Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/553

 

      2023         05           25                                         2023/ДШМ/553

Г.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Г.Н,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1905 04807 1303 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Г-ын Н, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан;

Г.Н нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 27-1151 тоотод “Хууль сахиулахын Их сургуульд хүүхдийг нь оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг бий болгон хохирогч М.Дэмбэрэлсүрэнг төөрөгдөлд оруулж, 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Урт цагаан орчим “Хүү болох Э.Улсболдыг нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Б.Наранчимэгийг төөрөгдөлд оруулж, Хаан банкны 5270442057 дугаартай дансаар 460.000 төгрөг, 5058424664 дугаартай дансаар 500.000 төгрөг, нийт 960.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, “Алтан жолоо” группийн гадна “Захирлын жолоочоор ажилд авна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Л.Амгаланг төөрөгдөлд оруулж, 7.480.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багт амьдардаг Жалы гэх бөө хүнд үзүүлж үр, хүүхэдтэй болгож өгнө” хэмээн хуурч, сүсэг бишрэлийг далимдуулах замаар, мөн “түрээсийн орон сууцанд хамруулна, жолооны үнэмлэхийн ангилал даруулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Ж.Янжмааг төөрөгдөлд оруулж, 27.604.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. “Гэр бүлээр нь “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө, түрээсийн орон сууцанд хамруулна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Мөнхбатыг төөрөгдөлд оруулж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний амын 5-528 тоотоос 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэн С.Ундармаагийн Хаан банкан дахь 5334023591 дугаарын дансаар дамжуулан 2.200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэн И.Дуламсүрэнгийн Хаан банк дахь 5329032489 дугаарын дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.Ууганжаргалын Хаан банк дахь 5001308712 дугаарын дансаар дамжуулан 2.500.000 төгрөг, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Сансарын тунелийн зүүн талд байрлах Хаан банкнаас иргэн Ч.Мөнх-Эрдэнийн 5013124663 дугаартай дансаар дамжуулан 5.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний амын 5-528 тоотоос 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэн И.Дуламсүрэнгийн Хаан банкан дахь 5329032489 дугаарын дансаар дамжуулан 1.600.000 төгрөг, нийт 16.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцаа мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Мөнх-Эрдэнийг төөрөгдөлд оруулж, 7.690.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.Хишигдоржийг төөрөгдөлд оруулж, иргэн Г.Мөнхжингийн Хаан банк дахь 5420349413 дугаарын дансаар дамжуулан 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5.740.000 төгрөг, нийт 8.740.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай, Олон Улсын жолооны үнэмлэх гаргаж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч У.Тэлмүүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн Г.Мөнхжолоогийн Хаан банк дахь 5420349413 дугаарын дансаар дамжуулан 550.000 төгрөг, нийт 8.761.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2019 оны 12 дугаар сарын 30-ын өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элит” хотхоны 14 дүгээр байрны 32 тоотод “Бэрэн” группэд ерөнхий захирлын жолоочоор ажилд авна, барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй” гэж зар байршуулж хохирогч Б.Нямбадрахыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 8.200.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,

10. “Үнэгүй.мн” сайтад “...барьцаатай жолооч ажилд авна. Хангамж сайн, орон сууцаар хангана” гэсэн зарж тавьж, зохиомол байдлыг зоруудаар бий болгох замаар хохирогч Р.Оргилыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлах Хаан банкны салбараас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Г.Мөнхжингоо гэх хүний Хаан банкан дахь 5420349413 тоот дансаар дамжуулан 8.190.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Саппорагийн үйлчилгээний төвийн автобусны буудлын баруун хойд талд байрлах Хаан банкны урд талын автомашины ил зогсоол дээр “түрээсийн байранд оруулж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч С.Батчулууныг төөрөгдөлд оруулж, 6.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

12. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Элит” хотхоны А блок 13 давхрын 32 тоотод “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч С.Батзоригийг төөрөгдөлд оруулж 3.000 ам.доллар буюу 8.207.640 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

13. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр “Захирлын жолоочоор ажилд авна, барьцааны мөнгө байршуулах шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Батжаргалыг төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, “Макс молл” худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Г.Мөнхжолоогийн 5420349413 дугаарын дансаар дамжуулан 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Гантулгыг алтны уурхайн захирлын жолоочоор ажилд орлуулж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 1.272.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 19-ний өдрийн хооронд Хаан банкны 5062161914, 5131082682, 5077439769 тоот дансуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

15. 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Алтны уурхайд ажилд оруулна, мэргэшсэн үнэмлэх авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч З.Лхамыг төөрөгдөлд оруулж, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16 дугаар гудамжны 310 тоотоос мобайл банкаар шилжүүлсэн 770.000 төгрөгийг залилсан,

16. “Үнэгүй.мн” сайтад ажилд оруулна гэсэн зар байршуулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Батнасанг “Алтны уурхайд захирлын жолоочоор ажилд авна, Мэргэшсэн жолоочийн ангилал даруулна, хувцасны мөнгө шилжүүлэх шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэн А.Отгонбаярын Хаан банкан дахь 5131082682 дугаарын дансаар дамжуулан 280.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэн О.Бархасбаярын Хаан банкан дахь 5077439769 дугаарын дансаар дамжуулан 91.500 төгрөг, нийт 371.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

17. “Үнэгүй.мн” сайтад “Уурхайд жолооч авна” гэсэн зар байршуулж, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар тус зарын дагуу 94652876 дугаарт холбогдсон хохирогч Д.Тогтохбаатарт “Захирлын жолоочоор авна, В ангиллын мэргэшсэн үнэмлэхтэй байх ёстой” гэж итгүүлэн, улмаар 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 58-16 тоотод байхад нь Хаан банкны 5030337920 дугаартай иргэн О.Бархасбаярын эзэмшлийн данс руу 280.000 төгрөг, Хаан банкны 5131082682 дугаартай иргэн А.Отгонбаярын эзэмшлийн данс руу 84.000 төгрөг тус тус шилжүүлэн авч залилан, бусдад нийт 364.000 төгрөгийн хохирол учруулсан,

18. 2020 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 4 дүгээр сарын 8-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Сүхтөмөрийг “Өөрийг нь болон хүүхдийг нь захирлын жолоочоор ажилд авна, мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 8.650.000 төгрөгийг Хаан банкны 5077439769, 549561777 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

19. “Алтны уурхайн захирлын жолоочоор ажилд авна, В, С ангиллын мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргуулна. Ажлын хувцасны мөнгө төлөх хэрэгтэй” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогч Ч.Мэндбаярыг төөрөгдөлд оруулан 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 7 буудлын АТМ-ээс шилжүүлсэн 350.000 төгрөг, Улсын их дэлгүүрийн авто зогсоол дээр бэлнээр өгсөн 192.000 төгрөгийг залилж, нийт 542.000 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эрхэт” худалдааны төвд “51-78 УНР” улсын дугаартай “Тоёота хариер” маркийн тээврийн хэрэгсэл худалдана” хэмээн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Б.Гэрэлчулууныг төөрөгдөлд оруулж, иргэн О.Бархасбаярын Хаан банкан дахь 5077439769 дугаарын дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

21. 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хилл сайд” хотхоны 9а байрны 111 тоотод хохирогч Т.Батбуянд өөрийгөө Цолмон гэж танилцуулан “Оюутолгой компанид орчуулагч хийдэг манай компани хэдэн акталсан ланд 200 маркийн автомашинууд байгаа, би тэрийг худалдан авч зарах гэж байгаа” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 3.860.000 төгрөгийг бэлнээр, 224.000 төгрөгийн үнэ бүхий “Оппо А3” загварын гар утсыг залилан авч, нийт 4.084.000 төгрөгийн хохирол учруулсан,

22. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 7 дугаар сарын 18-наас 21-ний өдрийн хооронд “Хөвсгөлийн бөөгөөр салсан нөхрийг нь гэрт нь авч ирүүлнэ” хэмээн хуурч, сүсэг бишрэлийг далимдуулан, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд орлуулан хохирогч Ц.Баяртунгалагаас нийт 650.000 төгрөг, 650.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг монетон бөгж, “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө хэмээн 350.000 төгрөгийг тус тус залилан авч, түүнд нийт 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

23. Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Энхтөгсийг “Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө, Хувцасны мөнгө шилжүүлэх шаардлагатай” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Т.Батбуянгийн Хаан банкан дахь 5077407602 дугаарын дансаар дамжуулан 640.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 296.000 төгрөг, нийт 936.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

24. “Үнэгүй.мн” зарын сайт дээр “алтны уурхайн захирлын жолооч ажилд авна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон хохирогч С.Дэлгэрбаярыг “В, С” ангиллын мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн мөнгө болох 770.000 төгрөг төлөх шаардлагатай гэж хуурч, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Булгийн 19-264 тоотоос 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 100.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 400.000 төгрөгийг О.Бархасбаярын Хаан банк дахь 5077439776 дугаарын дансаар шилжүүлэн авч, нийт 500.000 төгрөг залилан авсан,

25. 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 6-ны өдрийн хооронд цахим орчинд “ажилд авна” гэсэн хуурамч зар байршуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.Анхбаярыг ажилд авах гэж буй дүр үзүүлэн төөрөгдөлд оруулж, бусдын Хаан банкны дансаар нийт 735.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

26. 2020 оны 11 дүгээр сарын 8-наас 9-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсэлж байсан байрны эзэн болох иргэн С.Наранчимэгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Содон Бөмбөгөр” худалдааны төвд байхад нь “шинэ машин авсан, даатгал хийх гэсэн мөнгө хэрэгтэй байна, зээлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж, 1.050.000 төгрөгийг шилжүүлэн залилан авсан,

27. “Үнэгүй.мн” зарын сайт дээр “Даргын жолооч ажилд оруулна” гэсэн зар байршуулж, бодит байдлыг нуух замаар цахим хэрэгсэл ашиглан бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар зарын дагуу холбогдсон хохирогч Б.Насанбатаас 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тэнгэр плаза” худалдааны төвийн “Худалдаа хөгжлийн банк”-аас Думаагийн Эрдэнэчулуун эзэмшигчтэй Худалдаа хөгжлийн банкны 456129052 дугаарын дансруу жолооны С ангилал даруулахын тулд 220.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 180.000 төгрөг, нийт 400.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

28. “1.800.000 төгрөгийн цалинтай захирлын жолооч ажилд авна” гэсэн зарыг Б.Түвшинтөгсөөр “Үнэгүй.мн” сайтад байршуулан зарын дагуу холбогдсон хохирогч Г.Азбилэгийг “ажилд оруулж өгнө” гэж хуурч, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ажлын хувцас захиалахад 395.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр жолооны ангилал даруулахад 140.000 төгрөг хэрэг болно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Азбилэгийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас шилжүүлсэн 535.000 төгрөгийг залилан авсан,

29. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Тэлмүүн хотхоны 605 дугаар байрны 31 тоотод “өөрийгөө нутгийнх нь Должин гэдэг хүний хүүхэд, үзмэрч” гэж итгүүлэн “охин Лхагваад чинь засал, ном хийж одоо болох шүүх хурлаас суллуулж өгнө, эд зүйлс нь хэрэгтэй байна” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.Намдагийн эзэмшлийн алтан сүйжин ээмэг, алтан бөгж, ноолууран пальто, түрийтэй гутал зэрэг эд зүйлсийг залилан авч, нийт 2.619.200 төгрөгийн хохирол учруулсан,

30. 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Үнэгүй.мн” цахим сайтад “байр түрээслэнэ” гэх зарыг байршуулж, улмаар хохирогч Л.Сүх-Эрдэнэд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны 143 тоот байрыг түрээслэнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж  2.000.000 төгрөг авч залилсан,

31.  2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Үнэгүй.мн” цахим сайтад “байр түрээслэнэ” гэж зар байршуулж, улмаар хохирогч А.Ундрамд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 11 дүгээр байрны 143 тоотыг байрыг түрээслэнэ гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж  3.100.000 төгрөг авч залилсан,

32. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр цахим орчинд “Үнэгүй.мн” сайтад “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 11 дүгээр байрны 14 тоотыг түрээслүүлнэ” гэх утга бүхий зар байршуулж, иргэн Ц.Нямжавтай 88861682 дугаарын утсаар холбогдож, нэг сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөг, 3 сараар түрээсээ авч нэг сарын барьцаатай гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчоос 2.000.000 төгрөг бэлнээр авч залилсан,

33. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 4-25 тоотод 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Б.Гантулгын эзэмшлийн 7725 УАК улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “найзаасаа мөнгө зээлээд аваад ирье” гэж хуурч мэхлэн авч залилан хохирогч Б.Гантулгад 10.790.000 төгрөгийн хохирол учруулсан,

34. Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 32-48 тоот гэрээсээ “Үнэгүй.мн” сайтад “жолооч ажилд авна” гэж зар байршуулан Г.Нямсүхийг залгаж ярихад нь “2 хүн жолоочоор ажилд авна, жолооны В, С ангилал даруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд нийтдээ 510.000 төгрөгийг Хаан банкны 5039068049 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдын эд хөрөнгийг залилсан,

35. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, 68 дугаар цэцэрлэгийн орчимд ”өөрийгөө Боловсрол соёл шинжлэх ухааны яамны шагнал хариуцсан мэргэжилтэн Март гэж танилцуулж, Засгийн газрын шагнал болох Алтан гадас одонгоор шагнагдах болсон тул батламжийн мөнгө шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Б.Отгонтуяаг төөрөгдөлд оруулж 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр  Хаан банкин дахь иргэн Б.Бямбадоржийн эзэмшлийн 5094455146 дугаарын дансаар 480.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

36. 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.Раднааг Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байх гэртээ байхад нь “танай эхнэр чинь гавьяат эмч болсон, гавьяатын үнэмлэхийн мөнгө шилжүүлэх хэрэгтэй” гэх зохиомол байдлыг зориуд бий болгож, хохирогч Б.Раднааг төөрөгдөлд оруулж 380.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

37. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 4-92 дугаар байрны гаднаас 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр С.Золзаяагийн эзэмшлийн 96-80 УАХ улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг өдрийн 50.000 төгрөгөөр түрээслэе” хэмээн бодит байдлыг нуух замаар хуурч бусдад худалдан борлуулж, хохирогч С.Золзаяад 13.230.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

38. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан “Үнэгүй.мн” сайтад “Тоёота Акуа” машин зарна” гэж зар байршуулсаны дагуу холбогдсон Б.Мөнх-Алдарт иргэн С.Золзаяагаас түрээслэсэн түүний эзэмшлийн 9890 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч 11.180.000 төгрөгийг 5039068049 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан буюу нийт 38 хохирогчийн 194.781.340 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овгийн Г-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 9 /ес/ жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан өмнө Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 6 сар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Г.Нд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 9 жил 6 сараар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 9 жил 6 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нын цагдан хоригдсон 656 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм хорын хохиролд нийт 162.097.340 /зуун жаран хоёр сая ерэн долоон мянга гурван зуун дөчин/ төгрөгийг шүүгдэгч Г.Наас гаргуулан хохирогч Ж.Янжмаад /РС90083001/ 27.604.000 төгрөг, Б.Мөнх-Эрдэнэд /АГ87070515/ 6.590.000 төгрөг, Б.Гэрэлчулуунд /ИИ83093063/ 10.000.000 төгрөг, Б.Батжаргалд /ВВ83112016/ 3.900.000 төгрөг, Л.Амгаланд /ЗЮ76051914/ 7.480.000 төгрөг, М.Дэмбэрэлсүрэнд /ТЕ70091561/ 3.000.000 төгрөг, Х.Мөнхбатад /ЕП73032606/ 16.300.000 төгрөг, Ц.Хишигдоржид /НН90121213/ 7.640.000 төгрөг, С.Батзоригт /УД82082573/ 7.107.640 төгрөг, У.Тэлмүүнд /УШ90102016/ 7.661.000 төгрөг, З.Лхамд /НЮ83010367/ 770.000 төгрөг, Ч.Мэндбаярт /АЮ68051999/ 542.000 төгрөг, С.Батчулуунд /ЕП77081213/ 6.500.000 төгрөг, Б.Наранчимэгт /УХ68062982/ 960.000 төгрөг, Б.Нямбадрахад /ПИ84122912/ 7.100.000 төгрөг, Г.Гантулгад /РЮ76100973/ 1.272.000 төгрөг, Р.Оргилд /ХЕ75043075/ 7.090.000 төгрөг, Ц.Батнасанд /НГ87051476/ 3.715.000 төгрөг, Н.Сүхтөмөрт /ИЙ67062917/ 8.650.000 төгрөг, Д.Тогтохбаатарт /ИР78012010/ 364.000 төгрөг, Т.Батбуянд /ЧК77031771/ 3.860.000 төгрөг, Ц.Баяртунгалагт /ЖЯ78071204/ 1.300.000 төгрөг, Ц.Энхтөгсөд /ХК84062017/ 936.000 төгрөг, С.Дэлгэрбаярт /НЭ41102314/ 500.000 төгрөг, Б.Анхбаярт /КЮ80051972/ 735.000 төгрөг, С.Наранчимэгт /ИР59021002/ 1.050.000 төгрөг, Б.Насанбатад /УХ90051271/ 400.000 төгрөг, Г.Азбилэгт /АЗ84042512/ 535.000 төгрөг, Ц.Намдагт /ЙЛ44031400/ 2.619.200 төгрөг, Ц.Нямжавд /РУ92020217/ 2.000.000 төгрөг, Л.Сүх-Эрдэнэд /МБ93102916/ 2.000.000 төгрөг, А.Ундрахад /ЕЮ88010708/ 3.100.000 төгрөг, Б.Гантулгад /АК83071513/ 10.790.000 төгрөг, Б.Раднаад /ЦБ72020972/ 380.000 төгрөг, Г.Нямсүхэд /ИЮ94103038/ 510.000 төгрөг, Б.Отгонтуяад /АЮ72060487/ 480.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Гэрэлт-Одод /ПЮ85012773/ 10.200.000 төгрөгийг тус тус олгож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг миний бие ямар ч маргах зүйлгүйгээр бүхэлд нь бүрэн хүлээн зөвшөөрч байна. Учир нь миний бие үйлдсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшин харамсаж, хохирогч нараас мөн улсын яллагчаас болон Монгол Улсын шүүх байгууллагаас чин сэтгэлээсээ уучлал, өршөөл гуйж байна. Миний бие хохирогч нарыг хуурч мэхлээд зогсохгүй хүнд итгэх итгэлийг нь хулгайлж, сэтгэлийн гүн шарх эдлүүлж, амьдрал ахуйд нь ихээхэн хор хохирол учруулснаа ойлгон ухамсарлаж, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэхийн хамт ахин дахин уучлал гуйх ёстой гэдгээ зүрх сэтгэлээрээ мэдэрч сууна. Би цагдан хорих 407 дугаар ангид очоод хамгийн үнэлгээ сайтай, цалин өндөр ажлыг өөрийгөө 100 хувь дайчлан хийж хохирол төлбөрөө барагдуулж эхлэх ба сургалтанд хамрагдаж сонирхсон мэргэжлээ эзэмшээд өөрийн алдаа дутагдлыг ахин давтахгүй байж, нийгэмд хор хөнөөлгүй иргэн болж төлөвшин амьдрах чин хүсэлтэй байна. Өнөөдөр би 34 настай хүний нүдээр эргэн харахад нөхөж баршгүй алдаа гаргасан миний хувьд амьдрал дэндүү богинохон санагдаж байна. Ганцхан олдох амьдралд хүн шиг амьдарч, гэр бүлээ бадраан эх хүний жаргалыг эдэлж, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, үнэн цагаанаар амьдрах хүсэл мөрөөдөл эрхгүй надад төрж байна. Би өөрт оногдсон ялыг эдэлж дуусгаад, үлдсэн хохирлоо бүрэн төлж барагдуулан дахин хэнийг ч хохироохгүй гэдгээ чин сэтгэлээсээ амлан ахин дахин уучлал хүсч байна. Та бүхэн миний цаашид амьдрах хүсэл эрмэлзэл болон гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж, надад оногдуулсан биеэр эдлэх ялаас хасч өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. Би цагдан хорих 407 дугаар ангид хоригдож байх хугацаандаа хамгийн өндөр цалинтай ажлыг хийж хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг багасгаж хаалттай дэглэмийг хэвээр үлдээж өгнө үү. Учир нь хаалттай дэглэмтэй хорих ангид илүү цагаар ажиллах боломжтой бөгөөд ажлын байр хүртээмжтэй учраас өндөр цалин авах боломжтой. Учир нь надаас болж хохирсон хүмүүст бага хэмжээний ч болтугай илүү хохирол төлөхийг хүсэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хаалттай дэглэмийг хэвээр үлдээж өгнө үү. Би шүүхээс ногдуулсан ялыг эдэлж дууссаны дараа амьдралаа шинээр эхэлж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй болохоо амлаж байна. Би хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулна.” гэв.

            Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс 10 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан боловч шүүхээс шүүгдэгч Г.Нын үйлдсэн гэмт хэргийн шинж чанар учруулсан хохирол, хохирогч нарын хохирлыг төлсөн хэмжээ зэргийг харгалзан түүнд 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Н нь “шүүхээс оногдуулсан ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэж санал гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Г.Нын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Н нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд “хүүхдийг нь сургуульд оруулж өгнө, ажилд оруулж өгнө, жолоочоор ажилд авна, бөө хүнд үзүүлж хүүхэдтэй болгож өгнө, байр түрээслүүлнэ, машин түрээслэнэ” хэмээн бусдыг цахим орчинд болон бодит байдлаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч, нийт 38 хохирогчид 194.781.340 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Янжмаа /1хх 39/, Б.Мөнх-Эрдэнэ /1хх 178/, Б.Гэрэлчулуун /1хх 203-205/, Б.Батжаргал /2хх 39-40/, Л.Амгалан /2хх 93-94/, М.Дэмбэрэлсүрэн /2хх 247-248/, Х.Мөнхбат /3хх 40-43/, Ц.Хишигдорж /3хх 118-120/, С.Батзориг /3хх 157-158/, У.Тэлмүүн /3хх 202-204/, З.Лхам /3хх 241-242/, Ч.Мэндбаяр /4хх 82/, С.Батчулуун /4хх 131/, Б.Наранчимэг /4хх 182-187, 188-189/, Б.Нямбадрах /4хх 232-233/, Г.Гантулга /4хх 13-14/, Р.Оргил /5хх 75-76/, Ц.Батнасан /5хх 135-136/, Н.Сүхтөмөр /5хх 78-79/, Д.Тогтохбаатар /7хх 14/, Т.Батбуян /6хх 114-115/, Ц.Баяртунгалаг /6хх 144-146/, Ц.Энхтөгс /6хх 204-205/, С.Дэлгэрбаяр /7хх 7-8/, Б.Анхбаяр /7хх 49-50/, С.Наранчимэг /7хх 79-81/, Б.Насанбат /8хх 226/, Г.Азбилэг /9хх 22/, Ц.Намдаг /10хх 23/, Ц.Нямжав /10хх 97/, Л.Сүх-Эрдэнэ /10хх 146/, А.Ундрах /10хх 181/, Б.Гантулга /11хх 22/, Б.Раднаа /12хх 48-49/, Г.Нямсүх /12хх 93/, Б.Отгонтуяа /12хх 151/, С.Золзаяа /11хх 156/, Б.Мөнх-Алдар /10хх 218-219/ нарын мэдүүлгүүд, хохирогч М.Дэмбэрэлсүрэнгийн Хаан банкан дахь 5015018686 дугаартай дансны хуулга /4хх 11-14/, хохирогч Б.Наранчимэгийн 5058424664 тоот Хаан банкны дансруу мөнгө шилжүүлсэн баримт, хохирогч Л.Амгалангийн Хаан банкан дахь 5005700557 дугаартай дансны хуулга /2хх 67-69/, хохирогч Ж.Янжмаа, гэрч М.Дамдин, Ц.Батсүх, Ц.Цэцэгмаа нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 21-31, 69-92/, хохирогч Х.Мөнхбатын Хаан банкан дахь 5013036662 дугаартай дансны хуулга /3хх 45-46/, хохирогч Ц.Хишигдоржийн Хаан банкан дахь 5082022159 дугаарын дансны хуулга /3хх 112/, Г.Мөнхжингоогийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 92-95/, хохирогч С.Батчулууны эзэмшлийн Хаан банкны 5019423373 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 126/, хохирогч Г.Гантулгаас гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн хуулбарууд /5хх 7/, иргэн О.Бархасбаярын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 12-35/, А.Отгонбаярын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /7хх 40-43/, хохирогч Б.Гэрэлчулууны Хаан банкны 5107002478 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 234/, хохирогч Ц.Баяртунгалагийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 158/, хохирогч Ц.Энхтөгсийн Хаан банкны 5029315978 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 185/, хохирогч С.Дэлгэрбаярын Хаан банкны 5721691978 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 245-250/, хохирогч Б.Анхбаярын Хаан банкны 5034570690 дугаартай, Голомт банкны 1505003030 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /7хх 40-41/, хохирогч Б.Насанбатын “2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны 456129052 тоот данс руу 180,000 төгрөг шилжүүлсэн орлогын ордер /7хх 5/, хохирогч Г.Азбилэгийн Хаан банкны дансны хуулга /9хх 53/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.Ныг “залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын агуулга, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

 Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Г.Нын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хугацаанд үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч, нийт 38 хохирогчид 194.781.340 төгрөгийн хохирол учруулсан нь залилах гэмт хэргийн шинжид хамаарч байна.

Шүүгдэгч Г.Нын дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэргийн замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл хамаарал бүхий харилцаатай хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл ашиг олох зорилготой бусад үйлчилгээ, үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Түүнчлэн энэ шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ шүүгдэгч Г.Нын хувьд тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.Н “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Нын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Нын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.Н нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны энэ өдрийг хүртэл 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/416 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 /долоо/ жил хорих ял шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч Г.Нд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 жил 6 сараар тогтоосугай.” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 7 жил 6 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Нын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                               Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ