Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0785

 

 

            

 

 

 

 

    224         1            7                                     128/ШШ224/785                                      

 

                       

                              

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т******* х*******” /РД:5*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М*******,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд /одоогийн нэрээр/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Э******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Сарантуяа нар оролцов.         

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 223 оны А******* дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан зүйл байхгүй болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч “Т******* х*******” ХХК нь Х******* дүүргийн нутаг дэвсгэр, Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газрын Н******* аманд 1,1 га газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах зориулалтаар 5 жилийн хугацаанд газар ашиглах эрхийг авсан байна.

2.2.Үүний дараа Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Х******* дүүргийн Засаг даргатай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 22 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А дугаартай тушаалыг үндэслэж “Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай” 2******* дугаартай гурван талт гэрээг байгуулжээ.

2.3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг 224 оны 2 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ажлын хэсгийн дүгнэлтээр манай компанийн ашиглаж буй газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох газруудын жагсаалтад орсон нэгдсэн журмаар орсон гэх мэдээллийг амаар авсны дагуу хариуцагчаас 224 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай “Тодруулга авах тухай” албан бичгээр хандаж, хариуцагчаас 224 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 8/98 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан болохыг анх олж мэдсэн” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан байна.

2.4.Ингээд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 223 оны А******* дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.

2.5.Нэхэмжлэгчээс “хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааны журмыг хангаагүй, биелүүлээгүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй” гэж тайлбарлаж, хариуцагчаас “захиргааны байгууллагаас өөрийн албан ёсны цахим хуудаст сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан, нэхэмжлэгчээс сонсох ажиллагаатай холбоотой тайлбараа өгөөгүй, хуульд заасан эрхээ хамгаалж, хэрэгжүүлэх боломж байсан” гэж маргаж байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Манай “Т******* х*******” ХХК /РД:5*******/ нь Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн дугаартай гэрчилгээний дагуу нийслэлийн Х******* дүүргийн Б уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Н******* аманд 1,1 га талбайг эзэмших эрхтэй болсон. 224 оны 2 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Нийслэлийн газрын албанаас ажлын хэсгийн дүгнэлтээр манай компанийн ашиглаж буй газрын хилийн заагийг шинэчлэн тогтоох газруудын жагсаалтад орсон, нэгдсэн журмаар жагсаалтад оруулж шийдвэрлэсэн гэх мэдээллийг амаар авсан. Үүний дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 224 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай “Тодруулга авах тухай” албан бичгээр хандсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам 224 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 8/98 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А******* дугаартай тушаалаар “Т******* х*******” ХХК-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж хариу өгсөн ба ийнхүү манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг анх олж мэдсэн. Бид Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 224 оны 3 дугаар сарын -ны өдрийн 24/15 дугаартай “Хуулбар авах тухай” албан бичгээр хандаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А******* дугаартай тушаалтай анх танилцсан.

Тушаалд 1.Газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй,

2.Газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэх үндсэн 2 шалтгааныг дурдсан байх ба энэхүү үндэслэлүүдээр манай компанийн газар эзэмших эрхийг цуцалсан байна.      Нэг.Сайдын А******* дугаартай тушаалын үндэслэлд “Т******* х*******” ХХК-ийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дахь хэсэгт "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэснийг зөрчсөн гэж үзэж гаргажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Х******* дүүргийн Засаг дарга нар 22 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А дугаартай тушаалыг үндэслэн "Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай" 2******* дугаартай гурван талт гэрээг байгуулсан. Гэрээ байгуулах үед дэлхий даяар, түүний дотор Монгол Улсад нийтийг хамарсан Ковид-19 вирусийн цар тахал тархаж төр, захиргааны байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьсан ба энэ нь нийтэд илэрхий үйл баримт билээ. Монгол Улсын Дээд шүүхийн 28 оны 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.1 дахь заалтад 4.1.-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно" гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 22 оны 2 дугаар тогтоолоор шинэ коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гарч удаа, дараа сунгасаар хамгийн сүүлд 221 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаад хэсэгчилсэн байдлаар өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан болох нь бүх нийтэд ил үйл баримт билээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. дэх хэсэгт "... "гамшиг" гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, музейн үзмэр, цуглуулга, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг ойлгоно" гэж заасан бөгөөд Ковид-19 цар тахлыг гамшиг гэж үзсэн байна. Цар тахлын хөл хорио, хязгаарлалтын энэ 1 жил 5 сарын хугацаанд Монгол Улсад ямар нэгэн үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан болохыг зориуд тэмдэглэж байна.

Энэ нөхцөл байдал нь газар эзэмшигчээс үл хамаарах шалтгаан тул Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан "хүндэтгэн үзэх шалтгаан" мөн гэж үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 28 оны 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.1 дахь заалтад "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэсэн байна. Ковид-19 цар тахлын хязгаарлалтын хугацаа 1 жил 5 сар орчим үргэлжилсэн ба цуцлагдмагц бид төслийн үйл ажиллагааг эрчимтэй эхлүүлэн төслийн ажилбаруудыг хийсэн болно.

Хоёр.Сайдын А******* дугаартай тушаалын үндэслэлд “Т******* х*******” ХХК-ийг Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" гэснийг зөрчсөн гэж үзэж гаргажээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Х******* дүүргийн Засаг дарга нар 22 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А дугаартай тушаалыг үндэслэн "Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай" 2******* дугаартай гурван талт гэрээг байгуулсан. Газрын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлж байсан ба үүссэн бүх нэхэмжлэхийн дагуу цаг хугацаанд нь төлж байсан. Үүнд:

Төлбөр төлсөн огноо

Дүн

1

22.5.9

4,,

2

22.12.21

5,,

3

22.12.21

7,,

4

221.12.31

1,,

5

224.2.1

,,

224.2.1

1,,3

-

-

5,,8

Хамгийн сүүлд 224 оны 2 дугаар сарын 1-нд үүссэн байсан нэхэмжлэхийн дагуу газрын төлбөрийг бүрэн төлсөн ба газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг нь бодит нөхцөл байдлаас хэт зөрүүтэй, үндэслэлгүй байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А******* дугаартай тушаалаар “Т******* х*******” ХХК-д олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм бол яагаад 224 оны 2 дугаар сарын 1-ны өдөр ,, төгрөг, 1,,3 төгрөгөөр тус тус нэхэмжлэх үүсгэсэн нь ойлгомжгүй байна.

Бид 223 оны 3 дугаар сарын 1-ний өдөр газар эзэмших эрхийг маань цуцалсныг гэнэт мэдэж, сайдын тушаалыг 223 оны 3 дугаар сарын -ны өдөр хуулбарлан аваад, эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлүүлэхээр өөрт нь гомдол гаргах гэсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 223 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 8/98 дугаартай албан бичигт "... Уг шийдвэр гарснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг мэдэгдье" гэсэн байсан тул шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Сайдын тушаал ийм байдлаар гарсан нь дараахь хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:

а/Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд ... бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчмыг баримтална" гэснийг,

б/Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “сонсох ажиллагааны оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 1 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно" гэснийг,

в/ Захиргааны ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэснийг,

г/ Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт "Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно" гэснийг,

д/Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дэх хэсэгт "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэснийг тус тус зөрчсөн байна.

Сайдын А дугаартай тушаал 222 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр гарсан байхад уг тушаалыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа бидэнд мэдэгдээгүй, өөрсдийн байр суурь, үйл баримтын талаар нотолгоог гаргаж танилцуулах боломж олгоогүй нь захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргах хуульд заасан журам ноцтой зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Дээр дурдсан үндэслэлээр манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, хуульд нийцээгүй, бодит нөхцөл байдлаас хэт зөрүүтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон 223 оны 9-р сарын 27-ны өдрийн А******* дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“224 оны 2 дугаар сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын албаны дүгнэлтээр манай компани ашиглаж буй газрыг хилийн зааг шинэчлэн тогтоож хязгаарлалтын бүсэд орсон талаар 224 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай Тодруулга хүргүүлэх тухай албан бичгийг ирүүлж газар ашиглах эрхийг цуцалсан талаар мэдсэн. Манай компанийн газар ашиглах эрхийг 2 үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн. Энэ нь газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй гэдгийг үндэслэл болгож тушаалыг гаргасан.

Нэхэмжлэгч “Т******* х*******” ХХК нь газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэлийн үнийн дүнг Ковид-19-ийн халдвар өвчин гарсантай холбогдуулан өөрчлөлт оруулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1., Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.4.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 219 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалаар "Т******* х*******" ХХК-д олгогдсон 1123 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 2.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх" гэж заасан.

 Үүний дагуу хариуцагч захиргааны байгууллагаас өөрийн албан ёсны цахим хуудаст сонсох ажиллагааны мэдэгдлийн байршуулсан боловч тогтоосон хугацаанд нэхэмжлэгч хариу тайлбар болон холбогдох баримтаа ирүүлээгүй.

Нэхэмжлэгчийн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлийн тухайд, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т "газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх" гэж заасан. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гуравласан гэрээг 22 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан талаар дурдсан ба тус гэрээнд улирал бүрийн эхний сарын 25-нд төлөх үүрэгтэй гэсэн байдаг.

Гэвч тус үүргээ хэрэгжүүлэлгүй газрын төлбөрөө хугацаанд төлөөгүйгээс гадна шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд 222, 223 оны төлбөрийг төлсөн талаарх баримтаа өгөөгүй.

Нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлийн тухайд, Монгол Улсын Дээд шүүхийн 28 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар "Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1.1."Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаанаа ковидтой холбон тайлбарладаг боловч үүнтэй холбоотой баримтаа захиргааны байгууллагад ирүүлээгүй. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаал "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Т******* х*******" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Т******* х*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А******* дугаартай тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй 4 дүгээр зүйлийн 4.1.-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасныг үндэслэн.       Нэхэмжлэгч компанийн газрын төлбөрийн баримтууд, мөн Татварын ерөнхий газраас ирүүлсэн баримтуудад төлбөрийг огт төлөөгүй гэдэг нь харагдаж байна. 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А******* тоот тушаал гарсан байхад газрын төлбөрийг 224 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр төлбөрөө төлсөн байна. Газрын төлбөрийг гэрээ болон газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрийг хугацаанд улирал бүрийн 2-ны өдрийн дотор төлөгдөх ёстой байтал 22-221 оны төлбөрийг төлж, дараа оны төлбөрүүдийг 224 онд нийтэд нь төлсөн байна. Нэхэмжлэгч талаас төлбөрийг хугацаанд төлөөгүй болох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-т газар өмчлөгч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн газар дээр майхан барьж, отоглох байдлаар байрлаж байсан гэж хэлсэн. Энэ нь байрлаж буй газар дээр ариун цэврийн өрөө болон отоглоход тухтай байдлыг хангасан эсэх нь тодорхойгүй тайлбарыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ маргаанд “газрын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн газар ашиглах эрх дуусгавар болгосон шийдвэр”-т холбогдох үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 219 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаалаар нэхэмжлэгч “Т******* х*******” ХХК-д Улаанбаатар хотын Х******* дүүрэгт орших, Б уулын дархан цаазат газар, Н******* аманд 1.1 га газрыг аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах  зориулалтаар газар ашиглах эрх олгож шийдвэрлэж, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дугаартай гэрчилгээ олгож, 22 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай 3 талт гэрээг байгуулж,  газрын кадастрын зургийг үйлджээ. /ХХ-ийн 11-1, 34 дэх тал/

2.2.Нэхэмжлэгч нь газрын төлбөрт 22 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 4,, төгрөг /Гүйлгээний утга:Газрын төлбөр Т******* х*******/, 22 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2 удаагийн үйлдээр 7,731, төгрөг /Гүйлгээний утга:НТГ Газрын төлбөр/ болон 5,, төгрөг /Гүйлгээний утга:ХУД Газрын төлбөр/, нийт 12,889,75 төгрөгийг, 221 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,, төгрөгийг /Гүйлгээний утга нь 1; ГМ/ төлжээ. /ХХ-1-ийн 18-19 дэх тал/

2.3.Мөн маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш буюу 224 оны 2 дугаар сарын 1-ны өдөр 2 удаагийн үйлдээр ,, төгрөг /Гүйлгээний утга:ХУД Газрын төлбөр/, 1,,3 төгрөг /Гүйлгээний утга:ХУД Газрын төлбөр/ гэх төлбөрийг төлсөн байна. /ХХ-1-ийн 2 дахь тал/

2.4.Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн 224 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1-17/53 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаагаар “Т******* х*******” ХХК нь:

-22 оны 5 дугаар сарын 19-ний өдөр  1 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 4,, төгрөг;

- мөн өдөр 1211174997 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр .. төгрөг;

-22 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төлбөрийн нэхэмжлэхгүйгээр  5,, төгрөг;

-мөн өдөр 4,, төгрөг;

-221 12 дугаар сарын 31-ний өдөр 1 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 1,, төгрөгийг;

-мөн өдөр 7,, төгрөг;

-224 оны  2  дугаар сарын 1-ны өдөр 1 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр .. төгрөг;

- мөн өдөр 1,, төгрөгийг тус тус төлсөн байна. /ХХ-1-ийн 198-199, 21-22 дахь тал/

2.5.Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 223 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 773 дугаар “Иргэн, аж ахуйн нэгжид” гэж хаягласан албан бичгээр Сонсох ажиллагааны мэдэгдэл гаргасан, үүнийгээ “Т******* х*******” ХХК-д хүргүүлсэн баримт байхгүй, харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудсанд гаргасан гэж тайлбарлан, уг цахим хуудсаны зургийг шүүхэд нотлох баримтаар гарган ирүүлсэн болно. /ХХ-1-ийн -9 дэх тал/

2..Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Сонсох ажиллагааг хэрхэн явуулсан талаар тэмдэглэл баримт байхгүй байгаа ба нэхэмжлэгч “Т******* х*******” ХХК-г сонсох ажиллагаанд оролцоогүй гэж үзэн газар ашиглах эрхийг цуцлах саналаа боловсруулж, тус байгууллагаас 223 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан жагсаалтаар иргэн, хуулийн этгээдийн газраас хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг хүргүүлсэн байгаа ба уг жагсаалтанд “Т******* х*******” ХХК-ийн нэрийг оруулсан байна. /ХХ-1-ийн 3-37 дахь тал/

2.7.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А******* дугаартай “газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалаар Н******* амны хязгаарлалтын бүсээс “Т******* х*******” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр тус компанийн 1123 метр квадрат газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /ХХ-1-ийн 33 дахь тал/

2.8.Ингээд Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 213 оны 1 дугаар сарын 2-ны өдрийн 2/134 дугаартай албан бичгээр “Т******* х*******” ХХК-д хандаж, газар ашиглах эрхийг цуцалсан болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн мэдэгдлийг хүргүүлэхээ албан бичиг үйлдэж,  уг бичгийг шуудангаар Улаанбаатар хот, Х******* дүүргийн 3 дугаар хороо, ЧӨЧ, 2-41 тоот гэх хаягаар хүргүүлсэн байгаа боловч уг бичгийг “Т******* х*******” ХХК хүлээн аваагүй болох нь “Монгол шуудан” ХХК-ийн бүртгэлээр тогтоогдлоо. /ХХ-1-ийн 4-43, 5-52 дахь тал/

2.9.Нэхэмжлэгч “Т******* х*******” ХХК нь 224 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 8 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан манай компанийн ашиг газар хилийн заагийг шинэчлэн тогтоох газрын жагсаалтад орсон эсэх лавлагаа хүссэн байна. /ХХ-1-ийн 21 дэх тал/

2.1.Үүний хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 224 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 8/98 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар мэдэгджээ. /ХХ-1-ийн 22 дахь тал/

2.11.Х******* дүүргийн Татварын хэлтсийн 224 оны дугаар сарын -ны өдрийн 4/1159 дугаар болон 224 оны 1 дугаар сарын 4-ны өдрийн 4/2231  дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаагаар тус татварын алба нь 22 онд 1, 1211174997 дугаартай төлбөрийн нэхэмжлэх, 221 онд 1, 1 дугаартай төлбөрийн нэхэмжлэх, 224 онд 1 дугаартай төлбөрийн нэхэмжлэх үүсгэж,  222, 223 онд газрын алба болон татварын албанаас тус компанид төлбөрийн нэхэмжлэх үүсгээгүй болох нь нотлогдсон. /ХХ-2-ын 34 дэх тал/

            2.12.Нэхэмжлэгчээс  уг газар дээр барилга байгууламж бариагүй болохоо зөвшөөрсөн зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”[1] гэж заасны дагуу  Улаанбаатар хотын Х******* дүүрэгт орших, Б уулын дархан цаазат газар, Н******* аманд 1.1 га газарт газар ашиглах эрх зүйн харилцаа ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 219 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаал болон “Т******* х*******” ХХК-д 219 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дугаартай гэрчилгээ олгосноор анх үүссэн байна.

3.2.22, 221, 222 он нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын сөрөг үр нөлөөнд орсон үе байсан гэдэг нь нийтэд илэрхий үйл баримт  бөгөөд уг хугацаанд газраа ашиглах боломжгүй байсан гэж нэхэмжлэгч тайлбарласныг шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

3.3.Учир нь Улсын Их Хурлаас 22 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн  1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид "цар тахал" гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж,  7 дугаар зүйлийн 7.1-т “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газар энэ хуулийн 11.1-д заасан шаардлагад нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 7.1.5-д “цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин, орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх” гэж хуульчилж, баталснаар  уг халдварт цар тахал нь  нийгэм эдийн засаг болон аж ахуйн нэгжүүдэд сөрөг нөлөө үзүүлж байгаа гэдгийг  Улсын Их хурал, Засгийн газар нь мэдсэн, хүлээн зөвшөөрсөн байна[2].

3.4.Иймд төрийн эрх барих дээд байгууллага нь цар тахал нь нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх тул  давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл бүхий 22-222 онд тус компани  газраа зориулалтаар ашиглаагүйг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

3.5.Өөрөөр хэлбэл, дээр тогтоогдсноор  нэхэмжлэгч  “Т******* х*******” ХХК-д газар ашиглах эрх нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 219 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар тушаал, 219 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дугаартай гэрчилгээний үндсэн дээр анх үүссэн, уг хугацаанаас  буюу 22, 221, 222 онд цар тахлын хорио цээр тогтоосон, эдийн засаг сөрөг нөлөөлөлд байж, энэ нь давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлд  хамаарч байсан тул нэхэмжлэгчийг  газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтаар нь 2-оос дээш ашиглаагүй гэж үзэхгүй болно. 

3..Нэхэмжлэгч “Т******* х*******” ХХК-иас газрын төлбөрийг 22, 221 онд төлсөн байгаа ба шүүхэд тайлбарлахдаа Х******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон татварын албанаас үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу 22, 221 онд газрын төлбөрөө төлсөн, харин 222, 223 онд төлбөрийн нэхэмжлэх үүсгээгүй учраас төлбөрийг төлөх боломжгүй байсан гэсэн.

3.7.Энэ тайлбар нь дээрх Х******* дүүргийн татварын албанаас шүүхэд ирүүлсэн 222, 223 онд төлбөрийн нэхэмжлэх үүсгээгүй гэх баримт, албан бичгээр нотлогдсон тул “Т******* х*******” ХХК газрын төлбөрийг 22, 223 онд төлөөгүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа биш гэж дүгнэлээ.

3.8.Мөн эдгээр 22, 221, 222 он нь корона вирусын тахалын улмаас хорио цэр тогтоосон үед хамаарах тул уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж үзэж, газрын төлбөр төлөөгүйг буруутгахгүй байх хууль зүйн боломж хариуцагчид байсан гэдгийг анхаарвал зохино.

3.9.Захиргааны ерөнхий хуулийн  2 дугаар зүйлийн 2.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, мөн зүйлийн 2.2-т “Энэ хуулийн 2.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж, 27 дугаар зүйлийн 27.4-т “Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна” гээд мөн зүйлд сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад гэж заасан байна.

3.1.Хариуцагч  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /тухайн үеийн нэрээр/, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь “Т******* х*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох тайлбар нотлох баримт гаргах эрхийг нь хангаагүй, хуульд заасан арга хэлбэрийн алийг нь ч хийгээгүй болох нь доорхи байдлаар нотлогдож байна.

3.11.Тухайлбал, Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 223 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 773 дугаар албан бичгээр “Иргэн, аж ахуйн нэгжид” гэж нийтэд хаяглан албан бичиг үйлдсэн ч түүнийгээ зохих этгээдэд нь гардуулаагүй, энэ талаар баримтжуулаагүй бол үүнийг сонсох ажиллагаа явуулсан гэж шүүх үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

3.12.Байгаль орчин, аялал жуулчлалын яам өөрийн цахим хуудсандаа нийтэд хандсан ийм мэдээллийг тавьснаар сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх нь хангалттай арга хэмжээ биш байна.

3.13.Учир нь иргэн, хуулийн этгээд бүр төрийн олон байгууллагын цахим хуудсуудыг өдөр бүр шүүж үзэх, харж хянаж байх боломжгүйн дээр цахим харилцаа төгс төгөлдөр болоогүй нөхцөлд  иргэн, хуулийн этгээдийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны явуулж байгаа сонсох ажиллагааны мэдэгдлийг цахим хуудаснаас олж мэдсэн байх ёстой гэж үүрэгжүүлэх боломжгүй гэж шүүх үзлээ.

3.14.Ийнхүү хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь сонсох ажиллагаа явуулаагүй, цар тахлын нөхцөл байдлыг огт харгалзан үзээгүй, түүнчлэн төлбөрийн нэхэмжлэхээ 222, 223 онд бүрэн үйлдэж гараагүй захиргааны байгууллагын буруутай ажиллагаа байхад үүнийг шалгаж тогтоогоогүй байхдаа нэхэмжлэгчийг буруутгаж, газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн  2, 27 дугаар зүйлийг зөрчсөн, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн  зорилго үзэл санаа, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.5-д нийцээгүй хууль бус байна.

3.15.Шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ “Т******* х*******” ХХК-ийн давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлд байсан хугацааг дээрх хуулийн үйлчлэл хүчин төгөлдөр байсан 22 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 222 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцсон.

3.1.Тодруулбал, “Т******* х*******” ХХК-ийн газраа ашиглаагүй байгаа хугацааг  газар ашиглах гурван талт гэрээ байгуулсан 22 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр өдрөөс Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гарсан 22 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл 3 сар 12 хоног, уг хуулийн үйлчлэл дууссан 223 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс маргаан бүхий актыг гаргасан 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх  9 сар 27 хоног буюу нийт 13 сар 9 хоног гэж тооцож, үлдэх хугацааг ковидын царх тахлын үе буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд байсан /хүндэтгэн үзэх шалтгаантай/ гэж үзсэн болно.

3.17.Иймд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 4.1.-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно” гээд мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-т “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1., 4.1.7-д заасан үндэслэлээр” гэх нөхцөл байдал нотлогдоогүй, нэхэмжлэгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.3.1, 1.3.12  дахь хэсэг, заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 2, 27 дугаар зүйл, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1, 7.1.5, Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 4.1., Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Т******* х*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 223 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А******* дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “Т******* х*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 72 төгрөгийг хариуцагч Байгал орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас нөхөн гаргуулж нэхэмжлэгч “Т******* х*******” ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

[1] Энэ хуулийн заалт нь тухайн шийдвэрийг гаргасан 219 онд хүчин төгөлдөр мөрдөж байсан заалт бөгөөд энэхүү заалтыг 223 оны 1 дүгээр сарын -ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.

[2] Энэ хууль 222 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн.