Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 312/Шш2025/00266

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

 

Нэхэмжлэгч: ***********-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***********-д холбогдох 684,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********** нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай компанитай МБГ-0210/21 тоот Тар утас төхеерөмж, зээлээр худалдан авах гэрээ" байгуулан Самсунг А21 загварын гар утас, 98115768 дугаарын хамт багц үйлчилгээг урьдчилгаа төлбөргүйгээр 2021.06.30-ны өдрөөс 2022.05.30-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүр 84,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч ******** нь сар бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлэхэзс сайн дураар эайлсхийж 456,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд багцын үлдэх төлбөр 456,00 төгрөг, гэрэзний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 алданги 228,000 төгрөг нийт 684,000 төгрөгийг ******** гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ********* нь тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Надад төлбөрийг төлөх боломж нь 456,000 төгрөг буюу үндсэн төлөлтийг 2025.03.15, 2025.04.15-нд тус тус төлж боломж байна.

Мөн үндсэн төлөлтөн дээр нэмсэн алдангийг оруулаад нийт 684,000 төгрөгийн төлөлтийг бүрэн бүтэн өгөх боломж нь сар бүр 120,000 төгрөгөөр төлж дуусгах боломж байна. Иймд миний боломжуудыг харгалзан үзэж төлөлтийг төлөвлөж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *******-ийн нэхэмжлэлтэй иргэн ******** холбогдох хэрэгт хариуцагчийн тайлбарт дурдсан алдангитай дүнгээр буюу 684,000 төгрөгийг 120,000 төгрөгөөр хуваан төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байна. Иймд талуудын эвлэрлийг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********** холбогдуулан 684,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *********нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 684,000 төгрөгийг сар бүр 120,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулах талаарх гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ********** холбогдуулан 684,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болох 684,000 төгрөгийг сар бүр 120,000 төгрөгөөр хуваан төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.4-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,966 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 10,483 төгрөг, төрийн сангаас 10,483 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********-д олгосугай.

 

3.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН