Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 303/ШШ2025/00093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ******* овогт *******ын *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1968 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн бөгөөд 57 настай, Галуут суманд мал маллаж амьдардаг. Би тэтгэвэрт гарах гээд нийгмийн даатгалын улсын байцаагч дээр очиход намайг 1983-1988 онд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн болно. Иймд Баянхонгор аймгийн архивын тасгаас лавлагаа авахад 1985-1986 онуудад нотлох баримт гарсан бөгөөд 1983-1984 , 1987-1988 онуудад надтай холбоотой нотлох баримт гараагүй болно. Өөрөөр хэлбэл миний ажилд орсон болон ажлаас гарсан тушаал олдоогүй зөвхөн надтай холбоотой 1985 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол нотлох баримтаар гарсан болно. Мөн миний бие тус нэгдэлд малчнаар ажиллаж байгаад БХЯ-ны сайдын 1988 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн н\524 дүгээр тушаалаар Баянхонгор аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 223 дугаар ангид алба хааж, Батлах хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдсан болно. Би сургуульд суралцаагүй 15 настайгаасаа хойш нэгдэлд малчнаар ажилд орж хонь хариулдаг байж байгаад цэрэгт явсан тул ******* овгийн *******ын ******* намайг 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.Миний бие 1969 онд Баянхонгор аймгийн Баянбулаг суманд төрсөн. Одоо 55 настай. Малчнаар тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1985 оны 7 дугаар сараас 1987 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Социализмын зам нэгдлийн нэгдэлд малчнаар, 1989 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сар хүртэл Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Худалдаа бэлтгэлийн ангид агентаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1056 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тогтоол, хавсралт, 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16 дугаар Нэгдлийн зөвлөлийн тэгүүлэгчдийн 18 дугаар хурлын протокол, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар зөвлөмжийн хуудас, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар 14-ний өдрийн ******* дугаар хугацаат цэргийн албан хаасан лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13/37 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч С.*******ы ХААТР-1, ХААТР-21А маягтын хуулбарууд, гэрч В.Тогоочийн мэдүүлэг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч С.*******ы 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: С.******* нь 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар  ажиллаж байсан болох нь хөрөнгө зарлага болгох тухай Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар тогтоол, хавсралт, хуралд оролцсон тухай 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 16 дугаар Нэгдлийн зөвлөлийн тэгүүлэгчдийн 18 дугаар хурлын протокол, С.*******г 1984 онд ажиллаж эхэлсэн талаар дурдсан 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 1747 дугаар бүртгэл, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч С.*******ы 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Мөн хүсэлт гаргагч С.*******ы талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 1747 дугаар бүртгэлд: овог, нэр-******* овогтой *******, ажилладаг байгууллага-Коммунимзмын төлөө нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1984 он, оршдог сум-Галуут сум гэж тэмдэглэжээ.

6. Иймд хүсэлт гаргагч С.*******ы 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч С.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ын *******ы 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 4 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА