| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 142/2024/02329/И |
| Дугаар | 311/ШШ2025/00061 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 311/ШШ2025/00061
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: ..... хотын .... дүүргийн .... хороо, .... хороолол, ....-ийн гудамжны ...-р байр, .... давхарт үйл ажиллагаа явуулж буй “....” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн .... сумын .... багийн .... хэсгийн задгайд оршин суух ...-ийн Э-д холбогдох,
зээл, зээлийн хүүгийн төлбөр 1,835,424.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
“........” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Т.Э нь манай компанитай 2021.11.30-ны өдөр №1050130223077370 тоот онлайн зээлийн гэрээг тус тус байгуулж, “...... ББСБ” ХХК-иас 1 сарын хугацаатайгаар нийт 510,000 /таван зуун арван мянга/ төгрөгийг 1 сарын 4.48 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Т.Э нь байгуулсан дээрх зээлийн гэрээний хугацаа дуусч зээлийн гэрээний дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна...” гэжээ.
Хариуцагч Т.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Т овогтой Э нь ..... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 1,835,424.37 төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж 1 сард 305,904.6 төгрөгийг 2025.03.05-наас 2025.08.25-ныг хүртэлх хугацаанд төлж барагдуулах хүсэлт гаргаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “......” ХХК нь хариуцагч Т.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,835,424.37 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “..... ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,835,424.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Т.Э нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “.... ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-ээс 22,200 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 22,200 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 44,400 төгрөгийг нэхэмжлэгч “......” ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “.......” ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,835,424.37 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Т.Э нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “......” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Э-ээс 22,200 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 22,200 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 44,400 төгрөгийг нэхэмжлэгч “...... ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ