Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 305/ШШ2025/00074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгч ********* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн дарсны үйлдвэрт туслах ажилчнаар, 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Эрх чөлөө нэгдлийн уурын зууханд машинистаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн уурын зууханд машинистаар, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн уурын зуухны машинистаар, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Бигэр сум дарь Эрчим хүчний салбарт машинистаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Шатахуун түгээх станцын түгээгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие ********* төрсөн. Одоо ********* настай. 1982 оноос Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд ажиллаж байгаад 1984-1987 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд эрх чөлөө нэгдэл, НААҮ, шатахуун олгох станц зэрэгт ажиллаж байсан. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим ажиллаж байсан байгууллагын материал, архивын лавлагаа дутуу бөгөөд ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Хөдөлмөрийн дэвтэр/*********/

- Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай ажилд түр томилох тухай тушаал

- Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал

- Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал

- Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 506 дугаартай албан бичиг

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт ********* цалингийн цэс

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай албан бичиг

- Нефть импорт концерний харъяа Говь-Алтай аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаартай зарим хүмүүсийг ажилд авах тухай тушаал

- Нефть импорт концерний харъяа Говь-Алтай аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаал

Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 11 дүгээр сарын 22-ныц өдрийн 08/3381 дугаартай лавлагаа

- Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх/*********/

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *********нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ********* нь 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн дарсны үйлдвэрт туслах ажилчнаар, 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Эрх чөлөө нэгдлийн уурын зууханд машинистаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн уурын зууханд машинистаар, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн уурын зуухны машинистаар, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Бигэр сум дарь Эрчим хүчний салбарт машинистаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Шатахуун түгээх станцын түгээгчээр тус тус ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна.

Үүнд:

2.1 Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлээс 1988 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ********* олгосон 206312 дугаартай ...Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 87-р тушаалаар 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс Эрх чөлөө нэгдлийн уурын зуухны машинистаар томилон ажиллуулсан..., Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40-р тушаалаар 1984 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс цэргийн албанд явах болсон тул уурын зуухны ажлаас чөлөөлсөн..., Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51-р тушаалаар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд уурын зуухны машинистаар томилсон..., Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 51-р тушаалаар 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Бигэр сумын Эрх чөлөө нэгдэлд уурын зуухны машинистаар томилсон..., Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24-р тушаалаар 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс уурын зуух нь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний мэдэлд шилжсэн тул ажлаас чөлөөлсөн..., Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн даргын 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01 тоот тушаалаар 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн уурын зуухны машинистаар авч ажиллуулсан..., Говь-Алтай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Бигэр сум дахь Эрчим хүчний салбарын даргын 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот тушаалаар 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс СНЗөвлөлийн 1990 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142-р тогтоолоор у/зуух, у/станц эрчим хүчний мэдэлд шилжих болсонтой холбогдуулан 1990 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн машинистаар ажиллуулсан..., Говь-Алтай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Бигэр сум дахь Эрчим хүчний салбарын даргын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 08 тоот тушаалаар 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрчим хүчний салбарын зуухны машинистын үүрэгт ажлаас чөлөөлсөн..., Нефть хангамжийн баазын даргын 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 47-р тушаалаар 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Бигэрийн Шатахуун түгээх станцын түгээгчээр авч ажиллуулсан... гэсэн бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр.

2.2 Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай ...********* нарыг 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 8-р сарын 25 хүртэл тус нэгдлийн дарсны үйлдвэрийн ажилчнаар томилон ажиллуулсугай гэсэн заалттай ажилд түр томилох тухай тушаал.

2.3 Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 87 дугаартай *********-ыг 9 сарын 26-наас, томилсугай гэсэн заалттай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал.

2.4 Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1984 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай уурын зуухны галлагааг зогсоосон тул машинист *********-ыг 4 дүгээр сарын 26-ны өдрөөс тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй гэсэн заалттай ажлаас чөлөөлөх тухай тушаал.

2.5 Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн даргын 1988 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай уурын зуухны машинист ********* нарыг 1988 оны 5-р сарын 20-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийтийн ахуйн үйлчилгээний товчооны мэдэлд шилжүүлсүгэй гэсэн заалттай ажлаас чөлөөлөх тухай тушаал.

2.5 Нефть импорт концерний харъяа Говь-Алтай аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1992 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 47 дугаартай *********-ыг 8 сарын 01-нээс Бигэрийн ШТС-ын түгээгчээр тус тус томилсугай гэсэн заалттай зарим хүмүүсийг ажилд авах тухай тушаал.

2.6 Нефть импорт концерний харъяа Говь-Алтай аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101 дугаартай Бигэрийн Шатахуун түгээх станцын түгээгч ********* нарыг хүсэлтийнх нь дагуу 1994 оны 11 дүгээр сарын 1-ээс эхлэн түгээгчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн заалттай зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаал.

2.7 Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай тус аймгийн Бигэрийн Эрх чөлөө нэгдлийн Захиргаа аж ахуйд машинистаар ажиллаж байсан ********* нь 1984 оны 07, 1987 оны 10-12, 1988 оны 01-05 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлсон лавлагаа.

2.9 Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн Захиргаа аж ахуйд машинистаар ажиллаж байсан *********-ын 1984, 1987, 1988 оны цалин хөлсний цэс.

2.10 Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс Жавзмаагийн Батбаярт олгосон 556870 дугаартай ...1983 оны 10-12, 1984 оны 01-06, 1987 он 10-12, 1988 оны 01-12, 1989 оны 01-12 дугаар саруудад татвар төлсөн... гэсэн бичилтүүд хийгдсэн үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүх дээрх хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, цэс, үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх зэрэг бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биенээ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч *********-ыг 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн дарсны үйлдвэрт туслах ажилчнаар, 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Эрх чөлөө нэгдлийн уурын зууханд машинистаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн уурын зууханд машинистаар, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн уурын зуухны машинистаар, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Бигэр сум дарь Эрчим хүчний салбарт машинистаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Шатахуун түгээх станцын түгээгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгч *********-ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 506 дугаартай албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Бигэр сумын Нийтийн ахуй үйлчилгээний газрын баримт шилжиж ирээгүй, Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн 1982-1984 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд *********-т холбогдох баримт байхгүй тул лавлагаа олгох боломжгүй болно гэжээ.

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Нефт баазын цалингийн баримт шилжиж ирээгүй тул *********-т лавлагаа олгох боломжгүй болно гэжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч *********-ын 1982-1984, 1987-1994 онуудад ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажилд томилсон шийдвэр дутуун улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн нь нотлогдож байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *********- ыг 1982 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн дарсны үйлдвэрт туслах ажилчнаар, 1983 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Эрх чөлөө нэгдлийн уурын зууханд машинистаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Эрх чөлөө нэгдлийн уурын зууханд машинистаар, 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн уурын зуухны машинистаар, 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Бигэр сум дарь Эрчим хүчний салбарт машинистаар, 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бигэр сумын Шатахуун түгээх станцын түгээгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА