Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/12

 

2023   05       23                                            2023/ДШМ/12               

Н.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй шүүх хуралдааныг хийв.

 Шүүх хуралдаанд:

               прокурор Д.С

                        шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Г.А,

шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Ч.Э,

шүүгдэгч Н.А, П.М нарын өмгөөлөгч Д.З,

              шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Д,

нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

1.СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны ...дугаар сарын... ний өдрийн ...дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Г.А, шүүгдэгч П.М.О-ын өмгөөлөгч Ч.Э, шүүгдэгч Б.Г.О-ийн өмгөөлөгч Ж.Д нарын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.А нарт холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 20 оны ... дугаар сарын ...ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

2.1. Монгол Улсын иргэн, 19... онд СБ аймгийн СБ суманд төрсөн, ...настай,,,,,,, СБ аймгийн СБ сум ... дүгээр баг ... тоотод оршин суух хаягтай,

 - СБ аймаг дахь сум дундын шүүхийн ....оны ...дугаар сарын ...ны өдрийн 07а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

- Тус шүүхийн  2007  оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар 5 жил 6 сарын  хорих ялыг оногдуулж,,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021  оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,, Х  овогт П.М.О,

2.2., 19...онд СБ аймгийн СБ суманд төрсөн, ... настай,,,, ам бүл ...,СБ аймгийн СБ сумын ... дүгээр баг "........"гэх газарт оршин суух хаягтай,

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

- Тус шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 24а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар,

- Тус шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1,,,,

- Тус шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 239  дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил 7 сар 8 хоногийн хорих ялаар шийтгэгдэж,,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2014  оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181  дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж,, .....овогт Н.А,

2.3., 19...онд СБ аймгийн СБ суманд төрсөн, ....настай,,,,,, эцэг, СБ аймгийн СБ сумын ... дугаар баг Дэнжийн задгай гэх газарт оршин суух хаягтай,, Х овогт Б.Г.О.

Холбогдсон хэргийн талаар:

3. Шүүгдэгч Н.А, Б.Г, П.М нар нь  бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө СБ аймгийн СБ сумын ...дугаар баг, "........" гэх газраас хохирогч Б.Н-ийн 5 тооны хонийг "....." маркийн ачааны автомашин ашиглан хулгайлж, хохирогч Б.Н-д 633,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

  4. Хяналтын прокурор Д.С нь шүүгдэгч Н.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

  5. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Н.А, П.М, Б.Г  нарыг бусдын малыг бүлэглэн, машин механизм  ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.А, П.М нарыг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Г-д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, П.М нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Г-д 2 жил 2 сарын хугацаагаар хорих  ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А, Б.Г, П.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Б.Г, П.М нараас  хохирогч 633,300 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Н-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.А, Б.Г, П.М нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Э-ийн эзэмшлийн.............." улсын дугаартай авто машины үнэ ...... төгрөгийг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж  улсын орлогод тус тус оруулж шийдвэрлэжээ.

6.1. Шүүгдэгч П.М өмгөөлөгч Ч.Э давж заалдах гомдолдоо: Хохирогч Б.Н-ийн мэдүүлэг үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байдаг. Гэтэл хохирогчийн мэдүүлгээр хэт нэг талыг барьж, өрөөсгөл дүгнэлт хийж, үндэслэлгүй шийдвэр болсон. Шүүгдэгч нар Н-н гаднаас гэгээн цагаан өдөр хонь ачиж, улмаар Б-ын гэдэг айлд очиж машин нь эвдэрч хоёр хоноод сумын төвөөс машин  дуудаж, чирүүлж явсан гэдэг. Б нь тэдний зорьж очих айл бөгөөд Н-н хүргэнийх нь байсан. Гэтэл Б, Н-н дүү эмэгтэй болон тухайн тээврийн хэрэгсэл нь Ц.С эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн лавлаагаар тогтоогдож байхад түүнээс машинаа худалдан борлуулсан талаар гэрчээр асууж тодруулаагүй, тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тогтоогоогүй, үнэлгээг танилцуулаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “хэргийн бодит байдлыг тогтоох, яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно,  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн явцад нотлох байдлыг бүрэн нотолно” гэсэн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, зөвхөн яллах талыг барьж хэргийг шалгаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүх шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын хэсэгтээ П.М, Н.А нарыг урьд нь удаа, дараа энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээж, дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэсэн заалтыг зөрчсөн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоолын биелэлт түдгэлзсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад энэ талаар тусгагдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “талууд оролцогч энэ хуулийн 38.2 дугаар зүйлд заасан хугацаанд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих хугацаа дуусмагц анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 37.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ” гэж заасан. Нэгэнт анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хуулийн үндэслэлийг хуулиар ийнхүү тогтоож өгсөн байх тул давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэх, шийдвэр гарах хүртэлх хугацаанд шийтгэх тогтоолын 4  дэх заалтаар шүүгдэгч нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 68 дугаар шийтгэх тогтоолтой хэргийг хянаж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаахыг хүсье гэжээ.

6.2. Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Г.А давж заалдах гомдолдоо: Ялтан Н.А нь гэмт хэрэг үйлдээгүй талаараа мөрдөн байцаалтад Н ахынд бид гурав очсон, архи уусан. Гэтэл Н ах хоноод яв гэхээр нь бид хоносон. Өглөө нь Н ах хонио хурааж ирээд М-д 4 хонь, надад 1 хонь барьж өгсөн гэж мөрдөн байцаалтын шатанд удаа дараа мэдүүлэг өгсөн байдаг. Н нь 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ өөрийн гэм буруугаа хүлээж, бусдыг хулгайн хэрэгт гүтгэснээ хүлээн зөвшөөрч байна, надад гаргах гомдол, санал байхгүй энэ гурван хүн манай хонийг хулгайлаагүй гэсэн байдаг. Хохирогч Б.Н нь дээрх холбогдогч нартай архи ууж байгаад хониноос 5 хонь барьж өгсөн болох нь хохирогчийн шүүхэд  гомдолгүй гэж гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул Н.А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.3. Шүүгдэгч Б.Г.О-ийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах гомдолдоо: Хэргийн үйл баримтаас харахад Б.Г тухайн хэрэгт хамааралгүй. Түүнийг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байхад М ирээд хөдөө яваад Б гэдэг айлаас адуу аваад ирье гээд хамт явсан. Гэтэл замдаа Н гэдэг айлаар ороод архи ууж хоносон. Нэргүй нь архи ууж байхдаа П.М-д 4 хонь, Н.А-д 1 хонь бэлэглэнэ, маргааш өглөө аваад яваарай гэж ярьж байсан. Маргааш өглөө Н нь өөрөө хонио барьж өгч ачуулсан. Г.О-д хонь өгөөгүй. П.М.О-д, Н.А нарт хонь өгсөн байгаа нь Г.О-г хамт явж байгааг мэдсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Үүнээс дүгнэхэд Б.Н нь их согтож, хэнд юу гэж ярьж байгаагаа ч мэдээгүй байх магадлалтай. Г.О-ийн хувьд хулгай хийх санаа зорилго байгаагүй, М.О, Н.А нартай хамт явснаараа санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй, хамтран оролцсон хэлбэрийг нотолж тогтоогоогүй. Мөн машин механизм ашигласан гэдэг нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Б.Г.О бусадтай бүлэглэн бусдын малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан заалтыг ноцтой зөрчсөн байна. Б.Г.О хохирогч өглөө хонио зааж өгөөд 5 төлөг ачаад Н-н хүргэн болох Б гэдэг айлд очсон. Тэнд машин эвдрээд хоёр хоносон” гэж мэдүүлсээр байтал эдгээр хүмүүсийг гэрчээр асуугаагүй. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “гэрээс малын хашаа нь зайтай байсан, хашаандаа малаа хашаад зааж өгсөн” гэж мэдүүлсээр байтал хашаа байгаа, байхгүй эсэхийг тогтоож, нотолж чадаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байхад шүүхээс тухайн хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Б.Г.О ямар үйлдэл хийсэн нь гэмт хэргийн шинжийг агуулж байгааг дүгнээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр Б.Г.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэжээ.

7.Шүүгдэгч Н.А, П.М.О нарын өмгөөлөгч Д.З, шүүгдэгч П.М.О-ын өмгөөлөгч Ч.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах саналтай байна гэв.

8. Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Г.А, шүүгдэгч Б.Г.О-ийн өмгөөлөгч Ж.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

9. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

10. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Амарсайхан, Ч.Энхцэцэг, Ж.Дэлгэрхишиг нарын давж заалдах гомдлын дагуу Н.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулж, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг зөрчих, хэргийн оролцогчийн эрхийг зөрчих буюу хууль бусаар хязгаарласан тохиолдол гараагүй байна.

12. Шүүгдэгч П.М.О,  Н.А, Б.Г.О нар нь  бүлэглэн хөх өнгийн Kia bongo3 загварын 16-39 СҮЭ улсын дугаартай ачааны автомашин ашиглан 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө СБ аймгийн СБ сумын 3 дугаар баг, “.............” гэх газраас хохирогч Б.Н-ийн 5 хонийг хулгайлж, 633,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах  хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар тогтоогдсон талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:

12.1. Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд: “Би СБ аймгийн СБ сумын 3 дугаар багийн нутаг “....................” гэх газар эхнэр, хүүхдийн хамт мал маллан амьдардаг. 2021 оны 08 дугаар сарын 31-нд манай эхнэр сургуулийн хүүхдээ аваад сумын төв яваад би малаа хараад үлдэн 18 цагийн үед саахалт айлын хүмүүстэй худаг дээрээ 0.75л архи  гурван шилийг ууж дуусаад гэртээ очиход Сүхбаатар сумын иргэн М.О, А, Г.О нар цэнхэр өнгийн Бонго-3 маркийн ачааны машинтай ирсэн. Тэгээд надад 0.5л нэг шил хараа нэртэй  архи өгч бид нар хамт уугаад унтсан юм. Тэгээд 06 цагийн үед сэрэхэд тэр гурав яваад өгсөн, толгой дээр 0.75л хараа нэртэй архи  хоёр шилийг үлдээсэн байсан. Тэгээд яагаад надад хэлэлгүй явав гэж бодоод өдөр 11 цагийн үед хонио бэлчээр дээрээс нь хөөж ирээд хашиж байгаад тоолоход 17 тооны хонь дутаж, 12 хонио тасраад хөдөө байхад нь олж авсан, одоо 5 хонь дутаж байна. Би тэд  нарт ямар нэгэн хонь мал бэлгэнд өгөөгүй. Тэр орой манай хонь задгай гадаа хоносон,  би хашиж барьж өгөөгүй. Надад эдгээр хүнд өгөх малын болон эд хөрөнгө мөнгөний өглөг, авлага байхгүй. Энэ гурван хүн намайг гүтгэж байна” гэх  /хх-12, 14-15х/,

12.2. Гэрч А.Э-ийн: “... 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 06 цагийн үед намайг босоход манайхтай ойрхон 1 км орчим  нутаглах Б.Нэргүйн гадаа байсан бараан цэнхэр өнгийн ачааны машин урагшаа хөдлөөд 1км орчим газарт байсан  хонин дээр очоод хураагаад байсан. Тэгээд гэрээсээ 20 орчим минут болоод гараад ирэхэд уг машин Н ахын гадаа ирээд удалгүй зүүн урагшаа хөдөлсөн” гэх /хх-19-20х/,

12.3. Гэрч А.О-ийн: “... 06 цагийн үед боссон бөгөөд манайхтай ойрхон 1 км орчимд нутаглах Н ахын гадаа цэнхэр өнгийн ачааны машин байсан ба  гэрээс нь баруун урагш  1 км орчим байсан  хонин дээр оччихсон хураагаад байсан. Тэнд 10-20 минут болсон байх” гэх  мэдүүлгүүд /хх-22-23х/,

12.4. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хөрөнгийн үнэлгээний .....................ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2302018 дугаартай “16-39 СҮЭ дугаартай Kia Bongo 3 маркийн автомашины зах зээлийн үнэлгээ 10,076,700 төгрөг болно” гэх дүгнэлт /хх-33-44х/,

12.5. Тус компанийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2202459 дугаартай “алдагдсан гэх 5 төлөгний зах зээлийн үнэлгээ нь 633,300  төгрөг” гэх дүгнэлт /хх-51-61х /,

12.6. Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-125х/ зэрэг болно.

13. Шүүгдэгч П.М.О, Н.А, Б.Г.О нар нь хөх өнгийн Kia bongo3 загварын 16-39 СҮЭ улсын дугаартай ачааны автомашинтай  2021 оны 08 дугаар сарын 31-ний орой  СБ аймгийн СБ сумын ...дугаар баг, “..................” гэх газар нутаглах иргэн Б.Н-нд гэрт очсон, Н өмнө нь худаг дээр архи уугаад халамцуу байсан, тэд нар 1-2 шил архи хувааж уугаад унтацгаасан, Б.Н-ийг унтаж байхад нь буюу 06 цагийн үед гэрээсээ нь  урагш 1 км газарт байсан хониноос 5 хонь ачсан зэрэг хэргийн нөхцөл байдал тогтоогддог. Харин шүүгдэгч нарын “Н ахын гэрт архи уугаад байж байхад  өглөө 4 хонь өгнө, хоноод яв гэсэн. Тэгээд өглөө нь босоод Н цай чанаж өгөөд дөнгөж бэлчих гэж байгаа хонио мотоциклтой очиж хураахаар нь бид гурав машинаа асааж  хөдлөөд хашилцаж өгсөн. Тэгээд М.О-д 4 хонь, А-д нэг шөлний хонь нийт 5 хонь өгөхөөр нь ачсан” гэх мэдүүлэг болон бэлэглэгч хүсэл зоригоо илэрхийлсэн гэх байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар няцаан үгүйсгэгддэг. /хх-96-104х/,

14. Шүүгдэгч нар нь өөрийн үйлдлээр  бусдын өмчлөх эрхэд халдсан хууль бус гэмт хэргийн шинжтэй болохыг ухамсарлан хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байхын зэрэгцээ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь тэдгээрийн хууль эрх зүйн мэдлэг  ухамсар дутмаг, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй  болох гэсэн шунахайн сэдэлт, санаа зорилгоос үүдэлтэй.

15. Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байж, шударга ёсны зарчим хангагдана. 

16. Шүүгдэгч нарын гэм бурууг анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоогдсон үйл баримтыг үндэслэн прокуророос бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, бүрмөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан гэж үзэн  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлснийг үндэслэлтэй гэж үзэн П.М.О, Н.А нарт тус бүр 2 жил 6 сарын хорих ял, Б.Г.О 2 жил 2 сарын хорих ял оногдуулан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь  үйлдсэн гэмт хэрэг, хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр зэрэгт тохирсон байх тухай эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн.

17. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байх тул  Б, Н эмэгтэй дүү, Б, Г, Ц.Э нараас гэрчээр мэдүүлэг авах нь хэрэгт ач холбогдолгүй юм.

18. Шүүгдэгч П.М.О, Н.А нар урьд нь 3-5 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлын нэг болох гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамаардаг.    

19. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Ц.Э-ны  өмчлөлд байсан учраас хөрөнгө үнэлгээний компаниар 10,076,700 төгрөгөөр үнэлүүлж, шинжээчийн дүгнэлтийг яллагдагч нарт танилцуулсан байна.  /хх-46-48х/

20. Өмгөөлөгч Ч.Э нь давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэж, шийдвэр гарах хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт авсан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж,  шүүх хуралдааныг хойшлуулсан үед  тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг шийдвэрлэж болно.

         21. Иймд шүүгдэгч П.М.О-ын өмгөөлөгч Ч.Э-ийн “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай”, шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Г.А, шүүгдэгч Б.Г.О-ийн өмгөөлөгч Ж.Д нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгөх тухай” давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Шүүгдэгч Н.А-ын өмгөөлөгч Г.Амарсайхан, шүүгдэгч П.М.О-ын өмгөөлөгч Ч.Энхцэцэг, шүүгдэгч Б.Г.О-ийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг  нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Н.А, П.М.О, Б.Г.О нарын тус бүр  цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

Дөрөв. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     О.БААТАРСҮХ

                                        ШҮҮГЧИД                      С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                    Г.БОЛОРМАА