Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/00059

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/00059

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг дэнжийн ******* тоотод оршин суух, ******* овогт ******* /РД:, утас:/-т холбогдох,

 

21,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ЭТСББ ХХК-ийн захирал Б.тай эртний танил бөгөөд түүнд удаа дараа хэрэгцээтэй мөнгийг нь зээлдүүлж байсан. Б. нь тендерт орох гээд урьдчилгаа мөнгөний хэрэгтэй гээд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр түүний Хасбанк дахь тоот дансанд 3,000,000 төгрөг, мөн 10 дугаар сарын 09-ний өдөр дээрх дансанд 7,450,000 төгрөгийг тус тус мөнгө зээлддэг танил нэг сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдэн авч шилжүүлсэн. Үүнээс хойш зээл хүүд нэг ч төгрөг буцааж төлөөгүй. Энэ хугацаанд ломбардын хүү өсөж би хүнд байдалд орсон. Арга буюу хүсэлт гаргаж 2021 оны 12 дугаар сарын 31-нээс хүү тооцохыг зогсоолгосон. Б.ын 2022 оны 02 дугаар сарын 22-нд үлдсэн зээл 10,550,000 төгрөг, хүүнд 10,550,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сар гэхэд төлж барагдуулах бичиг өг гэхэд өөрийн биеэр уг бичгийг гаргаж өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгөө төлөхгүй намайг хохироосоор байна. Иймд Б.аас 21,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 15,000,000 төгрөг гаргуулахаар, 15,000,000 төгрөгийг Б. хүлээн зөвшөөрч, уг мөнгөнөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг авав. Үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.аас 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж Б.аас 15,000,000 төгрөг гаргуулахаар, хариуцагч Б. нь 15,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгөнөөс 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл сар бүр 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийн 131,475 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 131,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******гийн хариуцагч Б.аас 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигч 12,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийн 131,475 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамж 131,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ