| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2018/0041/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч Н.Э ын өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгч М.О ийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: Н.Э
Шүүгдэгч: М.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ааяа овгийн М-гийн О , Монгол овгийн Ня-н Э нарт холбогдох 201603000069 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.О , Н.Э нар бүлэглэн машин механизм хэрэглэж, 2015 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Нарийн гүвээ гэх газраас иргэн Ч.Э-гийн олон тооны буюу 9 тооны адууг хулгайлж, 3.550.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ч.Э-гийн 9 тооны адууг хулгай хийсэн нь үнэн. Ч.Э гэх хүнд би хулгай хийсэн гэж хэлээд, хохирол төлбөрийн барагдуулсан. Хулгай хийсэн нь үнэн гэжээ.
Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлбөрийн төлсөн, хохирогчид үнэн учраа хэлэхэд гомдол саналгүй гэж хэлсэн байгаа гэжээ
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ч.Э-гийн өгсөн: ...Манайх Өгийнуур сумаас Булган аймгийн Сайхан сумын Могод сумын “Зодохын харанхуй ам” гэж газар отроор нүүж очид 3-4 хонож байсан юм. Манайх 2 азарга 50 орчим тооны адуутай адуугаа нэг өнжөөд нэг харж ойртуулдаг. Манай адуу гэрийн ойролцоо Зодохын Майн, Хэнгэрэг гэж газрын орчмоор байдаг байсан юм. Тэгээд 2015 оны 11-р сарын 26 ны орой харахад Майнт, Хэнгэрэг гэж газрын дунд хулгайд алдагдсан зээрд азаргатай 20 тооны адуу байсан юм. Тэгээд маргааш нь зээрд азаргатай адуу байхгүй болсон болохоор нь тэр орчмоор эрж хайсан. Тэгтэл 2015 оны 11-р сарын 28 -ны өдөр Өгийнуур сумын худагийн толгой гэж газар манай адуу байна гэсэн сураг хүргэн ах Амаржаргалаас сонссон. Би өмнө нь сурж байгаарай гэсэн юм. Тэгтэл хэдэн тооны адуу байх ёстой юм гэхээр нь 20 тооны адуу гэсэн чинь 11 тооны адуу үлдсэн байсан гэхээр нь би тэр өдөр очиж үзтэл Өгийнуур сумын Өгий багийн нутагт Амаржаргал ахын гадаа байсан. Манай адуу алдсан газраас 20 орчим км зайтай юм. Тэгтэл манай зээрд азарга, 5 унагатай гүү нийт 11 адуу байсан. Харин 5 сувай гүү, 1 хязаалан үрээ, 3 даага байхгүй нийт 9 тооны адуу хулгайд алдагдсан юм. Тэгээд би адуугаа харж Амаржаргал ахад хүлээлгэн өгөөд явсан. Маргааш хадам аав Батсайхантай хамт адууг хэн хулгай хийж явав гээд мөр хайж ойролцоо эзэнгүй малын байрнуудаар очиж үзэж явж байгаад манайхаас нэлээн зайтай мянганы засмал замаас 2 км орчим зайтай малын байранд очсон юм. Тэгтэл тэр хашаанд адуу хашсан малын хашаанаас хоёр машин адуу ачсан ул мөр байсан юм. Тэгэхээр адуу хаанаас хөөж ирсэн мөрийг хөөгөөд явсан юм. Тэр үед шинэхэн орсон цастай мөр сайн гарсан байсан. Тэгээд мөр хөөгөөд явтал мотоцикльтой хүн ганцаараа туусан мөр байсан. Мөр хөөгөөд яваад байсан чинь тэр байрнаас 4 орчим км зайтай Ганаа буюу бухан Ганаа гэдэг айлын гадаа шууд аваад очсон. Тэр үед Ганаа гэрийнхээ гадаа урдаас гараад ирсэн. Тэгэхээр нь энэ мөр хөөгөөд ирлээ манай адууг хулгай хийсэн байна. Хэн хулгай хийсэн бэ? хэл гэсэн. Тэгтэл Ганаа юу ч ярихгүй. Тийм байна гээд дуугарахгүй байсан. Тэгээд бид хоёр хэргээ хүлээхгүй болохоор нь саахалт байдаг Хүдэрээ гэж айлд очиж хоноод Архангай аймгийн цагдаад мэдэгдсэн юм. Тэгээд өглөө нь болсон чинь Ганаа малаа нөгөө адуу хөөсөн мөрөн дээгүүр туугаад байхаар нь очсон. Тэгтэл Ганаагийн машин урд өдөр байхгүй байсан чинь маргааш нь очсон чинь ирсэн байсан. Ганаагийнх нумтай Бонго З гэж машинтай юм. Урд орой нь очиход бол Ганаа гэртээ ээжтэйгээ хоёулаа байсан маргааш нь тэднийд Ганаагийн хамаатны хүүхэд, эхнэртэйгээ ирсэн байсан. Тэгээд цагдаагийнхан ирээд Ганаатай уулзсан. Тэгээд Ганааг аваад явсан. Би хадам аавтайгаа буцсан. Тэгтэл нөгөө цагдаагийн хүмүүс над руу утсаар ярьсан. Тэгтэл Ганаа гэж хүн О хулгай хийсэн гэж ярьж байна гэхээр нь би цагдаа нартай О гэж айлд очсон. О нь Ганаагийн эхнэрийн дүү нөгөө адуу хашсан хашааны ард гэр нь байсан. О ийнд очсон чинь гэртээ байхгүй байсан. Тэрнээс хойш маргааш цагдаагийн хүмүүстэй О ийг хайгаад олоогүй. Тэгтэл О над руу утсаар яриад танай адууг би хулгай хийсэн 2-лаа тохиръё гэсэн. Тэгэхээр нь би та хүрээд ир утасны цаанаас 2-лаа юу ярих вэ гэсэн. Тэгтэл Амаржаргал ахынд ирж бид хоёр уулзсан. Тэгтэл О хоёулаа доогуур тохироод төлнө гээд байсан. Би та нарыг цагдаа нарт хэлсэн гэтэл Ганаа ах намайг алчихлаа хэлчихгүй гээд байсан. Тэгээд 9 сая төгрөг өгье гээд байсан. Тэгээд тохирохгүй бол та нар 3 сая төгрөг ч олж чадахгүй гээд байсан. Тэгэхээр нь та миний адууг гаргаад өгчих тэгвэл надад гомдол санал гээд байх юм байхгүй гэсэн чинь адуу чинь одоо дууссан даа гээд байсан. Миний адууг та нар шүүхээр явах юм бол юу ч олж долоохгүй. Адууг чинь нэгийг нь 100 – 300.000 төгрөгөөр үнэлнэ гэж байсан. Миний адууг хэн хэн хамт хулгай хийсэн юм бэ? гэхэд Улаанаа буюу Самбуу хамт хулгай хийсэн бусдыг чи бараг танихгүй. Хоёр хүн хамт ирсэн гэж байсан өөр надад тодорхой зүйл яриагүй. Би тэр адууг хашсан газар өөрөө очиж гар утсаараа зургийг нь дарж бэхжүүлсэн гэж 7 хуудас зураг хүлээлгэн өгье. Тэр үед 2 машинаар хулгай хийж ачиж яваад засмал зам руу орж мөрөө буруулсан бололтой байсан.
1. Хээр зүсний соёолон гүү дэлтэй, имгүй, зөв талын хойд гуянд саран дэвсгэртэй дөл тамгатай
2. Сартай хүрэн зүсний эр даагатай, даага нь имгүй, зөв талын хойд гуянд саран дэвсгэртэй, дөл тамгатай.
3. Цавьдар зүсний шүдлэн байдас дэлтэй, имгүй, зөв талын хойд гуянд саран дэвсгэртэй, дөл тамгатай.
4. Хүрэн зүсний шүдлэн байдас, имгүй, зөв талын хойд гуянд саран дэвсгэртэй, дөл тамгатай.
5. Халтар зүсний засмал дэлтзй хязаалан байдас, зөв талын хойд гуян дээр тамгатай /зурж үзүүлэв/
6. Хул зүсний хязаалан байдас, зөв талын хойд гуян дээр тамгатай /зурж үзүүлэв./
7. Эр хонгор даага, дэлтэй имгүй зөв талын хойд гуянд саран дэвсгэртэй, дөл тамгатай,
8. Хүрэн зүсний сартай эм даага имгүй, зөв талын хойд гуянд саран дэвсгэртэй, дөл тамгатай.
9. Засмал дэлтэй цагаан цавьдар үрээ имгүй, зөв талын хойд гуянд саран дэвсгэртэй, дөл тамгатай
Нийт 9 тооны тарган адуунууд байсан. Манай адуу тухайн үед хулгайд алдсаныг хадам аав Батсайхан, Амаржаргал ах, манайхны ойролцоо байсан Төмөр, Цогоо нар мэдэж байгаа.
1. Хээр зүсний соёолон гүүгээ 800.000 төгрөгөөр
2. Сартай хүрэн зүсний эр даагаа 500.000 төгрөгөөр
3. Цавьдар зүсний шүдлэн байдас 800.000 төгрөгөөр
4. Хүрэн зүсний шүдлэн байдас 800.000 төгрөгөөр
5. Халтар зүсний засмал дэлтэй хязаалан байдас 1.500.000 төгрөгөөр
6. Хул зүсний хязаалан байдас 1.500.000 төгрөгөөр
7. Эр хонгор даага 500.000 төгрөгөөр
8. Хүрэн зүсний сартай эм даага 500.000 төгрөгөөр
Засмал дэлтэй цагаан цавьдар хязаалан үрээ 2.000.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Би халтар зүсний засмал дэлтэй хязаалан байдас, хул зүсний хязаалан байдас хоёр адууг зүүн талынх гэдгээр нь өндөр үнэлэх ёстой. Нэгийг 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Даага байхад зүүн талын адуу гэж авч байсан. Мөн цавьдар хязаалан үрээ 2,000,000 төгрөгөөр худалдаж авна гээд наймаа хийсэн байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Гэрч Ч.Батсайханы өгсөн: ... би хүргэнтэйгээ хамт цастай байсан болохоор мөр дагаад явтал Өлзийт сумын Ямаат багийн Майдан гэх газар төв засмал замын ард байсан өвөлжөөний хашаанд адуу хашаад 2 машинд ачиж явсан мөр байсан. Тэгэхээр нь тэр хашаанд хашсан адууг хаанаас тууж ирсэн байна гээд хөөгөөд мөрөөр нь явж байтал бухан Ганаа гэдэг Өлзийт сумын Ямаат багийн Цохын өвөр гэх газар тэр адуу хашсан хашаанаас 4-5 км зайтай байсан. Ганаагийн гаднаас тууж явж хашсан болохоор Ганаатай уулзаж асуухад манай гаднаас адуу мотоцикльтой хөөсөн хүн байхгүй гээд халгаахгүй байсан. Тэгэхээр нь яваад маргааш нь цагдаагийн хүмүүс дуудаж Ганаатай уулзуулахад Ганаа хүлээхгүй байсан. Тэр Өгийнуурын цагдаагийн хүмүүс Ганааг аваад явсан. Би хүргэнтэйгээ хамт гэртээ харих гээд явж байтал Өгийнуурын цагдаа утсаар яриад Ганаа хэргээ хүлээсэн. О нь адууг тууж явсан гэсэн гэж хэлээд О ийг барьж авъя хүрээд ир гэсэн. Тэгээд очиж уулзах гээд явж байхад О манай хүргэний утсаар яриад тохиръё гэж байна гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл О гэж нөхөр ирж уулзаад би танай адууг хулгай хийсэн. Доогуур тохиръё гэхээр нь 9 сая төгрөг өг гэсэн чинь тэгье та нар цагдаагаа өөрсдөө зохицуул цагдаа гэх юм бол та нар юу ч олж чадахгүй шүү 9 адууг чинь бүгдийг нь би авсан гээд байсан. Тэгээд хохирогч чадахгүй гээд О Өгийнуур сумын цагдаад аваачиж өгсөн асуудал болсон. Тухайн үед адуу хашиж ачсан газар бид нар очиж үзэхэд хашаанаас давж гарсан адууны мөр байхгүй байсан. Харин хашаанаас үлдсэн 11 тооны адуу гараад явсан мөр цасан дээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Гэрч Б.Үүрийнцолмонгийн өгсөн: ...Манайх Өгийнуур сумын Өгий багаас Булган аймгийн Могод сумын Харанхуй ам гэх газар 2015 оны 11 сарын 23-нд аав Батсайханы гадаа отроор нүүж очоод хэд хоносон. Тэгтэл 2015 оны 11 сарын 26-ны өдөр зээрд азаргатай 20 тооны адуугаа хараад 27-ны өдөр эргээд олоогүй. Гэтэл 2015 оны 11 сарын 28-ны өглөө Өгийнуур суманд гүйгээд очсон байна гэсэн. Тэгээд үзэхэд бүрэн байна уу гэтэл Амаржаргал ах 11 тооны адуу байна, 9 тооны адуу байна гэхээр нь хойноос нь аав Э хоёр хайгаад явтал 9 тооны адууг айлын эзэнгүй өвөлжөөнд хашаад машинд ачиж явсан байна. О гэж хүн хулгай хийсэн байна гэж Э, аав хоёрын ярихад нь сонсож мэдсэн. 5 тооны гүү, 3 даага, 1 үрээ алдсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/
Гэрч Б.Гантөмөрийн өгсөн: ...2015 оны 11 сарын 20-ны үер нүүж ирсэн байх. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Батсайханыхаар буухад хүргэний адуу алга болсон эрэлд явсан гэж байсан. Тэрнээс ямар асуудал болсон, ямар адуу алдсан талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/
Гэрч Д.Ганхүлэгийн өгсөн: ...2015 оны 11 сарын сүүлээр би Өлзийт сумын Ямаат багийн Цохь гэх газар малаа маллаж байгаад гэртээ малаа хураагаад орой 20 цагийн орчим ирэхэд манай гэрийн гадаа байсан мараан дээр хэдэн адуу ирсэн байсан О манай гадаа утсаар яриад зогсож байсан. Тэгэхдээ утсаар ярьж байгаа хүнтэйгээ Түмээгийн байран дээр туугаад очъё гэж ярьж байгаад надтай нээх юм ярилгүй манайхаар оролгүй шууд нөгөө адуугаа туугаад урд зүг рүү явсан. Тэгтэл 2 хоногийн дараа Батсайхан, Э гэж хоёр хүн адуу сурж манайд ирсэн. Би мэдэхгүй гэсэн. Тэгтэл танай эндээс адуу тууж явсан мөр байна гэхээр нь би мэдэхгүй гэж хэлээд явуулсан. Учир нь О манай төрсөн охин дүүтэй суусан хүргэн. Манай гаднаас адуу тууж явахдаа хүнд битгий хэлээрэй гэсэн болохоор би юм яриагүй. Тэгтэл маргааш нь цагдаа нар ирж надаас асуусан. Тэгэхээр нь би болсон явдлын талаар хэлсэн. Манайх тухайн үед эзэнгүй, би ганцаараа байсан. Манай хажууд байдаг 86 настай ээж маань тухайн асуудлыг мэдээгүй. Манай эхнэр хүүхдүүд байхгүй айл нүүлгээд явсан байсан. Би тэр үед нь бүх явдлыг нь хэлээд машин тэргээ цагдаад үзүүлж шалгуулсан. О тухайн үед өөрийнхөө хар өнгийн мотоцикльтой ганцаараа явж байсан. Хэний адууг хулгай хийсэн талаараа яриагүй. Би ч ямар адуу, хичнээн тооны адуу байгааг мэдээгүй харанхуй байсан. Харин сүүлд нь Э нь зээрд азаргатай 20 тооны адуу байсан хулгайд алдсан гэж байсан. Тэр адууг манай гаднаас О тууж яваад Түмэндэмбэрэлийн хашаа дээр хашиж 2 машинд ачиж явсан байна гэж ярьж байсан. О ч тэр үед цагдаа нарт ярьж байсан. Батсайхан Булган аймгийн Могод сум Зодох гэх газар манайхаас 20 км зайтай газар байдаг гэсэн. Харин тэр мал хашсан хашаа нь 4-5 км орчим зайтай манай урд байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/
Гэрч Н.Отгон-Эрдэнийн өгсөн: ...Э ах хаана байгаа талаар мэдэхгүй байна. Надтай холбоо бариагүй удаж байна. 2015 оны өвлөөс хойш уулзаагүй. Эхнэр хүүхдээсээ салчихсан, хаа сайгүй яваад л байгаа. Би 25-70 АРХ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинтай, миний машиныг манайхны хэн ч хамаагүй унадаг учир авч явсан байх энэ машин миний нэр дээр байдаг. Би өөрөө худалдаж авч байсан. Надад хулгай хийсэн талаар ямар нэгэн зүйл яриагүй. Би тэр талаар нь огт мэдээгүй. Миний машиныг надад хэлээгүй унаад явсан. Бадамсамбуугийн аав, ээж нь Улаанбаатар хотод байдаг. Аав ээж дээрээ очсон байх гэж бодож байна. Суманд бол байхгүй. Миний машинаар хулгай хийсэн талаар мэдээгүй. Өөрийнхөө машиныг нэхэмжилнэ. Миний машин одоогийн байдлаар эвдэрсэн байгаа. Би машинаа 3 сая төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 хуу/
Гэрч О.Тэмцэлийн өгсөн: ...Би Э ыг танина манай хадам ах байгаа юм... Надад 80-48 УБИ гэсэн бонго маркийн машин байдаг. Би анх 2012 онд энэ сумаас Загдсүрэн гэдэг хүнээс 2 сая төгрөгөөр авч байсан. Одоог хүртэл унаж байгаа энэ тээврийн хэрэгсэл нь Дэмид гэдэг хүний нэр дээр байдаг 2-3 гар дамжсан машин юм. Тэгээд нэр шилжүүлж байгаагүй анх авсан хүний нэр дээрээ байдаг. Би тэр Дэмид гэдэг хүнийг танихгүй харж байгаагүй. Би хэр удаан унасанг нь мэдэхгүй байна. Татвараа төлдөг байсан. Зүгээр машин байсан. Нэр нь шилжээгүй байсан. Би 2012 онд авснаасаа хойш татвар, даатгалаа байнга төлөөд явдаг. Нэр нь Базарсадын Дэмидбаатар гэдэг хүний нэр дээр байгаа энэ хүний дээр байгаа энэ хүн нь хотод байдаг байх манай энд байхгүй. Тэрнээс яг тээврийн хэрэгслийг би эзэмшиж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 176 хуу/
Гэрч П.Загдсүрэнгийн өгсөн: ...Би 80-48 УБИ улсын дугаартай, Бонго маркийн авто машиныг 2010 онд худалдаж аваад 2 жил унаад 2012 онд Тэмцэл гэдэг Төвшрүүлэх сумын залууд зарсан. Яг хүдалдаж авахад Дэмидбаатар гэдэг хүний нэр дээр байсан. Өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй. Мөн Тэмцэлд зарахдаа ч тэгсэн. Тэмцэлийн нэр дээр шилжүүлж өгөөгүй зарсан. Нэг сая есөн зуун мянган төгрөгөөр зарсан санагдаж байна. Мөнгө төгрөгийг нь бүрэн бүтэн авсан. Одоо надад тухайн машинтай холбоотой ямар нэгэн маргаан, авлага байхгүй. Тэр үед гэрээ ч байгуулаагүй. Мөнгийг нь аваад л машинаа өгсөн. Тийм учир нэр дээр нь шилжүүлж өгч чадаагүй. Өмнө худалдаж авсан хүнтэйгээ ч худалдан авах гэрээ байгуулаагүй болохоор болохгүй байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний өмч биш, Тэмцэлийн машин учир Тэмцэл өөрөө мэдэх байх. Тэмцэл тэр машиныг надаас авснаас хойш зарсан эсэхийг мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 181-182 хуу/
Шүүгдэгч М.О ийн мөрдөн байцаалтын үед сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө...2015 оны 11 сарын 23-24-ны үед Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байдаг Баатар гэх залуу миний 89787741 дугаарын утас руу 89172705 дугаарын утсаар яриад мөнгө цаасны хэрэг болоод байна чи хэдэн адуу гаргаад өгөөч гээд 2-3 өдөр утсаар ярьсан тэгтэл 2015 оны 11 сарын 26-ны өдөр манай эхнэр сумын төв явсан байсан тэгтэл Баатар тэр өдөр одоо би эндээс гарлаа чи хэдэн адуу хашаад байж бай гэсэн. Тэгэхээр нь би чи ямар машинтай ирэх гэж байгаа юм бэ гэхэд би портер машинтай Самбуутай хамт очино гэсэн тэгэхээр нь би орой харанхуй болж байх үед өөрийнхөө мустанг-5 маркийн хар өнгийн мотоцикльтой яваад Өлзийт сумын Ямаат багийн нутаг Цохь гэдэг газар байсан сартай хүрэн азаргатай 20 орчим тооны адууг туугаад Төмөө гэх айлын мянганы засмалын ард байдаг хаваржааны хашаанд аваачиж хашсан...Тэгээд мөд ирэхгүй болохоор нь би засмал зам дээр яваад очтол нэг гэрэлгүй машин ирсэн тэгтэл Баатар, Самбуу 2 цагаан өнгийн портер машинтай байсан. Тэгтэл араас нь бас нэг гэрэлгүй машин гараад ирсэн энэ юун машин бэ гэхэд хамт яваа юм аа гэж байсан тэр машин бонго жи-2 гэж машин байсан...тэгээд тэр адуунаасхалтар даага, цэгээн дэлтэй зээрд гүү гээд голдуу бараан зүсний адуу, шүдлэн хонгор үрээ гээд адуунууд барьж авсан. Бонго жи-2 машин дээр 4 адуу ачсан, цагаан портер дээр нь 4-ийг ачсан...тухайн үед хашаа давж гарсан адуу хүзүүнд нь мяндсан бугуйл орсон тэгээд тасарсан чинь тэрнээсээ үргээд тачигнаад давхиад явчихсан хаашаа явсныг нь мэдэхгүй...Самбуу нөгөө адуунуудыг чинь янзалсан зараагүй байгаа гэж байсан...саяхан Баатар дугаар нууцалсан утсаар яриад чи наад хэргээ даачихаач би Самбуутай ярьж байгаад мөнгө төгрөг зохицуулж өгье гээд байсан...гэж мэдүүлэг өгсөн / хх-ийн 46-47 хуу/
Яллагдагчаар өгсөн:..Би бол Э тай ярьж тохирсон. Самбуу, Балдансамбуу, Тэмцэл нар надтай огт яриагүй учир мэдэхгүй. Харин Э нь Самбуу, Балдансамбуу, Тэмцэл нартай юу ярьсан талаар мэдэхгүй, тийм болохоор оролцсон эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан хамт ирээд аваад явсан... Машинд бол 8 адуу ачсан. Би Э тай малын хашааны наймаа хийхээр ярилцаж тохироод наймаа хийсэн нь үнэн. Би Э аас өгсөн малаа буцааж аваад Эгийн хохирлыг барагдуулна гэж бодоод хамт хулгай хийсэн гэж хэлсэн. Э хулгайн адуу гэж мэдээгүй авч явсан. Хамт явсан хүмүүс нь бол огт мэдээгүй. Адуу хулгайлаад 2 хоногийн дараа баригдчихаар нь Э луу утсаар яриад амьдаар нь байлгаж байгаарай, хулгайн мал шүү гэж хэлсэн. Тэгээд л Э сураг тасарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 192-193 хуу/
Н.Э ын яллагдагчаар өгсөн: ...Өлзийт сумын О гэдэг залууг өмнө би модны наймаа хийж байгаад таньдаг болсон. Гэтэл 2015 оны намар /яг хэдэн сарын хэдэн гэдгийг санахгүй байна/ О ганцаараа манайд ирж уулзаад малын хашаа авахаар ярьж тохироод миний Сөртийн Муруй даваа гэх газар байдаг хаваржааны малын хашааг ирж үзээд явсан. Тэгээд тэрнээс хойш нэлээн удаж байгаад 11 дүгээр сарын дунд үеэр над руу утсаар яриад ирж хашааныхаа өртөгийг ав гэхээр нь би хүргэн Тэмцэл, Балдансамбуу, Самбуу нарын хамт 2 машинтай явсан. Ер нь бол хаваржааны хашааны нэг ширхэг шургаагийг 3000 төгрөгөөр зарахаар тохирч 1000 орчим шургааг байгаа гэж тооцоод малын хашааг бүхэлд нь 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр зарахаар тохирсон. Тэгээд Би төрсөн дүү Отгон-Эрдэнийн машинтай, Самбууг кабиндаа суулгаад, Тэмцэл, Балдансамбуу 2 Тэмцлийн машинтай яваад Өгийнуур сумын төвөөр гарч гүүрээр гараад Өлзийтийн чиглэлд явж байхдаа О тэй утсаар ярьсан. Гэтэл О би зам тосоод байж байя гэхээр нь яваад байтал төв зам дээр О мотоцикльтой ирсэн байсан. Тэгээд дагаад яв гэхээр нь араас нь дагаад явтал малын хашаан дээр очсон. Тэр хашаанд 20-30-аад тооны адуу хашаатай байсан. Хашаатай адууны им тамга зүс содон шинжийн талаар нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Нэг цавьдартай, бараан голдуу адуу байсан. Тэр адуунаас О ийн зааж, барьж өгсөн 8 тооны бага насны адууг ачаад явсан. 2-3 хоногийн дараа очиж малын байраа авна гэж хэлээд О үлдсэн. Адуугаа ачаад Өгийнуур сумын баруун тийш явж байгаад цасанд Тэмцлийн машины бөгс эвдэрсэн байсан. Би түрүүлээд явсан чинь араас ирэхгүй байхаар нь буцаж очоод ачиж явсан. 8 тооны адуугаа буулгаад Тэмцлийн машиныг чирээд харьсан. Тэгээд маргааш нь мотоцикльтой хээр буулгасан адууныхаа араас хайгаад олоогүй. Тэр адуу Өгийнуур сумын хойд руу чиглээд зүүн зүгт явсан мөртэй байсан. Тэгээд хайж явсаар мөрийг нь алдсан. Тэгээд тэрнээс хойш 2 хоногийн дараа О над руу утсаар яриад чамд өгсөн адуу хулгайн адуу байсан гэж хэлэхээр нь би баригдахаас айгаад зугтаасан. Тэр адуу хаашаа явсан, хэний гараар орсон талаар мэдэхгүй байна. Надад ашигласан асуудал байхгүй... Им тамгыг нь сайн ажиглаагүй, бүгдийнх нь нэг талын чих цуулбар байсан санагдаж байна. Аль чих гэдгийг нь санахгүй байна. Нас гүйцсэн том адуу байгаагүй. Дандаа бага насны даага, шүдлэн, хязаалан үрээнүүд байсан. Нэг бүрчлэн насыг нь мэдэхгүй байна. Бид нарт ярьж тохирсон асуудал байхгүй. Тэмцэл, Балдансамбуу, Самбуу нарыг би гуйгаад аваад явсан. Хулгай хийсэн талаар Тэмцэл, Балдансамбуу, Самбуу нар огт мэдэхгүй, малын хашаа зарж байгаа гэж би тэд нарт үнэнгээ хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 198-200 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-14, 67, 82, 89-90 хуу/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 66, 78, 87 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 80-81 хуу/
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 88 хуу/
Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 166 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 127-128, 139-140 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56, 113 хуу/
Хохирогч Ч.Эгийн шүүхэд ирүүлсэн хүсэлт / 2 хх-ийн 14 хуу/
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.О , Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.О , Н.Э нар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Нарийн гүвээ гэх газраас иргэн Ч.Эгийн 9 тооны буюу олон тооны малыг автомашин хэрэглэн хулгайлсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Шүүгдэгч М.О нь мөрдөн байцаалтын үед тухайн хэргийг Н.Э тай хамтран үйлдсэн, мөн мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед 9 адууг ганцаараа хулгайлсан, малын хашаа зарсан хөлсөө өөрийнхөө адуунаас өгч байна гэж ойлгуулсан, Н.Э т хулгайн адуу гэж хэлээгүй гэж, шүүгдэгч Н.Э нь хулгайн адуу гэж мэдээгүй, М.О д малын хашаа зарсан хөлсөө авч байна гэж бодсон гэж тус тус мэдүүлэг өгчээ.
Шүүгдэгч М.О нь мөрдөн байцаалтын үед сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө...2015 оны 11 сарын 23-24-ны үед Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байдаг Баатар гэх залуу миний 89787741 дугаарын утас руу 89172705 дугаарын утсаар яриад мөнгө цаасны хэрэг болоод байна чи хэдэн адуу гаргаад өгөөч гээд 2-3 өдөр утсаар ярьсан тэгтэл 2015 оны 11 сарын 26-ны өдөр манай эхнэр сумын төв явсан байсан тэгтэл Баатар тэр өдөр одоо би эндээс гарлаа чи хэдэн адуу хашаад байж бай гэсэн. Тэгэхээр нь би чи ямар машинтай ирэх гэж байгаа юм бэ гэхэд би портер машинтай Самбуутай хамт очино гэсэн тэгэхээр нь би орой харанхуй болж байх үед өөрийнхөө мустанг-5 маркийн хар өнгийн мотоцикльтой яваад Өлзийт сумын Ямаат багийн нутаг Цохь гэдэг газар байсан сартай хүрэн азаргатай 20 орчим тооны адууг туугаад Төмөө гэх айлын мянганы засмалын ард байдаг хаваржааны хашаанд аваачиж хашсан...Тэгээд мөд ирэхгүй болохоор нь би засмал зам дээр яваад очтол нэг гэрэлгүй машин ирсэн тэгтэл Баатар, Самбуу 2 цагаан өнгийн портер машинтай байсан. Тэгтэл араас нь бас нэг гэрэлгүй машин гараад ирсэн энэ юун машин бэ гэхэд хамт яваа юм аа гэж байсан тэр машин бонго жи-2 гэж машин байсан...тэгээд тэр адуунаас халтар даага, цэгээн дэлтэй зээрд гүү гээд голдуу бараан зүсний адуу, шүдлэн хонгор үрээ гээд адуунууд барьж авсан. Бонго жи-2 машин дээр 4 адуу ачсан, цагаан портер дээр нь 4-ийг ачсан...тухайн үед хашаа давж гарсан адуу хүзүүнд нь мяндсан бугуйл орсон тэгээд тасарсан чинь тэрнээсээ үргээд тачигнаад давхиад явчихсан хаашаа явсныг нь мэдэхгүй...Самбуу нөгөө адуунуудыг чинь янзалсан зараагүй байгаа гэж байсан...саяхан Баатар дугаар нууцалсан утсаар яриад чи наад хэргээ даачихаач би Самбуутай ярьж байгаад мөнгө төгрөг зохицуулж өгье гээд байсан...гэж мэдүүлэг өгсөн / хх-ийн 46-47 хуу/ гэрч Гэрч Д.Ганхүлэгийн өгсөн: ...2015 оны 11 сарын сүүлээр би Өлзийт сумын Ямаат багийн Цохь гэх газар малаа маллаж байгаад гэртээ малаа хураагаад орой 20 цагийн орчим ирэхэд манай гэрийн гадаа байсан мараан дээр хэдэн адуу ирсэн байсан О манай гадаа утсаар яриад зогсож байсан. Тэгэхдээ утсаар ярьж байгаа хүнтэйгээ Түмээгийн байран дээр туугаад очъё гэж ярьж байгаад надтай нээх юм ярилгүй манайхаар оролгүй шууд нөгөө адуугаа туугаад урд зүг рүү явсан...гэсэн мэдүүлэгээс /хх-ийн 32-33 хуу/ үзэхэд шүүгдэгч М.О ийн сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн Н.Э тай хулгай хийх талаар урьдчилан тохиролцож, хулгай хийсэн тухай мэдүүлэг нь гэрч Д.Ганхүлэгийн дээрх мэдүүлгээр нотлогдож байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын үед болон шүүх хуралдааны үед өгсөн М.О нь ганцаараа Ч.Эгийн 9 адууг хулгайлсан, Н.Э нь хулгайн адуу гэж мэдээгүй, малын хашаа зарсан хөлсөндөө авч байгаа гэж ойлгосон гэх мэдүүлэгүүд нь хэрэгт байгаа бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Прокуророос шүүгдэгч М.О , Н.Э нарын иргэн Ч.Эгийн 9 тооны адууг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн автомашин хэрэглэж хулгайлсан үйлдлийг 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болон оногдуулах ялыг...энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болон оногдуулах ялыг... Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж заажээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч М.О , Н.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхэд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Ч.Э нь “М.О ээс хохирол болох 3.500.000 төгрөгийг хүлээж авлаа. М.О д гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй ” гэх хүсэлтийг нотариатаар гэрчлүүлж шүүхэд ирүүлсэн байх тул /хх-2-ийн 14 хуу/ шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй хар өнгийн мустанг 5 маркийн мотоциклийн эзэмшигч нь М.О болох нь түүний... би орой харанхуй болж байх үед өөрийнхөө мустанг-5 маркийн хар өнгийн мотоцикльтой яваад Өлзийт сумын Ямаат багийн нутаг Цохь гэдэг газар байсан сартай хүрэн азаргатай 20 орчим тооны адууг туугаад Төмөө гэх айлын мянганы засмалын ард байдаг хаваржааны хашаанд аваачиж хашсан...гэсэн мэдүүлэг, 25-70 АРХ улсын дугаартай Хюндай портер маркийн автомашины эзэмшигч нь Н.Отгон-Эрдэнэ, 80-48 УБИ улсын дугаартай Киа бонго маркийн автомашины эзэмшигч нь О.Т болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийн хуулбар /хх-ийн 79, 86 хуу/ гэрч П.Загдсүрэнгийн...Би 80-48 УБИ улсын дугаартай, Бонго маркийн авто машиныг 2010 онд худалдаж аваад 2 жил унаад 2012 онд Т гэдэг Төвшрүүлэх сумын залууд зарсан. Яг хүдалдаж авахад Дэмидбаатар гэдэг хүний нэр дээр байсан. Өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй. Мөн Тэмцэлд зарахдаа ч тэгсэн. Тэмцэлийн нэр дээр шилжүүлж өгөөгүй зарсан. Нэг сая есөн зуун мянган төгрөгөөр зарсан санагдаж байна. Мөнгө төгрөгийг нь бүрэн бүтэн авсан. Одоо надад тухайн машинтай холбоотой ямар нэгэн маргаан, авлага байхгүй. Тэр үед гэрээ ч байгуулаагүй. Мөнгийг нь аваад л машинаа өгсөн. Тийм учир нэр дээр нь шилжүүлж өгч чадаагүй. Өмнө худалдаж авсан хүнтэйгээ ч худалдан авах гэрээ байгуулаагүй болохоор болохгүй байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний өмч биш Т-ийн машин учир Тэмцэл өөрөө мэдэх байх...гэсэн мэдүүлэг /хх-ийн 181-182 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
25-70 АРХ улсын дугаартай Хюндай портер маркийн автомашиныг эзэмшигч Н.О, 80-48 УБИ улсын дугаартай Киа бонго маркийн автомашиныг эзэмшигч О.Т нар нь өөрсдийх нь автомашиныг гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэж байгааг мэдээгүй болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдсон, уг автомашинууд шүүгдэгч нарын эзэмшилд байдаггүй болох нь тогтоогдсон байх тул уг автомашинуудыг битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу М.О ийн эзэмшлийн улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклийг хурааж, автомашинуудын үнэ болох нийт 5.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.О , Н.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн М-ийн О , Монгол овгийн Н-н Э нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, автомашин хэрэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О , Н.Э нарыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.О , Н.Э нарт оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Н.Э ын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон гурав хоногийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч М.О , Н.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, М.О нь энэ хэрэг цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.
6. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.О ийн эзэмшлийн 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг хурааж, О.Т-ийн эзэмшлийн Киа Бонго маркийн автомашинын үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөг, Н.О-ийн эзэмшлийн Хюндай портер маркийн автомашины үнэ болох 2.000.000 /хоёр сая/ төгрөг нийт 5.000.000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
7. Н.О-ийн эзэмшлийн 25-70 АРХ улсын дугаартай Хюндай портер маркийн автомашин, О.Т-ийн эзэмшлийн 80-48 УБИ улсын дугаартай Киа бонго маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 03, 2016 оны 05 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.О , Н.Э нарт оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус тус хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
9. Шүүгдэгч нарт хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О , Н.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ