Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 646

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр би Багахангай дүүргийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Багахангай дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох ““Баганхангай ДҮҮРГийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Багахангай дүүргийн Ардчилсан намаас Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшсэн Х.Б*******, Б.Э*******, Б.Э*******, Л.Г*******, С.Э*******, Б.Г*******, Б.А*******, Д.Ж*******, Б.Э, Б.Ц, Б.А, Б.О, П.Г, З.Ц, Н.Э, Ц.Ө, З.Янарыг нэр дэвшигчээр бүртгэхийг Багахангай дүүргийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга П.Х******* шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Багахангай дүүргийн Ардчилсан намаас 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулж, Багахангай дүүргийн Ардчилсан намаас Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшсэн Х.Б*******, Б.Э*******, Б.Э*******, Л.Г*******, С.Э*******, Б.Г*******, Б.А*******, Д.Ж*******, Б.Э, Б.Ц, Б.А, Б.О, П.Г, З.Ц, Н.Э, Ц.Ө, З.Янарыг нэр дэвшигчээр бүртгэхийг Багахангай дүүргийн сонгуулийн хороонд даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул нэхэмжлэлийг хавсралт материалын хамт буцаан өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Багахангай дүүргийн Ардчилсан намаас Багахангай дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан “Баганхангай Дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Багахангай дүүргийн Ардчилсан намаас Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшсэн Х.Б*******, Б.Э*******, Б.Э*******, Л.Г*******, С.Э*******, Б.Г*******, Б.А*******, Д.Ж*******, Б.Э, Б.Ц, Б.А, Б.О, П.Г, З.Ц, Н.Э, Ц.Ө, З.Янарыг нэр дэвшигчээр бүртгэхийг Багахангай дүүргийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч  нь нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлт гаргажээ.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан Багахангай дүүргийн Ардчилсан нам нь  “Баганхангай дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Багахангай дүүргийн Ардчилсан намаас Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшсэн Х.Б*******, Б.Э*******, Б.Э*******, Л.Г*******, С.Э*******, Б.Г*******, Б.А*******, Д.Ж*******, Б.Э, Б.Ц, Б.А, Б.О, П.Г, З.Ц, Н.Э, Ц.Ө, З.Янарыг нэр дэвшигчээр бүртгэхийг Багахангай дүүргийн сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий Багахангай дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                  А.НАСАНДЭЛГЭР