Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0804

 

       

 

 

 

 

 

 

         2024         *******                                                128/ШШ2024/0804

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч             Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Г******* /РД:ЧН*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ц*******

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б*******

Гуравдагч этгээд: Д.Г******* нарын хооронд үүссэн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, гуравдагч этгээд Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюунбилэг нар оролцов.

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.П.Г*******ээс “2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн *******18 дугаартай “Арилжааны гэрээ”-ний дагуу П.Г*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2*******, 0******* дугаартай, Улаанбаатар хот, Б дүүрэг, 7 дугаар хороо, гудамж, *******7.26 м.кв талбай бүхий 80% гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г*******ын өмчлөлд шилжүүлэхдээ *******0%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингийг болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:

            2.1.2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн бүртгэлийн *******18 дугаартай “Арилжааны гэрээ”-р нэхэмжлэгч П.Г*******ийн нэр дээр бүртгэлтэй Б дүүрэг, 7 дугаар хороо, гудамж, , 7 давхар, *******7.26 м.кв үл хөдлөх эд хөрөнгөө, гуравдагч этгээд Д.Г*******ын нэр дээр бүртгэлтэй Б дүүрэг, 16 дугаар хороо, С.Данзан гудамж, ******* дүгээр байр, , 32,2 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгө, Б дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* дугаар байр, , 28 метр квадрат үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус харилцан хүлээлгэн өгөх тохиролцоотойгоор уг гэрээг байгуулсан байна.

            2.2.Үүний дараа тус Арилжааны гэрээний дагуу П.Г*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г*******од, П.Г*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г*******ын өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэхээр холбогдох материалыг бүрдүүлэн Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлсэн байна.

            2.3.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд Д.Г*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ гаргахдаа 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэж улсын бүртгэгч алдаа гаргасан гэж үзэж, нэхэмжлэгч П.Г*******ээс Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2024 оны 03 дугаар сарын -ны өдөр дээрх алдаатай бүртгэсэн үйлдлийг залруулж шийдвэрлэж өгөх агуулга бүхий гомдлыг гаргасан байна.

            2.4.Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 312 дугаар албан бичгээр “Улсын бүртгэлийн байгууллага хуульд зааснаар нотариатаар гэрчлэгдсэн гэрээг дээрх бичвэрийг үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хийж, гэрчилгээг олгосон байна. өмчлөгч иргэн Д.Г******* нь улсын бүртгэлийн байгууллагад хандан хүсэлт гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ 80 хувийн гүйцэтгэлтэйгээр зөвтгөн авах боломжтой” гэсэн хариуг өгсөн байна.

            2.5.Үүний дараагаар нэхэмжлэгч нь Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 312 дугаар албан бичгийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2024 оны 04 дүгээр сарын -ны өдөр гомдол гаргажээ.

            2.6.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр “Дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх мэдээлэлд гүйцэтгэлийн хувийг оруулаад эрх шилжүүлж авсан өмчлөгч иргэн Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ” гэх хариуг өгсөн байна.

            2.7.Ингээд нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын дээрх албан бичгийг эс зөвшөөрч тус шүүхэд “2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн *******18 дугаартай “Арилжааны гэрээ”-ний дагуу П.Г*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2*******, 0******* дугаартай, Улаанбаатар хот, Б дүүрэг, 7 дугаар хороо, гудамж, *******7.26 м.кв талбай бүхий 80% гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г*******ын өмчлөлд шилжүүлэхдээ *******0%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингийг болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шүүх 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажгаа явуулсан.

            Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

            3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“П.Г******* миний бие Д.Г*******той 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдөр *******18 дугаартай "Арилжааны гэрээ"-г байгуулсан.

Энэхүү гэрээний 1.1 дэх заалтад "Энэхүү гэрээний зорилго нь А талын хөрөнгийг Б талын өмчлөлд, Б талын хөрөнгийг А талын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино" гэж,

Мөн гэрээний 2.1 А талын хөрөнгийн мэдээлэл буюу П. Г*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2*******, 0******* дугаартай, Улаанбаатар хот, Б дүүрэг, 7 дугаар хороо, гудамж, *******7.26 м.кв талбай бүхий 80% гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг, 2.2 дахь хэсэгт Б тал буюу Д.Г*******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг тусгасан. /Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээний хуулбаруудыг тус арилжааны гэрээнд хавсаргасан/.

Ийнхүү дээрх гэрээний дагуу П.Г*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г*******ын өмчлөлд, Д.Г*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг П.Г*******ийн өмчлөлд шилжүүлэхээр 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст очин материалаа бүрдүүлж өгсөн.

Гэтэл улсын бүртгэгчийн хариуцлагагүй үйлдлээс болоод Арилжааны гэрээний дагуу Г*******ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Б дүүрэг, 7 дугаар хороо, гудамж, *******7,26 м.кв талбай бүхий 80% гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн мэдээллийг өөрчилж дахин гэрчилгээ гаргахдаа 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-2*******, 00*******36135 дугаартай, Д Г******* /РД:ШШ-/ нэг иргэний өмч гэж *******0%-ийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгө 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн "Арилжааны гэрээ" байгуулах үед болон Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөгч өөрчлүүлэх материалаа өгөхөд 80% гүйцэтгэлтэй байсан. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтэс нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Д.Г*******ын өмчлөлд шилжсэн гэрчилгээг гаргаж өгөхдөө *******0% гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө гэж буруу гаргасан. 80%-ийн гүйцгэлтэй, дутуу баригдсан барилга гуравхан хоногийн дотор *******0%-ийн гүйцэтгэлтэй болохгүй нь мэдээжийн асуудал юм.

П.Г******* нь 2024 оны 03 дугаар сарын -ны өдөр Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст "... Улаанбаатар хот, Б дүүрэг, 7 дугаар хороо, гудамж, *******7,26 м.кв талбай бүхий 80% гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ү-2*******, 00*******36135 дугаар бүхий дугаартай Д Г******* /РД: ШГ/ нэг иргэний өмч гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахдаа *******0% гэж худал гэрчилгээ гаргасан байна. Уг гэрчилгээ дээрх гүйцэтгэлийн хувийг буруу гаргаж гэрчилгээ олгосон асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү" гэх гомдлыг гаргасан.

Дээрх гомдлын хариуг Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 312 дугаар албан бичгээр "Арилжааны гэрээ"-ний 2.1 дэх заалтад өмчлөлд шилжүүлж буй ... үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэлд таны гомдолдоо дурдсан "80% гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай" гэх бичвэр байхгүй.

Улсын бүртгэлийн байгууллага хуульд зааснаар нотариатаар гэрчлэгдсэн гэрээн дээрх бичвэрийг үндэслэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хийж, гэрчилгээг олгосон байна. Өмчлөгч иргэн Д.Г******* нь Улсын бүртгэлийн байгууллагад хандан хүсэлт гаргаж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ 80%-ийн гүйцэтгэлтэйгээр зөвтгөн авах боломжтой” гэх хариуг өгсөн.

Уг хариуг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гардан аваад, эс зөвшөөрч 2024 оны 04 дүгээр сарын -ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газарт гомдол гаргасан.

Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5 дугаар албан бичгээр "... Дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ дээрх мэдээлэлд гүйцэтгэлийн хувийг оруулахад эрх шилжүүлж авсан өмчлөгч иргэн Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан бүртгүүлнэ" гэх хариуг өгсөн.

Үүнээс үүдэн П.Г******* миний бие өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөө хураалгах нөхцөл байдал үүсээд байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

П.Г******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр буюу 800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барьсан. Гэтэл улсын бүртгэгчийн хариуцлагагүй үйлдлээс болоод 80% гүйцэтгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг *******0%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэснээс үүдэн Д.Г******* нь маргаан бүхий хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй байж төлсөн мэт аашилж надад их хэмжээний хохирол учруулаад байна.

Улаанбаатар хот, Б дүүрэг, 7 дугаар хороо, гудамж, *******7.26 м.кв Д. Г*******ын 80% гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхдээ *******0%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулснаар П.Г******* нь хариуцагч Д.Г*******оос өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм.

Уг бүртгэл хүчин төгөлдөр байснаас үүдэн П.Г******* нь 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж барьсан үл хөдлөх эд хөрөнгөө бусдад хууль бусаар алдаж, өөрөө 800 сая төгрөгөөр хохирох хэмжээний асуудал үүсээд байгаа тул өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна" гэж заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдөр *******18 дугаартай "Арилжааны гэрээ"-ний дагуу П.Г*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2*******, 0******* дугаартай, Улаанбаатар хот, Б дүүрэг, 7 дугаар хороо, гудамж, *******7.26 м.кв талбай бүхий 80% гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г*******ын өмчлөлд шилжүүлэхдээ *******0%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “П.Г******* нь Д.Г*******той 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр *******11 дугаартай Арилжааны гэрээ байгуулсан. Гэрээний 1.1-д А талын өмчлөлийг Б талын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, үүргийг зохицуулсан. Гэрээний 2.1-д А талын хөрөнгийн мэдээлэл, 2.2-т Б талын хөрөнгийн мэдээлэл буюу Д.Г*******ын хөрөнгийн мэдээллийг тус тус тусгасан байгаа. Дээрх гэрээний дагаа П.Г*******ийн өмчлөлийн хөрөнгийг Д.Г*******ын өмчлөлд, Д.Г*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг П.Г*******ийн өмчлөлд шилжүүлэхээр 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст материалаа бүрдүүлэн хандсан. Гэтэл улсын бүртгэгчийн буруутай үйл ажгааны улмаас Арилжааны гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г*******ын өмчлөлд шилжүүлэхдээ *******0 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 2023 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Арилжааны гэрээ байгуулах үед 80 хувийн гүйцэтгэлтэй байсан. Гэтэл 2023  оны 3  дугаар сарын 13-ны өдөр Д.Г*******ын өмчлөлд шилжихдээ буюу 3 хоногийн дотор *******0 хувийн гүйцэтгэлтэй гэж гарсан.

Улсын бүртгэлийн хэлтэст хандан нэхэмжлэгч нь алдаатай гарсан гэрчилгээг яаралтай засаж өгөх талаар гомдол гаргасан бөгөөд Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс гомдлын хариуг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 312 дугаар албан бичгээр хариу өгөхдөө Арилжааны гэрээний 2.2-т өмчлөлд шилжүүлж буй үл хөдлөх эд хөрөнгийн мэдээлэлд таны гомдолд дурдаж буй *******0 хувийн гүйцэтгэлтэй  гэдгийг нотолсон баримт байхгүй байна гэдэг хариуг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гардан авч, эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5 дүгээр албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээ дээр гүйцэтгэлийн хувийн мэдээллийг оруулахад нэрийг шилжүүлж авсан өмчлөгч нь ирж Б дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандуулан бүртгүүлнэ гэдэг хариу өгсөн. Үүнээс үүдэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хураалгах нөхцөл байдал бий болж байгаа учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

П.Г******* нь өөрийн үл хөдлөх эд хөрөнгөд 800,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Д.Г*******од шилжүүлснээс үүдэн оруулсан хөрөнгө оруулалтад эрсдэл үүсэх нөхцөл байдал бий болсон. 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг *******0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосноор маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өөрийн нэр дээр шилжүүлж авах эрх үүсэх юм. 80 хувийн гүйцэтгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхдээ 80 хувийн гүйцэтгэлтэй  гэж шилжүүлэн бүртгэх байтал улсын бүртгэлийн байгууллага *******0 хувийн гүйцэтгэлтэй гэж буруу бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Б дүүргийн 7 дугаар хороо, гудамж дүгээр гудамж 7 дугаар давхрын *******7.26 метр квадрат талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын өмлөгчөөр иргэн Б.Б /ХД/ бүртгэлтэй байсан байх бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын *******-ны өдрийн 264 дугаартай нотариатчийн гэрчилгээ, Худалдах худалдан авах гэрээгээр иргэн П. Г******* /ЧН*******/-д, 2023 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн 327 дугаартай нотариатчийн гэрчилсэн Арилжааны гэрээгээр иргэн Д.Г*******од тус тус өмчлөх эрх шилжин бүртгэгдсэн байна.

Тус эд хөрөнгийг 327 дугаартай нотариатчийн гэрчилсэн Арилжааны гэрээнд гүйцэтгэлийн хувь тусгагдаагүй, мөн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн бүртгэсэн улсын бүртгэгч гэрчилгээг хэвлэхдээ гүйцэтгэлийн хувийг тус тус орхигдуулсан байна.

Иргэн Д.Г******* бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийн гэрчилгээнд гүйцэтгэлийн хувь тусгаж өөрчлүүлэх эрх нь нээлттэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус газарт хандаагүй байна. Мөн энэ талаар тухайн үед бүртгэсэн улсын бүртгэгч нь иргэн Л.Г*******од холбогдож, холбогдох мэдээлэл өгсөн боловч ирээгүй гэсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан агуулгаас харахад уг маргаан нь захиргааны хэрэг маргаан гэхээс илүү иргэд хооронд үүссэн хэрэг маргаан гэж харагдаж байх тул иргэн Д.Г******* нь уг маргаж буй эд хөрөнгийн өмчлөгч тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажгаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р зүйл 17.5-д заасны дагуу гуравдагч этгээдээр Д.Г*******ыг оролцуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлээс харахад уг хэрэг маргаан нь захиргааны хэрэг маргаан гэхээс иргэний хэрэг маргааны шинжтэй харагдаж байна. Учир нь иргэн П.Г******* нь Арилжааны гэрээ хийж, үнийн зөрүү байхгүй гэж гэрээнд тусгаж гарын үсэг зурсан атал, одоо надад үнэ бүрэн төлөгдөөгүй их хэмжээний хохирол учирсан гэсэн нь тухайн үед хийгдсэн гэрээ, хэлцлийн агуулгаас илт зөрж байна. Мөн гэрээнд уг эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувь тусгагдаагүй байхад хүлээн зөвшөөрч гэрээ, хэлцэлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Хэрэв гэрээ, хэлцэл хийх болон улсын бүртгэлд бүргүүлэхэд алдаа гарсан гэж үзэж байгаа бол иргэн Д.Г******* тус газарт хандах эрх нь нээлттэй байгаа бөгөөд иргэн П.Г******* нь өмчлөгч биш этгээд атал гомдол гаргах нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй субьект мөн эсэхэд эргэлзээтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6-р зүйлийн *******6.3.-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Арилжааны гэрээг 2023 оны 3 дугаар сарын *******-ны өдөр 317 дугаар нотариатчийн гэрээгээр гэрчилснийг Д.Г*******од шилжүүлж бүртгэсэн байгаа. Тус гэрээг бүртгэх явцад Арилжих гэрээн дээр 327 дугаар нотариатчийн гэрчилсэн дээр 80 хувь гэсэн гүйцэтгэл тусгаагүй байсныг үндэслэн улсын бүртгэгч бүртгэсэн. П.Г******* нь уг гэрээг хийхдээ үнийн зөрүү байхгүй, Д.Г*******од 2 объект өгөөд нэг объект авч байгаа, үүн дээр ямар ч үнийн зөрүү байхгүй гэсэн хэр нь одоо яагаад маргаж байгааг ойлгохгүй байна.

Гэрээ хэлцэл хийхэд ямар нэг алдаа гарсан тохиолдолд буцааж гэрчилгээ дээр 80 хувийг тавьж өгөх, хүсэлт гаргаж алдааг залруулах бүрэн боломжтой. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн гэрээний дагуу нэхэмжлэгчийн эдлэх эрх дуусгавар болсон гэж үзэж байна” гэв.

            3.5.Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            “Д.Г******* миний бие иргэн П. Г*******тэй 1/2023 оны 03 дугаар сарын *******-ны өдөр "Арилжааны гэрээ", 2/мөн иргэн П. Г*******, П.Г нартай 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр "Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ", 3/ 2023 оны 9 дүгээр сарын *******-ний өдрийн "Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ"-г тус тус байгуулсан юм.

Үүнд:

            1.2023 оны 3 дугаар сарын *******-ны өдрийн "Арилжааны гэрээ"-гээр  А тал буюу иргэн П.Г******* нь Улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй, 0******* дугаар гэрчилгээний дугаартай Б дүүргийн 7 дугаар хороо, гудамж, байр, 7 дугаар давхарт байрлах, *******7.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, 200,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг,

2.Б тал буюу иргэн Д.Г******* нь 1/Улсын бүртгэлийн Ү-2 дугаар бүртгэлтэй, Б дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* дүгээр байр, од байрлах 32,2 м.кв талбай бүхий *******0,000,000 төгрөг бүхий 1 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө, 2/Улсын бүртгэлийн Ү-2 дугаар бүртгэлтэй, Б дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, ******* байр од байрлах 28 м.кв талбай бүхий, *******0,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө нийт 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг нийт 200,000,000 төгрөгт тооцож харилцан арилжсан юм.

Энэхүү гэрээний дагуу 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 7 дугаар хороо, гудамж, байр, 7 дугаар давхарт байрлах, *******7.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д. Г*******ыг бүртгэсэн 00*******36135 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

Уг гэрээнд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ 200,000,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон ба А тал буюу П.Г*******ийн зүгээс өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувь хэмжээ тогтоосон зүйл огт байхгүй билээ.

Ингээд талууд дээрх гэрээний дагуу харилцан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг харилцан бие биедээ шилжүүлж өгсөн. П.Г******* нь Д.Г******* миний шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгүүдийг аль хэдийн худалдан борлуулж, ашиг орлоготой болсон бол миний бие өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж чадахгүй хохирсоор ирлээ.

            Гэсэн хэдий ч гэрээний явцад талууд дахин дараах гэрээнүүдийг байгуулсан.

            3.2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр "Ирээдүйд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ"-ээр, дүүрэгт байрлах "А В-2" хотхонд байх 50 метр квадрат талбай бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр тооцоог төлөх тухай харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан.

Ингэхдээ иргэн Д.Г******* би дээрх орон сууцыг ирээдүйд худалдан авах зорилгоор урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн А/Б дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* дүгээр байр од байрлах 32.2 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-2 дугаар бүртгэлтэй орон сууц, Б/Б дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, ******* байр од байрлах 28 м.кв талбай бүхий орон сууцнуудыг нийт 200.000.000 төгрөгт тооцож иргэн П.Г*******ийн өмчлөлд гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Харин иргэн П.Г П. Г******* нар нь ирээдүйд худалдан авах орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарах хүртэл хугацаанд баталгаа болгож, Б дүүргийн 7 дугаар хороо, гудамж, байр, 7 дугаар давхарт байрлах, *******7.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Г*******ын өмчлөлд шилжүүлсэн болно.

Уг гэрээний 2-т 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор иргэн П.Г П.Г******* нар нь дүүрэгт байрлах "А В-2" хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүргийг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй тул талууд дахин ярилцаж дараах гэрээг байгуулсан.

            4. 2023 оны 9 дүгээр сарын *******-ний өдөр "Ирээдүйд эд хөрөнгө худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ"-ээр:

1/Гэрээний үндсэн зорилго болох “Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэснийг "Арилжааны гэрээ" болгон өөрчилсөн.

2/Үндсэн гэрээнд "Талууд Иргэний хуулийн 269 дүгээр зүйлийг удирдлага дүүрэгт байх А В-2 хотхонд байх 50 м.кв талбайтай орон сууц худалдан авах худалдах гэрээний төлбөр тооцоог төлөх тухай харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна" гэснийг "Энэхүү гэрээний зорилго нь А тал нь өөрийн өмчлөлд байгаа Б дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* дүгээр байр, од байрлах 32,2 м.кв талбай бүхий орон сууц, Б дүүргийн 16 дугаар хороо, 16 хороолол, ******* дугаар байр, од байрлах 28 м.кв талбай бүхий орон сууцыг Б талын өмчлөлд шилжүүлэх, Б тал нь Б дүүргийн 7 дугаар хороо, гудамж, байр, 7 давхарт байрлах *******7.26 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай эд хөрөнгийг А талын өмчлөлд шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино" гэж өөрчилсөн.

5.Үндсэн гэрээний "Нэг”-д заасныг “А тал нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай, Б дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, С.Данзангийн гудамж, ******* дүгээр байр, хаягт байрлах орон сууц, мөн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаартай Б дүүргийн  16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ******* дугаар байр, хаягт байрлах орон сууц буюу нийт 2 орон сууцыг 200,000,000 тооцож, Б талын, өмчлөлд шилжүүлсэн, Б тал нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай Б дүүргийн 7 хороо, гудамж, байр, 7 дугаар давхарт байх *******7.26 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгт тооцож, А талын өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлсэн болно” гэж өөрчилсөн.

Үндсэн гэрээний "Гуравт" "Б тал нь энэхүү гэрээний 2-р заалтад дурдсан 2023 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн дотор энэхүү гэрээний "Дөрөв" дугаарт заасан орон сууцнуудын өмчлөлийг А талд шилжүүлээгүй тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай, Б дүүргийн 7 дугаар хороо, гудамж байр, 7 дугаар давхарт байх *******7.26 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А тал нь гуравдагч этгээдэд захиран зарцуулах, өмчлөх эрхийг шилжүүлэх, эзэмшил, ашиглалтыг шилжүүлэх, шилжүүлэн авах эрхтэй байхаар талууд тохиролцов” гэж өөрчилсөн.

Ийнхүү гэрээнд заасан хугацаанд иргэн П.Г, П.Г******* нар нь дүүрэгт байрлах “А В-2” хотхонд байх 50 м.кв талбай бүхий орон сууц Худалдан авах, худалдах гэрээ болон өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул, гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжсэн Б дүүргийн 7 дугаар хороо, гудамж байр, 7 дугаар давхарт байрлах, *******7.26 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглах, захиран зарцуулахаар чөлөөлж өгөхийг шаардсан боловч тэд биелүүлэхгүй, хууль ёсны өмчлөгч миний эрхийг зөрчсөөр байсан тул Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан анхан болон давж  заалдах шатны шүүхийн шийдвэрээр иргэн П.Г*******, П.Г нарын хууль бус эзэмшлээс миний өмч хөрөнгийг чөлөөлсөн ба П.Г******* нь Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаад байна.

Төрийн захиргааны байгууллага нь Д.Г******* надад өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо үл хөдлөх эд хөрөнгийн буюу барилгын гүйцэтгэлийн хувь гэх 80% яагаад орхигдуулж бичсэн болохыг би мэдэхгүй, уг гэрчилгээнд гүйцэтгэлийн хувийг бичүүлсэн хэлбэрээр авахад татгалзах зүйл байхгүй, иргэд хоорондын байгуулсан гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувийн талаар П. Г******* нь огт дурьдаагүй ба нийт 200,000,000 төгрөгийг үнэ бүхий эд хөрөнгийг өөр үнэлгээтэй байсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд иргэн П.Г*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.6.Гуравдагч этгээд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Гэрээ хийхдээ мөнгөн дүнгээ ямар зөрүүгүйгээр хоорондоо тохироод шилжүүлсэн. П.Г*******ийн эрх нь дуусгавар болсон байхад яагаад миний эрх рүү халдаад *******0 хувийн гүйцэтгэлтэй биш 80 хувийн гүйцэтгэлтэй байх ёстой гэж маргаад байгааг ойлгохгүй байна. Надаас шалтгаалахгүй, улсын бүртгэлийн байгууллагатай зөвшилцөөд шийдвэрлэх ёстой байхад 2 жилийн дараа 80 хувь байх ёстой гэж маргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр *******0 хувь эсвэл 80 хувь гэж бичигдээгүй байгаа” гэв.

                                       ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “захиргааны байгууллага үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хийхдээ үйл ажгааны алдаа гаргасан эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Нэхэмжлэгч П.Г******* нь гуравдагч этгээд Д.Г*******той 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдөр Арилжааны гэрээ байгуулж, уг гэрээгээр П.Г*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2******* дугаартай, ******* дугаар гэрчилгээтэй Улаанбаатар хотын Б дүүргийн 7 дугаар хороо, гудамжны хаягтай 7 давхар барилгын  7 дугаар давхарт байрлах *******7.26 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг Д.Г*******ын өмчлөлд шилжүүлэхээр тохирчээ. /ХХ-ийн 4-5 дахь тал

2.2.Дээрх үл хөдлөх хөрөнгө нь анх П.Г*******ийн нэр дээр 2017 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 80 хувийн гүйцэтгэлтэй гэж бүртгүүлсэн байх бөгөөд 2023 онд буюу 5 жилийн дараа Д.Г*******од шилжүүлэхдээ мөн 80 хувийн гүйцэтгэлтэй байсан гэж маргаж байгаа бол гуравдагч этгээд Д.Г******* нь “уг барилгыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа, хариуцагч улсын бүртгэлд 80 хувийн гүйцэтгэлтэй гэдэг бүртгэл байгааг ойлгож мэдлээ, санал  нэгтэй байна” гэж тайлбарлаж байна.

2.3.Нэхэмжлэгч П.Г*******, гуравдагч этгээд Д.Г******* нарын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдөр Арилжааны гэрээний 4.1-т эд хөрөнгийг эрхийн болон биет байдлын доголдолгүй, гэрээнд зааснаар ашиглах боломжтой эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөөр үүрэг болгосон байгаа ба уг барилгыг дутуу баригдсан, эсхүл 80 хувийн гүйцэтгэлтэй талаар дурьдаагүй, улсын бүртгэлд 80 хувийн гүйцэтгэлтэй барилга гэдгээр бүртгүүлэхээр харилцан тохирсон зохицуулалтыг огт тусгаагүй байна. /ХХ-ийн 4 дэх хуудас/

2.4.Гуравдагч этгээд Д.Г******* 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний маягт бөглөж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гарган, мэдүүлэгт  Арилжааны гэрээг хавсарган  Улаанбаатар хотын Б дүүргийн 7 дугаар хороо, гудамжны хаягтай барилгын  7 дугаар давхарт байрлах *******7.26 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн уг хөрөнгийг П.Г*******ээс гуравдагч этгээд Д.Г*******од өмчлөх эрх шилжсэнийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, 00*******36135 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Г*******од олгожээ. /ХХ-ийн 82 дахь тал/

2.5.Гуравдагч этгээд Д.Г*******од олгосон 00*******36135 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг барилгыг *******0 хувийн гүйцэтгэлтэй гэсэн бичилт байхгүй байна. /ХХ-ийн 82 дахь тал/

2.6.Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн *******2/ШШ2024/0 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2*******/МА2024/ дугаар магадлалаар “Өмчлөх эрхийн ******* дугаар бүхий гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2******* дугаарт бүртгэгдсэн Б дүүргийн 7 дугаар хороо, гудамжны хаягтай 7 давхар барилгын  7 дугаар давхарт байрлах *******7.26 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Д.Г******* нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлсээ чөлөөлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй” гэж дүгнээд “уг хөрөнгийг П.Г*******, П.Г нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэжээ. /ХХ-ийн 93-99 дэх тал/

2.7.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2*******/МА2024/ дугаар магадлалын хянавал хэсгийн 3.2-т “Дээрх гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн ..., эрхийн улсын бүртгэлийн  Ү-2******* дугаартай  үл хөдлөх хөрөнгийг Д.Г*******ын нэр дээр тус тус шилжүүлсэн болох нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. Энэ талаар зохигчид маргаагүй” гэж дүгнэснээс үзвэл тухайн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал гарах үед улсын бүртгэлээр маргаж байгаагүй болох нь тогтоогдлоо. /ХХ-ийн 98 дахь талд/

2.8.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дээрх Улаанбаатар хотын Б дүүргийн 7 дугаар хороо, гудамжны хаягтай 7 давхар барилгын  7 дугаар давхарт байрлах *******7.26 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг П.Г******* өөрийн хөрөнгөөр барьсан, оруулсан хөрөнгө оруулалтаараа хохирох гээд байна гэж тайлбарласан ч П.Г******* уг барилгыг бариагүй, харин Б.Бын өмчлөлөөс 80 хувийн гүйцэтгэлтэй байхад нь өөрийн өмчлөлд шилжүүлж авсан болох нь улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтаар нотлогдсон. /ХХ-ийн 165-171 дэх тал/

2.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Улаанбаатар хотын Б дүүргийн 7 дугаар хороо, гудамжны хаягтай 7 давхар барилгын  7 дугаар давхарт байрлах *******7.26 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгө нь анх бүртгэлд 80 хувийн гүйцэтгэлтэй гэж бүртгэгдсэн, улсын комисс барилгыг бүхэлд хүлээн аваагүй тохиолдолд уг барилга бүрэн гүйцэтгэлтэй гэж бүртгэлд өөрчлөлт оруулахгүй, ийм хүсэлтийг өмчлөгч биш П.Г******* гаргах эрхгүй, өмчлөгч нь Д.Г******* тул барилгыг гүйцэтгэлийг *******0 хувь гэж бүртгүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй гэж тайлбарласан болно.

2.*******.Нэхэмжлэгч П.Г*******, гуравдагч этгээд Д.Г******* нарын хооронд шүүх, бусад эрх бүхий этгээдэд хандсан уг үл хөдлөх эд хөрөнгийн  өмчлөх эрхийн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн маргаан байхгүй гэдгээ тэдгээр нь хүлээн зөвшөөрсөн учраас ийм маргаан байхгүй болох нь нотлогдсон болно.

2.11.Мөн нэхэмжлэгч П.Г******* нь Улаанбаатар хотын Б дүүргийн 7 дугаар хороо, гудамжны хаягтай 7 давхар барилгын  7 дугаар давхарт байрлах *******7.26 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийг гуравдагч этгээд Д.Г*******од шилжсэнийг бүртгэсэн улсын бүртгэлийн “бусад” хэсэгтэй огт маргаагүй зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо. 

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ” гэж, 6 дугаар зүйлийн 6.1-т “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж, мөн зүйлийн  6.4-т “Иргэний хуулийн 183.3-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу, ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд улсын бүртгэлийн байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад бүртгэлийг буруу, ташаа хийсэн нь тогтоогдвол улсын байцаагчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж тус тус заажээ.

3.2.Хуулийн дээрх заалтын дагуу Д.Г*******од өмчлөх эрх шилжсэнийг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж, 00*******36135 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Г*******од олгосноор уг хөрөнгийн өмчлөх эрх нь Д.Г*******од үүссэн байгаа тул өмчлөгч биш П.Г*******ээс Д.Г*******ын өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрх байхгүй байна.

3.3.Өөрөөр хэлбэл, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг П.Г*******ээс Д.Г*******од шилжүүлж бүртгэснээр уг хөрөнгийн улсын бүртгэлийн мэдээлэл, бусад бүртгэлтэй холбоотой хүсэлтийг гаргах шаардах эрх П.Г*******ийн хувьд дуусгавар болж, энэ эрх нь зөвхөн өмчлөгч Д.Г*******од хадгалагдах хууль зүйн үр дагавартай.

3.4.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ******* дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх, 11 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх  журмуудыг зохицуулсан байна.

3.5.Уг хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнийг бүртгэлийн мэдээлэлд  мэдүүлэг гаргасан он, сар, өдөр, эрх шилжүүлэн авч байгаа этгээд нь иргэн бол иргэний овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар, гэрээ, хэлцлийн нэр, төрөл, эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар, хөрөнгийн үнэ зэргийг багтахаар заасан байна.

3.6.Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж, мөн зүйлийн 31.3-т “Урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргах бөгөөд мэдүүлэгт гэрээ, хэлцэл, холбогдох бусад нотлох баримтын хуулбарыг хавсаргана” гэж, 32 дугаар зүйлийн 32.1-т “Урьдчилсан тэмдэглэл хийсэн нөхцөл хангагдсан, эсхүл эрх шилжүүлэн авагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан тохиолдолд урьдчилсан тэмдэглэл дуусгавар болно” гэж заажээ.

3.7.Ийнхүү хуульд зааснаар П.Г******* нь  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх үедээ үл хөдлөх хөрөнгийг 80 хувийн гүйцэтгэлтэй талаарх урьдчилсан тэмдэглэлийг хийлгэсэн байсан боловч П.Г*******ийн энэ урьдчилсан тэмдэглэл нь,   мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасны дагуу  Д.Г******* нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх  эрхийг шилжүүлэн авснаар дуусгавар болохоор хуульд зааснаас гадна эрх шилжсэнээр ийм тэмдэглэлийг хийлгэх хүсэлтийг өмчлөгч Д.Г******* гарах эрхтэй бөгөөд түүний зүгээс бүртгэлд ийм тэмдэглэл хийлгээгүйг хууль бус гэж үзэх үндэслэл нотлогдсонгүй.

3.8.Мөн Д.Г*******ын өмчлөлд шилжсэн барилгыг 80 хувийн, эсхүл *******0 хувийн гүйцэтгэлтэй талаарх хийгдсэн бүртгэлийн улмаас нэхэмжлэгч П.Г*******ийн эрх зөрчигдсөн гэх байдал нотлогдоогүй, уг бүртгэл аливаа байдлаар П.Г******* рүү чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй  байна.

3.9.Хуульд зааснаар өмчлөх эрх шилжиж байгаа хөрөнгийн бүтэц, хийц, чанар баригдаж буй хувь хэмжээг улсын бүртгэлд тусгах, Улсын бүртгэгчээс өөрөө санаачлан урьдчилсан тэмдэглэл хийх, ийм баримтыг шаардаж гаргуулах, гэрчилгээнд заавал бичихээр хуульчлаагүй байна.

3.*******.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “Б дүүргийн 7 дугаар хороо, гудамжны хаягтай 7 давхар барилгыг улсын комисс хүлээн аваагүй тохиолдолд уг барилгын 7 дугаар давхарт байрлах *******7.26 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг  *******0 хувийн гүйцэтгэлтэй гэж улсын бүртгэлд бүртгэсэн гэж үзэхгүй” гэж тайлбарласан тул шүүх уг тайлбарыг хүлээн авч, уг хөрөнгө П.Г*******ээс Д.Г*******од шилжсэнийг бүртгэсэн улсын бүртгэлд уг барилга *******0 хувийн гүйцэтгэлтэй гэж бүртгэл хийгдээгүйн хамт,  Д.Г*******од олгосон  өмчлөх эрхийн ******* дугаар бүхий гэрчилгээнд барилгын гүйцэтгэлийн хэмжээний талаар бичилт хийгээгүй нь уг хөрөнгийг *******0 хувийн гүйцэтгэлтэй барилга гэсэн бүртгэл биш болох нь тогтоогдсон гэж дүгнэв.

3.11.Нэхэмжлэгч П.Г******* нь Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд

Д.Г*******ын өмчлөх уг эд хөрөнгийг 80 хувийн гүйцэтгэлтэй гэж бүртгэснээр өөрөө уг хөрөнгөө буцааж авах эрх үүснэ гэж тайлбарлаж байгаа ч хэрхэн, яаж, ямар хууль зүйн үндэслэлээр өмчлөх эрхээ буцааж авах талаар тайлбарлаагүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, тэдгээрийн хооронд өмчлөлийн маргаан талаар нотлох баримт байхгүй тул П.Г******* эрх зөрчигдсөн болохоо нотолж чадаагүй гэж үзсэн.

3.12.Ийнхүү нэхэмжлэгч П.Г******* нь Б дүүргийн 7 дугаар хороо, гудамжны хаягтай 7 давхар барилгын  7 дугаар давхарт байрлах *******7.26 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх Д.Г*******од шилжсэнийг бүртгэхдээ өмчлөх эрхийн ******* дугаар бүхий гэрчилгээнд “80 хувийн гүйцэтгэлтэй” гэж бичихийг шаардах эрхгүйн зэрэгцээ, уг захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй болох нь нотлогдсон тул  эдгээр хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч П.Г*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

4.2.Нэхэмжлэгчээс дээрх үл хөдлөх хөрөнгийг Д.Г*******од шилжүүлэх үед 80 хувийн гүйцэтгэлтэй байсан болохыг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч одоо гүйцэд баригдсан барилгыг 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдөр Д.Г*******од шилжүүлэхэд 80 хувийн гүйцэтгэлтэй байсныг ямар мэргэжил, ур чадвартай шинжээч, яаж арга хэрэгслээр хэрхэн тогтоох талаар тайлбараа гаргаж чадаагүй тул шүүхээс шинжээч уг байдлыг тогтоох боломжгүй гэж үзэн хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэг, *******6.3, *******6.3. дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр  зүйл, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Г*******ийн “2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн *******18 дугаартай Арилжааны гэрээний дагуу П.Г*******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2*******, 0******* дугаартай Улаанбаатар хотын Б дүүргийн 7 дугаар хороо, гудамжны хаягтай 7 давхар барилгын  7 дугаар давхарт байрлах *******7.26 метр квадрат талбай бүхий 80 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Г*******ын өмчлөлд шилжүүлэхдээ *******0 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах“ шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч П.Г*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ЭРДЭНЭЧИМЭГ