Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 318/ШШ2025/00075

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх би,  

Нэхэмжлэгч: СУИХ-ДУАйн,          

            Хариуцагч: Э.Дд холбогдох,    

Сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,008,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч СУИХ-ДУАйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Д нь тус академид 2017-2018 онд суралцсан бөгөөд сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,008,724 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй тул түүнээс гаргуулж өгч байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч  Э.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн нэхэмжилсэн 1,008,724 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөө 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч СУИХ-ДУАйн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Тус академиас 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 386 дугаар албан тоот нэхэмжлэлийн дагуу иргэн Э.Д сургалтын төлбөр 1,008,724 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар хүсэлт гаргасан тул хүлээн авч байна” гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж хэргийг хялбаршуулсаг журмаар шийдвэрлэх үндэслэлийг заажээ.

2. Нэхэмжлэгчийн “Сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,008,724 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг хариуцагч Э.Д нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн тул  хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  

Хариуцагч Э.Дгийн 1,008,724 төгрөгийг  2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулах саналыг нэхэмжлэгч СУИХ-ДУАйн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Уранчимэг хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч СУИХ-ДУАйн сургалтын төлбөрийн үлдэгдэл 1,008,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хүртэл төлж барагдуулахыг хариуцагч Э.Д хүлээн зөвшөөрсөн байна.

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

4. Хариуцагч Э.Д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

5. Нэхэмжлэгч СУИХ-ДУА нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар бууруулж, нэхэмжлэлийн үнийн дүн болох 1,008,724 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,759 төгрөгийн тал хувь 14,379.5 төгрөгийг хариуцагч Э.Дгаас гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2- дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч СУИХ-ДУАйн нэхэмжлэлийн шаардлага 1,008,724 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар хариуцагч Э.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 14,379.5 төгрөг гаргуулж, Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.            

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь тохиролцсон хугацаанд энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.    

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ГАНСҮХ