| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2110017200070 |
| Дугаар | 2023/ДШМ/512 |
| Огноо | 2023-05-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2023/ДШМ/512
О.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Л.Төгсжаргал,
шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч У.Батцэцэг,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, шүүгч И.Ганбат, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлээр О.Э-д холбогдох 2110 01720 0070 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
М овгийн О-н Э, ................, ял шийтгэлгүй, /РД: ............./;
О.Э нь цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож:
1. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Т.Х нь найз охин Номин-Эрдэнийг кино үйлдвэрт нэг өрөө байр түрээслэхээр боллоо 500.000 төгрөг шилжүүл” гэсний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны 59....87 дугаарын данснаас Хаан банкны 55....88 дугаарын данс руу “88...71 байрны урьдчилгаа” гэсэн утга бичиж шилжүүлсэн 500.000 төгрөгийг,
2. 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Л.Д нь өөрийн эзэмшдэг “Лхагвасүрэн Д...” гэсэн фейсбүүк хаягаас “Монгол Монгол” гэх фейсбүүк “хэрэглэгч байр“ гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 2 өрөө орон сууцыг 2.000.000 төгрөгийг урьдчилгаа төлж түрээслэхээр тохиролцож, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ....... тоот гэрээсээ өөрийн Хаан банкны эзэмшлийн 50.....7494 дугаарын данснаас Хаан банкны 56......88 дугаарын данс руу байр түрээс гэсэн утга бичиж шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг,
3. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.О нь “Гэрэл булган” гэсэн фейсбүүк хаягаас “Баянмонгол хороололд 1 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зар байршуулсны дагуу орон сууц түрээслэхээр тохиролцож урьдчилгаа 600.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны 59......5898 дугаарын данснаас Хас банкны 50........559 дугаартай дансанд “Отгоо байрны урьдчилгаа” гэсэн утга бичиж шилжүүлсэн 600.000 төгрөгийг,
4. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Э нь “Bu.. Erdene...” гэсэн фейсбүүк эзэмшигчээс “Жуковт 2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож сарын 500.000 төгрөгөөр 4 сарын урьдчилгаа төлж орон сууц түрээслэхээр тохиролцож, Увс аймгийн Баруун туруун суманд байхдаа өөрийн эзэмшлийн Төрийн банкны 105.....50 дугаарын данснаас Хас банкны 500.....59 дугаартай дансанд “bairnii tvrees Erdenebulgan” гэсэн утга бичиж шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг,
5. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.М нь фейсбүүк цахим сүлжээнд “зээл олгож 100.000 төгрөгийг урьдчилгаанд авна” гэсэн зарын дагуу Б.М гэх фейсбүүк хаягаасаа холбогдож Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ажил дээрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны 53..24 дугаарын данснаас Хаан банкны 55.....88 дугаарын данс руу 86...06 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
6. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Х нь “Бу.. Бу..” гэх фейсбүүк хэрэглэгчээр “цахим орчинд зээл олгож 100.000 төгрөгийн урьдчилгаанд авна” гэсэн зарын дагуу холбогдож 3.500.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Голомт банкны 110...94 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 99...80 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
7. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б П нь “Бука Булган” гэх фейсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна” гэсэн зарын дагуу холбогдож 7.500.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хас банкны 50.....245 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 86...39 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
8. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч С.Л нь “О.Э “гэсэн фейсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд хүүтэй мөнгө зээлдүүлнэ” гэсэн зар байршуулсны дагуу харилцаж 3.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож хадам дүү А.Д-г Өвөрхангай аймгийн Уянга суманд байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны 55......0722 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 99...32 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг,
9. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ш.М нь “Бука Булган” гэх фейсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд 3.8 хувийн хүүтэй 1-15 сая төгрөгийн зээл гаргана” гэсэн зарын дагуу холбогдож 1.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд 100.000 төгрөг шилжүүлэхээр тохиролцож Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо ..... тоотод оршин суух гэрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны 572...368 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 8......98 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
10. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.Ц нь “Бука Булган” гэх фэйсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100.000 төгрөг авна” гэсэн зарын дагуу холбогдож 3.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 5561363888 дугаарын данс руу шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
11. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Т.А нь “Бука Булган” гэх фэйсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100.000 төгрөг авна” гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 1.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны 563......017 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 88.....69 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
12. 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Т нь “Бука Булган” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд хүүтэй мөнгө зээлдүүлж урьдчилгаа 100.000 төгрөг авна гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 2.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байхдаа дүү Г.Ж-н эзэмшлийн Хаан банкны 58...144 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 94185647 гэсэн утга бичиж, шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
13. 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Ч.Ч нь “Бука Булган” гэх фейсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100.000 төгрөг авна” гэсэн зар байршуулсны дагуу зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бэлмонтэ 3” барилгад ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны 577..942 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 80......64 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
14. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Г.Э нь “Бука Булган” гэх фэйсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100.000 төгрөг авна” гэсэн зар байршуулсны дагуу 3.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож, найз Э.Э-г Орхон аймагт байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны 59......283 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 86.....59 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
15. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч П.Х “Булган Букаа” гэх фэйсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд фейсбүүкээр мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 2.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 07 минутад өөрийн эзэмшлийн Хаан банкны 52....20 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 95.....90 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
16. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч С.О нь “Бука Булган” гэх фейсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож 100.000 төгрөгийн урьдчилгаа авна” гэсэн зар байршуулсны дагуу О... С.. гэсэн фэйсбүүк хаягаар холбогдож 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 33 минутад Орхон аймагт байх ээж Ч.Ц-н эзэмшлийн Хаан банкны 50...576 дугаарын ганснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу шилжүүлсэн 100.000 төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 6.300.000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: О.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М овогт О-ны Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч О.Э-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-н 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож оногдуулсан ялаас 472 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч О.Э нь уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.Э-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, нэр бүхий хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Л.Төгсжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүх хэргийг хянан хэлэлцээд “прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Э-д холбогдох хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь, шүүгдэгч О.Э нь Өвөрхангай аймагт төрсөн эцэг Д.О-н хамт амьдарч байсан бөгөөд Улаанбаатар хотод оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, сүүлийн 1 жилийн хугацаанд буудалд амьдарч байсан, хоногоор тээврийн хэрэгсэл түрээсэлдэг болох нь гэрч Д.О, Д.Т нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд шүүгдэгч О.Э нь хууль бус орлогоо хэрхэн зарцуулж байснаа мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлдэг.
Шүүхээс шүүгдэгч О.Э нь “...гэмт хэргийг богино хугацаанд үйлдсэн, гэр бүлдээ зарцуулсан, амьжиргааны эх үүсвэр, эдийн засгийн эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүнчлэн бусдаас шилжүүлж авсан нийт 6.300.000 төгрөг нэг цаг хугацаанд төвлөрөөгүй байгаа нь амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэрийг болгосон гэж үзэх хангалттай нөхцөл болохгүй бөгөөд нөгөө талаас цахим бооцоот тоглоомд зарцуулсныг амьжиргааг залгуулсан гэж үзэхгүй, харин өөрийгөө зугаацуулсан нөхцөл байдал байна. ...” гэж дүгнэхдээ хэргийн бодит байдлаас зөрүүтэй дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Э-н үйлдсэн гэмт хэргийн арга нь түүний зан үйлийн хэвшил болж тогтсон болох нь гэмт хэргийг 5 сарын хугацаанд, 16 удаагийн давтамжтайгаар, нэг төрлийн аргаар тогтвортой үйлдсэн шинжээрээ тогтоогддог бөгөөд гэмт хэргийн улмаас олсон орлогоо өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулдаг, тодорхой оршин суух газаргүй учраас зочид буудалд мөнгө төлж хоног төөрүүлдэг, бооцоот тоглоом тоглох нь түүний хувьд амьдралын хэв маяг нь болсон, энэ хэв маягтаа зарцуулах мөнгийг амар хялбар аргаар олох зорилгоор гэмт хэрэг үйлддэг, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлого болох 6.300.000 төгрөг нь түүний 6 сарын хугацаанд амьдралын хэв шинжид нь хүрэлцэхүйц болох нь тогтоогдсон.
Шүүх О.Э-г гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогоо өөрийн зугаа цэнгэлд зарцуулсан гэж дүгнэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон О.Э-н тодорхой оршин суух орон байргүй учраас зочид буудалд амьдарч байсныг, өөртөө хоол хүнс, хувцас худалдан авсныг, ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй зэрэг үйл баримтуудыг үгүйсгэж, няцаасан нотлох баримтуудыг дурдалгүй, шүүгдэгч О.Э-н шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “бооцоот тоглоом тоглосон” гэх мэдүүлгийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь учир дутагдалтай байх ба хэргийн бодит байдлаас илт зөрүүтэй хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Учир нь амьдралын эх үүсвэр болсон гэдэгт өдөр тутмын ойр зуурын буюу идэх хоол, хонох газрын төлбөрийг олох зорилго гэж тодорхойлох нь учир дутагдалтай, эсрэгээрээ орлогын эх үүсвэр нь өөрийнхөө амьдралын хэв маягт зарцуулагдсанаар тодорхойлогдоно.
Харин амьдралын наад захын хэрэгцээгээ хангах зорилгоор Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжихээс өмнөх хуульд хөнгөрүүлэх нөхцөлд тооцдог байсан бөгөөд одоогийн хуульд зааснаар хөнгөрүүлэх боломжтой юм.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Шүүгдэгч О.Э-н өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын зүгээс О.Э-г мөрийтэй тоглоомыг удаан хугацаанд тоглож, амьдралын хэв маягаа болгосон гэж тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгч нь мөрдөн шалгах ажиллагаагаар шалгагдаж эхэлсэн үеэс дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдээгүй. Би анхан шатны шүүх хуралдаанд хэргийн зүйлчлэлийн талаар маргаж оролцсон. Учир нь, миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоороо гэр бүлийн гишүүдийн амьжиргааг залгуулаагүй. Шүүгдэгчийн данс руу аав нь мөнгө шилжүүлж амьжиргааг нь залгуулдаг байсан талаарх баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
О.Э нь цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож:
1. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Т.Х нь найз охин Номин-Эрдэнийг кино үйлдвэрт нэг өрөө байр түрээслэхээр боллоо 500.000 төгрөг шилжүүл” гэсний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны 59....87 дугаарын данснаас Хаан банкны 55....88 дугаарын данс руу “88...71 байрны урьдчилгаа” гэсэн утга бичиж шилжүүлсэн 500.000 төгрөгийг,
2. 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Л.Д нь өөрийн эзэмшдэг “Лхагвасүрэн Д...” гэсэн фейсбүүк хаягаас “Монгол Монгол” гэх фейсбүүк “хэрэглэгч байр“ гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 2 өрөө орон сууцыг 2.000.000 төгрөгийг урьдчилгаа төлж түрээслэхээр тохиролцож, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ....... тоот гэрээсээ өөрийн Хаан банкны эзэмшлийн 50.....7494 дугаарын данснаас Хаан банкны 56......88 дугаарын данс руу байр түрээс гэсэн утга бичиж шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг,
3. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Б.О нь “Гэрэл булган” гэсэн фейсбүүк хаягаас “Баянмонгол хороололд 1 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зар байршуулсны дагуу орон сууц түрээслэхээр тохиролцож урьдчилгаа 600.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ........... тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны 59......5898 дугаарын данснаас Хас банкны 50........559 дугаартай дансанд “Отгоо байрны урьдчилгаа” гэсэн утга бичиж шилжүүлсэн 600.000 төгрөгийг,
4. 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Э нь “Bu.. Erdene...” гэсэн фейсбүүк эзэмшигчээс “Жуковт 2 өрөө байр түрээсэлнэ” гэсэн зарын дагуу холбогдож сарын 500.000 төгрөгөөр 4 сарын урьдчилгаа төлж орон сууц түрээслэхээр тохиролцож, Увс аймгийн Баруун туруун суманд байхдаа өөрийн эзэмшлийн Төрийн банкны 105.....50 дугаарын данснаас Хас банкны 500.....59 дугаартай дансанд “bairnii tvrees Erdenebulgan” гэсэн утга бичиж шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг,
5. 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.М нь фейсбүүк цахим сүлжээнд “зээл олгож 100.000 төгрөгийг урьдчилгаанд авна” гэсэн зарын дагуу Б.М гэх фейсбүүк хаягаасаа холбогдож Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх ажил дээрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны 53..24 дугаарын данснаас Хаан банкны 55.....88 дугаарын данс руу 86...06 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
6. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Х нь “Бу.. Бу..” гэх фейсбүүк хэрэглэгчээр “цахим орчинд зээл олгож 100.000 төгрөгийн урьдчилгаанд авна” гэсэн зарын дагуу холбогдож 3.500.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Голомт банкны 110...94 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 99...80 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
7. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б П нь “Бука Булган” гэх фейсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100,000 төгрөг авна” гэсэн зарын дагуу холбогдож 7.500.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хас банкны 50.....245 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 86...39 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
8. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч С.Л нь “О.Э “гэсэн фейсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд хүүтэй мөнгө зээлдүүлнэ” гэсэн зар байршуулсны дагуу харилцаж 3.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож хадам дүү А.Д-г Өвөрхангай аймгийн Уянга суманд байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны 55......0722 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 99...32 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100,000 төгрөгийг,
9. 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ш.М нь “Бука Булган” гэх фейсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд 3.8 хувийн хүүтэй 1-15 сая төгрөгийн зээл гаргана” гэсэн зарын дагуу холбогдож 1.500.000 төгрөгийн зээлийн барьцаанд 100.000 төгрөг шилжүүлэхээр тохиролцож Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо ..... тоотод оршин суух гэрээсээ өөрийн эзэмшлийн Хаан банкны 572...368 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 8......98 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
10. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хохирогч А.Ц нь “Бука Булган” гэх фэйсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100.000 төгрөг авна” гэсэн зарын дагуу холбогдож 3.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байхдаа Хаан банкны 5561363888 дугаарын данс руу шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
11. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Т.А нь “Бука Булган” гэх фэйсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100.000 төгрөг авна” гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 1.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны 563......017 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 88.....69 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
12. 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Т нь “Бука Булган” гэх фейсбүүк хэрэглэгчээс цахим орчинд хүүтэй мөнгө зээлдүүлж урьдчилгаа 100.000 төгрөг авна гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 2.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож Хан-Уул дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт байхдаа дүү Г.Ж-н эзэмшлийн Хаан банкны 58...144 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 94185647 гэсэн утга бичиж, шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
13. 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Ч.Ч нь “Бука Булган” гэх фейсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100.000 төгрөг авна” гэсэн зар байршуулсны дагуу зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Бэлмонтэ 3” барилгад ажиллаж байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны 577..942 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 80......64 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
14. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хохирогч Г.Э нь “Бука Булган” гэх фэйсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож урьдчилгаанд 100.000 төгрөг авна” гэсэн зар байршуулсны дагуу 3.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож, найз Э.Э-г Орхон аймагт байхад нь түүний эзэмшлийн Хаан банкны 59......283 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 86.....59 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
15. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч П.Х “Булган Букаа” гэх фэйсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд фейсбүүкээр мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулсны дагуу холбогдож 2.000.000 төгрөгийн зээлийн урьдчилгаанд 100.000 төгрөг төлөхөөр тохиролцож, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 07 минутад өөрийн эзэмшлийн Хаан банкны 52....20 дугаарын данснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 95.....90 гэсэн утга бичиж шилжүүлсэн 100.000 төгрөгийг,
16. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч С.О нь “Бука Булган” гэх фейсбүүк хэрэглэгчээс “цахим орчинд зээл олгож 100.000 төгрөгийн урьдчилгаа авна” гэсэн зар байршуулсны дагуу О... С.. гэсэн фэйсбүүк хаягаар холбогдож 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цаг 33 минутад Орхон аймагт байх ээж Ч.Ц-н эзэмшлийн Хаан банкны 50...576 дугаарын ганснаас Хаан банкны 5561363888 дугаарын данс руу шилжүүлсэн 100.000 төгрөгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр нийт 6.300.000 төгрөгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Т.Х-н “... найз охин Н надад “Фэйсбүүк дээр кино үйлдвэрт 1 өрөө байр сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлнэ гэж байна” гэж чатаар надад хэлсэн. ... Тэгээр манай найз охин тэр хүнтэй чаталж байгаад байр түрээслэхээр боллоо гээд над руу Э гэх нэртэй Хаан банкны данс явуулахаар нь би өөрийн данснаас 500.000 төгрөг шилжүүлсэн. ... нөгөө байр түрээслүүлнэ гээд байсан хүн манай найз охины фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан. ...” /1 хх 72/,
хохирогч Л.Д-н “... Би өөрийн “Лхагвасүрэн Д...” гэсэн фэйсбүүк хаягаас байр түрээсэлнэ гэх зарын дагуу “нэг өрөө байр түрээс худалдаа гэсэн хаяг руу орж Монгол Монгол гэсэн нэртэй хаяг руу орж чатлан, 2 өрөө байр түрээслэхээр болж 5561363888 гэсэн Хаан банкны данс руу нийт 2.000.000 төгрөгийг гэртээ байхдаа өөрийн гар утсаараа интернэт банк ашиглаж шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа мөнгийг чинь хүлээн авсан маргааш өглөө ОСМО худалдааны төв дээр ирээд залгаарай гэхээр би маргааш нь надтай холбоо барьж байсан 88263231 гэсэн дугаар руу хэд хэдэн удаа залгахад холбогдохгүй байсан. ...” /1 хх 11-12/,
хохирогч Б.О-н “... “Баянмонгол хороололд 1 өрөө байр түрээслэнэ” гэх зарын дагуу холбогдон Хас банкны 500...59 дугаарын дансанд 600.000 төгрөг шилжүүлэн залилуулсан. 3 сарын түрээс нь 2.400.000 төгрөг гэж ярьсан тэгээд урьдчилгаа 600.000 төгрөг шилжүүл гэж хэлэхээр нь шилжүүлсэн. ...” /3 хх 76/,
хохирогч Б.Э-н “... Жуковт хоёр өрөө байр удаан хугацаагаар түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр фейсбүүк чатаар холбогдсон. Тухайн хүн байраа “сарын 500.000 төгрөгөөр төлөлттэй, 4 сарын төлбөр аваад түрээслүүлнэ” гэж хэлсэн. Надад байраа үзүүлэх боломжгүй байна, хөдөө явчихсан байна, олон хүмүүс холбогдоод байгаа учраас та урьдчилгаагаа шилжүүлбэл зараа устгаад танд байраа түрээслүүлэх болно гэж хэлсэн. ... Мөнгө шилжүүлснээс хойш чат бичихээр хариу бичихгүй, утас руу нь залгахаар авахгүй байсан. ...” /2 хх 46/,
хохирогч Б.М-н “...Би 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд ажил дээрээ байхдаа өөрийн Б.М гэх хаягаасаа “зээл олгож 100.000 урьдчилгаа олгоно” гэх зарын дагуу нэг хүнтэй холбогдсон юм. Тэгтэл тухайн хүн өөрийн дансны дугаарыг өгөөд “энэ данс руу 100.000 төгрөг урьдчилгаа шилжүүлээд 30 минут орчмын дараа зээл орно” гэж хэлсний дагуу тухайн хүний өгсөн 5561363888 дугаарын Хаан банкны данс руу 100.000 төгрөгийг шилжүүлтэл намайг нэг их удалгүй блок хийсэн. ...” /1 хх 175/,
хохирогч Б.Х-н “... Би 2021 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цагийн орчимд өөрийн Б.Х гэх хаягаас фейсбүүкт байрлах “Зээл гаргана” гэх бүлэгт байх нэг зарын дагуу Бука Булгаа гэх нэртэй шувууны зурагтай хаягтай хүнтэй холбогдсон юм. Тухайн хүн нь “Зээл олгож 100.000 төгрөгийн урьдчилгаа авна” гэх зар тавьсан байсан ба чатаар харилцаж байхад “Манайх хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгаа юм, 3.500.000 төгрөгийн зээл авахын тулд 100.000 төгрөгийн урьдчилгаа хийх шаардлагатай болно” гэхээр нь ... түүний өгсөн данс руу өөрийн дансаар “99...80 1105...94” гэх утгыг тавин шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлэхэд тухайн хүн нь О.Э гэх нэртэй харагдаж байсан. ...” /1 хх 121/,
хохирогч Б.П-н “... Би зарын дагуу холбогдоход “таны авах зээлийн хэмжээнээс хамаарч та урьдчилгаа өгөөд гаргуулан авах боломжтой” гэж хэлсэн. Би 7.500.000 төгрөгийн зээл гаргуулан авахад хэдэн төгрөг төлөх юм гэж асуухад урьдчилгаа 100.000 төгрөг болно гэж хэлсэн. ... Мөн зээлийн гэрээ онлайнаар шууд хийнэ гэж хэлсэн. Би тэр даруйд нь зөвшөөрч Хас банкны 500...45 тоот данснаас Хаан банкны 5561363888 тоот данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн даруйдаа холбогдоход 2-3 минут болно гэж хэлсэн. Би 2-3 минутын дараа “Букаа Булган” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй дахин холбогдох гэхэд холбогдохгүй байсан. ...” /1 хх 212/,
хохирогч С.Л-н “... Фэйсбүүк цахим хуудаст “О.Э” нэртэй хаягаас “хүүтэй мөнгө зээлдүүлнэ” гэсэн утгатай зар байршуулсан байсан юм. Би зарын дагуу холбогдоход “таны авах зээлийн хэмжээнээс хамаарч та урьдчилгаа өгөөд гаргуулан авах боломжтой” гэж хэлсэн. Би 3.000.000 төгрөгийн зээл авахаар тохиролцон, 100.000 төгрөг Хаан банкны дансанд байршуулна гэж хэлсэн. ... Би өөрийн төрсөн дүүгийн эхнэр А.Д-тай холбогдож Хаан банкны 55...22 тоот данснаас өгсөн данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Би 2-3 минутын дараа “О.Э” гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгчтэй дахин холбогдох гэсэн боловч болохгүй байсан. ...” /2 хх 16/,
хохирогч Ш.М-н “. ... Фэйсбүүк дээрээс “Булган Букаа” гэх хаягаас “3.8 хувийн хүүтэй 1-15 сая төгрөгийн зээл гаргана” гэсэн зарын дагуу хувь чатаар холбогдсон. Тэгэхэд зээл гарах боломжтой иргэний үнэмлэхээ урд, хойд талаас нь зургийг дараад чатаар явуулсан. Тэгээд Хаан банкны 5561363888 дугаарын данс руу барьцаа гэж 100.000 төгрөгийг байршуул гэхээр нь шилжүүлсэн. Шилжүүлэг хийж дуусаад чатаар холбогдоход 10-15 минут хүлээгээрэй гэж хэлээд чатаа блок хийгээд алга болсон. ...” /3 хх 19/,
хохирогч А.Ц-н: “... Фэйсбүүк хаягаас зээл өгнө гэх группэд байсан “Букаа Булган” гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчийн “зээл олгож урьдчилгаанд 100.000 төгрөг авна” гэх зарын дагуу холбогдоход “Манайх Хас хэлхээ гэх нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгаа юм. Та 3.000.000 төгрөгийн зээл авахын тулд 100.000 урьдчилгаа өгөх шаардлагатай” гэхэд нь зөвшөөрч тухайн хүний өгсөн данс руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөө сэрээд харсан чинь намайг блок хийсэн байсан. ...” /1 хх 230/,
хохирогч Т.А-н: “... “Зээл олгоно” гэх бүлгэмд Бука Булган гэх нэртэй фэйсбүүк хаягтай хүн “Зээл олгож, урьдчилгаанд 100.000 төгрөг авна” гэх зар байсан. Би түүний дагуу холбогдоход “Би ямар нэгэн байгууллагад харьяалагддаггүй хувиараа хүнд мөнгө зээлүүлдэг. 1.000.000 төгрөгийн зээл авахын тулд 100.000 төгрөгийн урьдчилгаа өгнө” гэхээр нь надад тавьсан нөхцөл нь таалагдаад Хаан банкны 5561363888 дугаарын данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1 хх 103/,
хохирогч Б.Т-с: “... Би зарын дагуу холбогдоход таны авах зээлийн хэмжээнээс хамаарч та урьдчилгаа өгөөд гаргуулан авах боломжтой гэж хэлсэн. 2.000.000 төгрөгийн зээл авахаар тохиролцсон. “Букаа Булган” гэх нэртэй фэйсбүүк хаягаас та урьдчилгаа 100.000 төгрөг Хаан банкны 5561363888 тоот дансанд байршуулна гэж хэлсэн. Би тэр даруй зөвшөөрч өөрийн эхнэр Г.Алтанзулын төрсөн дүү Г.Жавзандуламтай холбогдож Хаан банкны 58...44 тоот данснаас Хаан банкны 5561363888 тоот данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1 хх 139/,
хохирогч Ч.Ч-н: “... Би 2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой ажил тарж байх үеэр өөрийн Ч.Ч гэх хаягаараа фейсбүүкт байж байсан юм. Тэгэхэд зээл өгнө гэх группэд байрлах зээл олгож 100.000 төгрөгийн урьдчилгаа авна гэх зарын дагуу Бука Булган гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцахад ... надад тавьсан болзол нь боломжийн санагдаад тухайн хүний өгсөн данс руу өөрийн дансаараа 100.000 төгрөгийн урьдчилгаагаа шилжүүлээд байж байтал намайг фэйсбүүк хаягаараа блоклчихсон юм. ...” /1 хх 193/,
хохирогч Г.Э-н: “... Би Э Э гэх хаягаараа фэйсбүүк ороод байж байтал “Зээл олгоно” гэх группэд байсан “Букаа Булган” гэх хаягтай хүн “Зээл олгож, 100.000 төгрөгийн урьдчилгаа олгоно” гэсэн байхаар нь чатаар холбогдсон. ... Тэр хүний өгсөн 5561363888 дугаарын данс нь О.Э гэдэг нэртэй хүний данс байна гэж найз надад хэлж байсан. ...” /1 хх 248/,
хохирогч П.Х-н: “... Фэйсбүүкээр “мөнгө зээлүүлнэ” гэсэн зарын дагуу “Булган Букаа” гэсэн хаягтай хүн рүү 88:::31 дугаарын утсаар залгаж холбогдоход нэг эрэгтэй хүн ... за танд 2.000.000 төгрөгийн зээл гарах боломжтой гээд Хаан банкны 5561363888 дугаартай данс явуулаад “энэ данс руу 100.000 төгрөг хийхэд зээлийн хүсэлт чинь баталгаажна” гэхээр нь итгээд өөрийн Хаан банкны дансны 52...720 дугаартай данснаас 100.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд “мөнгөө шилжүүллээ” гэж хэлэхэд “10 минут хүлээж бай, тэгээд мөнгө чинь орно шүү” гэхээр нь “за” гээд хүлээж байгаад эргээд ороод шалгатал намайг фэйсбүүкээр блок хийсэн байсан. ...” /2 хх 97-98/,
хохирогч С.О-н “... Өөрийн ашигладаг О С гэх нэртэй фэйсбүүк хаягаараа байж байтал “Зээл өгнө” гэх группэд Бука Булган гэх нэртэй хэрэглэгч “Зээл олгож, 100.000 төгрөгийн урьдчилгаа авна” гэх зарын дагуу холбогдож харилцсан юм. Тэгэхэд тухайн хүн “ Манайх зээл гаргадаг Банк бус санхүүгийн байгууллагатай хамтардаг 30-40 минутын дараа таны зээл олгогдоно” гэж хэлэхээр нь тухайн үедээ итгээд мөн миний дансанд урьдчилгаанд ... 100,000 төгрөгийг шилжүүлсэн юм. ...” /1 хх 157/,
шүүгдэгч О.Э-н Хаан банкны 5561363888 дугаартай депозит дансны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд хохирогч нарын мөнгө шилжүүлсэн гүйлгээний хуулга /2 хх 151-181/,
шүүгдэгч О.Э-н Хас банкны 5001129559 тоот данс, Төрийн банкны 1052...50 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 82-83/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба прокуророос О.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Прокурор Л.Төгсжаргалаас “...Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн эсэргүүцэл бичсэнийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжийн хууль зүйн ойлголт нь залилах гэмт хэргийг удаан хугацаанд, олон удаагийн давтамжтайгаар үйлдэж, уг гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгийг хэрхэн зарцуулсан байдал буюу өөрийн амьдрах хэрэгцээ шаардлагаа хангаж, гэр бүлийнхээ амьжиргааг залгуулсан байдал зэргийг хамааруулан ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч О.Э нь нийт 16 удаа буюу олон удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн байх боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нарт нийт 6.300.000 төгрөгийн хохирол учирсан хохирлын хэмжээ, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хэрхэн зарцуулсан байдал, түүний гэр бүлийн зүгээс түүний амьжиргаанд зориулж мөнгө шилжүүлж байсан зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд түүний дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болсон гэх шинжийг хангаагүй байна гэж үзэв.
Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэлт хийж, О.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/171 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Л.Төгсжаргалын бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ М.АЛДАР