| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00009/И |
| Дугаар | 103/ШШ2025/00109 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2025/00109
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 103/ШШ2025/00109 | Улаанбаатар хот |
2025 02 05 103/ШШ2025/00109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: 19. оны . дугаар сарын .-ний өдөр ******* ******* ******* суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, .. дүгээр байрны ... тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* ажиллаж байсан байдлаа болон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтүүдийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь улсад ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтүүдийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн иргэн ******* миний бие өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрч тэтгэврээ тогтоолгох матөриалуудаа бүрдүүлж өгтөл миний бичиг баримтуудад зөрчил гарч Нийгмийн даатгалын байгууллагаас шууд тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэж үзсэн. Учир нь миний бие 1983 оны 06 дугаар сард Техник мэргэжлийн сургууль төгсөөд өөрийн төрсөн ******* ******* ******* суманд 1983.07.06-ны өдрөөс "Шинэ-Эхлэлт нэгдлийн үйлдвэрийн туслах ажилчнаар ажиллаж байгаад 1984.06.08-ны өдөр цэрэгт татагдсан. Ингээд цэргийн албаа хааж дуусгаад 1987.12.23-ны өдөр ******* сумынхаа шуудангийн *******оор ажилд орж 1991.03.16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Гэтэл тухайн үеийн миний хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн ажилтан нь миний овгийг Цэвэгмид гэж бичихдээ засвар хийсэн, 1984.06.08-ны өдөр цэргийн албанд татагдахад ажиллаж байсан ажлаас минь чөлөөлсөн тухай тушаал байхгүй зөвхөн хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийсэн, 1987.12.23-ны өдөр ажилд томилсон болон 1991.03.16-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалууд дээр миний овгийг Цэгмэд гэж бичсэн зэрэг зөрчлүүд гарсан болно. Тухайн үед миний овог Цэвэгмид хэвээрээ байсан бөгөөд ямар нэгэн анкет болон биеийн байцаалтыг авах үед овгоо хэлэхээр өөрсдийн сонсголоор Цэгмэд гээд биччихсэн байдаг байсан. Цэргийн албанд татагдан очсон үед ч энэ байдал давтагдаж сүүлд лавлагаа авахад миний овог Цэвэгмид гэж гарч ирж байгаа мөртлөө /Цэгмэд/ гэж давхар гарах жишээтэй. Энэхүү нөхцөл байдлын улмаас миний биө өндөр насны тэтгэвэрт гарахад ажилласан байдал дутуу бодогдох нөхцөл байдал үүсэж зөрүү гараад байгаа тул Цэвэгмид овогтой Батмөнх намайг ******* ******* ******* сумын Шинэ эхлэл нэгдлийн үйлдвэрийн туслах ажилчнаар 1983.07.06-ны өдрөөс 1984.06.08-ны өдрийг хүртэл, мөн ******* сумын шуудангийн *******оор 1987.12.23-ны өдрөөс 1991.03.16-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож, мөнхүү ажилласан байдлыг тодорхойлж буй баримтууд болох ******* аймаг дахь Тээврийг удирдах газрын даргын 1987.12.23-ны өдрийн 170, 1991.03.16-ны өдрийн 35 дугаарт тушаалуудын, мөн 1983.06.30-ны өдөр олгогдсон №027349 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэвэгмид овогтой Батмөнх миний бие мөн болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын лавлагаа, Үндэсний төв архивын лавлагаа, БНМАУ-ын Тээврийн яамны харъяа ******* аймаг дахь Тээврийн удирдах газрын даргын 170, 36 дугаартай ажилд авах тухай тушаалын хуулбар, ******* ******* ******* сумын Шинэ эхлэлт нэгдлийн даргын 10 дугаартай тушаалын хуулбар, фото зураг, төрөл садангийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүхээс Ц.******* хүсэлтээр , , нараас гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас ХААТР-21, ХААТР-1 маягтуудыг нотлох баримтаар шаардан гаргуулсан байна.
Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх *******ийн шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байсан байдлаа болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.******* нь 1964 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн бөгөөд тэрээр 61 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
2.Хүсэлт гаргагч *******ийн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Цэвэгмид гэх нэр засвартай, улсад ажиллаж байсан үйл баримтын талаар тэмдэглэгдсэн байгаа боловч, түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал холбогдох байгууллагаас бүрэн гүйцэд гарч ирээгүй, зарим бичиг баримтууд дээр овогийг Цэгмэд, Цэвэгмид гэж 2 янзаар бичсэн болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******өд үүсэж байх ба тухайн үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.
3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн юм гэжээ.
4.******* нь 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ******* ******* ******* сумын Шинэ эхлэлт нэгдэлд туслах ажилчнаар, 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ******* сумын шуудангийн *******оор ажиллаж байсан болох нь, 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170, 1991 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай БНМАУ-ын Тээврийн яамны харъяа ******* аймаг дахь Тээврийн удирдах газрын даргын тушаалуудад бичигдсэн Цэгмид гэх овог нь Цэвэгмид болох нь, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 027349 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Цэвэгмид овогтой Батмөнх болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
а/.Батлан хамгаалах төв архивын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9007 дугаартай лавлагаанд: Цэвэгмид /Цэгмэд/-ийн Батмөнх БХЯ-ны сайдын 1984.05.02-ны өдрийн н/216 дугаар тушаалаар ******* аймгаас 1984.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /205/ дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.20-ны өдөр 559283 дугаар цэргийн батлахтай халагдсан гэжээ. /хх-ийн 7 дугаар тал/
б/.БНМАУ-ын Тээврийн яамны харьяа ******* аймаг дахь Тээврийн удирдах газрын даргын 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар тушаалд: Цэгмэд овогтой Батмөнхийг ******* сумын бригадын шуудангийн *******оор ажиллуулсугай гэжээ. /хх-ийн 8 дугаар тал/
в/.БНМАУ-ын Тээврийн яамны харьяа ******* аймаг дахь Тээврийн удирдах газрын даргын 1991 оны 08 сарын 16-ны өдрийн 36 дугаар тушаалаар *******ийг 03 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас нь чөлөөлөв гэжээ. /хх-ийн 9 дүгээр тал/
г/.******* ******* ******* сумын Шинэ эхлэлт нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн *******ийг ажилд авсан тушаалыг нөхөн гаргах тухай тушаалд: *******ийг 1983 оны 07 дугаар сарын 06-наас нэгдлийн туслах үйлдвэрт ажиллуулсан тушаалыг нөхөн гаргасанд тооцсугай гэжээ. /хх-ийн 10 дугаар тал/
д/.******* ******* Дэлгэрцогт суманд 1988 онд болсон сумдын ******* нарын зөвлөгөөнөөр авахуулсан гэх гэрэл зураг /хх-ийн 11 дүгээр тал/
е/.1983.06.30-ны өдөр нээлгэсэн 027349 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт: Нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчнаар 1983.07.06-наас авч ажиллуулав, хугацаат цэргийн албанд татагдах болсон тул 1984.06.20-ноос ажлаас чөлөөлөв, ******* сумын шуудангийн *******оор 1987.12.25-ны өдрөөс ажиллуулав, бригадын шуудан хүргэх ажил нэгдэлд шилжсэн тул 1991.01.01-ний өдрөөс ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгдсэн байх бөгөөд овог Цэвэгмид гэсэн бичилт засвартай байсан зэргийг шүүх хуралдаанд эх хувиар нь шинжлэн судалсан.
ё./Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1А, ХААТР-21/А/ маягтад: овог Цэвэгмид, нэр Батмөнх, төрсөн газар: Дорноговь аймаг, Чойр, төрсөн он сар өдөр: 1964.12.24, регистрийн дугаар: ЗН64122414, мэргэжил: ******* гэж бүртгэгджээ. /хх-ийн 21-23 дугаар тал/
ж/.******* ******* төрсний бүртгэлийн лавлагаанд: 1964.12.21-нд төрсөн, эцэг Мядагийн Цэвэгмид, эх Намсрайн Отгон, ХААТР-1А баримтад эцэг Мядагийн Цэвэгмид, эх Намсрайн Отгон гэжээ. /хх-ийн 15-16, 21, 34 дүгээр тал/
з/.Гэрч ы шүүхэд өгсөн: Миний бие ******* ******* ******* сумын Шинэ-эхлэлт нэгдэлд 1987-1990 он хүртэл мужаанаар ажиллаж байсан. Батмөнх нь нэгдэлд 1987-1991 он хүртэл *******оор ажилласан. 1983 онд цэргийн алба хааж ирээд нэгдэлдээ эргэж ороод 1991 он буюу нэгдэл тартал л ажиллаж байсан.Хэрэгт авагдсан энэ зураг 1988 онд ******* сумын мал эмнэлгийн байрны үүдэнд авахуулсан зураг байна. Зурагт доод эгнээний баруун гар талаас 2 дахь хүн нь Батмөнх байна, дээд эгнээнд Бат-Өлзий, Төмөрсүх, Цэвэл-Очир, Өнөр, Наранхишиг, Бадам, Батцоож, доод эгнээний зүүн гар талаас Бээжин, Батсуурь, Төмөр-Очир, Өлзийбаатар, Зоригтсайхан, Наранхүү, Ганбат нарын авахуулсан зураг байна. Эдгээр хүмүүс нь нэгдлийн ******* нар юм гэсэн мэдүүлэг,
и/.Гэрч ийн шүүхэд өгсөн: Миний бие ******* ******* *******эх сумын Шинэ эхлэлт нэгдэлд 1967-1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Батмөнхийг 1987-1991 он хүртэл холбоонд шуудангийн *******оор ажиллаж байсныг сайн мэдэж байна. Учир нь хөдөө малчин айл өрхүүдээд сонин, захидал хүргэж өгдөг байсан юм. Энэ зураг манай ******* сум нэгдэлд ажиллаж байсан сумын ******* нарын авахуулсан зураг байна. Оныг нь сайн мэдэхгүй. Зурагт доод эгнээний баруун гар талаас 2 дахь хүн нь Батмөнх байна, ******* Бээжин, Батсуурь, Төмөр-Очир,Отгон, Наранхүү, Батмөнх, Жаргалсайхан, Төмөрсүх, Бадам нарын авахуулсан зураг байна гэсэн мэдүүлэг.
5/.Хүсэлт гаргагч ******* Батмөнхтэй холбоотой дээрх бичгийн баримтуудаас харахад Цэвэгмид гэх нэрийг бичиг баримт гаргахдаа эрх бүхий этгээд өөрийн дуудлагаар Цэгмэд гэж бичсэн байх гэсэн хүсэлт гаргагчийн тайлбар үндэслэлтэй байх ба ******* Батмөнх, Цэгмэдийн Батмөнхтэй холбоотой баримтууд нь хоорондоо ижил утгатай агуулгатай, баримтууд дээр бичигдсэн төрсөн он сар өдөр, регистрийн дугаар, эцэг эхийн нэр, эрхэлж байсан ажил албан тушаал, хугацаа зэрэг нь адил, зөрүүгүй байна. Иймд түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг үндэслэн хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар БНМАУ-ын Тээврийн яамны харъяа ******* аймаг дахь Тээврийн удирдах газрын 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170, 1991 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаартай даргын тушаалуудад бичигдсэн Цэгмид овогтой Батмөнх нь Цэвэгмид овогтой Батмөнх мөн болохыг, 1983 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 027349 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Цэвэгмид овогтой Батмөнх мөн болохыг, ******* овгийн ******* Батмөнх нь ******* ******* ******* сумын Шинэ эхлэлт нэгдэлд 1983 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл туслах ажилчнаар, ******* сумын бригадын шуудангийн *******оор 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Хэрэгт эх хувиар ирүүлсэн 027349 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц хүсэлт гаргагч *******өд баримт үйлдэн буцаан олгохыг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ