Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/11

 

2023        05          23                                        2023/ДШМ/11                

З.Б-д холбогдох

                                             эрүүгийн хэргийн талаар

СБ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.О даргалж, шүүгч О.Б, Г.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: прокурор Б.Ж ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б,

хохирогчийн өмгөөлөгч Ч.Д,

шүүгдэгч З.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нарыг оролцуулан 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э-ийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.Банзрагчид холбогдох эрүүгийн ...............дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

1.Монгол Улсын иргэн, 19 онд.........аймгийн ........... суманд төрсөн, ...настай,*******,*******,*******,*******, ам бүл ..., эхнэр хүүхдийн хамт УБ хотын ЧД дүүргийн ... дугаар хорооны ..............тоотод түр оршин суух хаягтай, ... аймгийн ........сумын ... дугаар багийн харьяат,, Х овогт З.Б /РД: .............../,

2.Шүүгдэгч З.Б нь 20... оны ... дугаар сараас 20... оны ...дугаар сарын ...-ны өдрийн хооронд СБ аймгийн ......сумын ... дүгээр багийн нутаг "........" гэх газарт “ Холдинг” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ... үхэр, ... хонь, ... ямааг завшиж, ..........төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Хяналтын прокурор Б.Э нь түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

4.СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч З.Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... жил ...сарын хорих ялаар шийтгэж,,,, шүүгдэгч З.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,,,, шүүгдэгч З.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 49293800 төгрөгийг гаргуулан хохирогч “.............” ХХК-ийн захирал ..........олгохоор шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогч Б нь шүүгдэгч Б-д толгой мал хүлээлгэж өгсөн гэж мэдүүлсэн нь 2020.08.16-ны өдрийнын дүнгээс 44 малаар зөрүүтэй байна. 2020 оны 09 дүгээр сард мал нэмж орлогодсон,,,, малын А данс байхгүйгээс Б-д дутагдал гэж хариуцуулсан 49293800 төгрөгийн хохирол бодитой эсэх нь эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй байна. Б болон гэрчүүд “Тухайн өвөл их цастай, хүйтэн байсан. Мал нь хамуутай, туранхай байсан учраас ихээр хорогдсон” талаар мэдүүлсэн. Гэтэл үхэж хорогдсон малыг хохирлын тооцоонд оруулан тооцсон байж болзошгүй байна. Б нь “2 шүдлэн үхрийг мөрийтэй тоглоод алдсан, 15 хонь, 15 ямааг Ж гэх хүнд мөнгөөр борлуулсан, ихэнх нь үхэж, үлдсэн нь тасарч алга болсон” гэж мэдүүлдэг. Гэтэл мөрийтэй тоглосон болон мал гэрч нараас мэдүүлэг аваагүй, “итгэмжлэн хариуцсан малыг завшсан” гэх үйлдлийг бусад нотлох баримтаар нотлоогүй байхад зөвхөн өөрийнх нь мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т заасныг зөрчсөн. Б, Б нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулан мал маллуулж байгаа үйл явц нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй байхад эрүүгийн хуулиар ял шийтгэж байгаа нь хууль ёсны зарчим болон шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчимд нийцэхгүй. Б нь 2 шүдлэн үхрийг Г-г байх үед мөрийтэй тоглоомд өгсөн гэхээр 2020 оны 08 дугаар сараас өмнө гэж харагддаг. Мөн 2021 оны 05 дугаар сард бусдад 15 хонь, 15 ямаа худалдан борлуулсан гэдэг. Тэгвэл эдгээр үйлдэл нь цаг хугацааны хувьд 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж байхад шүүх энэ хуулийг хэрэглээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Б нь 4 дүгээр анги төгссөн, бичиг үсэг мэдэхгүй тул түүнийг өмгөөлөгчгүйгээр асуусан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6.Шүүгдэгч З.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 08 сарын 15-ны өдөр малаа хүлээж авсан. Мал маллах гэрээг сүүлд байгуулсан. Мал маллаж байх үед цас ихтэй, хүйтэн өвөл байсан. Надад өнжмөл өвс, 2 морь авчирч өгсөн. Хоёр морийг ээлжилж эмээлгүй унаад хониндоо явдаг байсан гэв.

7.Хохирогч “......... Холдинг” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмнөх өмгөөлөгч нь танай хохирол...сая төгрөгөөс илүү гэдгийг ойлгож байна, хохирлыг ....сая төгрөгт хүргэмээргүй байна гэж гуйсан. Бид ч хохирлоо барагдуулчихвал шүүхээр яваад байх шаардлагагүй гэж хэлсэн боловч шүүгдэгч нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй... гэв.

8.Хохирогч “...... Холдинг” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэлтэй гарсан. Хохирлын хэмжээг зөв тооцсон. Хөрөнгийн үнэлгээний талаар аль ч тал гомдол гаргаагүй. “Олон үхэр үхсэн” гэж ярьдаг боловч баримтаар тогтоогдоогүй. Тухайн жалганд ойр хавын айлууд үхсэн малаа аваачиж, хаядаг байсан. Уг жалганд хохирогчийн 3 үхэр зүс, имээрээ байсан. Хөрөнгө завшсан учир иргэний журмаар шийдүүлэх боломжгүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахын тул хохирлоо бүрэн барагдуулсан эсхүл барагдуулахаа илэрхийлсэн байх ёстой. Шүүгдэгчийн зүгээс өнөөдрийг хүртэл хохирол төлөхтэй холбоотой санаачилга гаргаагүй тул өршөөлд хамрагдах боломжгүй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

9.Хяналтын прокурор Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: З.Б нь “........ Холдинг” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ... тооны үхэр,.... тооны хонь, .... тооны ямааг завшиж, .......төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мал хүлээлцсэн акт, хохирогч Н.Б-ны мэдүүлэгт дурдсан малын тоо зөрүүтэй байгаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нөлөөлөхгүй, хохирлын тооцоонд хамааралгүй. Мал маллуулах гэрээнд малын тоо, толгой, төрөл, нас, хүйс тусгагдаагүй боловчад тодорхой дурдаж өгсөн байна. Жалганд байгаа үхсэн малыг “.............. Холдинг” ХХК-ийн мал гэдгийг нотлох баримт байхгүй, түүнчлэн мал маллуулах гэрээний 3.5-д “мал солигдсон, үрэгдүүлсэн буюу дутаасан, зүй бусаар хорогдол гаргасан нөхцөлд малчин 100% хариуцна.” гэж, 3.7-д “Өвчнөөр болон байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр үхсэн малыг эмчид үзүүлж үхлийн шалтгааныг заавал тогтоолгох, гэрээ байгуулагчид мэдэгдэж, им тэмдгийг үзүүлж малын тооцоог хийнэ” гэж тус тус заасан. Үнэхээр байгалийн давтагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр мал үхэж үрэгдсэн бол малын эмч дуудаж, үхлийн шалтгааныг тогтоолгож, хохирлоос хасуулах боломжтой байсан. “........... Холдинг” ХХК-ийн хөдөө аж ахуйн мэргэжилтэн Ц очиж үзээд “Манай малаас 3 тооны үхэр үхсэн” гэж мэдүүлдэг. Үхсэн гэх 3 үхрийг хохирлоос хасаж тооцсон. Итгэмжлэн хариуцуулсан малыг завшсан үйлдлийг зөвхөн З.Б-ийн мэдүүлэг дээр үндэслэж гэм буруутайд тооцож ял шийтгээгүй, хэрэгт хохирогч, гэрчийн мэдүүлэг,, анхан шатны шүүх хурал дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар давхар нотлогдсон. Хохирогч Н.Б, З.Б нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулан мал маллаж, маллуулж байгаа үйл явц нь иргэний эрх зүйн гэрээний харилцааны шинжтэй боловч бусдын малыг нь маллаж байх хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан малыг завших идэвхтэй үйлдлээр хохирогчид мэдэгдэлгүй, захиран зарцуулж, хохирол, хор уршиг учруулж буй нь гэмт хэргийн шинжтэй байна. Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул өршөөлд үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

10.Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр З.Б-д холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

11.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

12.Шүүгдэгч З.Б нь 20 оны  дугаар сараас 20 оны  дугаар сарын -ны өдрийн хооронд СБ аймгийн ....сумын ... дүгээр багийн нутаг “..........” гэх газарт “............ Холдинг” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан ... үхэр, .... хонь, ........ ямааг завшиж, ..........төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ. Тодруулбал:

12.1. Яллагдагч З.Б-ийн “Би “.......... Холдинг” ХХК-ийн ... тооны хонь, .... тооны ямаа, ... тооны адуу, ... тооны үхрийг хүлээн авч малласан. 20... онд хүлээлгэж өгөхөд ... тооны үхэр, ... тооны хонь, .... тооны ямаа дутсан. ... үхрээс ... тооны үхэр нь 20... оны хавар үхсэн. Үлдсэн хоёр үхрийг тоглоод алдсан. Харин ... тооны хониноос 2021 оны ... эсхүл... сард Ж гэх хүнд ... тооны хонийг зарж борлуулсан. Үлдсэн хонь,, үлдсэн нь тасарч алга болсон. 15 ямааг Ж гэх хүнд мөнгөөр борлуулсан.” гэх /1 хх 19-22,,,

12.2. Хохирогч “.......Холдинг” ХХК-ийн захирал Н.Б-ны “З.Б-д ... хонь, .... ямаа, ... адуу, ... үхэр хүлээлгэж өгсөн. 20... оны ... дугаар сарын ...ны өдөр малаа тоолоход ... үхэр, ... хонь, ... ямаа дутахаар нь асуухад үхрийн хагас нь үхсэн гэхээр нь би үхсэн үхрүүдийн сэг, зэмийг үзэхэд манайхаас 3 үхэр үхсэн байсан. Бусдыг нь “алдаад олохгүй байна олно” гэсэн. Хонины талаар асуухад “байгаа” гээд байсан. Тэгээд тоолоод үзэхэд “би өөрөө төлнө” гэсэн. Тухайн үед Г гэх хүн ирж “танай хониноос 2 портер машинтай хүн ирээд хонь ачаад явсан” гэж хэлсэн.” гэх /1 хх 10-13/,

12.3. Хохирогч “......Холдинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-ийн “Гэрээнд зааснаар мал үхсэн бол малын эмч дуудаж акт гаргуулж, албан ёсоор хасуулж тооцуулах боломжтой байсан. “Мал үхсэн” гэж байгаа боловч малын сэгийг үзүүлэхэд “манай малаас 3 үхэр үхсэн байна” гэдгийг манай байгууллагын хөдөө аж ахуйн мэргэжилтэн тогтоосон. Тэгж олноор үхэж үрэгдсэн зүйл байхгүй. Б хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй, хохирол барагдуулах талаар санаачилга гаргаагүй. Манай компанийн малаар тоглоод дууссан. Хонин суурь байхгүй болсон.” гэх /1 хх 184-186/,

12.4. Гэрч Г.Ц-ийн “Би 2020 оны 7 дугаар сарын 09-ний үед ирж малаа тоолоход их хэмжээний мал дутсан. Энэ талаар асуухад З.Б: “Мал их үхсэн, гэрийн урд талын жалганд байгаа” гэхээр нь очиж үзэхэд 10 гаруй үхрийн сэг зэм байсан. Тэр дотор манай 3 үхэр байсан. Тэгээд би тэр гурван үхрийн зургийг нь аваад явсан. Тухайн үед 10 гаруй ямааны сэг зэм байсан. З.Б нь 33 үхэр,, дутаасан.” гэх /1 хх 25-26/,

12.5. Гэрч Ш.З-ын “Би 2021 оны 03 дугаар сард ........суманд хүү З.Б-ийн гэрт ирсэн. З.Б нь тухайн үед хот руу эхнэрийн хамт яваад хөл хорионд орж, 20 оны ... сарын дундуур ирсэн. Би энэ хугацаанд малыг нь харж байсан. Намайг маллаж байх хугацаанд 13 тооны үхэр, 70 гаруй тооны ямаа, нэлээд хонь үхсэн. Би үхсэн малыг гэрийнх нь урд жалганд аваачиж хаясан.”  гэх /1 хх 29-30 /,

12.6.Гэрч Д.О-ын “2020 оны зунаас эхлэн манай нөхөр Б бид хоёр “..........” компанийн малыг маллаж эхэлсэн. 20... оны намар манай аавын бие муудаад би .......аймагт ........цар тахлын хөл хорионд байж байгаад ...дүгээр сарын дундуур ирэхэд туранхай малуудаас их үхсэн байдалтай байсан. Яг хэчнээн мал үхсэнийг би мэдэхгүй. Ц гэх хүн өвөл, хавар 2 удаа ирж, үхсэн малаа харсан.” гэх /хх 130-132/,

     12.7. Хөрөнгийн үнэлгээний “............." ХХК-ийн “Тугалтай үнээ ... шүдлэн үхэр...., бяруу ..., нийт ... үхэр, ... хонь, ... ямаа, нийт үнэлгээ ........ төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт / 1 хх 133-146/,

  12.8. З.Б-ийн 2021.07.17-ны өдөр гарын үсэг зурсан “2021.07.08-ны тооллогоор ...үхэр, ....хонь, ...ямаа дутаасан нь үнэн болно. Энэ дутагдлын 60-аас багагүй хувийг барагдуулж,, байшин болон цалингаасаа төлж барагдуулна.” гэх хүсэлт /1 хх 96/,

          12.9. “.........” ХХК, иргэн З.Б нарын 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан мал маллуулах гэрээ /1 хх 90-91/,

          12.10. 2021 оны 8 сарын 02-ны өдрийн мал тооллогын хуудас /1 хх 93-95, 98/

Малын төрөл

Эхний үлдэгдэл

Орлого

Зарлага

Эцсийн үлдэгдэл

Дутагдал

/Шинэ төл тооцоогүй/

Адуу

4

0

0

4

0

Үхэр

52

7 /шинэ төл/

0

19

33

Хонь

257

20 /шинэ төл/

3

98

156

Ямаа

183

100 /цагаан ямаа худалдаж авсан/

52 /шинэ төл/

0

190

93

 

          12.11. Мал хүлээлцсэн акт буюу “2020.08.16-ны өдөр 1 хуц, 151 эм хонь, 15 эр төлөг, 54 эр хурга, 36 эм хурга, нийт 257 хонь хүлээлцсэн” гэх баримт /1 хх 99/,

          12.12. Мал хүлээлцсэн акт буюу “2020 онд 1 ухна, 137 эм ямаа, 15 эр борлон, 15 эм борлон, 10 эр ишиг, 5 эр ишиг, нийт хүлээлцсэн” гэх баримт /1 хх 99/

          12.13. Мал хүлээлцсэн акт буюу 2020.09.12-ны өдөр цагаан өнгийн 100 эм ямаа хүлээлцсэн баримт /1 хх 98/ зэрэг болно. 

          13. Хэрэгт авагдсан гэрч Б.Э, М.Э, С.Д нарын “2021 оны өвөл манай суманд их хэмжээний цас орсны улмаас З.Б-ийн маллаж байсан малаас нэлээд их үхсэн.” гэх мэдүүлгүүд, шүүгдэгч З.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,,,,ийн хуулбар зэрэг нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй,, 77-81/

          14. Хөрөнгө завших гэмт хэрэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор хуульчилсан. Шүүгдэгч З.Б нь хохирогч Н.Б-ны өмч болох малыг “мал маллуулах гэрээ”-нд заасны дагуу итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд бөгөөд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусдад худалдан борлуулах, мөрийтэй тоглоомын өрөнд өгөх зэргээр бусдын өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн шууд санаатай  хэлбэрээр үйлдсэн нь “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, анхан шатны шүүх энэ зүйлд заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

15.Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч З.Б-д ял оногдуулсан байна. 

16.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э нь “Б-д хариуцуулсан ... төгрөгийн төлбөр бодитой эсэх нь эргэлзээтэй, хохирлын тооцоо зөрүүтэй, мөрийтэй тоглосон болон мал гэрч нараас мэдүүлэг аваагүй, нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй. Б, Б нарын хоорондын маргаан иргэний эрх зүйн харилцааны шинжтэй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан.

          17.Хэрэгт авагдсан З.Б-ийн “Би хоёр үхрийг нь мөрийтэй тоглоод алдсан. 20... оны 4 эсхүл 5 сард Ж гэх хүнд 15 тооны хонь, 15 тооны ямааг зарж борлуулсан.” гэх мэдүүлэг нь хохирогч “......... Холдинг” ХХК-ийн захирал Н.Б, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гэрч Г.Ц, Ш.З, Д.О нарын мэдүүлгүүд,, тооллогын баримтуудаар давхар нотлогдож байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн,, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасанд харшлахгүй байна.  Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хэрэгт авагдсан гэрч, хохирогч,ийн мэдүүлэг, мал маллуулах гэрээ,, мал тооллогын хуудас зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн үнэлгээгээр тогтоосон байх тул хохирлын хэмжээг дахин тогтоолгохоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагагүй гэж үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлын үндэслэлийг хангаагүй болно.

          18. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан.

          Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн...” гэж заасан тул шүүгдэгч З.Б нь хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байсан ч түүний эдлээгүй үлдсэн ялыг өршөөн хэлтрүүлэхгүй, түүний үйлдсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож болохгүй юм. Түүнээс гадна шүүгдэгч З.Б-ийн гэмт үйлдэл тодорхой хугацаанд үргэлжилсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.” гэж зааснаар түүний гэмт хэрэг үйлдэж төгссөн хугацааг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөр тооцоход Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

19. Шүүгдэгч З.Б-ийн “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэдэг нь мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн түүний “Би*******, өмгөөлөгч оролцуулахгүй, мэдүүлэг өгөхөд татгалзахгүй” гэх мэдүүлэг,, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ. /1 хх 75-78/

20.Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 Нэг. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Э-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ийн цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

          Гурав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  С.ОЮУНТУНГАЛАГ

                           ШҮҮГЧИД                  О.БААТАРСҮХ

                                                               Г.БОЛОРМАА