| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/06484/И |
| Дугаар | 181/ШШ2024/05031 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2024/05031
| 2024 12 02 | 181/ШШ2024/05031 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 0 давхарт байрлах, М ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, 0 тоотод оршин суух, Л-н Т /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,531,394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000001816 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 1,531,394 төгрөг, үндсэн зээл 1,363,999 төгрөг, үндсэн хүү 141,932 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 13,463 төгрөг, нотариатын төлбөр 12,000 төгрөг, нийт 1,531,394 төгрөгийг Л.Т-с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М ХХК-ийн нэхэмжилсэн 1,531,394 төгрөгийг дараах графикийн дагуу төлж барагдуулна. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 765,697 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 765,697 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Л.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,531,394 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Т нь М ХХК-ийн нэхэмжилсэн 1,531,394 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 765,697 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 765,697 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Л.Т-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.Т нь М ХХК-ийн нэхэмжилсэн 1,531,394 /нэг сая таван зуун гучин нэгэн мянга гурван зуун ерэн дөрөв/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 765,697 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 765,697 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Л.Т-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,452 төгрөгөөс 19,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 19,726 төгрөгийг, хариуцагч Л.Т-с 19,726 /арван есөн мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА