Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 305/ШШ2025/00067

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би

Нэхэмжлэгч: ********* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *********,

Хариуцагч: ********* нарт холбогдох,

Зээлийн үндсэн төлбөр 5,802,075 төгрөг, зээлийн хүү 2,038,921 төгрөг, нийт 7,840,996 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: ********* нь харилцагч ********* болон ********* нартай 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ********* дугаартай зээлийн гэрээ байгуулж 10,500,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоног 16,2 хувийн хүүтэйгээр цалингийн зээл олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байпдлаар 6,263,817 төгрөг төлсөн. ********* зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс гэрээний хугацаа дуусч үүргээ зөрчөөд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 7,840,996 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагч*********тайлбарын агуулга: Миний бие ********* ХК-иийн нэхэмжилсэн 7,840,996 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 27, 03 дугаар сарын 27, 04 дүгээр сарын 27, 05 дугаар сарын 27, 06 дугаар сарын 27-ны өдрүүдэд тус бүр 1,307,000 төгрөгөөр 6 хувааж цаг тухайд нь төлж барагдуулах хүсэлтэй байна. Миний хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.

3. Хариуцагч*********тайлбарын агуулга: Миний бие ********* ХК-иийн нэхэмжилсэн 7,840,996 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 6 хувааж 1,307,000 төгрөгөөр хувааж төлж цаг тухайд нь барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч *********, ********* нар нь нэхэмжлэгч ********* ХК-ийн зээлийн үндсэн төлбөр 5,802,075 төгрөг, зээлийн хүү 2,038,921 төгрөг, нийт 7,840,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул ********* ХК-ийн нэхэмжлэлтэй *********, ********* нарт холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,406 төгрөгнөөс 70,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,203 төгрөгийг, хариуцагч нараас 70,203 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********, ********* нар нь нэхэмжлэгч ********* ХК-ийн зээлийн үндсэн төлбөр 5,802,075 төгрөг, зээлийн хүү 2,038,921 төгрөг, нийт 7,840,996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 6 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,406 төгрөгнөөс 70,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70,203 төгрөгийг, хариуцагч*********, ********* нараас 70,203 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ********* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА