдаа ийн т барааны нээр, 1992 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс  1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл ******* аймгийн ний Импекс компанид  нээр  ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

           Нэхэмжлэгч  Б. нь  1995 оноос 2000 оныг дуустал ажилласан жил  тэтгэврийн даатгалын  шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь ******* амйгийн Нийгмийн даатгалын газрын 0901002617 дугаартай   архивын лавлагаа хэрэгт авагдсан болохыг дурдах зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

           

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *******ийн ийг 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ******* аймгийн ийн т -нийн нээр, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ******* аймгийн Худалдаа ийн т барааны нээр, 1992 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс  1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр  хүртэл ******* аймгийн ний Импекс компанид  нээр   ажиллаж байсан болохыг  тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Б. нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА