| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 311/2025/00075/И |
| Дугаар | 311/ШШ2025/00062 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 311/ШШ2025/00062
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Доржбал би
Нэхэмжлэгч: ...... хот, ...... дүүрэг, .... хороо, ..... гудамж, .... давхар, .... тоотод үйл ажиллагаа явуулж буй ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймаг ...... сум ...... багт оршин суух хаягтай ...-ын Ж-т холбогдох,
зээл, зээлийн хүүгийн төлбөр 1,785,763.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
....... ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь ..... овогтой Ж манай компанитай 2023-06-06 өдөр ..... дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг эзэлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу эзэлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024-12-17 өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдөр ...... зээлийн дансны дугаартай, 227,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцхоор зээлдэгчийн ..... банкны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 2023 оны 6 дугаар сарын 14-ний зээлийн үлдэгдэл нь: - Үндсэн зээл: 204,299.49 /хоёр зуун дөрвөн мянга хоёр зуун ерэн есөн төгрөг дөчин есөн мөнгө / - Шимтгэл: 4,100.00 /дөрвөн мянга нэг зуун төгрөr/ - Үндсэн хүү: 93,496.39 /ерэн гурван мянга дөрвөн зуун ерэн зургаан төгрөг гучин есөн мөнгө/ - Нэмэгдүүлсэн хүү: 17,087.28 /арван долоон мянга наян долоон төгрөг хорин найман мөнгөн/ - Нийт: 318,983.16 /гурван зуун арван найман мянга есөн зуун наян гурван төгрөг арван зургаан мөнгө/,
2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ..... зээлийн дансны дугаартай, 400,000.00 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн ....... банкны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 2023 оны 6 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь: Шимтгэл: 7,995.06 /долоон мянга есөн зуун ерэн таван төгрөг зургаан мөнгө / - Үндсэн зээл: 400,000.00 /дөрвөн зуун мянган төгрөг/ Үндсэн хүү: 292,471.23 /хоёр зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг хорин гурван мөнгө / - Нэмэгдүүлсэн хүү: 55,338.09 /тавин таван мянга гурван зуун гучин найман төгрөг есөн мөнгө / -Нийт: 755,804.38 /долоон зуун тавин таван мянга найман зуун дөрвөн төгрөг гучин найман мөнгө/ 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ....... зээлийн дансны дугаартай, 500,000.00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2 хувийн шимтгэлтэй, үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлдэгчийн ...... банкны тоот дансанд олгосон бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 2023 оны 6 дугаар сарын 7-ны зээлийн үлдэгдэл нь - Үндсэн зээл: 449,999.47 /дөрвөн зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг дөчин долоон мөнгө / - Шимтгэл: 8,900.00 /найман мянга есөн зуун төгрөг/ - Үндсэн хүү: 205,939.48 /хоёр зуун таван мянга есөн зуун гучин есөн төгрөг дөчин найман мөнгө/ Нэмэгдүүлсэн хүү: 37,637.22 /гучин долоон мянга зургаан зуун гучин долоон төгрөr хорин хоёр мөнгө/ Нийт: 702,476.17 /долоон зуун хоёр мянга дөрвөн зуун далан зургаан төгрөг арван долоон мөнгө/
Иймд зээлдэгч С.Ж-с үндсэн зээлийн төлбөрт 1,054,298.96 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 591,907.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,062.59 төгрөг, шимтгэл 20,995.06 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 1,785,763.71 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие ..... овогтой Ж нь ...... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. 1,785,763.71 /нэг сая долоон зуун наян таван мянга долоон зуун жаран гурван мянган төгрөг далан нэгэн мөнгө/-ийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ....... ХХК нь хариуцагч С.Ж-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,785,763.71 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ....... ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,785,763.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч С.Ж нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,522.22 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ж-с 21,761.11 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 21,761.11 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 43,522.22 төгрөгийг нэхэмжлэгч ...... ХХК-д олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Ж-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,785,763.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч С.Ж нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ...... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,522.22 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ж-ээс 21,761.11 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 21,761.11 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 43,522.22 төгрөгийг нэхэмжлэгч ....... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Ж нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ