| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2024/0715/3 |
| Дугаар | 128/шш2024/0775 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 128/шш2024/0775
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М*******,
Хариуцагч: Улсын Дээд Шүүхийн Тамгын газар,
Маргааны төрөл: Тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, зөрүү 83,2*******,880 төгрөгийг олгуулах эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт холбогдуулан "Өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн шүүгч надад хариуцагч нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, ******* дугаар зүйлийн *******.2-т заасны дагуу 36 сарын тэтгэмжийн зөрүүг олгох үүрэгтэй тул түүний тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүд 83,2*******,880 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч Б.М*******г Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” 0.. дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлж өндөр насны тэтгэвэрт гарсан байна. /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/
| 3. Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.3, 87.2 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 2, 3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар зарлигийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.М*******д 115,200.000 /нэг зуун арван таван сая хоёр зуун мянган/ төгрөг болох нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон. /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/ |
4. Үүний дараа нэхэмжлэгч Б.М******* нь Монгол Улсын дээд шүүхэд “Тэтгэмжийн зөрүү 83,2*******,880 /наян гурван сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун наян мянга/ төгрөг гаргуулах” өргөдөл гаргасан. /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/
5. Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас 2024 оны 05 дугаар сарын 22-ны Б/1******* дугаар тушаалаар 83,2*******,880 (наян гурван сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун ная) төгрөгөөр тооцож олгохыг зөвшөөрсөн боловч Сангийн сайдын, Монгол Улсын дээд шүүхэд ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/6393 тоот албан бичигт “... Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэгдсэн нэр бүхий шүүгчтэй холбогдох тэтгэмжийг албан тушаалын цалин болон албан тушаалын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл зэргийг оруулан тооцож тэтгэмжийн зөрүүг олгох боломжтой ....” гэх хариуг өгсөн байна.
6. Улмаар нэхэмжлэгч Б.М******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
7. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж хуульчилсан ба хуулийн энэхүү заалт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн. Мөн хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж заасан.
Хуулийн дээрх заалттай холбоотой асуудлаар, тухайлбал шүүгч Ж.Д******* нь Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг буруу хэрэглэсэн, нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зөрүү тэтгэмжийг олгохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн гомдлоор Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хэргийг хянаж, 2024 оны 02 дугаар сарын 19-ний 001/XT2024/0021 дугаартай тогтоолоор “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ” гэж зааснаар шүүгчийн авах цалин тодорхойлогдох буюу “шүүгчийн авч байсан цалин" гэдгийг нь зөвхөн “албан тушаалын цалин” гэж ойлгохгүй, албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлийг нэмж тооцож ойлгоно" гэж дүгнэн, хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Миний бие төрийн байгууллагад 36 жил, үүнээс шүүхийн байгууллагад 34 жил, шүүгчээр 32 гаруй жил тасралтгүй ажилласан, тодруулбал 1991-1992 онд Найрамдлын районы шүүхэд шүүгч, 1992-2006 онуудад Ажилчны район, Хан-Уул дүүргийн шүүхэд шүүгч, 2006-2011 онуудад Б******* дүүргийн шүүхэд шүүгч, 2011-2014 онуудад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, 2014-20******* онуудад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, 20*******-2023 онуудад Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус ажилласан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар зарлигаар өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн билээ.
Би шүүгчээр ажилласан дээрх бүх хугацаанд шүүгчийн үндсэн цалингаас гадна онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны зэрэг нэмэгдлийг авч, цалинжиж байсан тул шүүгчийн албан тушаалын цалин дээр хуульд заасан бусад нэмэгдлүүдийг тооцуулан нэг удаагийн тэтгэмжийг авах эрхтэй, гэтэл шүүх өндөр насны тэтгэвэрт гарахад үндсэн цалингийн хэмжээгээр тооцож нэг удаагийн тэтгэмжид 115,000,000 төгрөг олгосон болно.
Шүүгч би зөрчигдсөн эрхээ хамгаалж, 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын дээд шүүхэд хуулийн дагуу тэтгэмжийн зөрүүг олгож өгөхийг хүсч өргөдөл гаргасан ба шүүх миний хүсэлтийг шийдвэрлэж, Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/1******* дугаар тушаалаар ...36 сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүүг тооцож олгох.... Тэтгэмжийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын .28-ны өдрийн “Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай” 112 дугаар тогтоолыг үндэслэн 83,2*******,880 төгрөгөөр тооцож олгохоор шийдвэрлэсэн юм.
Гэвч Сангийн сайдын, Монгол Улсын дээд шүүхэд ирүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/6393 тоот албан бичигт “...Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэгдсэн нэр бүхий шүүгчтэй холбогдох тэтгэмжийг албан тушаалын цалин болон албан тушаалын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдэл зэргийг оруулан тооцож тэтгэмжийн зөрүүг олгох боломжтой юм...” гэжээ.
Иймд өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн шүүгч надад хариуцагч нь Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, ******* дугаар зүйлийн *******.2-т заасны дагуу 36 сарын тэтгэмжийн зөрүүг олгох үүрэгтэй тул түүний тэтгэмжийн зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийн зөрүүд 83,2*******,880 төгрөгийг олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар зарлигаар “өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн” үндэслэлээр Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.М******* нь шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн юм.
Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно";
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын 4.4-т "Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй" гэж заасан.
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар дээрх хуулийн заалт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн тухайн шүүгчид шүүгчийн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцон 36 сарын цалинтай тэнцэх 115,200,000 (нэг зуун арван таван сая хоёр зуун мянга) төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгосон.
Ахмад шүүгч Б.М*******гаас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монгол Улсын дээд шүүхэд хандан “... Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх зохицуулалтыг буруу хэрэглэсэн, нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зөрүү тэтгэмжийг гаргуулахыг даалгах нэхэмжлэлийг хангасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь заалттай холбогдуулан “шүүгчийн албан ажлын онцгой нөхцөл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлүүдийг оруулан тооцолгүйгээр дан ганц үндсэн цалингаас бодож тэтгэмж олгосон нь буруу учир тэтгэмжийн зөрүү 83,2*******,880 төгрөгийг олгоно уу” гэсэн өргөдлийг ирүүлсэн.
Монгол Улсын дээд шүүх (Тамгын газар)-аас тухайн асуудлыг судлан үзээд, “шүүгчийн авч байсан сарын дундаж цалин” гэх ойлголтыг агуулгын хувьд тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор "цалин хөлсний бүрэлдэхүүнийг тодорхой заахдаа албан тушаалын цалин болон бусад нэмэгдлүүдээс бүрдэж, шүүгчийн нийт авч байсан сарын цалин тодорхойлогдохоор байна ...” гэж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-д "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай" 112 дугаар тогтоолыг үндэслэн өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгч Б.М*******гийн хүсэлтийн дагуу 36 сарын нэг удаагийн тэтгэмжийн зөрүү 83,2*******,880 (наян гурван сая хоёр зуун дөчин зургаан мянга найман зуун наян) төгрөгийг тооцож олгохоор Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/1******* дугаар тушаалыг гаргасан.
Улмаар Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/3479 дүгээр албан бичгээр “шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах хүрээнд төсвийн санхүүжилтийн холбогдох (... шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зөрүү олгох ...) зохицуулалтуудыг хийлгүүлэх";
Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 01/4301 дүгээр албан бичгээр “... шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгч Д.Э******* шүүгчийн тэтгэмж болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 112 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах мөнгийг холбогдох "Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж”- ийн дансанд шилжүүлэх" хүсэлтийг тус тус Сангийн сайдад хүргүүлсэн.
Дээрх хүсэлтийн хариуд Сангийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/6393 дугаар албан бичгээр "... Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд ирүүлсэн саналын дагуу 3 жилийн үндсэн цалингийн дунджаар тооцон тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийн зардлыг тусгасан, шүүхээр шийдвэрлэгдсэн нэр бүхий шүүгчтэй холбогдох тэтгэмжийг албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, ... нэмэгдэл зэргийг оруулан тооцож тэтгэмжийн зөрүүг олгох боломжтой, харин шүүхийн маргааны зүйл болох Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9- д заасан “сарын дундаж цалин”-тай холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэх албан ёсны тайлбар, шийдвэрийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлээгүй, дээрх дээд шүүхийн шийдвэрийг бүх тохиолдолд дагаж мөрдөх эрх зүйн үндэслэл бүрдээгүй” гэх агуулга бүхий хариуг ирүүлээд байна.
Шүүгч нь ажил, албан тушаалын чиг үүрэг, эрх зүйн байдал, хүлээх Хариуцлагаараа бусад төрийн тусгай албан хаагчдаас онцлогтой тул шүүгчийн Хөдөлмөрийн харилцаа, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсний бүрдлийн асуудлыг шийдвэрлэхдээ тэдгээрийг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэглэх учиртай.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд бусдаас хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна", *******.2-т "Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн, зэрэг дэвийн нэмэгдлээс бүрдэнэ", 47 дугаар зүйлийн 47.9-д "Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно" гэж тус тус заасан.
Монгол Улсын дээд шүүхээс өндөр насны тэтгэвэрт гарсан шүүгчдийнхээ тэтгэмжийн зөрүүг олгох талаар зөвшөөрсөн тушаал, шийдвэр гаргасан хэдий боловч Сангийн сайдаас Монгол Улсын дээд шүүхийн батлагдсан төсвийн "Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж”-ийн дансанд холбогдох санхүүжилтийн эрхийг нээж, мөнгийг шилжүүлээгүй тул байгууллагын зүгээс одоог хүртэл тэтгэмжийн зөрүү мөнгийг шүүгч нарт олгож чадахгүйд хүрээд байна.
Иймд, асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхэд хариуцагч байгууллагын зүгээс татгалзах зүйлгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т “Шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Шүүгчийг өндөр насны тэтгэвэрт гарахад түүний авч байсан сарын дундаж цалингийн хэмжээгээр 36 сарын хугацаагаар тооцож нэг удаагийн тэтгэмж олгоно”, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно”, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 2.1 дэх хэсэгт нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно .... , 4.4 дэх хэсэгт Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй гэж тус тус заасан.
1.Нэхэмжлэгчээс хариуцагч нь нэг удаагийн буцалтгүй тусламжийг тооцохдоо онцгой нөхцөлийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг оруулан тооцолгүйгээр 83,2*******,880 төгрөгийг дутуу олгосон гэж маргажээ.
2. Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг шүүгчийн албан тушаалын үндсэн цалингаас тооцож олгосон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
3.Учир нь хуульд зааснаар шүүгчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар 47.9 дэх хэсэгт ...сарын дундаж цалингийн хэмжээгээр... гэсэн томьёоллоор хуульд тусгагдсан байх тул түүний авч байсан сарын дундаж цалинг дунджилж 36 сараар тооцохоор байна.
4.Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалт нь тухайн шүүгчийг ажиллаж байх хугацаандаа авч байсан бүхий л нэмэгдлийг оруулан тооцохоор байх тул нэхэмжлэгчид хуульд тухайлан заасан нийгмийн баталгааг эдлүүлээгүй гэж үзэхээр байна.
5. Хэдийгээр Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/1******* дугаар тушаалаар тэтгэмжийн зөрүү 83,2*******,880 төгрөгийг олгохыг зөвшөөрсөн хэдий ч Сангийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/6393 тоот албан бичгээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.9 дэх хэсгийг тайлбарласан тогтоол гараагүй гэх үндэслэлээр олгохоос татгалзсан агуулгатай байна.
6. Гэтэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.3-д “шүүхийн Тамгын газрын төсвийг захиран зарцуулах, тайлагнах” гэж заасан тул хариуцагч нь шүүгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо төрийн захиргааны альваа байгууллагаас үл хамаарах шалтгаанаар олгох үүрэгтэй байх тул дээрх тэтгэмжийн зөрүү 83,2*******,880 хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2, 47 дугаар зүйлийн 47.9-д заасныг тус тус баримтлан Б.М*******гийн нэхэмжлэлтэй Улсын Дээд Шүүхийн Тамгын газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Тэтгэмжийн зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, зөрүү 83,2*******,880 төгрөгийг олгуулахыг хариуцагчид даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ