Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/05221

 

2024 оны 12 сарын 02 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/05221

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ............тоотод оршин суух, Ха-ын Б-йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .......... байрлах, С  ХХК /РД:......../,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ....... байрлах, Б ХК /РД:.../,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ......... байрлах, С ХХК /РД:0000/ нарт холбогдох

 

Хан-Уул дүүрэг 0-р хороо, Арцат апартмент-2, 7-р блокны зүүн орцны 15 дугаар давхрын 00 D тоотод байрлах, 75 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , хариуцагч Сити палас ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2020 оны 01 сарын 04-ний өдөр Б ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Арцат апартмент-2, 7-р блокны зүүн орцны 15 дугаар давхрын 55 D тоотод байрлах, 75 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна. Б  ХХК, С ХХК нарын хооронд Арматур худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу орон сууцыг бартерын нөхцөлөөр Б ХХК авсан. Уг гэрээний дагуу талууд гэрээ дүгнэсэн актаар арцат апартмент-2, 7-р блокны зүүн орцны 15 дугаар давхрын 55D тоотод байрлах 75 м.кв 3 өрөө орон сууцыг Б  ХХК-д шилжүүлж, С  ХХК-г төлөөлж гүйцэтгэх захирал Д.Б, Б ХХК-г төлөөлж үүсгэн байгуулагч Г.Б, гүйцэтгэх захирал Б.С  нар тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Тооцоо нийлсэн актын дагуу иргэн Х.Б  миний бие тухайн орон сууцанд орох гэтэл С  ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бооцоо нийлсэн актын үүргээ биелүүлэхгүй байгаа тул дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч С  ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Х.Б  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар С ХХК нь Бэст Элект ХХК-д 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар Арцат апартмент-2, 7-р блок, 15 давхрын 75 м2 орон сууцыг шилжүүлсэн. Гэвч Б ХХК нь тус орон сууцыг давхардуулж худалдсан эсэх нь тодорхойгүй байгаа тул манай компани шүүхийн эцсийн шийдвэрийн хариуг хүлээж байна. Б  ХХК-иас арматураа авсан. Б  ХХК буюу түүний нэр дурдсан этгээдүүдэд тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүрэгтэй. Одоо энэ байранд Х.Б  нь өөрөө амьдардаг, энэ орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэв.

 

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.С  2021 оны 1 сараас 2021 оны 7 сар хүртэл Б  ХХК-д гүйцэтгэх захирлын /албан ёсны тушаал нь 2021 оны 9 сарын 1-нд гарсан/ албан тушаалд ажиллаж байсан бөгөөд одоогийн байдлаар тус дүүргийн шүүхэд нэхэмжлэлтэй н.Баярмагнай гэх хүний нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах эрхгүй бөгөөд тухайн үед ажиллаж байсан хүний хувьд уг тайлбарыг бичиж байна. 2021 оны 1 сарын 27-ны өдөр тушаал гарч миний бие гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг хүлээж авсан бөгөөд тухайн өдрөөс өмнө С  ХХК болон Б  ХХК-ны хоорондын гэрээгээр орон сууц захиалгын гэрээг хийж авсан болно. Миний бие н.Б-гийн нэр дээр орон сууц захиалгын гэрээг хийж өгөх хүсэлтийг С  ХХК-д албан бичгээр хүргүүлсэн бөгөөд С  ХХК нь өөрийн албан бичгийг н.Ба-гийн нэр дээр орон сууцны захиалгын гэрээ хийж өгөх хүсэлтийг М  ХХК-д өгч тухайн хүсэлтийн дагуу орон сууцны захиалгын гэрээ нь хийгдсэн гэж ойлгож байна. Тухайн орон сууцтай холбоотой гэрээний төлбөрийг Б  ХХК нь бүрэн барагдуулж тооцоо нийлсэн акт үйлдсэн нь баримтаар нотлогдох тул танай шүүхэд ирсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж иргэн н.Баярмагнайгийн хүсэлтийг хангаж өгөхийг хүсэж байна. Мөн би Б ХХК-гийн төлөөлөгч биш бөгөөд тухайн компани хувьцаа эзэмшигч Г.Б  нь миний ажлаас гарсан тушаалыг улсын бүртгэлийн газар хүргүүлээгүйн улмаас өнөөдрийг хүртэл олон удаа шүүхэд дуудагдаж байгаа нь миний эрхийг зөрчиж байна гэж ойлгож танай шүүхэд бүртгэлээс хасуулах тухайн хандсан байгааг харгалзан, шүүх хуралд оролцох боломжгүйг минь хүлээн авна уу гэжээ.

 

Хариуцагч С  ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай С  ХХК нь М г ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ХО/01 тоот Хөрөнгө оруулалт хийж ажиллах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Арцат апартмент-2, 1431-р байр буюу 7 дугаар блокын угсралтаас хойших ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтанд оруулсан бөгөөд дээрх гэрээний дагуу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан. Х.Б-гийн нэхэмжлэлд дурьдсан Арцат Апартмент-2, 1431-р байр буюу 7 дугаар блокын 1-р орцны /зүүн/ 55 D загварын орон сууц нь М  Булаг ХХК-ийн өмчлөлийн орон сууц бөгөөд уг орон сууцыг М  ХХК нь С  ХХК-д газрын төлбөрт шилжүүлж өгсөн байдаг. Манай С г ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд явуулсан жагсаалтын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөс өөр ямар нэгэн байдлаар бусдад нэхэмжлэлд дурьдсан эд хөрөнгийг худалдан борлуулаагүй, уг орон сууц нь манай компанийн өмчлөлийн орон сууц биш байх тул С  ХХК-н албан бичгийн дагуу мэдэгдсэн иргэний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах материалыг бүрдүүлж өгөх болно гэжээ.

 

Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, 2021.11.04-ний өдрийн №000 дугаар Б  ХХК-иас Сити П ХХК-т хүсэлт гаргах тухай, 2021.08.31-ний өдөр гэрээ дүгнэсэн акт, 2021.08.31-ний өдрийн С  ХХК-иас Б  ХХК-д тооцоо нийлсэн акт, 2023.09.24-ний өдрийн итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг өгсөн байна.

 

Хариуцагч С  ХХК-иас: С ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2022.08.30-ны өдрийн итгэмжлэл, 2023.09.19-ний өдрийн итгэмжлэл өгсөн.

Хариуцагч С  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.03.25-ны өдрийн итгэмжлэл, 2024.11.29-ний өдрийн итгэмжлэл гаргаж өгсөн.

 

Шүүхээс: Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас баримт гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б  нь хариуцагч С ХХК, Б  ХХК, С ХХК нарт холбогдуулан Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч С ХХК Б  ХХК-иас арматураа авсан. Б ХХК буюу түүний нэр дурдсан этгээдүүдэд тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх үүрэгтэй. Одоо энэ байранд Х.Б  нь өөрөө амьдардаг, энэ орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэх тайлбарыг,

Хариуцагч С  ХХК н уг орон сууц нь манай компанийн өмчлөлийн орон сууц биш байх тул С ХХК-н албан бичгийн дагуу мэдэгдсэн иргэний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах материалыг бүрдүүлж өгнө гэх тайлбарыг тус тус гаргасан байна.

 

Б ХХК-ийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 193 дугаар албан бичигт Бест элект ХХК нь С ХК-тай арматур худалдах худалдах авах гэрээний дагуу бартерийн нөхцөлөөр байр авсан. 2021 оны 8 сарын 31-ний өдрийн гэрээ дүгнэсэн актын дагуу тухайн бартераар авсан гэх манай компанийн нэр дээр бүртгэлтэй байгаа орон сууцнуудыг доор дурдсан иргэдийг эцсийн өмчлөгчөөр бүртгэн, гэрээний нэр сольж, гэрээг шилжүүлэн хүлээлгэж өгнө үү. Уг иргэд Б ХХК-тай төлбөр тооцоо 100 хувь дууссан бөгөөд үлдэгдэлгүй нь үнэн болно. Хан-Уул дүүрэг, 0-р хороо, Арцат 2 апартмент хотхоны 7-р блок, зүүн орц 15 давхарт 75 м.кв 3 өрөө D тоот бүхий орон сууцыг иргэн Х  овогтой Б  /РД000000/ нэр дээр ... шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч С\ ХХК, Б ХХК нар 2021 оны 8 сарын 31-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, худалдан авагч С ХХК нь гэрээний дагуу 2.665.520.000 төгрөгийн арматур худалдан авахаас 2021 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар 553.168.600 төгрөгийн арматур худалдан авсан байна. Худалдан авагч тал тус төлбөрт гэрээний 2.2 заалтын дараах орон сууцыг шилжүүлэн өгөв. Үүнд: Бартер: Арцат апартмент 2, 7 блок, баруун орц 15 давхар 86.7 м.кв орон сууц 199.410.000 төгрөг, Арцат апартмент-2, 6-р блок урд орц 12 давхар, 79 м.кв орон сууц, 183.080.000 төгрөг, Арцат апартмент-2, 7-р блок зүүн орц 15 давхар, 75 м.кв орон сууц, 172.500.000 төгрөг нийт 554.990.000 төгрөг болсон.

Худалдан авагч болон худалдагч тал гэрээ дүгнэж тооцоо нийлсэнээр Худалдагч Б  ХХК нь 1.821.400 төгрөгийг 2021 оны 09 сарын 10-ны өдрийн дотор Худалдан авагчийн дансанд шилжүүлэх мөн гэрээний 2.2 дахь заалтын доорхи орон сууцыг буцаах үүргийг хүлээж байна. Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд төлөх ёстой төлбөрийн 50 хувьтай тэнцэх торгууль Захиалагчид төлнө. Буцаах орон сууц: Арцат апартмент-2, 7-р блок, зүүн орц 15 давхар 74,76 м.кв, 171.948.000 төгрөг, Арцат апартмент-2, 7-р блок, баруун орц 7 давхар, 79,6 м.кв, 183.080.000 төгрөг, Арцат апартмент-2, 1-р блок, хойд орц, 8 давхар 56,74 м.кв, 130.502.000 төгрөг, нэгдсэн зогсоолоос 1 ш авто зогсоол 25.000.000 төгрөг, нийт 510.530.000 төгрөг болсон байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б  Сити палас ХХК, Б ХХК нарын тооцоо нийлсэн актыг үндэслэж, Б  ХХК-иас Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Арцат 2 апартмент хотхоны 7-р блок, зүүн орц 15 давхарт 75 м.кв 3 өрөө D тоот бүхий орон сууцыг худалдан авч, төлбөрийг төлсөн болох нь Б ХХК-ийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 193 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд Х.Б  Б ХХК нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн.

 

Худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Х.Б  үүргээ биелүүлж, төлбөр төлсөн боловч хариуцагч Б ХХК маргаан бүхий орон сууцыг шилжүүлж өгөөгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөжээ.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан ба нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн байх тул өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй.

 

Иймд Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Арцат апартмент-2, 7 дугаар блок, 00 D тоот хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.Баярмагнайг тогтоох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б ХХК-нд шүүх нэхэмжлэлийн хувийг гаргдуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу тэрээр шүүхэд хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэх заалтын дагуу түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Арцат апартмент-2, 7 дугаар блок, 0 D тоот хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгөөр Х.Б-г тогтоож, тус талбайн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч С ХХК, Б  ХХК, С  ХХК нарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.020.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С  ХХК, Б т ХХК, С  ХХК нараас 1.020.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО