Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 303/ШШ2025/00095

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* ******* овогт *******гийн *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Ж.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1970 Баянхонгор аймгийн Бууцагаан сумынд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр зөвлөмжийн хуудас, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1178 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1177 дугаар мал тооллогын мэдээллийн лавлагаа, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 08/3640 дугаар хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлгийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Ж.*******ын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч Ж.******* нь 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь илгээлтийн эздийг ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тушаал, хавсралт, 1985-1988 онуудад авч байсан цалинг бичиж тэмдэглэсэн 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Иймд хүсэлт гаргагч Ж.*******ын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* овогт *******гийн *******ын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА